Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 153/ШШ2024/00383

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын 1 дүгээр (*******) багийн ******* тоотод оршин суух, Т******* овогт Р*******гийн Ж*******ы хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Р.Ж******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Ж******* миний бие Ховд аймгийн ******* суманд ******* онд төрсөн. 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийг 8 дугаар анги төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн үйлдвэр бригадад илгээлтээр гарч ажилтнаар ажиллаж эхэлсэн. 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн үйлдвэр бригадад ажилтнаар ажиллаж эхэлсэн бөгөөд нэгдэл тарах хүртэл ажилласан. 1990 онд гэрлэсэн. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилд анх орсон гарсан тушаал байхгүй тул өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүйд хүрээд байна.

Иймд хүсэлт гаргагч Р.Ж******* намайг 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн үйлдвэр бригадад ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 489 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр бригадын 1987-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай тогтоолын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, ******* дугаартай Р.Ж*******ы нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудас, иргэн Э.Ш, С.О нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 730 дугаартай албан бичиг, хүсэлт гарагч Р.Ж*******ы хүсэлт, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр бригадын 1983 оны 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаартай албан бичиг, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр бригадын 1983 оны 70 дугаар дансны хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3.Шүүхээс гэрч Э.Шгийн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 105 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймаг, хот, районоос 1984 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетын хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 7002 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (Б), ХААТР-21 (Б), ХААТР-15 (А), ХААТР-21 (Б) маягтууд, Ховд аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримтууд зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагч Р.Ж*******ы шүүхэд гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Р.Ж*******ы ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 489 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр бригадын 1983, 1987-1990 онуудын 70 дугаар дансны хуулбаруудад “овог” хэсэгт “Р*******” гэж, “нэр” хэсэгт “Ж*******” гэж тус тус бичигдсэн байна.

3.2.Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 7002 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (Б) маягтын “14.Ажилладаг байгууллага” хэсэгт “Оч нэгдэл” гэж, “ажилд орсон он” хэсэгт “1987” гэж, “цех, тасаг, бригад” хэсэгт “сэнхэр” гэж, “эрхэлдэг ажил” хэсэгт “барлигачин” гэж,

ХААТР-15 (А) маягтын “13.ажилладаг байгууллага” хэсэгт “Оч нэгдэл” гэж, “эрхэлдэг ажил” хэсэгт “тракторчин” гэж, “15.нийгмийн бүлэг” хэсэгт “ажилчин” гэж бичигдсэн баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,

Гэрч Э.Шгийн шүүхэд гэрчээр өгсөн “...Р.Ж******* 1981 онд наймдугаар ангиа төгсөөд мөн Оч нэгдлийн Үйлдвэр бригадад нормчноор томилогдсон. Мөн 1984-1987 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдаж ирээд мөн Үйлдвэр бригадад нормчноор ажилласан ба 1990 оныг дуустал ажилласан. 1981 онд Чийн Б гэдэг хүн ажиллаж байсан. 1987 онд цэргийн албанаас халагдаж ирээд н.Ц гэдэг хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

4.Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан лавлагаагаар Р*******гийн Ж******* нь 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт татагдаж, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр цэргээс халагдсан байна.

5.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Р.Ж******* нь 1990 оны 01 дүгээр сараас 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулж авсан байна.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Р.Ж*******ыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн үйлдвэр бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т******* овогт Р*******гийн Ж*******ы Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн үйлдвэр бригадад 1981 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН