Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/03700

 

 

 

 

 

 2024 оны 09 сарын 18 өдөр Дугаар 183/ШШ2024/03700 Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, ** дугаар хороо, **, **, ** байрлах, Х******* ХК /РД:**/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Э*******ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Зээлдэгч Д.Э******* нь Х*******ны Ө******* салбарын О*******ны төвөөс 20** оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-49067596 тоот Зээлийн гэрээ, БГХ-49067596 тоот Барьцааны зээл гэрээ тус тус байгуулан 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Тус зээлийн үлдэгдэл дээр 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/49198435 тоот, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/49269556 тоот тус тус зээлийн гэрээ байгуулан нийт 9,829,320.55 төгрөгийн зээл авсан байна. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч Х******* ХК-ийн зүгээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгчээс зээлийн төлбөр гаргуулахаар гэрээнд дурдсан хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй үндэслэлээр 20** оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2024/** тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Э******* /РД:**/-ыг эрэн сурвалжлах тухай шийдвэрийг гаргаж өгнө үү. Зээлдэгч Б******* овогт Д*******гийн Э******* /РД:*******/ нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** ** дүгээр хэсэг гудамж, ** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй /бүртгэлтэй хаягт оршин суудаг боловч нэхэмжлэлийг гардан авдаггүй/, Д.Э******* нь ** утасны дугартай болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг миний эзгүйд, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Э******* нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хэсэг гудамж, ** тоот хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 20** оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2024/** дугаар захирамжаар хариуцагч Д.Э******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (хх.22)

 

Иймд Д.Э*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******* овогт Д*******гийн Э******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД