Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/03715

 

 

 

 

2024 оны 09 сарын 20 өдөр                       Дугаар 183/ШШ2024/03715                          Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, **, ** хороолол, ** гудамж-33, ** барилга, **-р давхрын ** тоот хаягт байрлах, “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г*******ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг оролцов

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Зээлдэгч Б.Г******* нь Таван богд финанс ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 20** оны 1 сарын 20-ны өдөр 1107611 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ 14349 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 5,149,000 төгрөгийн зээлийг 2.8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай буюу 20** оны 1 сарын 5-ны өдөр гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон. Зээлдэгч Б.Г******* нь анх зээл авсан өдрөөс хойш 20** оны 7 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 641,029.63 төгрөгийг, хүүний төлбөрт 867,401.95 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,568.42 төгрөгийг нийт 1,520,000 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш зээлйин төлбөрт огт төлөлт хийгээгүй бөгөөд 712 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Хариуцагч Б.Г******* нь оршин байх хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн шүүгчийн 20** оны 05 сарын 14-ны өдрийн 183/ШЗ2024/** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү. Мөн тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрэн сурвалжлах шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Г******* нь Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот хаягт “Бүртгэлгүй боловч оршин суудаггүй” болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/** дүгээр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. (хх.15)

 

Иймд Б.Г*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б** овогтой Г******* /РД:**/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Г*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.ТӨРБОЛД