Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 153/ШШ2024/00194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, З******* овогт С*******гийн Э*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.И*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1 Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн Сангийн аж ахуйн ТМС-д элсэн суралцаж 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төгсөөд Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйд тракторч, комбайнчаар 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилласан.

Улмаар цэргийн албанд татагдаж 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цэргээс халагдсан. 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянтын ТАА-н харьяа Эрдэнэб*******гийн услалтын системд ногоочин, машинист, усалгааны моторчин, тракторчин, комбайнч, тэжээлийн аж ахуйн дизель станцын моторчин зэрэг ажлыг 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан.

Ийнхүү ажиллах хугацаандаа 1987 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ж.Г*******тай гэр бүл болон амьдарсан. 1991 оны 09 дүгээр сараас 2000 он хүртэл нөхөн даатгалд 9 жил 4 сар бүртгэгдсэн. 2003 оноос цахим мэдээллийн санд 16,4 жил бүртгэлтэй байгаа. Одоо тэтгэвэрт гарах эгсэн боловч Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйн ажлаас халсан тушаал, мөн Ховд аймгийн Эрдэнэб*******гийн Тэжээлийн аж ахуйн 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажилд ороод 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажлаас халагдсан тушаал байхгүй учир ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Сэлэнгэ аймгийн Орхонтуулын сангийн аж ахуйн 1 жил, Ховд аймгийн Эрдэнэб*******гийн тэжээлийн аж ахуйд 6 жил 1 сар 15 хоногийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.И******* нь шүүх хуралдаанд тайлбартаа: ...Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйд тракторч, комбайнчаар 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилласан. Улмаар цэргийн албанд татагдаж 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр цэргээс халагдсан. 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянтын ТАА-н харьяа Эрдэнэб*******гийн услалтын системд ногоочин, машинист, усалгааны моторчин, тракторчин, комбайнч, тэжээлийн аж ахуйн дизель станцын моторчин зэрэг ажлыг 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан... гэжээ.

3.Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Ч.Дэлгэрс*******, Б.Б нарын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 32 дугаартай албан бичгээр ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Орхонтуулын сангийн аж ахуйн даргын 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128 дугаартай тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт, Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаартай тушаалын хуулбар, Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 146 дугаартай тушаалын хуулбар, Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаартай тушаалын хуулбар, Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 51а дугаартай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэб*******ий тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаартай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрдэнэб*******ий тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай тушаалын хуулбар, 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаартай тушаалын хуулбар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 176 дугаартай тушаалын хуулбар, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэб*******гийн Тэжээлийн аж ахуйгаас С.Э*******т олгосон баярын бичиг, 1988 онд Эрдэнэб*******гийн Тэжээлийн аж ахуйгаас С.Э*******т олгосон диплом, С.Э*******ын сонинд авхуулсан гэрэл зургийн хуулбар, С.Э*******ын “бороожуулагчийн операторчны 4-р зэргийн үнэмлэхийн хуулбар, 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Эрдэнэб*******гийн Тэжээлийн аж ахуйгаас С.Э*******т олгосон талархал, 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэб*******гийн Тэжээлийн аж ахуйгаас С.Э*******т олгосон баярын бичиг, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэб*******гийн Тэжээлийн аж ахуйгаас С.Э*******т олгосон баярын бичиг, Эрдэнэб*******гийн Тэжээлийн аж ахуйгаас С.Э*******т олгосон баярын бичиг, 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэб******* сумын МАХН-ын үүрээс С.Э*******т олгосон талархал, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 680 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тракторч-машинчийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай техник мэргэжлийн сургуулийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Э*******ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай б******* бус дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3.Шүүхээс Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 220 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А), хаягийн хуупас №7, ХААТР-21 (А) маягтууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 31 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн районоос 1983 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетын хуулбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 185 тоот албан бичгээр ирүүлсэн баримтууд, гэрч Ч.Дэлгэрс*******гийн мэдүүлэг, түүний тракторч-машинчийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Дэлгэрс*******гийн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагч С.Э*******ын шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар С.Э*******ыг Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйд 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тракторч, комбайнчаар, Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйн Эрдэнэб*******ий услалтын системд 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ногоочноор, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл машинистаар, 1987 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл насос станцын моторчноор, Ховд аймгийн Эрдэнэб*******ий тэжээлийн аж ахуйд 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл моторчноор, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1.******* дугаартай С.Э*******ын хөдөлмөрийн дэвтрийн -6, 7 дугаар хуудасны “Ажлын тухай мэдээ” бичилтийн Тэмдэглэлийн № хэсэгт “03” гэж, Он хэсэгт “1982” гэж, Сар хэсэгт “06” гэж, Өдөр хэсэгт “28” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “ХААяамны томилолтыг үндэслэн Орхонтуул САА-д трактор комбайнчаар авч ажиллуулав” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Орхонтуул САА-н даргын 1982 оны 06-р сарын 28-ны өдрийн 128-р тушаал” гэж,

-Тэмдэглэлийн № хэсэгт “04” гэж, Он хэсэгт “1983” гэж, Сар хэсэгт “06” гэж, Өдөр хэсэгт “22” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “Эрүүл мэндээр цэргийн албанд тэнцсэн учир цэргийн албанд татав” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “1983.06.22-ны өдрийн цэрэг татлагын комиссын шийдвэр” гэж,

-8, 9 дүгээр хуудасны “Ажлын тухай мэдээ” бичилтийн Тэмдэглэлийн № хэсэгт “06” гэж, Он хэсэгт “1986” гэж, Сар хэсэгт “07” гэж, Өдөр хэсэгт “15” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “Буянтын Тэжээлийн аж ахуйн Эрдэнэб*******гийн услалтын системд ногоочноор авч ажиллуулав” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 08 сарын 16 өдрийн 117 тоот тушаалыг үндэслэв” гэж,

-10, 11 дүгээр хуудасны “Ажлын тухай мэдээ” бичилтийн Тэмдэглэлийн № хэсэгт “07” гэж, Он хэсэгт “1986” гэж, Сар хэсэгт “10” гэж, Өдөр хэсэгт “24” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “Саалийн фермд машинистаар шилжүүлэн ажиллуулав” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 11 сарын 06 өдрийн 146 тоот тушаалаар” гэж,

-Тэмдэглэлийн № хэсэгт “08” гэж, Он хэсэгт “1987” гэж, Сар хэсэгт “04” гэж, Өдөр хэсэгт “23” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “БНМАУ-ын СНЗ-ийн 199-р тогтоолоор Эрдэнэб*******ий ТАА байгуулагдсан тул машинистын үүрэгт ажлаас чөлөөлж, Эрдэнэб*******ий ТАА-н мэдэлд шилжүүлэв” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Буянтын ТАА-н даргын 1987-4-29-ний 51 тоот тушаалаар” гэж,

-12, 13 дугаар хуудасны “Ажлын тухай мэдээ” бичилтийн Он хэсэгт “1987” гэж, Сар хэсэгт “04” гэж, Өдөр хэсэгт “23” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “БНМАУ-ын СНЗ-ийн 1987 оны 199-р тогтоолоор Эрдэнэб*******ий ТАА байгуулагдсан тул моторчноор авч ажиллуулав” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Эрдэнэб*******ий ТАА-н даргын 1987 оны 5-р сарын 6-ны 01 тоот тушаалаар” гэж,

-Он хэсэгт “1988” гэж, Сар хэсэгт “08” гэж, Өдөр хэсэгт “01” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “Моторчны үүрэгт ажлаас чөлөөлж, тракторын жолоочоор авч ажиллуулав” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Эрдэнэб*******гийн ТАА-н даргын 1988 оны 8-р сарын 27-ны өдрийн 83-н тоот тушаалаар” гэж,

-14, 15 дугаар хуудасны “Ажлын тухай мэдээ” бичилтийн Он хэсэгт “1990” гэж, Сар хэсэгт “10” гэж, Өдөр хэсэгт “01” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ хэсэгт “Тракторчны үүрэгт ажлаас чөлөөлж, Ховд аймгийн эрчим хүчний салбарт шилжүүлэв” гэж, Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Эрдэнэб*******ий ТАА-н даргын 1990 оны 10-р сарын 01-ны 35 тоот тушаалаар” гэж...бичжээ.

3.2.Сэлэнгэ аймгийн Орхонтуулын сангийн аж ахуйн даргын 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын хавсралтын 14-д “С.Э******* тракторчноор...” гэж,

-Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 117 дугаартай тушаалд “...С.Э*******....нарыг 1986-7-15-наас эхлэн ногоочноор” гэж,

-Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 146 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалын тушаах нь хэсэгт “I.Ногоочин ...Э*******...нарыг 1986-10-20-ноос үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. 2...Э******* ...X/24-нээс ...машинистаар...” гэж,

-Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаартай “Ажлаас чөлөөлөх ба томилох тухай” тушаалын ТУШААХ нь: хэсэгт “I....Э******* ...нарыг насос станцын моторчноор томилсугай...” гэж,

-Буянтын Тэжээлийн аж ахуйн даргын 1987 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 51а дугаартай “Ажилчид шилжүүлэх тухай” тушаалын I хавсралтын 54.1 хэсэгт “С.Э******* моторчин” гэж,

Ховд аймгийн Эрдэнэб*******ий тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”  тушаалын ТУШААХ нь: хэсэгт  “...3.Шинээр авсан ЮМЗ-6 тракторыг ...Э******* нарт 8-р сарын 1-нээс эхлэн актаар хүлээлгэн өгч...” гэж,

-Ховд аймгийн Эрдэнэб*******ий тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай “Шагнаж урамшуулах тухай” тушаалын ТУШААХ нь: хэсэгт “1....С.Э******* нарыг тус бүр баярын бичиг, 50 төгрөгөөр...” гэж,

-1989 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 66 дугаартай “Шагнах тухай” тушаалын Атар газар эзэмшсэний 30 жилийн ойг угтаж, тариаланчид, механикжуулагч, оюутан, сурагчдыг шагнаж, урамшуулсны жагсаалт хэсгийн 17-д “Э******* комбайнчин...” гэж тус тус бичигджээ.

3.3.Эрдэнэб*******гийн Тэжээлийн аж ахуйгаас 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон “Хүндэт Э*******-нд 1987 оны төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд идэвх зүтгэл гаргаж ажилласан тул баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав” гэх баярын бичиг,

-Эрдэнэб*******гийн Тэжээлийн аж ахуйгаас олгосон “Хүндэт С.Э*******-нд эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж төлөвлөгөөгөө 103,5%-аар биелүүлсэн учир байгууллагын 1988 оны ургацын аварга цол олгож диплом үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав” гэх диплом,

-Эрдэнэб*******гийн Тэжээлийн аж ахуйгаас 1987 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгосон “Н.Э******* танд МХЗЭ-ийн XIX их хурал угтаж 1987 оны хадлан тэжээл бэлтгэх төлөвлөгөөг биелүүлэхийн төлөө социалист уралдаанд идэвхтэй оролцож, амжилт гаргасан явдалд талархаж үнэ бүхий зүйлээр шагнав” гэх талархал,

-Эрдэнэб*******гийн Тэжээлийн аж ахуйгаас 1988 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон “н.Э******* та таримлын зуны арчилгаа усалгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор социалист уралдаанд 3-р байранд шалгарсан тул баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав” гэх баярын бичиг,

-Эрдэнэб*******гийн Тэжээлийн аж ахуйгаас 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр олгосон “Хүндэт н.Э*******-нд Атар газар эзэмшсэний 30 жилийн ой угтсан социалист уралдаанд ажлын өндөр амжилт гарган улсын даалгавар ба гэрээний үүргээ 5569 хувиар биелүүлсэнд тань талархаж баярын бичиг үнэ бүхий зүйлээр дурсгав” гэх баярын бичиг,

-Эрдэнэб*******гийн Тэжээлийн аж ахуйгаас олгосон “Хүндэт н.Э*******-нд та тариалалтын техник засварын үеэр зарласан социалист уралдааны болзлын хугацаанд хариуцсан техникээ б******* засварлаж ажлын амжилт гаргасан тул 1-р байр эзлүүлэн баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав” гэх баярын бичиг,

-Эрдэнэб******* сумын МАХН-ын үүрээс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон “Хүндэт нөхөр Э******* танд МАХН-ын 70 жилийн ой угтсан ажил болон намын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд идэвх чармайлт гарган ажиллаж тодорхой хувь нэмэр оруулж байгааг үнэлж дурсгав” гэх талархал зэргийг С.Э******* дээрх хугацаанд ажиллаж байх хугацаандаа авчээ.

3.4.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн С.Э*******ын ХААТР-1 маягтад ажилладаг байгууллага “Эрдэнэб******* тэжээлийн аж ахуй”, ажилд орсон он “1986”, цех, тасаг, бригад “1-р бригад”, эрхэлдэг ажил “моторчин” гэх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

3.5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

Гэрч Ч.Дэлгэрс*******гийн шүүхэд гэрчээр өгсөн “...1980 онд Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн сангийн аж ахуйн техник мэргэжлийн сургуульд мөн хамт суралцсан. Төгссөний дараа мөн хамт Сэлэнгэ аймгийн Орхонтуулын сангийн аж ахуйд хуваарилагдан ажилласан ба цэргийн албанд хамт татагдан цэргийн албаа хаасан. Цэргийн алба хааж ирээд 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэб******* сумын Тэжээлийн аж ахуйд хамт томилогдон ажиллаж эхэлсэн. С.Э******* мөн ногоочноор, усалгааны моторчноор, гачгаараар ажилладаг ба намар нь тракторчин, комбайнчаар ажилладаг байсан. Мөн бид хоёрыг анх томилогдож очиход Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуй гэж байсан ба 1987 оны сүүлээр Ховд аймгийн Эрдэнэб******* сумын Тэжээлийн аж ахуй гэж тусдаа гарсан. Ховд аймгийн Эрдэнэб******* сумын Тэжээлийн аж ахуй 1991 онд хувьчлагдах хүртэл С.Э******* ажилласан. ...С.Э******* ургац хураалтын аварга болж байсан. Хэдэн онд гэдгийг санахгүй байна. Моторчноор ажиллаж байхдаа баярын бичиг авч байсан. Мөн “Залуучуудын үнэн” сонинд гарч байсан” гэх гэрчийн мэдүүлэг тус тус хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

4.Монгол Улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 680 дугаартай хугацаат цэргийн алба хаасан лавлагаагаар С*******гийн Э******* нь 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цэрэгт татагдаж, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан байна.

5.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар С.Э******* нь 1991 оны 9 сараас 2000 оныг дуустал ажилласан жилээ тооцуулж нөхөн авсан байна.

6.Хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Ч.Дэлгэрс*******, Б.Б нарын иргэний үнэмлэхийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1990 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 176 дугаартай тушаалын хуулбар, тракторч-машинчийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай техник мэргэжлийн сургуулийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай Монгол Ардын Хувьсгалт Намын гишүүний бат илэрхийлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Э*******ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай б******* бус дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, хаягийн хуудас №7, ХААТР-21 (А) маягтууд, Ховд аймгийн районоос 1983 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетын хуулбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 185 тоот албан бичгээр ирүүлсэн баримтууд, гэрч Ч.Дэлгэрс*******гийн тракторч-машинчийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ч.Дэлгэрс*******гийн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул,

-С.Э*******ын сонинд авхуулсан гэрэл зургийн хуулбар, С.Э*******ын “бороожуулагчийн операторчны 4-р зэргийн үнэмлэхийн хуулбар зэрэг баримтууд нь хэрэгт ач холбогдолтой боловч нотлох баримтын шаардлага хангаагүй тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн С.Э*******ыг Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйд 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тракторч, комбайнчаар, Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйн Эрдэнэб*******ий услалтын системд 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ногоочноор, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл машинистаар, 1987 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл насос станцын моторчноор, Ховд аймгийн Эрдэнэб*******ий тэжээлийн аж ахуйд 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл моторчноор, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Э*******ыг Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйд 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тракторч, комбайнчаар, Ховд аймгийн Буянтын Тэжээлийн аж ахуйн Эрдэнэб*******ий услалтын системд 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ногоочноор, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл машинистаар, 1987 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл насос станцын моторчноор, Ховд аймгийн Эрдэнэб*******ий тэжээлийн аж ахуйд 1987 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл моторчноор, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН