| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2017/0612/Э |
| Дугаар | 525 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 525
| Сонгинохаирхан дүүргиин Эрүүгиин хэргиин анхан шатны шүүхиин Ерөнхии шүүгч Ц.Оюунчимэг даргалж, Нариин бичгиин дарга Ц.Отгонбаяр, Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, Хохирогчиин хууль ёсны төлөөлөгч Ч.Д, түүнии өмгөөлөгч Т.Баасанжаргал, Шүүгдэгч Б.Б, түүнии өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхиин шүүх хуралдааны танхимд нээлттэи хиисэн эрүүгиин хэргиин шүүх хуралдаанаар Тээвриин прокурорын газраас Эрүүгиин хуулиин тусгаи ангиин 27.10 дугаар зүилиин 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үилдэж ирүүлсэн хэргиин шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хөвсгөл аимаг Шинэ Идэр суманд төрсөн, 36 настаи, эрэгтэи, бүрэн бус дунд боловсролтои, мэргэжилгүи, ажилгүи, ам бүл 4, эхнэр 2 хүүхдиин хамт амьдардаг, Сонгинохаирхан дүүрэг 7 дугаар хороо .... тоотод оршин суудаг, гавъяа шагналгүи, 2013 оны 2 дугаар сарын 18-ны |
| өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн .... дугаарын регистртэй, Ш овгийн Бын Бд холбогдох 1703000010070 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч Б.Б нь нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр "..." ХХК- ний хүнсний дэлгүүрийн зүүн талын замд Тоёота Креста маркийн ... ХӨА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", мөн дүрмийн 8.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад би болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Л.Чийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 12-нд 10 цагийн орчим Тоёота Креста маркийн ... ХӨА улсын дугаартай автомашиныг жолоодон бензин авах гэж аавынхаа машиныг барьж яваад зүүн эргэхдээ урд газар хэвтэж байсан хүнийг харалгүй дээгүүр нь гарчихсан. Хохиролд нийт 5.500.000 төгрөг төлөөд байна, энэ мөнгө бүгд дансаар орсон. Хуралдаан |
| завсарлах үед хохирогчид 2.000.000 төгрөг нэмж өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Д мэдүүлэхдээ: Талийгаач нь манай аав юм. Гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж 7 хоноод өнгөрсөн. Эмчилгээ болон оршуулгын зардалд 5.484.850 төгрөг гарсан, өмгөөлөгчид төлсөн 1 сая төгрөг төлсөн, нийт 6.484.850 төгрөг гарснаас 5.500.000 төгрөгийг төлүүлж авсан, одоо төлөгдөөгүй үлдсэн 984.850 төгрөг, сэтгэл санааны хохиролд 8 сая төгрөг, нийт 8.984.850 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүх хуралдаан завсарлахад шүүгдэгч 2.000.000 төгрөг өглөө, одоо сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн мөнгөний үлдэгдэл 6.000.000 төгрөгийг төлчихвөл гомдол саналгүй гэв. Эрүүгийн 1703000010070 дугаартай хэргээс: Хохирогч Ч.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... манай аав ээжийн дүүгийн хүүхэд Бгийн хуримын баярт очоод буцаж гэр рүүгээ явах замдаа осолд орсон байсан. Маргааш өглөө нь аавыгаа осолд орсонг мэдсэн, маш их гомдолтой байна, аав маань манай хүүхэд Хийг хардаг байсан, би хөдөө орон нутагт гоо сайханы бараа борлуулах гээд явдаг байсан, тэгтэл одоо хүүхэд харах хүн байхгүй, би өөрөө хүүхдээ харж байна...Би гомдолтой байна...гэжээ. /хх-26-28/, Гэрч Б.Алтантуяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед гэртээ байж байтал манай дүү Б өөрийн машинаа унаад хүүгийнхээ хамт бензин авахаар гарсан. Удаагүй Б ирээд "хүний хөл дээгүүр гарчихлаа ш дээ" гээд хэлсэн. Тэгэхээр нь би дайруулсан хүнийг суулгаад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн, мөн гэмтлийн эмнэлгийн цагдаад би өөрөө осол гаргасан гэж тэмдэглүүлсэн, мөн 102-т залгаж би хүн мөргөсөн гэж тэмдэглүүлсэн. Манай аав Б нь 2017 оны 04 дүгээр сарын 05-нд өвчний улмаас нас барсан, аавыгаа алдчихаад одоо дүүгээ шоронд хийлгээд яахав гэж бодоод өөрөө машин барьж байгаад осол гаргасан гэж цагдаад мэдэгдсэн. Ослоос хойш 2 цагийн дараа би |
| худлаа хэлж болохгүй гэж ухамсарлаж цагдаад дахин өөрийн утаснаас болсон үйл явдлыг үнэнээр нь хэлсэн. Би осол болох үед байгаагүй...гэжээ. /хх-50/, Шүүх эмнэлгийн шинжээчийн *10344 тоот актын дүгнэлтэнд:
Шүүх эмнэлгийн шинжээчийн *7805 тоот актын дүгнэлтэнд:
Шүүх эмнэлгийн химийн шинжээчийн *7807 тоот актын дүгнэлтэнд:
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *1638 тоот актын дүгнэлтэнд:
|
| зулгаралт, зүүн бугалга, хэвлийн зүүн ар гадна хажуу гадаргуу, баруун бугалга, баруун суга, баруун ташаа, баруун бугалганы гадна дунд гадаргуун цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
Техникийн шинжээчийн №471 тоот актын дүгнэлтэнд:
СД-ний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: замын хажууд хэвтэж байх хүнийг гудамжнаас цагаан өнгийн автомашин эргэж орж ирээд урд, хойд дугуйнуудаараа дайраад зогсов, жолооч талаас цайвар өнгийн хувцастай эрэгтэй хүн бууж ирээд |
| хохирогч дээр очиж байв, мөн тэрээр хохирогчийг өндийлгөж автомашиндаа суулгаад авч яваад, гарч ирсэн гудамж руугаа буцаад явж байгаагаар дуусав гэжээ. /хх-23/. Шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-100/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зураг болон хэмжилтийн бүдүүвч зураг /хх-7-14/, Авто тээврийн үндэсний төвийн 17/51067 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-78-80/, шүүгдэгч Б.Бн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудыг тус тус шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 10344, 7805, 7807, 1638, 471, мөн Авто тээврийн үндэсний төвийн 17/51067, Техникийн шинжээчийн 471 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт: Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр "..." ХХК- ний хүнсний дэлгүүрийн зүүн талын замд Тоёота Креста маркийн ... ХӨА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", мөн дүрмийн 8.2-д заасан |
| "Жолооч хөдөлгөөнд аюул, саад би болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Л.Чийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн болох нь - Талийгаачийн цогцост цээж хэвлийн битүү гэмтэл: Олон хавирганы хугарал, орчны эдийн цус хуралт, сээрний 12-р нугалмын их бие, бүсэлхийн 1, 2-р нугалмуудын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, дэлүүний язрал, цус хуралт, цусан хараа, эрүү баруун хөмсөг, баруун хацар, цээж, аюулхайн мөгөөрс, зүүн сарвуу, баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн бугалга, хэвлийн зүүн ар гадна хажуу гадаргуу, баруун бугалга, баруун суга, баруун ташаа, баруун бугалганы гадна дунд гадаргуун цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх бөгөөд талийгаач нь дээрх цээжний битүү гэмтлийн улмаас уушгины хатгалгаагаар нас барсан гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн *1638 тоот дүгнэлт /хх-67-69/, -Тоёота Креста маркийн ... ХӨА дугаартай автомашиныг жолоодон явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", мөн дүрмийн 8.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад би болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн №471 тоот дүгнэлт /хх-86/, -...замын хажууд хэвтэж байх хүнийг гудамжнаас цагаан өнгийн автомашин эргэж орж ирээд урд, хойд дугуйнуудаараа дайраад зогсов, жолооч талаас цайвар өнгийн хувцастай эрэгтэй хүн бууж ирээд хохирогч дээр очиж байв, мөн тэрээр хохирогчийг өндийлгөж автамашиндаа суулгаад авч яваад, гарч ирсэн гудамж руугаа буцаад явж байгаагаар дуусав гэсэн хэрэгт эд мөрийн баримтаар авагдаж ирүүлсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23/, -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Дын "...манай аав ээжийн |
| дүүгийн хүүхэд Бгийн хуримын баярт очоод буцаж гэр рүүгээ явах замдаа осолд орсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-26-28/, -гэрч Б.Алтантуяагийн "...Б ирж ирээд хүний хөл дээгүүр гарчихлаа ш дээ гээд хэлсэн. Тэгэхээр нь би дайруулсан хүнийг суулгаад гэмтлийн эмнэлэг очиж үзүүлсэн...Би осол болох үед байгаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-50/, -шүүгдэгч Б.Бн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "...Тоёота Креста маркийн ... ХӨА улсын дугаартай автомашиныг жолоодон бензин авах гэж аавынхаа машиныг барьж яваад зүүн эргэхдээ урд газар хэвтэж байсан хүнийг харалгүй дээгүүр нь гарчихсан...хохирогчид нийт 7.500.000 төгрөг төлж өгсөн, үлдэх хохирлыг төлж барагдуулна" гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна. Түүнчлэн хохирогчийн биеэс авсан цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн гэх Шүүх эмнэлгийн химийн шинжээчийн *7807 тоот актын дүгнэлт, талийгаач Л.Ч нь "явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх" гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал хэрэгт авагдсан Техникийн шинжээчийн №471 тоот актын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул тухайн зам тээврийн осол хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай байдал нөлөөлсөн шалтгаан нөхцөлтэй гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан "Механикжсан тээврийн |
| хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх", мөн дүрмийн 8.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад би болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, уг ослын улмаас хүний амь насыг нь хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, талийгаач Л.Чийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан болон хохирогч нас барсан тул түүнийг оршуулахад гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эмчилгээ болон оршуулгын зардалд нийт 5.484.850 төгрөг гарсаныг өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөгийн хамт нийт 6.484.850 төгрөг нэхэмжилсэн, өмгөөлөгчид төлсөн гэх 1.000.000 төгрөгийн баримтаас бусад нэхэмжлэлд холбогдох баримтууд хавтас хэрэгт авагдсан /хх-29-41/, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад сэтгэл санааны хохиролд 8.000.000 төгрөг нэхэмжилж байгаагаа илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч Б.Б хохирогчийн ар гэрт нийт 7.550.000 төгрөгийг төлсөн нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хэрэгт авагдсан хохирлын талаарх баримтын хэмжээнд бүрэн төлөгдсөн гэж үзэхээр байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хохиролд 6.000.000 төгрөг нэхэмжилж буй бөгөөд энэ талаарх |
| нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүи тул Эрүүгиин хэрэг хянан шиидвэрлэх тухаи хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх уг шаардлагад хамаарах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ч.Д нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдав. Шүүгдэгч Б.Бгаас гаргуулбал зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Б.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга есны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бд дээрхи зүйл, хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно. Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар: |
| Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Б.Бгийн тухайд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тул түүний жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн камерын бичлэг бүхий СД нэг ширхгийг уг хэрэгт хавсарган үлдээх, Чийн Бын нэр дээрх №00792069 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Бд буцаан олгохоор шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
|
ялын хугацааг түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
|
| Б |
|
.Бн жолоочийн үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Д нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа
|
| ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ |
| Ц.ОЮУНЧИМЭГ |