| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/03005/И |
| Дугаар | 183/ШШ2024/03709 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2024/03709
| 2024 оны 9 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2024/03709 | Улаанбаатар хот |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:
Нэхэмжлэгч: Р.Г нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Г холбогдох,
Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 4,994,690 төгрөгийг гаргуулах тухай төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Р******* ******* ******* нь Хан-Уул дүүргийн ******* ******* ******* *******, ******* ******* хотхоны орон сууцнуудыг хариуцдаг бөгөөд орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцан, оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг нь хангахын тулд цэвэрлэгээ, үйлчилгээ, орчны тохижилтыг тогтмол хийж, үйл ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгч Р******* ******* ******* нь сар бүр ******* ******* хотхоны оршин суугчдаас *******-ны төлбөр авч ******* ******* хотхоны дундын өмчлөлийн зүйлс болох цэцэрлэгт хүрээлэн, зам, талбайг засан сайжруулах, автомашины зогсоол, автомашины зогсоолын автомат хаалга, хотхоны орц, гарцын автомат хааж, орон сууцны лобифон, цахилгаан шат, дундын өмчийн талбай, ус, дулаан, гэрэлтүүлгийг тогтмол ажиллуулах, цэвэрлэгээ үйлчилгээ, ажилчдын цалин хөлсийг цагт нь тавих зэргийг хийж гүйцэтгэдэг бөгөөд харин оршин суугчид дээрх ажил үүргийг хийж гүйцэтгэхэд шаардлагатай *******-ны төлбөрийг сар бүр төлөх үүрэг хүлээдэг. Хариуцагч нь ******* ******* хотхоны 501 дүгээр байр, 904 тоотын оршин суугч, сууц өмчлөгч бөгөөд Иргэний хуулийн 143 ******* зүйлийн 143.4-т заасны дагуу *******-ны гишүүн учир Иргэний хуулийн 147 ******* зүйлийн 147.1-д заасны дагуу *******-ны төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч нь 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийт 4,994,690 төгрөгийн *******-ны төлбөрөө төлөөгүй. Хариуцагч тал нь *******-ны төлбөрөө цаг тухайд нь төлөөгүйгээс үүдэн *******-ны ажилчдын цалинг цаг тухайд нь тавих боломжгүй болох, ашиглалт засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх боломжгүй болохоос гадна хариуцагч нь бусад оршин суугчдын төлсөн төлбөрөөр дундын өмчлөлийн хөрөнгө болох цахилгаан шат, ногоон байгууламж, автомашины зогсоол зэргийг төлбөрөө төлөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байна. Иймд Иргэний хуулийн 147 ******* зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 ******* зүйлийн 13.2.3-т тус тус зааснаар хариуцагчаас дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт нийт 4,994,690 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч З.Г нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие З.Г нь Р******* ******* *******-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р******* ******* ******* нь хариуцагч З.Гад холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 4,994,690 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Г нь
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 ******* зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Р******* ******* *******-ны нэхэмжлэлийн шаардлага болох 4,994,690 төгрөгийг хариуцагч З.Г нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,866 төгрөгийн 47,433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 100200100941 данснаас 47,433 төгрөгийг, хариуцагч З.Гаас улсын тэмдэгтийн хураамжинд 47,433 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Р******* ******* *******-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР