| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00663/И |
| Дугаар | 104/шш2024/00413 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 104/шш2024/00413
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,
эхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* *******од оршин суух *******ийн *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, ******* ны од оршин суух ийн од холбогдох
2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч А.оос газар худалдаж авахаар тохицролцсон боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас худалдах худалдан авах гэрээсээ татгалзаж 2,750,000 төгрөгөө буцаан авахаар тохиролцсон. Гэтэл А. нь өдий хүртэл 2,750,000 төгрөгийг маань буцааж өгөхгүй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ..Бид хооорондоо учраа олсон би хариуцагчид итгэж байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж байна.... гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч А.од холбогдуулан 2,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч бид хооорондоо учраа олсон тохиролцсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 58,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.*******ы нэхэмжлэлтэй, А.од холбогдох 2,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА