Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2024/04096

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 07

182/ШШ2024/04096

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ч хаягт байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Бямбаа овогтой Лхагвасүрэн /РД:*******/ нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр *******тай ЗГ/3305115640 дугаартай, зээлийн гэрээ байгуулж, 6,200,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай авсан. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ЗГ3305115640 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, олгосон зээлийн хэмжээг 3,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 8,258,442 төгрөг, зээлийн гэрээний хугацааг 30 сар болгон харилцан тохиролцож өөрчлөлт оруулсан. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ3305115640 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, олгосон зээлийн хэмжээг 1,300,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 8,220,028 төгрөг, зээлийн хүүг 20,4 хувь, зээлийн гэрээний хугацааг 30 сар болгон харилцан тохиролцож өөрчлөлт оруулсан. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗГЗ305115640-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж олгосон зээлийн хэмжээг 1,000,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 5,260,304 төгрөг, зээлийн хүүг 16,8 хувь, зээлийн гэрээний хугацааг 30 сар болгон харилцан тохиролцож өөрчлөлт оруулсан. Хариуцагч Бямбаа овогтой Лхагвасүрэнг *******ны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор, 2024 оны 06 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчаас 1,502,835 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ2024/12730 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болно. Иймд хариуцагч Бямбаа овогтой Лхагвасүрэнг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ2024/12730 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3505115640 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуулбар, хүү тооцооллын хүснэгтийн хуулбар, *******ны гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1. ******* нь *******тэй 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3305115640 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээний байгуулж, 6,200,000 төгрөгийн зээл олгосон.

2.2. Зээлдэгч *******гээс зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ2024/12730 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ******* нь Ч тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. *******гийн оршин суух хаяг тодорхойгүй гэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

Шүүхээс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 182/ШЗ2024/13937 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн газраас *******гийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Ч тоот гэжээ.

Тус хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, шууданчийн магадлагаагаар тогтоогдож байна.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон дээрх баримтуудаар тогтоогдож байх тул *******-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* /РД:*******/-г эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *******, түүний төлөөлөгч ******* /утас:/, ******* /утас:/ нарт мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА