| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/08152/И |
| Дугаар | 184/ШШ2024/05160 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2024/05160
| 2024 оны өдөр | 10 сар 16 р 184/ШШ2024/05160 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: **
Хариуцагч: **
8,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч***-д холбогдуулан 8,360,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч худалдан авсан плитаны үнийг бүрэн төлөөгүй тул үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж тайлбарлах бөгөөд хариуцагч төлбөрийн үлдэгдлийн хэмжээний тухайд маргаагүй.
Хариуцагч ***ХХК нь нэхэмжлэгч*** ХХК-иас 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 60х60 см-ын хэмжээтэй, нэг бүр нь 11,500 төгрөг, нийт 9660,000 төгрөгийн үнэтэй 840 ширхэг плита дараа үнийг нь төлөхөөр худалдан авсан, плитаны үнээс 2024 оны 4 дүгээр сарын 16-нд 1,300,000 төгрөгийг нь шилжүүлж, 8,360,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа нь талуудын тайлбар, бараа хүлээлгэн өгсөн зарлагын баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 8, 9/
Зарлагын баримтад ***йн захирал*** гарын үсгээ зурсан, худалдан авсан плитаны тоо хэмжээ, чанарын тухайд хариуцагч маргаагүй бөгөөд хүү **** ажлын хөлс 3,000,000 төгрөгийг өгөөгүй тул суутган тооцно гэх тайлбар үндэслэлгүй, нотолсон баримтгүй болно.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч нь барааг шилжүүлэн өгсөн байхад хариуцагч хэлэлцэн тохиролцсон үнийг нь төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч *** ХХК-иас 8,360,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** ХХК-иас 8,360,000 /найман сая гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***г ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,710 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 148,710 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ