| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2023/00692/И |
| Дугаар | 153/ШШ2024/00001 |
| Огноо | 2023-12-21 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 153/ШШ2024/00001
2023 12 21 153/ШШ2024/00001
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймаг, *******т сум, ******* баг, *******аар ******* айл, *******тод оршин суух, Бошиго овогт Мөнхсүлдийн Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, *******т сум, ******* баг, Таван-Эрдэнэ зоогийн газрын хашаанд оршин суух, ******* ******* овогт д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дутагдуулсан барааны үнэ 14,127,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.Цэндсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагч Ү., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Цэндсүрэн нь нэхэмжлэлдээ: Миний бие М.Цэндсүрэн нь Баруун бүсийн төв зах дотор болон Эвийн хүч худалдааны төвд 110 тоот лангуу ажиллуулдаг. 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Үлэмж овогтой г худалдагчаар ажиллуулсан. Бараагаа тоолж тооцоо хийхэд Ү. нь 14.4*******3.000 төгрөгийн бараа дутаасан байсан. Ү. нь аргагүй мөнгөний хэрэг гараад хэрэглэсэн гэдгээ хэлж байсан. Ү.д дээрх тооцоог төлж барагдуул гэж удаа дараа хэлсэн боловч маш их хүндрэл учруулж, миний утсыг авахгүй блок хийдэг, гэрт нь очихоор хаалгаа тайлахгүй зэрэг үйлдлүүд гаргадаг. Иймд Ү.гаас дутаасан барааны тооцоо болох 14.127,200 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 14,127,200 төгрөгөөр багасгасан гэв.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ү. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох дутагдуулсан барааны төлбөр 14,127,200 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрлөө. Хариуцагч Ү. нь 14,127,200 төгрөгийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгч М.Цэндсүрэнгийн ХААН банкны 5*******6212602******* тоот дансанд төлөхийг нэхэмжлэгч М.Цэндсүрэн нь хүлээн зөвшөөрлөө. Үүнд:
2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг
2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг
2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг
2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг
2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг
2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг
2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг
2024 оны 0******* дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг
2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг
2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг
2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг
2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,127,200 төгрөг
Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Цэндсүрэн нь хариуцагч Ү.д холбогдуулан дутагдуулсан барааны үнэ 14,127,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Цэндсүрэн, хариуцагч Ү. нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ: хариуцагч Ү. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох дутагдуулсан барааны төлбөр 14,127,200 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 0******* дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,127,200 төгрөг тус тус төлөх санал гаргасныг нэхэмжлэгч М.Цэндсүрэн зөвшөөрч зохигч харилцан тохиролцжээ.
3. Нэхэмжлэгч М.Цэндсүрэн, хариуцагч Ү. нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүх хуралдаанд зохигчид зарагдсан бараа, нэхэмжлэгч М.Цэндсүрэнд шилжүүлсэн барааны үнийг тулгаж, тооцоо нийлсэн бөгөөд хариуцагч Ү. нь 14,127,200 төгрөгийг дутаасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна.
5. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.гаас 115,1*******2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ү. нь нэхэмжлэлийн шаардлага болох дутагдуулсан барааны төлбөр 14,127,200 (Арван дөрвөн сая нэг зуун хорин долоон мянга хоёр зуу) төгрөгөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 0******* дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,127,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч М.Цэндсүрэнтэй эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.гаас 115,1*******2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.РАУШАН