| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/01032/И |
| Дугаар | 183/ШШ2024/03707 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/03707
2024 оны 09 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2024/03707 Улаанбаатар хот
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, шүүгч Б.Гончигсумлаа, Ш.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, ** сум, ** дүгээр ба, ** тоот хаягт оршин суух, Б******* овогт А*******ийн З******* (РД:**)-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух, Б******* овогт Б*******ын С******* (РД:**)-нд холбогдох
Гэм хорын хохиролд 5,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.З*******, хариуцагч Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 20** оны 05 дугаар сарын 30-ны шөнө Төв аймгийн ** сумын ** дүгээр багийн нутаг ** гэдэг газар Б.Б******* гэдэг айлын гадаа байсан миний эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота а** маркийн автомашиныг Б.С******* Тоёота Х** маркийн ******* улсын дугаартай автомашинаар мөргөж эвдрэл, гэмтэл учруулсан. Машины хохирлын үнэлгээг “Х*******” ХХК-аар гаргуулахад 5,800,000 төгрөг гэж тогтоосон. Иймд уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...нэхэмжлэгч А.З******* нь нэхэмжлэлийн шаардлагын 2,800,000 төгрөгийн хэсгээс татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагч Б.С******* 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч А.З******* нь нэхэмжлэлийн шаардлагын 2,800,000 төгрөгийн хэсгээс татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагч Б.С******* 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.
Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч А.З*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.С*******ад холбогдох гэм хорын хохиролд 5,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,800,000 төгрөгийн хэсгээс татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С*******аас 53,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.З*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА
Ш.ОТГОНБАЯР