| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00219/И |
| Дугаар | 153/ШШ2024/00300 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 153/ШШ2024/00300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн ******* сумын *******, 5 дугаар багийн ******* хороолол, ******* тоотод оршин суух, Б******* овогт М*******ийн Б*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн ******* сумын *******, 5 дугаар багийн ******* ******* тоот хаягт байрлах, “Х” НҮТББ-д холбогдох
"Хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 15,100,000 (арван таван сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай,
“Х аймгийн ******* сум *******, 5-р баг гудамжны 2 тоотод байршилтай, 208 мкв талбай бүхий 1 давхар үл хөдлөх эд хөрөнгө болон доорх газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б*******, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б******* нь “Х ” НҮТББ-д 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээгээр өөрийн өмчлөлийн улсын бүртгэлтэй, дугаарын гэрчилгээтэй, ******* баг, 1-р гудамж 2 тоот хаягт байршил бүхий талбайтай 2 давхар үйлчилгээний барилгыг 290,000,000 төгрөгөөр, мөн Х аймаг, ******* сум, ******* баг, ******* хороолол, хаягт байршилтай, , талбайтай, үйлчилгээний зориулалттай газрыг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 10,000,000 төгрөгөөр тус тус зарсан.
Гэтэл уг газар дээр байршилтай урьд нь 2014 онд өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан талбай бүхий 1 давхар барилгыг Х ” НҮТББ нь хууль бусаар өмчлөлдөө авахаар маргаж байгаа болно. Нэхэмжлэгч М.Б******* нь 2019 онд Х ” НҮТББ-д үл хөдлөх хөрөнгөө зарахдаа энэ барилгыг оролцуулалгүй зөвхөн талбайтай 2 давхар үйлчилгээний барилгыг зарсан юм.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-т "Эд хөрөнгө өмчлөх эрх нь тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна" гэж, 84 дүгээр зүйлийн 84.3-т "Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл газар түүн дээр салшгүй бэхлэгдсэн зүйлс цогцоороо нэг үл хөдлөх хөрөнгөд тооцно, газраа дагасан өмчлөл байхыг хуульчилсан. Иймд энэхүү үл хөдлөх эд хөрөнгө болон доорх газрын хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч М.Б******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч Х.Хуандах нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хариуцагч НҮТББ 2019 оны 07-р сарын 08-ний өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Х аймгийн ******* сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 432 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг 290.000.000 төгрөгөөр, мөн 2019 оны 7-р сарын 09-ний өдөр Х аймаг ******* сум ******* баг ******* хороолол 1 гудамж 02 Б тоотод байршилтай ,6 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан 10.000.000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч М.Б*******аас худалдаж авсан. Нэхэмжлэгч М. Б******* нь талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын хамт гэрчилгээ аваагүй талбайтай 1 давхар барилгыг манай байгууллагад мөн адил үнийн дүнд багтааж зарсан.
Тухайн үед гэрчилгээ аваагүй үл хөдлөх болохоор нь худалдах, худалдан авах гэрээнд тусгахгүйгээр манай байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалт шилжүүлсэн ба одоо хүртэл манай байгууллагын өмчлөлд байгаа.
Нэхэмжлэгч М.Б*******тай гэрээг манай байгууллагыг төлөөлж Б.Е байгуулсан ба үл хөдлөх хөрөнгө газрыг худалдан авах ажлыг Х.Е, Б.Х нар хариуцан зохион байгуулж үнийн талаар тохиролцож тухайн үеийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээлцэн авсан байдаг. ...Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгч М.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч М.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С нотариатчаар батлуулаад талбайг бид нар хоорондоо тохиролцоод наймаа хийсэн. Би үүнийг гүтгэлэг, дээрэм гэж үзэж байгаа. Манай гэр бүлийн өмч. Бид нар мөнгө хөрөнгөө гаргаад барьсан. Газрыг хамтад нь шилжүүлчих гээд бид нар анх тохирсон. Одоо болохоор бид нар яриагаар өгсөн гэж байна. Яриагаар юм тохирохгүй. Нотариатаар батлуулаад өгч авсан баримт тодорхой байгаа. Би газраа үл хөдлөх хөрөнгөтэйгээ авах саналтай байна. Хэсэгчилсэн байдлаар мөнгө төгрөгөө төлнө гэж гэрээ хийсэн. Мөнгөө төгрөгөө цаг хугацаандаа өгөөгүй. Миний төлөвлөсөн ажил бүгд байхгүй болсон. Би 2 жилийн дараа мөнгөө авсан. Гэрээн дээрээ алданги тооцно гээд тусгачихсан байгаа. Алдангиа нийт 15,600,000 төгрөг гарсан. Би 5,600,000 төгрөгийг нэхэл дагуул болж байгаад авсан. Алдангиа авах хүсэлтэй байна гэв.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өргөтгөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах талаар ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Өмчлөлдөө бүртгүүлэх гэхээр газар чинь зарагдчихсан байгаа учраас өмчлөлийн гэрчилгээ гаргах боломжгүй байна гэсэн хариу өгөөд байгаа. Нийт 15,600,000 төгрөгийн алданги тооцогдсон. Үүнээс 5,620,000 төгрөгийг хасаад 9,480,000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч М.Б*******ын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй байгууллага танилцаад дараах тайлбарыг гаргасан. Хариуцагч НҮТББ 2019 оны 07-р сарын 08-ний өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Х аймгийн ******* сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 432 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг 290.000.000 төгрөгөөр, мөн 2019 оны 7-р сарын 09-ний өдөр Х аймаг ******* сум ******* баг ******* хороолол 1 гудамж 02 Б тоотод байршилтай ,6 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан 10.000.000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч М.Б*******аас худалдаж авсан. Нэхэмжлэгч М. Б******* нь талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын хамт гэрчилгээ аваагүй талбайтай 1 давхар барилгыг манай байгууллагад мөн адил үнийн дүнд багтааж зарсан. Тухайн үед гэрчилгээ аваагүй үл хөдлөх болохоор нь худалдах, худалдан авах гэрээнд тусгахгүйгээр манай байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалт шилжүүлсэн одоо хүртэл манай байгууллагын өмчлөлд байгаа. Нэхэмжлэгч М.Б*******тай гэрээг манай байгууллагыг төлөөлж Б.Е байгуулсан ба үл хөдлөх хөрөнгө газрыг худалдан авах ажлыг Х.Е, Б.Х нар хариуцан зохион байгуулж үнийн талаар тохиролцож тухайн үеийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээлцэн авсан байдаг. Б.Е, Х.Е, Б.Х нарыг гэрчээр асуулгасан. Гэрч нар М.Б******* тухайн эд хөрөнгүүдийг газрын хамт худалдсан. Гэрчилгээ гараагүй байсан болохоор манай байгууллага өөрсдөө гаргуулж авахаар болсон. Манай байгууллага гэрчилгээ гаргуулж аваагүй одоо хүртэл өөрийнхөө эзэмшил ашиглалтад тог, усны мөнгийг төлөөд байлгаж байгаа Х НҮТББ өмч мөн гэдэг мэдүүлгүүдийг өгдөг. ...Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талаас ихэсгэж гаргасан, ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор манай байгууллага хариу тайлбар өгсөн. Нэхэмжлэгч М.Б*******тай 2019 оны 7 сарын 8-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.2-т заасан үүргийг манай байгууллага төлбөрийг төлж дуусгаж биелүүлсэн. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2-т төлбөрийн хэмжээг эхлээд гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 92 сая төгрөг өгсөн. Дараа нь 2019 оны 02 сарын 01-ний өдөр 58 сая, 2020 оны 7 сарын 1-ний өдөр 100 сая төгрөг, 2020 оны 12 сарын 01-ний өдөр 40 сая төгрөг өгч дуусгахаар болсон. Алдангийн хувьд хугацаа хэтэрсэн асуудлыг манай байгууллага хүлээн зөвшөөрдөг. Шүүх байгууллагад өгөхөөс өмнө М.Б*******тай алдангийн асуудлыг хоорондоо ярилцаж энэ асуудлаа шийдье гээд 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ маягийн юм байгуулж энэ гэрээндээ Х НҮТББ нь М.Б*******тай үл хөдлөх хөрөнгийн алдангийг тохиролцоод 5 сая 620 мянган төгрөг төлье та зөвшөөрч байна уу гэхэд зөвшөөрье гээд уг мөнгийг 2021 оны 6 сарын 1-ний өдөр төлөхөөр тохиролцсон байдаг. Хэрэгт нотлох баримтаар өгчихсөн байгаа. Он сар, өдөр нь тодорхойгүй. М.Б******* 5 сая 600 мянган төгрөгийг би авсан гэдэг дээр гарын үсэг зураад шүүхээс өмнөх шатанд шийдвэрлэсэн байна. Алдангитай холбоотой нэхэмжлэлийн ихэссэн хэмжээг нь хэрэгсэхгүй болгож өгөөсэй гэсэн хариу тайлбарыг гаргаж байна. Улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ яагаад гараагүй тухай албан тоотыг өөрсдөө авсан байна. М.Б******* гэдэг хүн маань өөрөө тухайн эд хөрөнгийг 2019 онд Х НҮТББ-д шилжүүлээд өгсөн. Кадастр нь хийгдсэн байна. Кадастрын зураглалыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. М.Б******* гуай 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр кадастрын зургийг хийлгэж байсан. Кадастрын зураглал дээр нарийн зааж өгсөн байна. -ыг тухайн үедээ нэхэмжлэгч маань өөрөө мэдэж кадастрын зураглалыг манай байгууллагын газрын хэмжээгээр шилжүүлээд өгчихсөн. Манай байгууллагын хайхрамжгүй байдлаас болж гэрчилгээ гаргахгүй яваад байсан...гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Б*******аас НҮТББ 2019 оны 07-р сарын 08-ний өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Х аймгийн Ж сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 432 м2 талбай бүхий 2 давхар, Х аймгийн Ж сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 208 м2 талбай бүхий 1 давхар гэрчилгээ гараагүй барилгыг хэлэлцэн тохиролцож тус тус худалдаж авч үнийг нь бүрэн төлж дуусгасан. Мөн 2019 оны 7-р сарын 09-ний өдөр Х аймаг ******* сум ******* баг ******* хороолол 1 гудамж 02 Б тоотод байршилтай ,6 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан 10.000.000 төгрөгөөр хэлэлцэн тохиролцож газрыг худалдаж авсан. Х аймгийн Ж сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 208 м2 талбай бүхий 1 давхар үл хөдлөх хөрөнгийг М.Б******* нь гэрчилгээ гаргуулж аваарай гээд манай байгууллагад 290,000,000 төгрөгөөр 2 давхар 432 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай барилгын хамт худалдаж, манай байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байдаг. Х аймгийн Ж сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 208 м2 талбай бүхий 1 давхар барилгыг 2019 оны 07 дугаар сараас одоо хүртэл эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулан цахилгааны, усны төлбөрийг төлдөг манай байгууллагын өмч юм. Одоог хүртэл манай байгууллага маргаан бүхий нэг давхар 208 метр нэг давхрыг 2016 оноос хойш түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байсан. 2019 оны 7 дугаар сараас хойш манай эзэмшил ашиглалтад шилжсэн байсан. Манай байгууллага кадастрын зургийг нь хийлгэсэн. Нэг гэдэг нь 2 давхар 432 мк2 үл хөдлөх хөрөнгө, газрын хэмжээ нь 237 м2, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн газрын хэмжээ нь 2 гэж тэмдэглээд кадастрын зураг хийчихсэн. 208 метр талбай бүхий нэг давхар үл хөдлөх хөрөнгө байгаа гэдгийг худалдаж авч байгаа тал ч мэдэж байгаа. Худалдсан тал ч мэдэж байгаа. Хоёулаа мэдэж байсан. Кадастрын зураглалыг бүгдийг нь шилжүүлээд өгсөн гэрчилгээ аваагүй гэрчилгээг нь та нар өөрсдөө аваарай гэж хэлсэн. Кадастрын зураглал аль хэдийнээ хийгдсэн. Улсын бүртгэлийн байгууллага албан тоотдоо тодорхой хариу хэлсэн байна. Газар, үл хөдлөхөд хамтад нь гэрчилгээ олгоно. Үл хөдлөхийн гэрчилгээ авахын тулд газар нь М.Б*******ынх байж байж үл хөдлөхийн гэрчилгээ гарна. Тэр агуулгаар албан тоот өгсөн байна. Манайх газраа шилжүүлээд авсан. Нэхэмжлэл гаргаад явж байгаа нь ёс зүйн хувьд таарахгүй байх. Нэг нэгэндээ орж гардаг хөршүүд байгаа. Гэрчилгээ гараагүй гэдгийг М.Б******* мэдээд миний өмчлөл гээд би шүүхэд нэхэмжлэл гаргавал би өмчөө авчих юм байна гэж бодсон байх. Гэрээний чөлөөт байдлын хувьд үүнийг худалдаад авчихсан. Манай өмчлөлд шилжүүлж байгаагийн нотолгоо нь кадастрын зургийг хийлгэчихсэн. Зургийг нь аваачаад Улсын бүртгэлд бүртгүүлээд гэрчилгээ авах л асуудал. Х НҮТББ-ын төлөөллийн хүмүүстэй хэлэлцэн тохиролцож үнийг нь аваад аль хэдийн өмчлөлд нь шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө. Манай байгууллага Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.5-д заасны дагуу өмчлөх эрхийн тухай эд хөрөнгийн бүрдэлд хэсэгт мөн адил хамаарна гэж байгаа. Бүрдэл хэсэг байсан байна. Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3-д газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна. Энэ хөрөнгө газраас үл салгаж болох үл хөдлөх хөрөнгө. Газар нь хэнийх, өмчлөгч нь тэр хүнийх. Газар нь манайх кадастр зураглал хийгдсэн Газраас үл салгаж болно, зөөх ямар ч арга байхгүй. Нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан. Одоо ингэж явж байгаа нь ёс зүйн хувьд болохгүй байх. 2019 оны 1 дүгээр сард манай байгууллага оролцоогүй байхад нэхэмжлэгч өөрөө хөөцөлдөж кадастрын зураглалыг хийлгэчихсэн байсан. ...Өөрөө кадастрын зураглалаа өөрөө хийлгэчихсэн. Тийм болохоор кадастрын зураглалаа хийж, манай байгууллага өмчлөлд ашиглалтад яах вэ? Гэрчилгээ гараагүй ч гэсэн Х НҮТББ-ын өмчлөлд ашиглалтад байгаа болохоор өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа гэв.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас газраа зарчихсан учраас дээр нь байгаа хөрөнгө шууд манайх болчихно гэж яриад байна. Энэ арай болохгүй байх. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хууль бус байна. Энэ гэрээ 2019 оны 07 сарын 09-ний өдөр байгуулагдсан. Х НҮТББ-ыг төлөөлөөд Б.Ес гарын үсэг зурсан. Энэ хүн Х НҮТББ-ыг төлөөлөх эрх бүхий этгээд биш. Төлөөлөх эрхий бүхий этгээд нь 2019 оны байдлаар н.Д гэдэг хүн байсан. Төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулаад газрыг нь авчихсан. Тухайн үед урд талын байгууламжаа зарах гээд кадастрын зураг гаргуулахад залгаа баригдчихсан учраас нэг гардаг юм байна гэдэг байдлаар тайлбарлаж байна. Кадастрын зураглал дээр 237 м2, 208 м2 гэж байгаа юм. Урд талынх нь 2 давхар учраас гэж байгаа. Хоёуланг нь зарсан бол 237 м2 дээр 208 м2-ыг нэмээд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээн дээр нийт тэдэн метр квадрат гээд явах байсан. Ганц М.Б*******ын өмч биш. Аливаа үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлсэн ч бай, худалдсан ч бай заавал нотариатаар баталгаажуулах, эрх шилжүүлж байгаа бол тухайн хамтран өмчлөгч нарын эрх олгосон баримтууд байх ёстой. 208 м2 газар дээр худалдсаныг батлах эрхээ шилжүүлснийг батлах нотлох байхгүй. Зөвхөн кадастрын зургаар нотолчихно гэдэг нь өрөөсгөл ойлголт. Тухайн үед энэ хүн урд талын байгууламжаа зарахын тулд кадастрын зураг хэрэгтэй болсон гэв.
8.Нэхэмжлэгчээс: итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаар бүртгэлийн дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар бүртгэлийн дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, гэрэл зураг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, М.Б*******ын дугаартай дансны хуулга, М.Б*******ын дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар бүртгэлийн дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрч асуулгах тухай хүсэлт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, үзлэг хийлгэх тухай хүсэлт, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 561 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
9.Хариуцагчаас “Х” НҮТББ-нийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Хуандахын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, гэрч асуулгах тухай хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар, Х ТББ-д гэх баримтын хуулбар, гэрээ гэх баримтын хуулбар, Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээний хуулбар, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, сөрөг нэхэмжлэл, “Х” НҮТББ-нийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
10.Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Ж.Дгийн мэдүүлэг, гэрч М.Жы мэдүүлэг, Х аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 277 дугаартай албан бичгээр ирүүлсэн Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээний хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Х аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн хуулбар, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн хуулбар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гэх баримтын хуулбар, “Х” НҮТББ-нийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Х” НҮТББ-нийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Х” НҮТББ-нийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 001/27 дугаартай албан бичгийн хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбарын хуулбар, 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08401- дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, , үзлэгийн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
11.Шүүх хариуцагч талын хүсэлтээр гэрч Х.Еы мэдүүлэг, гэрч Б.Ен мэдүүлэг, гэрч Б.Хы мэдүүлэг, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн хуулбар, Х аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Иргэн М******* овогтой Б*******ын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийн хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч М.Б******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. “...М.Б******* нь НҮТББ-д 2019 оны 07-р сарын 08-ны өдөр дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээгээр өөрийн өмчлөлийн улсын бүртгэлтэй, дугаарын гэрчилгээтэй, Х аймгийн ******* сумын ******* багийн 1-р гудамж, 2 тоот хаягт байрлах талбайтай 2 давхар үйлчилгээний барилгыг 290 000 000 төгрөгөөр, мөн Х аймгийн ******* сумын ******* баг ******* хороолол, 1-02б хаягт байршилтай , талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг 2019 оны 07 сарын 09-ны өдөр дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 10 000 000 төгрөгөөр тус тус зарсан. Гэтэл уг газар дээр байршилтай урьд нь 2014 онд өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан 208 м2 талбай бүхий 1 давхар барилгыг НҮТББ нь хууль бусаар өмчлөлдөө авахаар маргаж байгаа. Нэхэмжлэгч М.Б******* нь 2019 онд НҮТББ-д үл хөдлөх хөрөнгөө зарахдаа энэ барилгыг оролцуулаагүй зөвхөн талбайтай 2 давхар үйлчилгээний барилгыг зарсан. Газрыг хамтад нь шилжүүлчих гээд бид нар анх тохирсон. Яриагаар юм тохирохгүй. Нотариатаар батлуулаад өгч авсан баримт тодорхой байгаа. Би газраа үл хөдлөх хөрөнгөтэйгөө авах саналтай байна. Мөнгөө төгрөгөө цаг хугацаандаа өгөөгүй. Миний төлөвлөсөн ажил бүгд байхгүй болсон. Би 2 жилийн дараа мөнгөө авсан. Гэрээн дээрээ алданги тооцно гээд тусгачихсан байгаа. Алданги нийт 15,600,000 төгрөг гарсан. Би 5,600,000 төгрөгийг нэхэл дагуул болж байгаад авсан. Алдангиа авах хүсэлтэй байна. ...Үргэлж баригдсан барилга учраас кадастрын зураг нь үргэлжээрээ гарч байгаа. Газрын алба гаргасан. Бид нар тохиролцоод 800 хэдэн метр квадрат газраар газрын албан дээр очиж гэрчилгээ гаргасан. 208 мк2 үл хөдлөх дээр тохирсон юм байхгүй. Энэ хүмүүс урьд нь 2-3 жил түрээсэлсэн. Нэг зун 7 сарын 9-нд Б.Е, Х.Е хоёр айраг авчихсан ах 30 мянган доллар ороод ирлээ наймаа хийе гэсэн. Б.Е, Х.Е бид 3 сууж байгаад урд талын 432 м2 үл хөдлөхийн наймаа хийсэн. Би хойд талтай нь үргэлж зарсан бол бид нар заавал нотлох юм хийх ёстой. Би амаар та нар ав гээд 200 мк2 барилгыг зүгээр хүнд өгөөд явуулна гэж байхгүй. Бид нар мөнгө төгрөг, хөрөнгө хүчээ гаргаад нэг зуны ажил болоод үүнийг барьсан. 200 хүн хүлээн авдаг том заал байгаа. Баар, буудал, караоке байсан. Хын ард түмэн намайг мэднэ. Би та нар шиг ингэж хүн гүтгэхгүй. Энэ хүмүүс хамтад нь зарсан гээд дайраад байна. Энэ чинь гэр бүлийн өмч. Тухайн үед зарсан байсан бол би нотлох юм хийнэ...”
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “...Өргөтгөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах талаар ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Өмчлөлдөө бүртгүүлэх гэхээр газар чинь зарагдчихсан байгаа учраас өмчлөлийн гэрчилгээ гаргах боломжгүй байна гэсэн хариу өгөөд байгаа. Нийт 15,600,000 төгрөгийн алданги тооцогдсон. Үүнээс 5,620,000 төгрөгийг хасаад 9,480,000 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэж.
3.Хариуцагч НҮТББ төлөөлөгч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. “...Хариуцагч НҮТББ 2019 оны 07-р сарын 08-ний өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Х аймгийн ******* сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 432 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг 290.000.000 төгрөгөөр, мөн 2019 оны 7-р сарын 09-ний өдөр Х аймаг ******* сум ******* баг ******* хороолол 1 гудамж 02 Б тоотод байршилтай ,6 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан 10.000.000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч М.Б*******аас худалдаж авсан. Нэхэмжлэгч М. Б******* нь талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын хамт гэрчилгээ аваагүй талбайтай 1 давхар барилгыг манай байгууллагад мөн адил үнийн дүнд багтааж зарсан. Тухайн үед гэрчилгээ аваагүй үл хөдлөх болохоор нь худалдах, худалдан авах гэрээнд тусгахгүйгээр манай байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалт шилжүүлсэн одоо хүртэл манай байгууллагын өмчлөлд байгаа. Гэрчилгээ гараагүй байсан болохоор манай байгууллага өөрсдөө гаргуулж авахаар болсон. Алдангийн хувьд хугацаа хэтэрсэн асуудлыг манай байгууллага хүлээн зөвшөөрдөг. Шүүх байгууллагад өгөхөөс өмнө М.Б*******тай алдангийн асуудлыг хоорондоо ярилцаж энэ асуудлаа шийдье гээд 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ маягийн юм байгуулж энэ гэрээндээ Х НҮТББ нь М.Б*******тай үл хөдлөх хөрөнгийн алдангийг тохиролцоод 5 620 000 төгрөг төлье та зөвшөөрч байна уу гэхэд зөвшөөрье гээд уг мөнгийг 2021 оны 6 сарын 1-ний өдөр төлөхөөр тохиролцсон байдаг. Хэрэгт нотлох баримтаар өгчихсөн байгаа. Он сар, өдөр нь тодорхойгүй. М.Б******* 5 сая 600 мянган төгрөгийг би авсан гэдэг дээр гарын үсэг зураад шүүхээс өмнөх шатанд шийдвэрлэсэн байна. Улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ яагаад гараагүй тухай албан тоотыг өөрсдөө авсан байна. М.Б******* гэдэг хүн өөрөө тухайн эд хөрөнгийг 2019 онд Х НҮТББ-д шилжүүлээд өгсөн. Кадастрын зураглалыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. М.Б******* гуай 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр кадастрын зургийг хийлгэж байсан. Кадастрын зураглал дээр нарийн зааж өгсөн байна. -ыг тухайн үедээ нэхэмжлэгч маань өөрөө мэдэж кадастрын зураглалыг манай байгууллагын газрын хэмжээгээр шилжүүлээд өгчихсөн. Манай байгууллагын хайхрамжгүй байдлаас болж гэрчилгээ гаргахгүй яваад байсан...”
4. Хариуцагч НҮТББ нь сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...М.Б*******аас НҮТББ 2019 оны 07-р сарын 08-ний өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Х аймгийн Ж сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 432 м2 талбай бүхий 2 давхар, Х аймгийн Ж сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 208 м2 талбай бүхий 1 давхар гэрчилгээ гараагүй барилгыг хэлэлцэн тохиролцож тус тус худалдаж авч үнийг нь бүрэн төлж дуусгасан. Мөн 2019 оны 7-р сарын 09-ний өдөр Х аймаг ******* сум ******* баг ******* хороолол 1 гудамж 02 Б тоотод байршилтай ,6 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан 10.000.000 төгрөгөөр хэлэлцэн тохиролцож газрыг худалдаж авсан. Х аймгийн Ж сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 208 м2 талбай бүхий 1 давхар үл хөдлөх хөрөнгийг М.Б******* нь гэрчилгээ гаргуулж аваарай гээд манай байгууллагад 290,000,000 төгрөгөөр 2 давхар 432 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай барилгын хамт худалдаж, манай байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байдаг. Х аймгийн Ж сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 208 м2 талбай бүхий 1 давхар барилгыг 2019 оны 07 дугаар сараас одоо хүртэл эзэмшиж, ашиглаж үйл ажиллагаа явуулан цахилгааны, усны төлбөрийг төлдөг манай байгууллагын өмч юм. Одоог хүртэл манай байгууллага маргаан бүхий нэг давхар 208 метр нэг давхрыг 2016 оноос хойш түрээсийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байсан. 2019 оны 7 дугаар сараас хойш манай эзэмшил ашиглалтад шилжсэн байсан. Кадастрын зургийг нь хийлгэсэн. Нэг гэдэг нь 2 давхар 432 мк2 үл хөдлөх хөрөнгө, газрын хэмжээ нь 237 м2, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн газрын хэмжээ нь 2 гэж тэмдэглээд кадастрын зураг хийчихсэн. 208 метр талбай бүхий нэг давхар үл хөдлөх хөрөнгө байгаа гэдгийг худалдаж авч байгаа тал ч мэдэж байгаа. Худалдсан тал ч мэдэж байгаа. Хоёулаа мэдэж байсан. Гэрээний чөлөөт байдлын хувьд үүнийг худалдаад авчихсан. Манай өмчлөлд шилжүүлж байгаагийн нотолгоо нь кадастрын зургийг хийлгэчихсэн. Зургийг нь аваачаад Улсын бүртгэлд бүртгүүлээд гэрчилгээ авах л асуудал. Х НҮТББ-ын төлөөллийн хүмүүстэй хэлэлцэн тохиролцож үнийг нь аваад аль хэдийн өмчлөлд нь шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгө. Манай байгууллага Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.5-д заасны дагуу өмчлөх эрхийн тухай эд хөрөнгийн бүрдэлд хэсэгт мөн адил хамаарна гэж байгаа. Бүрдэл хэсэг байсан байна. Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.3-д газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна. 2019 оны 1 дүгээр сард манай байгууллага оролцоогүй байхад нэхэмжлэгч өөрөө хөөцөлдөж кадастрын зураглалыг хийлгэчихсэн байсан. Гэрчилгээ гараагүй ч гэсэн Х НҮТББ-ын өмчлөлд ашиглалтад байгаа болохоор өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа ...” гэж тодорхойлсон.
5. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...Хариуцагч талаас газраа зарчихсан учраас дээр нь байгаа хөрөнгө шууд манайх болчихно гэж яриад байна. Энэ арай болохгүй байх. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хууль бус байна. Энэ гэрээ 2019 оны 07 сарын 09-ний өдөр байгуулагдсан. Х НҮТББ-ыг төлөөлөөд Б.Е гарын үсэг зурсан. Энэ хүн Х НҮТББ-ыг төлөөлөх эрх бүхий этгээд биш. Төлөөлөх эрхий бүхий этгээд нь 2019 оны байдлаар н.Д гэдэг хүн байсан. Төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулаад газрыг нь авчихсан. Тухайн үед урд талын байгууламжаа зарах гээд кадастрын зураг гаргуулахад залгаа баригдчихсан учраас нэг гардаг юм байна гэдэг байдлаар тайлбарлаж байна. Кадастрын зураглал дээр 237 м2, 208 м2 гэж байгаа юм. Урд талынх нь 2 давхар учраас гэж байгаа. Хоёуланг нь зарсан бол 237 м2 дээр 208 м2-ыг нэмээд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээн дээр нийт тэдэн метр квадрат гээд явах байсан. Ганц М.Б*******ын өмч биш. Аливаа үл хөдлөх эд хөрөнгийн эрх шилжүүлсэн ч бай, худалдсан ч бай заавал нотариатаар баталгаажуулах, эрх шилжүүлж байгаа бол тухайн хамтран өмчлөгч нарын эрх олгосон баримтууд байх ёстой. 208 м2 газар дээр худалдсаныг батлах эрхээ шилжүүлснийг батлах нотлох зүйл байхгүй. Зөвхөн кадастрын зургаар нотолчихно гэдэг нь өрөөсгөл ойлголт. Тухайн үед энэ хүн урд талын байгууламжаа зарахын тулд кадастрын зураг хэрэгтэй болсон... Би 2014, 2015 оны үед барьсан он, сар өдрийг сайн санахгүй байна. 2 давхар эхлээд баригдаад зочид буудал, караоке ашиглалтад орсон. Манай хань бид хоёр ажиллуулдаг байсан. Орлогоороо хойд талын 200 хүн хүлээж авдаг заал барьсан. Бид нар хоорондоо тохиролцохдоо газрыг шилжүүлчихье явцын дунд хэдүүлээ тохиролцож болох байлгүй гэж ярьсан. Одоо энэ хүмүүс аман гэрээгээр шилжүүлж авсан гэж байгаа гэв. 880 м2 газраа шилжүүлсэн. Газар дээр байгаа үл хөдлөх манайх. Бид нар мөнгөө цувуулаад өгнө гэхээр нь би ам мэхэнд орчихсон байна. Газар нь 10 сая төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Газар тусдаа гэрчилгээтэй. Бид нар эхлээд урдаас нь хэсэгчлэн байдлаар авна одоо бид нарт боломж байхгүй. Явцын дунд үүнийг чинь бүгдийг нь авъя гэж ярьж байсан. Би тэр үгэнд нь хууртагдаад газраа тэр чигт нь шилжүүлчихсэн. Одоо 208 м2 обьектод би ашиглахгүй, энэ хүмүүс склад хийчихсэн байгаа, түрээс төлөхгүй. Тухайн үед би эд нарыг явцын дунд худалдаад авчих юм байх гэж бодоод явсан...” гэх үндэслэлээр няцаасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 03 сарын 31-ний өдрийн дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 05 сарын 19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар бүртгэлийн дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, гэрэл зураг, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 561 дугаартай албан бичиг, “Х” НҮТББ-нийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээний хуулбар, Х аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 277 дугаартай албан бичгээр ирүүлсэн Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээний хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, Х аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн хуулбар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гэх баримтын хуулбар, “Х” НҮТББ-нийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “Х” НҮТББ-нийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 001/27 дугаартай албан бичгийн хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбарын хуулбар, 2008 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08401- дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зургийн хуулбар, Х аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Иргэн М******* овогтой Б*******ын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийн хуулбар, үзлэгийн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Ж.Дгийн мэдүүлэг, гэрч М.Жы мэдүүлэг, гэрч Х.Еы мэдүүлэг, гэрч Б.Ен мэдүүлэг, гэрч Б.Хы мэдүүлэг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт нотлогдож байна.
Зохигчийн хооронд 2019 оны 07 сарын 09-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ болон 2019 оны 07 сарын 08-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах” гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч М.Б******* нь 2019 оны 07-р сарын 08-ны өдөр дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах гэрээгээр өөрийн өмчлөлийн улсын бүртгэлтэй, дугаарын гэрчилгээтэй, Х аймгийн ******* сумын ******* багийн 1-р гудамж, 2 тоот хаягт байрлах талбайтай 2 давхар үйлчилгээний барилгыг 290 000 000 төгрөгөөр, мөн Х аймгийн ******* сумын ******* баг ******* хороолол, 1-02б хаягт байршилтай , талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг 2019 оны 07 сарын 09-ны өдөр дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 10,000,000 төгрөгөөр тус тус НҮТББ-д худалсан талаар талууд маргадаггүй.
7.Талууд нэхэмжлэгч М.Б*******, хариуцагч НҮТББ-ын хооронд 2019 оны 07-р сарын 08-ний өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Х аймгийн Ж сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 432 м2 талбай бүхий 2 давхар барилгыг, 2019 оны 7-р сарын 09-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Х аймаг ******* сум ******* баг ******* хороолол 1 гудамж 02 Б тоотод байршилтай ,6 м2 газрыг тус тус шилжүүлэхдээ тус газрын дээр байрлалтай маргаан бүхий Х аймгийн Ж сум, 5-р баг ******* гудамж 2 тоот 208 м2 талбай бүхий 1 давхар гэрчилгээ гараагүй барилгыг хэлэлцэн тохиролцож худалдсан, эсэх дээр маргасан.
Нэхэмжлэгч М.Б******* нь 2014 барьсан 208 м2 талбай бүхий 1 давхар барилгыг НҮТББ нь хууль бусаар өмчлөлдөө авахаар маргаж байгаа, 2019 онд НҮТББ-д үл хөдлөх хөрөнгөө зарахдаа энэ барилгыг оролцуулаагүй зөвхөн талбайтай 2 давхар үйлчилгээний барилгыг зарсан. Газрыг хамтад нь шилжүүлчих гээд бид нар анх тохирсон тул газрыг шилжүүлсэн, амаар тохирч 208 м2 барилгыг шилжүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч энэхүү үйл явдал нь нотлох баримтаар нотлогдсонгүй.
Хариуцагч НҮТББ нь М.Б*******аас 2019 оны 07-р сарын 08-ний өдөр үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Х аймгийн Ж сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 432 м2 талбай бүхий 2 давхар, Х аймгийн Ж сум, 5-р баг ******* гудамж 2 тоотод байршилтай 208 м2 талбай бүхий 1 давхар гэрчилгээ гараагүй барилгыг хэлэлцэн тохиролцож 290 000 000 төгрөгөөр худалдаж авч, үнийг нь бүрэн төлж дуусгасан. Тухайн 2 барилгын доор байршилтай Х аймаг ******* сум ******* баг ******* хороолол 1 гудамж 02 Б тоотод байршилтай ,6 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг 2019 оны 7-р сарын 09-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулан 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Маргаан бүхий 208 м2 талбай бүхий барилга нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, харин доорх газар нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан бөгөөд нэхэмжлэгч М.Б******* нь маргаан бүхий талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг өөрөө сайн дураараа хариуцагч “Х ” НҮТББ-д шилжүүлэн өгч, хариуцагчийн хууль ёсны эзэмшил, өмчлөлд байгаа талаар зохигчид маргаагүй.
Маргаан бүхий талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд хариуцагч “Х ” НҮТББ-д үйл ажиллагаа явуулдаг, нэхэмжлэгч М.Б******* нь түрээс авах талаар хэлээгүй, түрээс төлдөггүй аж.
8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” гэж заасан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3-д “Хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар эд хөрөнгийг олж авснаас бусад тохиолдолд шинэ эзэмшигч тухайн эд хөрөнгийн хувьд өмнөх эзэмшигчээс илүү эрхтэй бол энэ хуулийн 90.2-т заасан журам үйлчлэхгүй”, 93 дугаар зүйлийн 93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж зааснаар хариуцагч НҮТББ нь М.Б*******аас 2019 оны 07-р сарын 08-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох 290 000 000 төгрөг, 2019 оны 7-р сарын 09-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэг болох 10.000.000 төгрөгийг тус тус бүрэн төлсөн, тухайн гэрээнүүд нь хүчин төгөлдөр, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тул нэхэмжлэгч М.Б******* нь 208 м2 барилгын доорх газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч М.Б******* нь Х НҮТББ-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахдаа маргаан бүхий 208 м2 барилгын доорх газрыг шилжүүлэн өгөхгүй байх эрхтэй боловч өөрөө хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулан, шилжүүлэн өгсөн энэ хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр байна.
Түүнчлэн хариуцагч НҮТББ-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байх тул 208 м2 үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч М.Б******* нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө байгаа газраа хариуцагч НҮТББ-д шилжүүлсэн бөгөөд тухайн үед гэрээ байгуулсан Б.Е нь тус байгууллагаа төлөөлөн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулах эрхгүй гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хэрхэн холбогдож байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь НҮТББ-тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан тул тус байгууллагыг хэн төлөөлөн гэрээ байгуулах нь одоогийн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзлээ.
“Х ” НҮТББ-г Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-д “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна”, 90 дүгээр зүйлийн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”, 91 дүгээр зүйлийн 91.1-д “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж зааснаар маргаан бүхий талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөний шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.5 -д “Эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна, 106 дугаар зүйлийн 106.2 “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.4-д “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж зааснаар хариуцагч нь НҮТББ нь М.Б*******аас 2019 оны 07-р сарын 08-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох 290 000 000 төгрөг, Х НҮТББ нь 2019 оны 7-р сарын 09-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэг болох 10.000.000 төгрөгийг төлсөн, дээр нь байгаа барилгыг худалдан авсан нийт үнийн дүнд хамаарсан гэх тайлбар нь үндэслэлтэй тухайн маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч учир шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-д “Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно” гэж зааснаар нэхэмжлэгч М.Б******* нь хариуцагч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээр нийт 15,600,000 төгрөгийн алданги тооцогдсон. Үүнээс 5,620,000 төгрөгийг төлсөн, 9,480,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч, хариуцагчаас алданги 5,620,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, түүнийгээ төлсөн. Нэхэмжлэгч М.Б******* нь өр авлага байхгүй гэсэн бичиг өгсөн гарын үсэг зурсан бөгөөд энэ талаар маргадаггүй тул нэхэмжлэгч М.Б*******ын гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээр 9,480,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 85 дугаар зүйлийн 85.2, 189 дүгээр зүйлийн 189.1, 239 дүгээр зүйлийн 239.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан М.Б*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х НҮТББ-д холбогдох Х аймгийн ******* сумын ******* багийн 1-р гудамж, 2 тоот хаягт байрлах 208 м2 талбай бүхий 1 давхар барилга болон түүний доорх газрын хууль ёсны өмчлөгч нь М.Б******* мөн болохыг тогтоолгох, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гүйцэтгээгүй үүргийн алдангид 9 480 000 /есөн сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Х НҮТББ-ын Х аймгийн ******* сумын 5-р баг, ******* 2 тоот хаягт байрлах 208 м2 талбай бүхий 1 давхар үл хөдлөх эд хөрөнгө болон доорх газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 918 /гурван зуун зургаан мянга есөн зуун арван найман/ төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Б*******аас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан хариуцагч Х НҮТББ-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 85 дугаар зүйлийн 85.2, 189 дүгээр зүйлийн 189.1, 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Б*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х НҮТББ-д холбогдох Х аймгийн ******* сумын ******* багийн 1-р гудамж, 2 тоот хаягт байрлах 208 м2 талбай бүхий 1 давхар үл хөдлөх эд хөрөнгө болон доорх газрын хууль ёсны өмчлөгч нь М.Б******* мөн болохыг тогтоолгох, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гүйцэтгээгүй үүргийн алдангид 9 480 000 /есөн сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 106 дугаар зүйлийн 106.2, 106.4, 189 дүгээр зүйлийн 189.1, Х НҮТББ-ын Х аймгийн ******* сумын 5-р баг, ******* 2 тоот хаягт байрлах 208 м2 талбай бүхий 1 давхар үл хөдлөх эд хөрөнгө болон доорх газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306 918 /гурван зуун зургаан мянга есөн зуун арван найман/ төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Б*******аас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан хариуцагч Х НҮТББ-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН