Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 104/шш2024/00497

 

2024 10 09 104/ШШ2024/00497

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******,*******, ******* хаягт байрлах, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, *******, *******, од оршин суух, овогт гийн д холбогдох 

 

Зээлийн гэрээний үүрэгт 531,186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...  овогтой нь ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэгт Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно хэмээн заасны дагуу овогтой гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн Хаан Банк-ны тоот данс руу 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 190,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 167,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчим 101 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэхүү зээлийг манай ******* нь -д факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм. 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, хүүг төлөх үлдэгдэлтэй байна.

2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн 190,000 төгрөгийн зээл үндсэн зээл 190,000 төгрөг, үндсэн хүү 94,050 төгрөг,

2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлсэн 167,000 төгрөгийн зээл үндсэн зээл 167,000 төгрөг, үндсэн хүү 81,160 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдсон зардал 2,500 төгрөг, нийт 531,186 төгрөгийг хариуцагч Ц.гаас гаргуулж өгнө үү.. гэжээ.

 

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт 531,186 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.гаас зээлийн гэрээний үүрэгт 531,186 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 531,186 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 16,585.58 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8,292.79 төгрөгийг улсын төсвөөс, 8,292.79 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Хариуцагч Ц. нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 531,186 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,585.58 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8,292.79 төгрөгийг улсын төсвөөс, 8,292.79 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ        Б.УРАНЗАЯА