Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 520

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, нарийн бичгийн дарга Ж.Ганзориг, улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ц.Майбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Бын Гд холбогдох 1703000010125 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, "...” ОНӨААТҮГ-т жолооч ажилтай, Баянгол дүүргийн 23 дугаар хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн Бын Г /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Их нарангийн ... тоот хашааны зүүн талын замд "...” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Нуипйа^ 5 Топ маркийн ...УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.3-т заасан "Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч М.Бы эрүүл мэндэд

 

 

хүндэвтэр хохирол, Сонгинохайрхан дүүгийн 20 дугаар хороо, ... тоот С.Цгийн эзэмшлийн төмөр шон, модон хашаанд 140.000 төгрөгийн, Сонгинохайрхан дүүгийн 20 дугаар хороо ... тоот

Ч.Бын өмчлөлийн блокон суурьтай төмөр хашаа, дугуй, засварын барилга, тоног төхөөрөмжийн 3.158.500 төгрөгийн, "...” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Нуипйа^ 5 Топ маркийн ...УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.289.400 төгрөгийн шууд, 6.359.400 төгрөгийн нийт хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 20 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Их нарангийн ... тоот хашааны зүүн талын замд "...” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Нуип^ 5 Топ маркийн ...УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 2.3-т заасан "Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, ...ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч М.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Сонгинохайрхан дүүгийн 20 дугаар хороо, ... тоот С.Цгийн эзэмшлийн төмөр шон, модон хашаанд 140.000 төгрөгийн, Сонгинохайрхан дүүгийн 20 дугаар хороо ... тоот Ч.Бын өмчлөлийн блокон суурьтай төмөр хашаа, дугуй, засварын барилга, тоног төхөөрөмжийн 3.158.500 төгрөгийн, "...” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн Нуипйа^ 5 Топ маркийн ...УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5.289.400 төгрөгийн шууд, 6.359.400 төгрөгийн нийт хохирол учруулсан болох нь:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 2-8х/

Хохирогч М.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим би Гтай хамт Толгойтын хойд талын хогны цэг дээр хогоо буулгаад тэндээс гараад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтоос уруудаад хуучин Цэргийн хотхоны замаар явж байтал сууж явсан машины хойд талын хийн шланк задарсан. Энэ үед машин тоормосгүй болж замын хажуу руу Г дарсан машин айлын хашаа руу онхолдсон. Жолооч талаар хажуулдаж унасан байсан. Энэ үед миний зүүн талын эгэм яс хугарсан болно. Түргэн ирж Г бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэнд очиж би гарын зураг авахуулсан. Г бас шинжилгээ өгч байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний зүүн

 

 

эгэм ясны хугарал гэмтэл учирсан байна. Тоормос ажиллахгүй болохын өмнө машины хойд шланк хүчтэй буудах чимээ гарсан үүний дараа машины тоормос ажиллахгүй болчихсон. Жолооч Г "тоормосны шланк буудчихлаа” гээд л машин доош уруудаж яваад айлын хашаа дайрч онхолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13233 дүгнэлтэд: "...1/М.Бы биед зүүн эгэм ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З/Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4/Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5/Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 63х/

Иргэний нэхэмжпэгч С.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим миний өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ... тоот хашааны зүүн урд талын 5.5 см урттай банз, дай моднуудыг Нуипйа^ 5 Топ маркийн ...УНТ улсын дугаартай машин мөргөж, 140.000 төгрөгийн хохирол учруулсан. Үнэлгээнд 20.000 төгрөг зарцуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 х/

Авто ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ: /Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо ... тоот 140.000 төгрөг/ хх-ийн 76-78х/

Иргэний нэхэмжпэгч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цаг 20 минутын орчим би дугуй засварын газраасаа гараад гэртээ орж хоол идэхээр гэр лүүгээ ортол гэрийн гадаа, түс тас хийх чимээ гараад, гараад иртэл хогны машин онхолдсон, хашаа болон дугуй засварын газрыг дайрчихсан байсан. Онхолдсон машин дээр очтол жолоочийн хажуу талын суудал дээр явсан зорчигч машиныхаа урд талын цонхоор мөлхөж гарч ирсэн. Жолооч нь жолооны хүрд, суудал хоёрын голд хавчуулагдсан гарч ирж чадахгүй байсан. Хажуугаар нь явсан хүмүүс 10 орчим минут ноцолдож байгаад жолоочийг гаргасан. Би 102 болон 103 руу дуудлага өгсөн. 103 түрүүлж ирж жолооч, зорчигч хоёрыг авч явсны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн. Өөрийн хашаа болон дугуй засварын газарт учирсан эвдрэлийн үнэлгээг гаргуулсан. Нийт 3.158.500 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээнд би 128.000 төгрөг гаргаж үнэлгээг хийлгэсэн учирсан. ..... ОНӨААТҮГазар надад учирсан 3.158.500 төгрөгийн хохирлыг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр барагдуулсан, одоо надад нэхэмжпэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-24-26/

Авто ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ: /Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо ... тоот 3.158.500 төгрөг/ хх-ийн 80-84х/

Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 86-

87х/

 

Техникийн шинжээчийн №594 дүгнэлтэд: “...1/Нуипйа^ 5 Топ маркийн ...УНТ улсын дугаартай автомашины жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5: Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 2.3: Жолооч

 

 

дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, Хөдөлгөөнд оролцож явах үд тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарааш/ буюу засварын газарт очно...” гэжээ. /хх-ийн 71-72х/

Иргэний хариуцагч Т.Зоригоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манай байгууллагын жолооч Б.Г нь Нуипйа^ 5 Топ маркийн ...УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон хамт ачигчаар М.Б нар 2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө байгууллагаас ажилдаа гарсан. Орой 20 цагийн орчим жолооч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ... тоот хашааны зүүн талын замаар уруудаж яваад зам тээврийн осол гаргаж улмаар онхолдож, байгууллагын зүгээс Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хуучин ... тоот айлын хашаа, дугуй засварын газрын нийт 3.158.000 төгрөгний хохирлыг хохирогч Бод 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр барагдуулсан, мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ... тоот айлын хашааны хохирол нийт 160.000 төгрөгийг хохирогч Цд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүрэн барагдуулсан. Ачигч М.Бы эмчилгээнд байгууллагын зүгээс 29.000 төгрөгийг одоогоор зарцуулаад байна...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 31-33/

Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 86х/

Гэрч Ш.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 9 цагийн орчим манай баазын жолоч Г, ачигч Б нар Нуипйа^ 5 Топ маркийн ...УНТ улсын дугаартай автомашинтай үүрэг гүйцэтгэхзэр надаас хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгааг авч, гарын үсэг зуруулаад гарсан. Машины бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргасан. Би гэрэл дохио, тоормос, утаа, доголдлыг шалгасан, амаар жолооч Ггаас автомашинд ямар нэгэн догол, утаа, тоормос нь ямар байгаа талаар асууж ажилд гаргасан. Нуипйа^ 5 Топ маркийн ...УНТ улсын дугаартай автомашины тоормос нь шингэн, хий хавсарсан тоормосны системтэй болно. Хүү дүүрэн байгаад шингэн алдсан тохиолдолд тоормос барихгүй, шингэн дүүрэн байсан ч хий байхгүй бол тоормос барихгүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58х/

Гэрч Ц.Лхагваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 16-ны орой 20 цаг өнгөрч байхад би Улаанчулуутын хогийн цэг дээр хог буулгаад бааз руу явах гэж байтал Г хогоо асгах гээд хогийн цэг дээр ирсэн. Г "миний машины автоматын шланк тасарсан юм шиг байна, хий хураахгүй байна, чи намайг хүлээж байгаад чи миний араас чирэгдээд буучих” гэж хэлсэн. Би хүлээгээд зогсож байтал Г хогоо асгаад зогсолгүй миний хажуугаар гараад явчихсан. Би тэгээд бааз руу явж байтал Г Толгойтын “Содмонгол” ШТС өнгөрч яваад айлын хашаа дайрч онхолдсон байсан тул би явж очиход Г жолооны хүрд дээрээс бууж ирж чадахгүй байсан тул би гаргаж авсан. Г машиныхаа цонхоор л “шланк

 

 

ажиллахгүй байна” гэж хэлээд хажуугаар явсан. Би хүлээж байтал хажуугаар өөрөө зогсолгүй гараад явсан. Автоматын шланк ажиллахгүй болохоор хий хураахгүй тоормос барихгүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60х/

Шүүгдэгч Б.Ггийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн орчим би бааз дээр очиж өөрийн байгууллагын эзэмшлийн Иуипйа1 5 Топ маркийн ...УНТ улсын дугаартай автомашиныг асааж, ачигч Бы хамт ажилдаа гарсан. Тухайн өдөр 3 удаа тээвэр хийж орой 20 цаг өнгөрч байхад Их Нарангийн Улаанчулуутын хогийн цэг рүү өгсөж явахад Лхагваа жолооч уруудаж явахад тоормос барихгүй алдаад байна гэж хэлээд хог асгахаар цааш явсан. Хогийн цэг дээр хогоо асгаад бааз руу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Их Нарангийн хуучин цэргийн хотхоны баруун талын замаар ертөцийн зүгээр хойноос урд зүг рүү уруудаж явах үедээ би машины түлш хэмнэх санаатай машины арааг салгасан явж байгаад тоормос гишгэх үед тоормосны хий байхгүй болчихсон тул хүнд араандаа хийх гэсэн боловч чадалгүй, урд талд явсан суудлын машины хажуугаар дараад баруун гар тийш дарж замын боржуур мөргөөд айлын хашаа руу орж онхолдсон. Машинаас яаж гарснаа санахгүй байна. Гэмтлийн эмнэлэг дээр очсон байсан. Тухайн осол гаргаснаас болж айлын хашаа дайрч, ажлынхаа газрын машинд хохирол учруулж, ачигч Бы биед хүндэвтэр хохирол учруулсан буруугаа ойлгож, гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96-97х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны /хх-ийн 126х/ дагуу прокурор түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Гг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114х/-аар тогтоогдлоо.

 

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч С.Цд 160.000 төгрөгийг,

"...” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зоригоо нь 6.359.400 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан,

Шүүгдэгч Б.Ггийн бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Ггийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт Бын Гг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.Гд оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялыг ... /   / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Г нь торгох ялаас зайлсхийсэн тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г нь цагдан хоригсдон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

 

Г.АЛТАНЦЭЦЭГ