Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бөлтөшийн Раушан |
Хэргийн индекс | 153/2024/00040/И |
Дугаар | 153/ШШ2024/00066 |
Огноо | 2024-02-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 153/ШШ2024/00066
2024 02 20 153/ШШ2024/00066
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би
Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багт оршин суух, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* А байр, *******гээр орц, *******хар, ******* тоотод оршин суух, овогт ын д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,187,304 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Т.******* нь нэхэмжлэлдээ: Иргэн ас 1187304 төгрөг гаргуулах тухай: Миний бие нь иргэн З.тай 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн машин болох дугаартай ист машин дээр 3 сая төгрөг нэмж 65-97 ХОА дугаартай кровн маркийн машиныг худалдаж авсан. Тухайн үед 65-97 ХОА машин "ИХ МӨНХ НАРАН ХХК банк бус дээр 1,187,304 төгрөгний барьцаанд байсан. Худалдан авалт хийж байхад иргэн нь оноос өмнө банк бусын зээл төлж барагдуулан гэсэн боловч энэ өдрийг хүртэл удаа дараа бултан төлөхгүй байгаа миний бие 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр тухайн банк бусын 1,187,304 төгрөгийг төлж барагдуулсан.Иймд 1,187,304 төгрөг гаргуулж өгнө үү
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.******* нь 1,187,304 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 687,304 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч З. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч Т.*******гийн банкин дахь тоот дансанд төлөх санал гаргасныг нэхэмжлэгч Т.******* нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь З.д холбогдуулан 1,187,304 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч З. нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Т.******* нь 1,187,304 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 687,304 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, Хариуцагч З. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч Т.*******гийн банкин дахь тоот дансанд төлөх санал гаргасныг нэхэмжлэгч Т.******* нь хүлээн зөвшөөрч зохигч харилцан тохиролцжээ.
3. Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч З. нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хариуцагч З. нь нэхэмжлэгч Т.*******гээс тээврийн хэрэгсэл худалдан авч талуудын хооронд худалдах худалдан авах аман гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.
4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,046 төгрөгийн тал нь болох 16,523 төгрөгийг төрийн сангаас, 16,523 төгрөгийг хариуцагч З.ас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Т.******* нь 1,187,304 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 687,304 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч З. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч Т.*******гийн банкин дахь тоот дансанд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,046 төгрөгийн тал нь болох 16,523 төгрөгийг төрийн сангаас, 16,523 төгрөгийг хариуцагч З.ас гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУША