Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/03729

 

 

 

 

 

 

     2024 оны 9 сарын 23  өдөр

  Дугаар 183/ШШ2024/03729

Улаанбаатар хот

               

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:

Нэхэмжлэгч: Г.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,753,711.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б******* овогтой Б******* нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Г******* *******тай ЗГ15052******* тоот зээл гэрээ байгуулж 9,900,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Б.Б******* нь ЗГ15052******* тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 214 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 7,672,595.72 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,051,744.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 29,372.14 төгрөг, нийт 8,753,711.88 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иймд хариуцагчаас 8,753,711.88 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.Б******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Б.Б******* нь Г******* *******ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Иймд хэргийг хялбаршуулснаар шийдэж өгнө үү.” гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г******* ******* ХК нь  хариуцагч Б.Б*******т холбогдуулан  8,753,711.88 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 8,753,711.88 төгрөгийг хариуцагч Б.Б******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,010 төгрөгийн 77,505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 77,505 төгрөгийг төрийн сангийн 100200100941 данснаас 77,505 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г******* ******* ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Ш.ОТГОНБАЯР