Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/05041

 

 

 

 

 

 

 

 

2024 10 09 184/ШШ2024/05041

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ****, ****нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох нэгж талбарын *** дугаартай, улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *** тоотод байрлах 700 м.кв талбайтай газар, 80м.кв талбай бүхий байшинг хүү ****өмчлөлд 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлж, улсын бүртгэлийн Ү-2201059370 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, *** талбайтай нэг өрөө орон сууц,***Т улсын дугаартай, RX330 маркийн автомашиныг хариуцагч ****өмчлөлд үлдээж, Сонгинохайрхан дүүрэг, **** тоотод байрлах хашааны үнийн дүнгээс нэхэмжлэгч **** ногдох хэсэг 35,000,000 төгрөгийг хариуцагч**** 2024 оны 10 дугаар сарын 9-ний өдөр шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ