Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 128/2023/0384/З |
Дугаар | 128/ШШ2023/0783 |
Огноо | 2023-10-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2023/0783
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Х, Г.
Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.У, Г.У, Г.Б,
Маргааны төрөл: “” ХХК-ийн урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн аваагүй нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Нэхэмжлэгчээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/******* дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам” болон 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/218/А/******* дугаартай Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-д заасан урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авахгүй, мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх журмын хэрэгжилтийг хангаж урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авч, мөнгөн урамшуулал олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. “” ХХК нь Дорнод аймгийн Халх гол суманд ******* га талбайд улаанбуудайн тариалалт хийдэг бөгөөд “М*******” ХХК-д 2,256,870 кг улаанбуудайг нэгжийн үнэ 826,86 төгрөг, 1,866,115,528.2 төгрөгөөр худалдсан байна.
3. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2022 оны А/218/А/******* дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ийг шинэчлэн баталж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/******* дүгээр хамтарсан тушаалыг хүчингүйд тооцжээ.
Тус журмын 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар мөнгөн урамшуулалд хамруулах хүсэлтээ цахим хэлбэрээр илгээхээр болсон байна.
4. Ингээд “” ХХК-иас 2022 оны 06 сард худалдсан улаанбуудайн мөнгөн урамшууллыг авахаар ******* сайтад тус журмын 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар мөнгөн урамшуулалд хамруулах хүсэлтээ илгээжээ.
Мөн уг мөнгөн урамшууллыг авах хүсэлттэй холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын ******* тоот албан бичгээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны газар тариалангийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газарт хандсан.
5. Улмаар 2022 оны 06 сард борлуулсан мөнгөн урамшууллыг авах хүсэлтийг илгээсэн боловч урамшууллыг олгож өгөөгүй тул 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
Харин тус нэхэмжлэлийг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “"" ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан Дорнод аймгийн Халх гол суманд 2014 оноос хойш улаан буудайн тариалалт хийж өнөөдрийг хүртэлх хугацаанд тогтвортой ажиллаж байна.
2021 онд Дорнод аймгийн Халх гол суманд нийт ******* га-д улаан буудайн тариалалт хийж нийт ******* тн улаан буудай хураан авсан боловч гурилын үйлдвэрүүд ОХУ-аас улаан буудайн нөөц бүрдүүлэх зорилгоор их хэмжээний улаан буудай авч нөөцөлснөөс болж улаан буудайн 2021 оны борлуулалт зогсож хураасан ургацаа борлуулж чадалгүй хүнд нөхцөлд байдалд орсон. Тариалалтын болон тариа хураалтын тайландаа тариа хураалтын хэмжээг тусган “Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам"-нд мэдэгдэж байсан. Ингээд 2021 онд тариалсан улаанбуудайгаа хадгалж байгаад 2022 оны 06 сард 1954 тн хураасан улаан буудайгаа борлуулсан байдаг.
Бид Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/А- 504 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан "Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам"-ын 5.1.6-д "Урамшуулалд хамрагдах хүсэлтэй тариалан эрхлэгч нь энэ журмын хавсралтад заасан өргөдлийн маягтын дагуу хүсэлтээ гаргаж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. Байгууллагын захирал эсвэл иргэн өөрөө Маягтыг бөглөх, хэрэв материал бүрдүүлэх боломжгүй бол итгэмжилсэн этгээдтэй байх." гэж заасны дагуу урамшуулалд хамрагдах хүсэлтээ жил болгон бичгээр гарган өгч урамшуулалд хамрагддаг байсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/218/А/******* дугаартай Хүнс, хөдөө аж аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар "Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам" шинэчлэгдэн батлагдсанаар урамшуулалд хамрагдах хүсэлтийг цахимаар илгээх шаардлагатай болсон.
Ингээд (*******)-д цахим систем нь 2022 оны...... хэвийн ажиллагаанд орж эхэлсэн бөгөөд манай компани шинэчилсэн журамд заасан дугаар сарын..-нээс шаардлагыг бүрэн хангаж 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/218/А/******* дугаартай Хүнс, хөдөө аж аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар "Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам"-ын 4,3-д "Мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч төсвийн урамшууллын систем uramshuulal.gov.mn-д бүртгүүлэн энэ журмын 1.2-т заасан бүтээгдэхүүний борлуулалтын баталгаажсан татварын цахим төлбөрийн баримтыг www.ebarimt.mn системээс, гарал үүслийн цахим гэрчилгээний мэдээллийг тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан *******-aac тус тус татан авч, дараа сарын 10-ны дотор татан мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлтээ тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар илгээнэ." Гэж заасны дагуу (*******)-д холбогдох мэдээллүүдийг бөглөж 2022 оны 6 дугаар сард борлуулсан улаан буудайн урамшуулал авах хүсэлтээ илгээх гэтэл сайт нь 2022 оны 08 дугаар сараас хойших улаан буудай худалдсан мэдээллийг илгээх боломжтойгоор тохируулсан байснаас болж алдаа зааж 2022 оны 06 сард борлуулсан улаан буудайн урамшуулалд хамрагдах хүсэлтээ бид илгээсэн боловч урамшууллыг тооцож шийдвэрлэж өгөөгүй болно.
Энэ тухай албаны хүмүүсээс тодруулж, албан хүсэлт бичиг өгсөн боловч 2021 оны тариалсан улаан буудайг 2021 ондоо багтааж борлуулсан тохиолдолд л урамшууллыг олгоно, 2022 онд тариалсан улаан буудайг 2022 онд зарсан тохиолдолд буюу 2022 оны 08 сараас хойших хугацаанд зарсан тохиолдолд хүсэлтийг хүлээн авч урамшууллыг шийдвэрлэнэ гэж амаар хэлсэн байдаг. Гэтэл дээрх журамд тариалан эрхлэгч хэзээ борлуулснаас үл хамаарч тариалсан улаан буудайг борлуулсан тохиолдолд урамшуулалд хамрагдах боломжтой байхаар зохицуулсан байх тул хариуцагч талын хэлж байгаа тайлбар нь үндэслэлгүй, тариалан эрхлэгчдийн эрхийг хязгаарласан эс үйлдэл гаргаж байна.
Иймд Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны 25 дугаартай тогтоолын 1-д “Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, улсын нөөцөд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 100,0 (нэг зуун) мянган төгрөгөөр тогтоосугай.” Гэж заасны дагуу 1954 тн улаан буудайн борлуулалтын урамшуулал болох 195400 000 төгрөгийн урамшууллыг хариуцагч тал нэхэмжлэгч талд тооцож олгохоор байна.
Бидний нэхэмжлэлийг хүлээн авч дээрх журмын хэрэгжилтийг хангаж 2022 онд борлуулсан 1954 тн улаан буудайн урамшуулалт хамрагдах хүсэлтийг хүлээн авч, урамшууллыг олгож өгөхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нь шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/******* дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд, мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам” мөн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан А/218/А/******* дугаар дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг, үзүүлэх журамд заасан урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авахгүй, мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож дээрх журмын хэрэгжилтийг хангаж урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авах авч, мөнгөн урамшуулал олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан. Дорнод аймгийн Халхгол суманд 2014 оноос хойш газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байна. Улаан буудай жил бүр тариалдаг.
2021 онд Дорнод аймгийн Халхгол суманд нийт 5 мянган га талбайд улаан буудай тариалалт хийснээс 5 мянган тонн улаан буудай хурааж авсан байдаг. 2021 онд ковид-19 цар тахалтай байсан учраас Засгийн газраас Оросын Холбооны Улсаас их хэмжээний улаан буудай олборлох шийдвэр гаргаж үүний дагуу маш их хэмжээний улаан буудай Монгол Улсад орж ирсэн байдаг. Үүнээс шалтгаалж Монгол дахь гурилын үйлдвэрүүд Оросын Холбооны Улсын улаан буудайгаар нөөцөө бүрдүүлчихсэн. Улаан буудайг худалдан авах ямар ч боломжгүй байсан. Тиймээс 2021 онд улаан буудайн борлуулалт зогссон. Тариалалтын болон тариа хураалтын тайланг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэдэгддэг байсан. 2022 оны 06 дугаар сард борлуулж чадаагүй байсан улаан буудайгаасаа 1954 тонныг борлуулсан. Энэ үед 290/******* тушаал үйлчилж байсан. Энэ журмын 5.1.6-д заасны дагуу хүсэлтээ гаргасан. Удалгүй 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр А/218/А/******* дугаар журам батлагдсан. Хүсэлтийг цаасаар өгдөг байсныг цахим болгосон байсан. Цахимаар хүсэлтээ өгөх гэтэл программ бүрэн гүйцэд ажиллагаанд ороогүй байсан. Мөн хүсэлтээ илгээх талаар ямар ч мэдээлэл бидэнд байхгүй байсан. 10 сард манай агрономич сургалтад сууснаар мэдээлэл авсан. 6 сард борлуулсан хүсэлтээ явуулах гэтэл манай программ 8 сараас өмнөх хүсэлтүүдийг хүлээж авах тохиргоо байхгүй гэж мэргэжилтэн нь хэлсэн. Энэ талаар тодруулах явцад 2021 оны улаан буудайн урамшууллыг авч болно гэх мэдээллүүдийг яамнаас өгч байсан.
2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан журмын 4.4.3-т мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч төсвийн урамшууллын систем uramshuulal.gov.mn-д Энэ журмын 1.2-т заасан бүтээгдэхүүний борлуулалтын баталгаажсан татварын цахим төлбөрийн баримтыг нь www.ebarimt.mn системээс гарал үүслийн цахим гэрчилгээний мэдээллийг тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан https://plant.mofa.gov.mn/-аас татан авч дараа сарын 10-ны өдрийн дотор татан мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлтээ цахимаар илгээнэ гэж заасан. 8 сараас өмнөхийг нь хүлээж авахгүй гэсэн учраас 2022 оны 12 дугаар сард 6 сарынхаа и баримтыг нь цуцлаад 12 сарын и баримт болгож өөрчлөөд явуулсан. 2022 онд тариалсан улаан буудайн урамшууллыг шийдвэрлээд 2022 онд зарсан 2021 оны улаан буудайн хүсэлтийг шийдвэрлэхгүй, ямар нэгэн хариу өгөхгүй байсан. 1954 тонн улаан буудайд урамшууллыг олгож өгнө үү гэсэн албан тоот хүргүүлсэн.
Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор урамшууллын хэмжээг тогтоосон бөгөөд үүнийг тооцоолон үзэхээр 156 сая 320 мянган төгрөг болж байгаа юм. Тэгэхэд 2022 оны урамшууллыг өгнө, 2021 оны урамшууллыг өгөхгүй гэж амаар хэлсэн. Бичгээр хариу өгөөгүй. 2019 болон 2022 оны журамд тухайн онд тариалсан буудайн урамшууллыг тэр жилдээ өгнө гэсэн үг үсэг байхгүй. Тухайн ондоо борлуулсан и баримт, гарал үүслийн гэрчилгээг үндэслээд урамшуулал олгоно л гэсэн журамтай.
Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.6-д заасны дагуу урамшуулал олгох журам гарсан. Хуулийн зорилго нь юу вэ? гэхлээр дотоод дотоодын тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор хүнсний буудай хураан авч нийлүүлсэн тариалан эрхлэгчдэд төрөөс мөнгөн урамшуулал олгох юм. Тухайн жилийн буудайн урамшууллыг тэр жилдээ л өгнө гэсэн үг өгүүлбэр Тариалангийн тухай хууль болон хамтарсан журамд байхгүй. 2022 оны журам хэдийнээс хэрэгжиж эхэлсэн бэ? гэдэг нь эргэлзээтэй. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан боловч төрийн мэдээллээс хайгаад олоогүй. Хууль зүйн яаманд бүртгүүлсэн нь ч тодорхойгүй. https://legalinfo.mn/ сайтад дагаж мөрдөх хугацаа нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэж байсан. Тиймээс би энэ өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн гэж бодсон. Хэм хэмжээний акт байгаа боловч энэ зохицуулалт нь сар бүрийн 10-ны өдрийн дотор хүсэлтийг хүлээж авна гэж тогтоочихсон байна. Хүсэлтээ илгээхээр хүсэлтийг нь хүлээж авахгүй, тийм тохиргоо байхгүй, 8 сараас өмнөхийг хүлээж авахгүй гэсэн тохиргоотой байсан. Журамд заасан шаардлага буюу и баримт, гарал үүслийн гэрчилгээгээ нөхөж бүртгүүлээд 12 сард хүсэлтийг нь явуулахад хүлээн авч урамшуулалт олгохгүй байгаа нь хууль журмыг зөрчиж байна.”гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Г.У, Г.Б нараас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Сангийн сайдын хамтарсан 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн A/218/A/******* дугаар хамтарсан тушаалаар батлагдсан шинэчлэн батгалдсан тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмын дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах тариалан эрхлэгч төсвийн урамшууллын систем /uramshuulal.gov.mn/-д тухайн онд тариалан хураан авсан мэдээллээ бүртгүүлэн журмын 1.2-т заасан бүтээгдэхүүний борлуулалтын баталгаажсан татварын цахим төлбөрийн баримтыг www.ebarimt.mn системээс, гарал үүслийн цахим гэрчилгээний мэдээллийг тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан ******* системээс тус тус татан авч Дараа сарын 10-ны дотор татан мөнгөн урамшуулалд хамрагдах хүсэлтээ тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар илгээснийг үндэслэн тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Хөдөө аж ахуйг дэмжих сан, хүнсний үйлдвэрлэлд нийлүүлсэн хүнсний улаанбуудайнд мөнгөн урамшуулал олгодог.
Нэхэмжлэгч "" ХХК-ийн хувьд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/401 дүгээр тушаалын дагуу 2022 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сан, гурил үйлдвэрлэлд 10 дугаар сард нийлүүлэгдсэн хүнсний улаанбуудайнд зориулж 5777 600 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/48 дугаар тушаалаар 12 дугаар сарын урамшуулалд 240 819 200 төгрөгийг урамшуулалд тус тус хамрагдаж байсан бөгөөд нэхэмжлэл дурдсан 2022 оны 06 дугаар сард борлуулсан 1954 тн улаан буудай нь 2021 оны ургацаас хураан авсан тул урамшуулал олгох боломжгүй юм.” гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэгдүгээрт урамшуулал авах хүсэлтээ илгээгээгүй. Хоёрдугаарт 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн журам хэрэгжиж эхлээд тухайн сарын 10-ны өдрийн дотор хүсэлт илгээсэн байна гэж заасан байгаа. 6 сард борлуулсан улаан буудайны урамшууллыг авч чадаагүй учраас и баримтаа нөхөөд 12 сард багтаан хүсэлтээ өгсөн гэж хэллээ. Бид хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэн зохих урамшууллыг өгсөн. Харин өмнөх оны 1954 тонн буудайн урамшууллыг олгох боломжгүй гэж хариу өгсөн. 2022 оны журмын 2.1.2-т ... мэдээллийн санд бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээг авсан байх шаардлагыг тавьсан байдаг. Хүсэлтийг илгээсэн бол https://plant.mofa.gov.mn/ сайтад харагдах боломжтой. Гэтэл харагдахгүй байна. 1954 тонн урамшууллыг олгохгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй татгалзал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 2022 оны журам гарснаар 2019 оны журам хүчингүй болсон. Хамтарсан тушаалын 1.2 дахь заалтад урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүнд олгох мөнгөн урамшууллын хэмжээ, үзүүлэх мөнгөн бус дэмжлэгийн төрөл, тоо хэмжээ, олгох нөхцөл, хэлбэрийг тогтоох шийдвэр гаргахаас өмнө олон нийтийн урьдчилан зарлах, мэдээлэх, аливаа амлалт өгч үл болно гэсэн заалттай учраас урамшууллыг нөхөж олгох зохицуулалт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 290/******* дүгээр хамтарсан тушаалаар “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан бөгөөд мөн сайдуудын 2022 оны А/218/А/******* дугаар хамтарсан тушаалаар тус журмыг шинэчлэн баталсан байна.
Дээрх журмуудын зохицуулалтаас үзвэл урьд оны ургацыг дараа онд борлуулсан бол урамшуулал олгож болохгүй гэх зохицуулалт байхгүй бөгөөд тариалсан улаан буудайг хэдийд борлуулснаас үл хамаарч шаардлага хангасан хүсэлт гаргасан бол урамшуулал олгож болохоор байна.
Хэрэгт авагдсан Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний 01/495 дугаар албан бичгээс үзвэл нэхэмжлэгч нь 2021 оны ******* тн улаан буудай хураан авч 2022 оны 6 дугаар сард “М*******” ХХК-д 1984 тн буудай борлуулсан болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч компани мөн журмын 4.2.”Энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан тариалан эрхлэгч нь энэ журмын 1.2-т заасан бүтээгдэхүүнийг худалдсан тухай бүр урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний код, нэр, төрөл, тоо хэмжээ, нэгж болон нийт үнийн дүнг шалган, тооцоо нийлж татварын цахим төлбөрийн баримтын системд холбогдох хуульд заасан хугацаанд баталгаажуулсан байна.” гэж зааснаар бүтээгдэхүүнийг худалдсан үедээ урамшуулалд хамрагдахаар хүсэлт гаргасан байна.
Тухайн үед журам шинэчлэгдэн батлагдаж, урамшууллын цахим систем бүрэн хэрэгжиж эхлээгүй холбогдуулан 6 сард борлуулсан улаан буудайн төлбөрийн баримтыг 12 сараар дахин системд шивж илгээсэнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч журамд заасны дагуу урамшуулалд хамрагдах хүсэлт гаргасан байх бөгөөд 2021 оны ургацын 1954 тн улаан буудайг 2022 онд борлуулж урамшуулалд хамрагдахаар хүсэлт гаргасан нь журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан гаргасан “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын 2019 оны 290/******* дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам” болон 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/218/А/******* дугаартай Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-д заасан урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авахгүй, мөнгөн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх журмын хэрэгжилтийг хангаж урамшуулалд хамрагдах хүсэлтийг хүлээн авч, мөнгөн урамшуулал олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр 2021 оны ургац 1954 тн улаан буудайг 2022 онд борлуулж тайлагнасан тул урамшуулал олгуулахаар тайлбарлаж мэтгэлцсэн тул тус хэмжээгээр даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН