| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00419/И |
| Дугаар | 136/ШШ2024/00386 |
| Огноо | 2024-10-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 136/ШШ2024/00386
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, ** дугаар баг, Шинэзуун гудамж, *** тоотод байрлах, Дорноговь аймгийн *****************************,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ********-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ********************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Дорноговь аймгийн Сайншанд сумын ** дугаар багт ****, **** хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан ******** нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ***************** шимтгэлийн 576,000 төгрөгийн хуримтлагдсан өглөг үүсгэж одоог хүртэл нийгмийн даатгалын санд төлөөгүй байна.
Тухайн компани одоо Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаггүй, хаяг байршил нь тодорхойгүй, захирал Х овогтой Б өмнө нь *************, *************** дугаарын утсаар холбогдож дээрх авлагыг барагдуулж ********** санг хохиролгүй болгох талаар удаа дараа шаардаж байсан болно. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш утсаа салгасан одоог хүртэл сураггүй байгаа болно.
Иймд хариуцагч ********* болон холбогдох албан тушаалтнуудын хаяг, байршлыг тогтоож, эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч *********-ийн захирал Х.Б оршин суух хаяг Дорноговь аймгийн Сайншанд сумын ** дугаар багийн ажлын албаны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2/383 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх тул нэхэмжлэлээсээ татгалзах үндэслэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ************ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *****************-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ **********-ийн захирал Х.Б оршин суух хаяг Дорноговь аймгийн Сайншанд сумын * дугаар багийн ажлын албаны 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2/383 дугаартай тодорхойлолтоор тогтоогдож байх
тул нэхэмжлэлээсээ татгалзах үндэслэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ************** нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Дорноговь аймгийн *************** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ***************-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ