| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00672/И |
| Дугаар | 104/шш2024/00498 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 104/шш2024/00498
2024 10 09 104/ШШ2024/00498
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******т байрлах, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******,*******гийн ны од оршин суух, овогт ын ,
Хариуцагч: *******, *******,*******гийн ны од оршин суух, овогт н нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,789,993.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:. .. Зээлдэгч А., Х. нар нь 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж 11,600,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар цалин барьцаалсан зээл авсан болно. Хариуцагч А., Х. нар нь гэрээгээр тохиролцсон нөхцлийн дагуу зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусах боловч банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийг гаргаж байна. ЗГ/2015159379 дугаарт зээлийн гэрээний үүрэгт үндсэн өр 4,376,391.94 төгрөг, үндсэн хүү 384,303.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,298.95 төгрөг, нийт 4,789,993.98 төгрөгийг хариуцагч А., Х. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А., Х. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 4,789,993.98 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А., Х. нараас зээлийн гэрээний үүрэгт 4,789,993.98 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А., Х. нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 4,789,993.98 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 91,589.90 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 45,794.95 төгрөгийг улсын төсвөөс, 45,794.95 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч А., Х. нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, А., Х. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,789,993.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,589.90 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 45,794.95 төгрөгийг улсын төсвөөс, 45,794.95 төгрөгийг хариуцагч А., Х. нараас гаргуулан нэхэмжлэгч *******-д олгохоор олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А., Х. нар нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА