| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0605/Э |
| Дугаар | 519 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 519
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Хохирогч Г.О
Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Ты Од холбогдох 1708012570173 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах ажилтай, ам бүл 3, нөхөр, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Т овогт Ты О /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
- Хохирогч Г.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 20 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо ... тоот гэртэй байж байхдаа хамт амьдардаг Э гэх хүний аав Бтэй одооноос хамт амьдарч чадахгүй гээд хүү болох Эд нь аавыгаа ирж ав хэлсэн. Тэгтэл манай нөхөр Ж залгаад Б гэдэг хүнийг хөөлөө, чи өөрөө зайл пизда минь, гичий минь гэх зэргээр намайг доромжилж хараасан. Удалгүй манай гэрт О, Э нар орж ирээд надтай маргалдсан. Би .... УНӨ улсын дугаартай автомашин дотроо сууж байхад Э О нар ирээд ахынхаа машиныг аваад явъя гэхэд нь би өгөхгүй гэсэн. О машины жолоочийн талын цонх руу 3-4 удаа цохисон. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Миний хүү Э машины арын хаалгаар буухад Э арын хаалгаар орж ирээд машины хаалгыг онгойлгоод О миний гадуур хүрэмнээс татаж машинаас буулгах гэж оролдсон. Э мөн адил миний цамцнаас, гарнаас татаад байсан. О миний мөр рүү 2-3 удаа цохисон. …Би өөрийн нөхөр Д.Жтэй 2009 оны 08 дугаар сард танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Ж бид хоёр хамтран амьдрах болсноос хойш гэрлэлтээ батлуулаагүй ч 2 хүүхэдтэй болсон /том хүү Мэтүүлэн 6 настай, бага хүү Э 5 настай/ ба сүүлийн үед хоорондоо таарамж муутай байсан. Ж бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 19-30 тоотод хашаа байшин авч амьдарч байсан ба би ганцаараа шахуу 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл засвар хийсэн. Энэ хооронд Ж Завхан аймагт том тэрэг бариад ажилтай байсан юм. Би ганцаараа л байшингийнхаа засварын ажлыг хийгээд ядарсан. Тэгээд Жд “танай ээж чинь ганц ч удаа туслахгүй юм аа” гэж хэлснээс болоод Ж над руу уурлаж бид маргасан. Тэрнээс гадна Ж нь хөдөө ажиллах хугацаандаа өөр хүнтэй ч болсон юм шиг байсан ба намайг “гэрээсээ яв” гэх мэтээр хэлээд дургуй байдаг болсон. Би сэтгэл санааны хувьд хэцүү байсан тул бидэнтэй хамт амьдардаг байсан Жгийн төрсөн дүү болох Огийн хадам эцэг Бд 2017 оны 08 дугаар сарын 11-ны өдөр “хамт амьдарч чадахгүй яв” гэж хэлсэн. Учир нь Б гэх хүн нь “байнга архи уудаг хүн байдаг юм” ингээд би Бгийн хүү болох Эхнманлайд ч “аавыгаа ирж ав, би хамт амьдарч чадахгүй” гэж хэлсэн юм. Гэтэл тухайн өдрийн 20 цагийн орчим Жгийн дүү О нь нөхөр Эгийн хамт гэрт ирээд О нь над руу “чи миний ахын байшингаас хүн хөөдөг хэн юм, би хүсвэл энэ байшингийн гэрчилгээг хадам аав Бгийн нэр дээр гаргуулж чадна, чамайг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлээд 2 хүүхдийг чинь би авна” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би “чам шиг хүүхэд гаргадгүй юм, хар савтай юманд хүүхдээ өгөхгүй” гээд хэрэлдсэн юм. Тухайн үед бид манай байшинд байсан ба Э, О нар эцэг Бгээ аваад гарахдаа Э над руу “өнөөдөртөө багтаагаад эргээд уулзнаа” гээд занасан маягтай хэлээд гэрээс гарч машиндаа суугаад хашаанаас гараад явсан. Би тэр өдөр ламд очиж ном уншуулах байсан тул тэднийг явсны дараа удалгүй 2 хүүхдээ аваад өөрийн ... УНӨ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинтай гараад гудамжиндаа явж байхад манай гудамжны үзүүрт О, Э, Б нар машинтайгаа зогсож байсан. Би тэд нарыг гудамжны үзүүрт байгааг хараад явахыг нь хэсэг харж зогссон боловч тэд нар байрандаа зогсоод байсан. Намайг тэд нарыг явахыг нь хараад хүлээгээд зогсож байтал тэд нар машинтайгаа буцаж ирээд манай машины хажууд ирж зогсохоор нь би машиныхаа хаалгыг түгжсэн. Тэгтэл Э машинаасаа бууж ирээд “Ж ах наад машиныг чинь аваад ир” гэж байна гэхээр нь би түүнээс “чи хэн юм” гэхэд Жгийн хүргэн нь байна гэсэн. Тэгэхээр нь би түүнээс “тэгвэл би хэн юм” гээд асуугаад сууж байхад О машинаасаа төө хэрийн урттай нарийвтар зүйл барьж гарч ирээд машины жолоочийн талын цонхыг цохисон. Гэхдээ машинд ямар нэгэн гэмтэл учраагүй. Ог машины шилийг 3-4 удаа цохиход хүүхдүүд айж уйлаад хойд хаалга онгойлгоод буух хооронд Э арын хаалгаар машинд орж ирээд бусад хаалгыг нээсэн. Эг хаалга нээхэд жолоочийн эсрэг талын хаалгаар О орж ирээд миний зүүн мөрнөөс татаж зулгаагаад мөр рүү гараараа 3-4 удаа цохисон хажуугаар нь Э ч гэсэн татаж чангаагаад байсан. Би тэднийг эсэргүүцээд машинаасаа буугаагүй ба тэр хоёр намайг татаж байгаад машинаас буугаад яваад өгсөн. Ингээд би цагдаад дуудлага өгөөд цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдөл өгсөн. Би эхлээд өгсөн мэдүүлэгтээ шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлсэн боловч байцаагчийн өрөөнөөс гараад цагдаагийн хэлтсийн үүдэнд дээр байхад О миний нүүр рүү Приус-20 машины түлхүүр шидээд миний эрүүнд оносон. Тиймээс би шүүх эмнэлэгт үзүүлсэн. ...О цагдаа дээр байхад над руу Приус-20 маркийн машины түлхүүр шидэж эрүү, уруулд язарсан шарх үүсгэсэн. Харин хөлөнд үүсгэсэн гэмтлийг О намайг машинаас татаж буулгах гэж хөлнөөс зуурч байхдаа юманд цохисон байх. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү. Би өөр хүн амьтантай зодоон цохион, хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй ээ. Би Отай л муудалцсан. О л миний нүүр рүү Приус-20 машины түлхүүр шидсэн. …” /хх-ийн 19-21 х/,
- Хохирогч Г.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр би Огийн нөхөр рүү залгаад чи аавыгаа ирж ав би хамт амьдарч чадахгүй гэж хэлэхэд О нөхөртайгээ ирж аавыгаа авч явахдаа чи миний ахын байшингаас хүн хөөдөг хэн бэ, энэ чинь чиний юм биш, би энэ байшинг чинь хадам аавынхаа нэр дээр болгож чадна гэж хэлж байсан. О ер нь намайг хуулийн мэдлэгтэйгээрээ удаа дараа дээрэлхэж байсан. Ог ирэхэд би утсаа дуу хураагуур дээр нь тавиад сонингийн доор хийсэн байсан. Э явахдаа за өнөөдөртөө багтаагаад уулзах байлгүй дээ гээд заналхийлээд гарсан. Би машинаа асаагаад араас нь гарахад манай гудамжны үзүүрт байж байсан. Би бууж очоогүй машинтай зогсож байтал эргэж өгсөж гарч ирээд Э бууж ирээд Жаагийн ах машинаа ав гэнээ гэхээр нь би чамд машинаа өгөхгүй гээд цонхоо хаасан. Гэтэл О бууж ирээд 15-20 см-н урттай төмөр /манай 2 хүүхэд бахь гэж хэлдэг/ барьж ирээд жолоочийн талын цонх руу 3-4 удаа цохисон. Тэр үед 5-6 настай манай 2 хүүхэд айгаад уйлсан. 5 настай хүүхэд жолоочийн эсрэг талын хаалгаар уйлаад буугаад гүйсэн. Э тэр хаалгаар жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод Э О нар хоёулаа орж ирээд намайг мөр рүү цохиод хувцаснаас татаад зулагаасан. Намайг буулгаж чадаагүй тул явсан. Энэ үед би цагдаа дуудсан. Цагдаа залгахад О ураадаад явж байсан ба би араас нь дагаж байгаад Баянхошууны тойргийн орчимд зогсоогоод цагдаагийн хэлтэст очсон. Байцаалт өгөөд гарах гэж байхдаа би Од чиний хүсэл биелсэн үү гээд түлхүүрийг цээжин тус газар руу нь шидэж өгсөн, нүүр рүү нь шидээгүй. Гар нь дэлгэгдээгүй байсан тул түлхүүр газар унахад О аваад миний нүүр рүү шидсэн. Үүнээс болж миний уруул дээр язралт үүссэн, одоог хүртэл сорви нь байгаа. Цагдаагийн хэсэгт 4 цагдаа байсан. Нэг цагдааг нь Ог таньж байсан. 10 хоногийн өмнө Отай уулзсан бичлэг надад байна. Би Огаас машин, мөнгө өг гэж шууд нэхэмжлээгүй. Ж надад би чамд машинаа өгье энэ хэргийг дуусгачих гэхээр нь би Отай уулзана гэж хэлсэн. Тэгээд та нар хэрэв надад приус 20 машинаа өгөх гэж байгаа бол би авъя, 2 хүүхэдтэй ганц бие ээж хүн тул надад машин хэрэгтэй, та нар миний нэр төрийг миний 2 хүүхдийн тухайн үеийн сэтгэлзүйг энэ машинаар солиод авсан гэж бодоорой. Дээр нь барилгын засвар хийж байхдаа миний ээжээс зээлсэн 1450000 төгрөгийг төлөөд өгөөч гэж хэлсэн. Огийн ах нь намайг хүчирхийлдэг, Огийн дэргэд ч хүчирхийлдэг байсан. О манай ах зодож болдог юм чинь би ч зодож болно гэж бодсон байх. Надад байгаа дүрсжүүлсэн бичлэгийг та үзэх боломж байна уу. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүгдэгч Т.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр намайг гэртээ байхад миний төрсөн ах Ж над руу 15-16 цагийн орчимд утсаар яриад түүний эхнэр болох Огээс машиныг нь аваадах гэсэн юм. Тухайн цаг хугацаанд манай хадам аав Б Ж ахынд ажил төрөлд нь туслаад байж байсан ба би нөхөр Эгийн хамт хааяа, хааяа тамхи тариа дөхүүлэх зэргээр эргэж очдог юм. Би ахыг ярихад нь шууд тэднийд очиж амжаагүй бөгөөд түүний эхнэр нь болох О нь ч машиныг нь өгөхгүй байх гэж бодсон. Тэгээд тэр оройдоо 21 цаг өнгөрч байхад нөхөр Эгийн хамт Ж ахынд хадам аавыгаа эргэх гэж очсон юм. Гэтэл намайг Ж ахынд ороход бэр О шууд л үгийн зөрөөгүй “одоо аавыгаа аваад зайл, би хамт амьдарч чадахгүй” гэхээр нь би түүнд танай юманд л туслаад байгаа шүү дээ чиний гэрт байгаа юм уу гэхэд манай нөхөр Э за за битгий хэрүүл хийгээд бай гээд хадам аав, Б бид нар гэрээсээ гарсан юм. Ингээд Э, хадам аав, бид гурав Ж ахынхаас гараад тэдний гудамжаар уруудаад явж байхад Ж ах над руу утсаар яриад О бид 2 муудалцсан О гэр орон, машин тэрэг шатаана гээд байна, чи ядахдаа машиныг минь очоод аваадах, цаадах чинь гэртээ байж байгаа юм чинь гэрээ арай шатаачихгүй байх гэхээр нь бид нар буцаад явж байхад О ахын Приус-20 машиныг унаад 2 хүүхдээ дагуулаад хашаанаас гараад явж байсан. Тэгэхээр нь бид нар хажууд нь зогсоод машинаасаа буугаад О дээр очиход О машинаа дотроос нь түгжчихээд онгойлгохгүй байсан ба би түүнд ах утсаар яриад байна машин аваад ир гээд байна гэхэд Огийн хүүхэд нь машиных нь арын хаалгыг нээсэн. Тэгэхээр нь би машинд нь суух гэхэд О өөдөөс хөл гараа гозолзуулаад машиндаа ч суулгахгүй байхаар нь би хүний өмнөөс яршиг гэж бодоод буцаад өөрсдийнхөө машинд суугаад хөдлөөд явж байхад араас цагдаа нар ирээд биднийг хэлтэс дээр авчирсан юм. Цагдаагийн хэлтэс дээр ирсэн хойноо О намайг дарамтлаад байна гээд гомдол гаргахаар нь би ч гэсэн О гэр орон, машин тэргээ шатаана гээд байгаа юм хэрэв машин шатаавал хэн хариуцах юм гэхэд цагдаа нар машиныг маргаан шийдэгдэх хүртэл түр байлгахаар болсон. Гэтэл О машинаас өөрийнхөө эд зүйлийг авчихаад цагдаагийн хэлтсийн үүдэнд байхдаа Приус-20 машиныхаа түлхүүрийг май энэ машиныхаа түлхүүрийг ав гээд миний нүүр рүү шидэхэд миний хамар уруул хэсэгт оносон. Тэгэхээр нь би буцаагаад Огийн нүүр баруун хацар орчим руу нь чи өөрөө цагдаад өг гээд түлхүүрийг нь шидсэн юм. Тэгээд л цагдаа нь гарч ирээд больцгоо яагаад түлхүүр шидэлцээд байгаа юм гэж байсан. Ийм л зүйл болсон. Би учруулсан хохирлоо барагдуулахад бэлэн байна. Би Ог зодох цохих бодол байгаагүй. Түлхүүр шидэхээр нь л зөрүүлээд шидсэн. ...” гэх мэдүүлэг /хх 45-46 х/,
Шүүгдэгч Т.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Отэй муудалцсан. Муудалцсан шалтгаан нь манай хадам аав Огийнд засварын ажил хийж байсан. О манай ахтай муудалцсан уурандаа манай нөхөр рүү залгаад аавыгаа ирж ав гэж хэлсэн. Нөхөр бид хоёр хамтдаа очоод аавыгаа авах гэтэл намайг хүүхэд гаргадаггүй гэх мэт муухайгаар хэлсэн. Бид хоёр аавыгаа аваад гарсан. Гэтэл манай ах над руу залгаад О машин, гэр шатаана гээд байна, миний машиныг очоод аваадах гэсэн. Намайг очиход О машиндаа 2 хүүхэдтэйгээ суучихсан явах гээд байж байсан. Би Огийн цонхыг гар утсаараа цохисон. Бага хүүхэд нь хаалгыг онгойлгосон. Би урд хаалгаар нь зөрж ороод ах машин аваад ир гэж байна чи буу гэтэл би буухгүй цагдаа ирж байгаа гэж хэлсэн. Бид маргалдсан, гэхдээ зодолдсон, машинаас чирч буулгасан зүйл байхгүй. О суудлаасаа огт хөдлөөгүй. Би ах руу утсаар яриад машинаа өгөхгүй юм байна, гэр бүлийн асуулдаа өөрөө шийд гэж хэлээд явж байтал цагдаа араас ирээд дохисон. Зогсоход цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү хүрээд ир гэсэн. Очиход мэдүүлэг авсан, биднийг тус тусад нь байлгасан. Цагдаа Ог машиныг шатааж магадгүй гэсэн үүднээс намайг ээжийнхээ хашаанд машиныг аваачаад тавьчих, түлхүүрийг цагдаагийн хэлтэс дээр хадгалъя гэсэн. Цагдаа Ог машинаас эд зүйлээ ав гэсэн. О машинаас эд зүйлээ авчихаад буцаж орж ирээд миний нүүр рүү түлхүүр шидсэн. Надтай маш ойрхон зогсож байсан. Тэгэхээр нь чи яагаад түлхүүр шидэж байгаа юм бэ май энийгээ өөрөө ав гээд түлхүүрийг буцаагаад шидсэн. Энэ нь болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг. О эхлээд түлхүүр шидсэн талаар миний мэдүүлэгт л байгаа. Гэрч Э О эхлээд Огийн нүүр рүү түлхүүр шидсэн талаар хэлээгүй, мөн цус шүүрсэн байж магадгүй гэснийг бага зэрэг цус шүүрсэн харагдсан гэж яллах дүгнэлтэд буруугаар ашигласан байна. Жижүүрийн цагдаа Алтанхуяг гэдэг хүнийг би хараагүй, танихгүй гэтэл уг хүн 2 хүн хоорондоо хэрэлдээд түлхүүр шидэлцээд байсан гэж мэдүүлсэн байна. Хэн түрүүлж шидсэнийг энэ гэрч хараагүй. Нэмэгдэл хэрэг бүртгэгч рүү оруулсан гэж мэдүүлсэн байна, ийм хэрэг огт болоогүй. Цагдаа гарч ирээд Ог яагаад түлхүүр шидээд маяглаад байгаа юм бэ, машиныг чинь доош нь аваачиж тавина гэж хэлээд аваад гарсан. Хэрэг үүссэн талаар огт надад мэдэгдээгүй байж байгаад сар гаруй хугацааны дараа надад хэлсэн. Хэрэв үйл явдлыг надад тэр даруй мэдэгдсэн бол би камер шүүгээд нотлох баримт олж болох байсан. Би шинжээчийн дүгнэлтэд анх эргэлзэж дахин шинжээч томилуулсан. Шинжээчийн дүгнэлтэд уг шинжилгээ өгдөг өдөр хохирогчийн нүүр нь ямар байдалтай байсан талаар гэрэл зураг хавсрагдаагүй байна. Би хохирогчтой 10 хоногийн өмнө эвлэрье гэж бодож уулзсан. Энэ хэрэг манай ах болон түүний эхнэр О нарийн хоорондын маргаанаас үүдсэн болохоос би Отэй хувийн өс хонзонтой байгаагүй тул эвлэрье гэхэд О надад хэрэв приус 20 маркийн машин, дээр нь 1700000-1800000 төгрөг өгөх юм бол гомдолгүй гэж хэлнэ гэсэн. Би яагаад надаас машин мөнгө нэхээд байгаа юм бэ гэхэд танай ах надад өгөх ёстой гэсэн. Тэр асуудлаа өөрсдөө шийдүүлж болно шүү дээ гэхэд үгүй, би энэ хэрэг дээр авна гэсэн. Эцэст нь хэлэхэд О намайг барьцаалаад ийм байдалд оруулж байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Д.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Г.О гэх эмэгтэйтэй 2009 онд анх танилцаад хамтран амьдарч эхэлсэн, бид хоёр дундаасаа 5-6 насны хоёр хүүтэй болсон юм. Тэгээд миний эзэмшлийн хашаа байшинд амьдардаг юм. Би 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу зам ангид ажиллахаар явсан юм. Би наадмаар Улаанбаатар хотод ирчихээд явсан чинь намайг хөдөө явахдаа хүүхэнтэй хамт явсан гээд хэрүүл хийгээд эхэлсэн, би хөдөө явснаас хойш утсаар хэрүүл хийгээд байсан юм. 2016 оны 10 дугаар сараас хойш надаас сална гээд өргөдөл өгөөд явж байгаад 2017 оны 04 дүгээр сард буцаж хамт амьдрахаар болоод амьдарч байгаа юм. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр О нь гар утсаар маргалдаж байгаад би машин хашаа байшинг чинь шатаана гээд байхаар нь би өөрийн төрсөн дүү Т.Ог очоод машин аваадах гэж хэлсэн. Манай дүү явж очоод маргалдаад өгөхгүй байна гэж байсан сүүлдээ цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байна гэж надад хэлсэн. Би одоо Отэй хамт амьдрахгүй ганцаараа амьдарч байгаа юм. Манай хүүхдүүдийг Өмнөговь руу хадам ээж рүү явуулчихсан байгаа одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. ... О бол багаасаа л өөрийн хүсэл эрмэлзлэлтэй багадаа сургуульдаа сайн сурдаг байсан бөгөөд сургуулиа төгсөөд хуулийн сургуульд элсэн суралцаж төгссөн. Зан байдлынхаа хувьд их даруухан, хүнтэй эвсэг харьцаатай. Элдэв муу зуршил гээд байх зүйлгүй хүн. Дүү маань Э гэх залуутай одоогоос 3-4 жилийн өмнөөс хамтран амьдарч байгаа. Отэй бид хоёр 7-8 жил хамт амьдарч байна. О бол хүнд бууж өгөх дургуй шартай зантай бусдаар бол энгийн сайхан л харьцдаг ажил төрөлд мах руу аливаа ажил хэргийг дуусгаж эцсийг нь үзэх гэдэг хүн. ...Тэр үед Огийн унаж байсан ... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Уг машиныг би өөрөө худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 26/,
- Гэрч Ү.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёр дугаар хэлтсийн конторын цагдаагаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдрийн орой 20-21 цагийн орчим байх хэлтсийн үүдний хүлээлгийн зааланд байсан О гэх эмэгтэй /тухайн үед нэрийг нь асуусан/ болон шүүхэд ажилладаг гэх О нар хоорондоо “машин тэрэг чинийх, минийх” гэсэн маргаан хийгээд байсан, мөн “байшин сав” гэх мэт эд хөрөнгийн талаар маргалдаад байсан. Тэр үед О болон шүүхэд ажилладаг гээд байсан эмэгтэй хоёр нэг нэг рүүгээ юм шидээд байхаар нь би үүрэг гүйцэтгэж байсан нэмэгдэл хэрэг бүртгэгч рүү оруулсан. Тэр хоёр эмэгтэй хоорондоо гар хөлөөрөө цохилцсон, зодолдсон зүйл байхгүй, хоорондоо хэрэлдээд л өөд өөдөөсөө нэг нь чи энэ түлхүүрээ ав гээд шидэхэд нөгөөх нь чи өөрөө ав гээд харилцан нэг нэг удаа шидэлцсэн юм. Өөр асуудал гараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 х/,
- Гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр намайг гэртээ байхад буюу 17 цагийн орчим манай эхнэр Огийн ах Ж утсаар яриад “би эхнэр Отгонсүрэнтэйгээ муудалцсан чи очоод миний машиныг авчих, эсвэл түлхүүрийг нь авчих О шатаана гээд байна гэсэн юм. Гэхдээ би машиныг нь авъя гэж бодоогүй л дээ харин манай аав Б Ж ахынд түр байгаа бөгөөд тэдний байшинг нь засаж байгаа юм. Тиймээс би аавыгаа ч эргэж очьё гэж бодож байсан юм. Ингээд тухайн өдрийн орой 20 цагийн орчим эхнэр Огийн хамт Ж ахынд очсон юм. О бид хоёрыг Ж ахынд очоод намайг аав Бтэй ярьж байхад О, О хоёр хоорондоо танайхан манайхан гээд л маргалдаад эхэлсэн. Тэгэхэд О танай ээж чинь манай хоёр хүүхдийг тоодоггүй гэсэн зүйл яриад байсан. Гэхдээ О, О нар тэгсхийгээд хэрэлдэхээ больсон. Би эхнэр Ог гэрээс нь гаргачихаад Од Ж ах утсаар ярьсан машинаа авчихаарай гэж байна лээ чи машинаа шатаана гэсэн юм биш үү гэхэд О яасан ч машинаа өгөхгүй гээд байхаар нь би аав Бг аваад тэднийхээс гарсан. Би аав, эхнэр нарын хамт Ж ахынхаас гараад гудамжаар нь уруудаад явж байхад Ж ах дахиж утсаар яриад яасан бэ машин авсан уу ядахдаа түлхүүрийг нь аваадах гэхээр нь бид 3 буцаад тэдний гэр рүү явж байхад О машинаа унаад хашаанаасаа гараад бидэнтэй гудамжинд таарсан юм. Тэгэхээр нь О бид 2 О дээр дөхөж очоод “чи хаашаа явах гэж байгаа юм бэ гэр орноо онгорхой орхиод хамаг юмаа алдах гээд байгаа юм уу Ж ах яриад байна машин аваад ир” гээд байна гэхэд О та нарт ямар хамаатай юм гэж хэлээд машиныхаа хаалга цонхыг түгжчихээд онгойлгохгүй байсан. Тухайн үед О О хоёр машин чинийх биш мөн гээд муудалцаад эхэлсэн. Тэгтэл Огийн унаж байсан машины ард сууж байсан хоёр хүүхэд нь арын хаалга онгойлгоод буугаад ирсэн. О машины урд хаалгыг онгойлгоод машинд нь суух гэхэд О өөдөөс нь хөлөөрөө жийгээд цохисон зүйл байхгүй л дээ. Тэгэхээр нь О бид 2 ер нь больё гээд Огээс салаад Баянхошууны Жанцан руу өгсөж байхад цагдаа нар биднийг зогсоогоод цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Бид нар цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгөөд гарч ирэхэд Цагдаагийн хэлтсийн үүдэнд Отэй хэл амаараа учраа олох гээд ярьж байхад О машиныхаа түлхүүрээ Огийн нүүр рүү шидэхэд түлхүүр нь Огийн зүүн шанаа хэсэгт нь оносон. О уурлаад Огийн шидсэн түлхүүрийг авч буцаагаад өөр рүү нь шидэхэд тэр нь түүний эрүү орчим руу оночих шиг болсон, тэгэхэд Огийн завжнаас нь бага зэрэг цус шүүрсэн харагдсан. Өөр зодоон цохион болсон зүйл байхгүй. …” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 х/,
- Шинжээчийн 10360 тоот дүгнэлт
1.Г.Огийн биед уруулд язарсан шарх, эрүү, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинжээч эмч Н.Туяа” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 х/,
- Шинжээчийн 1035 тоот дүгнэлт
1.ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч Н.Туяагын гаргасан №10360 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Огийн биед уруулын язарсан шарх, эрүү, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтэл учиржээ. Дээрхи гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл ба мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашины түлхүүрээр цохих үед үүсэх боломжтой.
3.Дээрх уруулын шарх, эрүүний цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун шилбэний цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. .
4.Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... Ахлах зэргийн шинжээч эмч Ө.Сарангэрэл, шинжээч эмч Б.Ганзориг, Ц.Оюун-Эрдэнэ” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37 х/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17 х/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 х/,
Хоёр:Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд.
- Т.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 х/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 х/
- Ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 51 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул дээрх нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Т.О нь 2017 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүдний танхимд Г.Отэй автомашины асуудлаас болж маргалдан “Тоёота приус-20” маркийн автомашины түлхүүрийг түүний нүүрэн тус газар луу шидэж эрүүл мэндэд нь “уруулд язарсан шарх, эрүү, ... цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Огийн “... О цагдаа дээр байхад над руу Приус-20 маркийн машины түлхүүр шидэж эрүү, уруулд язарсан шарх үүсгэсэн. ... Би өөр хүн амьтантай зодоон цохион, хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй ээ. Би Отай л муудалцсан. О л миний нүүр рүү Приус-20 машины түлхүүр шидсэн. …” /хх-ийн 19-21 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Т.Огийн ”...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ... О машинаас өөрийнхөө эд зүйлийг авчихаад цагдаагийн хэлтсийн үүдэнд байхдаа Приус-20 машиныхаа түлхүүрийг май энэ машиныхаа түлхүүрийг ав гээд миний нүүр рүү шидэхэд миний хамар уруул хэсэгт оносон. Тэгэхээр нь би буцаагаад Огийн нүүр баруун хацар орчим руу нь чи өөрөө цагдаад өг гээд түлхүүрийг нь шидсэн юм. ... Түлхүүр шидэхээр нь л зөрүүлээд шидсэн. ...” гэх мэдүүлэг /хх 45-46 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Ү.Алтанхуягийн “... Би 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёр дугаар хэлтсийн конторын цагдаагаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн өдрийн орой 20-21 цагийн орчим байх хэлтсийн үүдний хүлээлгийн зааланд байсан О гэх эмэгтэй /тухайн үед нэрийг нь асуусан/ болон шүүхэд ажилладаг гэх О нар хоорондоо “машин тэрэг чинийх, минийх” гэсэн маргаан хийгээд байсан, мөн “байшин сав” гэх мэт эд хөрөнгийн талаар маргалдаад байсан. Тэр үед О болон шүүхэд ажилладаг гээд байсан эмэгтэй хоёр нэг нэг рүүгээ юм шидээд байхаар нь би үүрэг гүйцэтгэж байсан нэмэгдэл хэрэг бүртгэгч рүү оруулсан. Тэр хоёр эмэгтэй хоорондоо гар хөлөөрөө цохилцсон, зодолдсон зүйл байхгүй, хоорондоо хэрэлдээд л өөд өөдөөсөө нэг нь чи энэ түлхүүрээ ав гээд шидэхэд нөгөөх нь чи өөрөө ав гээд харилцан нэг нэг удаа шидэлцсэн юм. Өөр асуудал гараагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 х/,
Гэрч Б.Эн “...2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ... Бид нар цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгөөд гарч ирэхэд Цагдаагийн хэлтсийн үүдэнд Отэй хэл амаараа учраа олох гээд ярьж байхад О машиныхаа түлхүүрээ Огийн нүүр рүү шидэхэд түлхүүр нь Огийн зүүн шанаа хэсэгт нь оносон. О уурлаад Огийн шидсэн түлхүүрийг авч буцаагаад өөр рүү нь шидэхэд тэр нь түүний эрүү орчим руу оночих шиг болсон, тэгэхэд Огийн завжнаас нь бага зэрэг цус шүүрсэн харагдсан. Өөр зодоон цохион болсон зүйл байхгүй. …” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 х/,
Г.Огийн биед уруулд язарсан шарх, эрүү, шилбэнд цус хуралт гэмтэл нь хөнгөн гэмтэл болохыг тогтоосон, ...Шинжээч эмч Н.Туяа гэсэн Шинжээчийн 10360 тоот дүгнэлт /хх-ийн 31 х/,
Шинжээчийн 1035 тоот дүгнэлт
1.ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч Н.Туяагын гаргасан №10360 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Огийн биед уруулын язарсан шарх, эрүү, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтэл учиржээ. Дээрхи гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл ба мохоо зүйлийн үйлчлэлээр буюу автомашины түлхүүрээр цохих үед үүсэх боломжтой.
3.Дээрх уруулын шарх, эрүүний цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун шилбэний цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. .
4.Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... Ахлах зэргийн шинжээч эмч Ө.Сарангэрэл, шинжээч эмч Б.Ганзориг, Ц.Оюун-Эрдэнэ” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-37 х/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Т.Огийн хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт: Гэрч болох цагдаа Алтанхуяг нь бид хоёрын хэрэлдсэн, хэн нь эхэлж түлхүүр шидсэнийг хараагүй байж харсан мэтээр мэдүүлсэн, хохирогчид ямар язрал, шарх байсныг фото зургаар бэхжүүлээгүйд эргэлзэж байна гэх тайлбар гаргасан.
Гэрчээр асуугдсан цагдаагийн ажилтан Ү.Алтанхуягийн мэдүүлэгт тусгагдсан “байр, машин яриад маргалдаад байсан, харилцан бие бие рүүгээ түлхүүр шидсэн” гэх мэдүүлэг, мөн гэрч Ү.Алтанхуягийн албан үүргээ гүйцэтгэж байсан ажлын газрын үүдний хэсэгт хэрэг гарсан, гэрч Ү.Алтанхуяг ажлын байран дээрээ байсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч Б.Э нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа, хохирогчид учирсан гэмтлийг фото зургаар бэхжүүлээгүй ч гэсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн дээрх тайлбарыг хэрэгт ач холбогдолтой, үндэслэл бүхий тайлбар гэж үзэх боломжгүй.
Хохирлын талаар.
Хохирогч Г.О нь өөрийн биед учирсан хөнгөн хохиролд эмчилгээ хийлгээгүй нэхэмжлэх хохирол байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Т.Огийн үйлдэлд түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, харин хохирогчйн зүгээс эхэлж түүн рүү түлхүүр шидсэн зүй бус ажиллагааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Ял шийтгэлийн талаар.
Т.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, учирсан хохирлын хувьд хөнгөн хохирол болох нь тогтоогдсон, хохирогчийн зүй бус ажиллагаа уг гэмт хэрэг гарахад зохих хэмжээгээр нөлөөлсөн, хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, ажил эрхэлдэг зэргийг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгийн торгуулийн ял ял оногдуулж, уг торгуулийн ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Бусад асуудлын талаар.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Эрүүгийнхэрэгхянаншийдвэрлэхтухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Т овогт Ты Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ог 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Т.Од үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Од мэдэгдсүгэй.
5.Т.Огийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ