Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/03728

 

 

 

 

 

 

     2024 оны 9 сарын 23  өдөр

  Дугаар 183/ШШ2024/03728

Ул*******баатар хот

               

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                                                            хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр би:

Нэхэмжлэгч: Х.Х-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Б.Т-д холбогдох

 

15,269,463 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1/ Зээлдэгч Б.Т******* /РД:У*******0/ нь Х******* ******* ХК-ийн ХУ Үйлдвэр комбинат тооцооны төвтэй 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр №3172018******* тоот зээлийн гэрээ болон №БГХ2018******* тоот барьц*******ы гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г тус тус байгуулж, 4,400,000 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар авсан ба зээлийн барьц*******д гэрийн эд хогшил, гэрээний хугацаа дуусах хүртэл ирээдүйн цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр №ЗГ2018******* тоот зээлийн гэрээ болон №БГХ2018******* тоот барьц*******ы гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдиин бус хөрөнгө/-г тус тус байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 4,400,000 төгрөг дээр нэмж 2,300,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар авч нийт зээлийн хэмжээ 6,700,000 төгрөг болсон. Зээлдэгч нь 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 686,653.7 төгрөг, зээлийн хүүд 383,233.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 120.9 төгрөг, нийт 1,070,008.4 төгрөг төлсөн байх ба зээл буц******* төлөх хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд Б.Т*******т холбогдуулан 2018-07-30-ны өдрийн №ЗГ2018******* тоот зээлийн гэрээ болон 2018-08-08-ны өдрийн №ЗГ2018******* тоот зээлийн гэрээний үүрэгт 2024-06-24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,013,346.3 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,090,275.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 601,983.0 төгрөг, нийт 12,705,604.5 төгрөг гаргуулах, 2/ Зээлдэгч Б.Т******* нь /РД: У*******0/ нь Х******* ******* ХК-ийн БГ Гэрэгэ тооцооны төвтэй 2018-08-27-ны өдөр №317******* тоот зээлийн гэрээ болон №БГХ/******* тоот барьц*******ы гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-г тус тус байгуулж, 1,899,900 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, лизингийн зээл зориулалтаар авсан ба зээлийн барьц*******д гэрийн эд хогшил болон гар утас барьцаалуулсан. Зээлдэгч Б.Т******* нь 2024-06-24-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 833,493.9 төгрөг, зээлийн хүүд 91,507.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 438.7 төгрөг, нийт 925,440.0 төгрөг төлсөн байх ба Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй байна. Иймд зээлдэгч Б.Т******* холбогдуулан, 2018-08-27-ны өдрийн №317******* тоот зээлийн гэрээний үүрэгт 2024-06-24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,066,406.1 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,315,203.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 141,249.4 төгрөг, нийт 2,522,858.5 төгрөг гаргуулах, Нийт 2 зээлийн гэрээний үүрэгт 15,228,463 төгрөг гаргуулах. Шүүхэд нэхэмжлэл гаргах нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардал болох 41,000 төгрөг, бүгд 15,269,463 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.   

                           

Хариуцагч Б.Т******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Б.Т*******  нь Х******* *******ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ******* ХК нь  хариуцагч Б.Т*******т холбогдуулан  15,269,463 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы явцад хариуцагч Б.Т******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн 15,269,463 төгрөгийг хариуцагч Б.Т******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,297.32 төгрөгийн 117,148.6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т*******өөс улсын тэмдэгтийн хураамжинд 117,148.6 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 117,148.6 төгрөгийг тус тус буц******* гаргуулж, нэхэмжлэгч Х******* ******* ХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           Ш.ОТГОНБАЯР