Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/914

 

 

 

 

 

 

                                                       

Ц.М, Ц.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюун-Эрдэнэ,

хохирогч Б.У, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Баясгалан,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.У, шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.М, Ц.М нарт холбогдох 201525011780 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Х овгийн Цын М, 1978 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 1, -тоотод ах Мгийнд оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:-/;

            2. Х овгийн Цын М, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:-/;

            Шүүгдэгч Ц.М, Ц.М нар бүлэглэн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт 71 удаагийн үйлдлээр иргэн Б.Уээс дансаар болон бэлнээр 248.885.000 төгрөгийг бараа материал татна, байрны урьдчилгаа мөнгө төлнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон , хуурч мэхлэн авч уг зээлсэн мөнгөө өөрсдийн хувийн хэрэгцээнд болон банкны зээлийн төлбөрт зарцуулах зэргээр ашиглаж , 38 удаагийн үйлдлээр авсан 107.691.000 төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 123.288.840 төгрөгийг эргэн төлж барагдуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.М ганцаараа “ХААН” банкны - тоот дансаар 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 42.973.550 төгрөг, Ц.М, Ц.М нар нь бүлэглэн 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд “ХААН” банкны - тоот данс болон “Худалдаа Хөгжлийн” банкны - тоот дансаар , мөн бэлнээр 82.622.610 төгрөг буюу 33 удаагийн үйлдлээр нийт 125.596.160 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Б.Ут их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.М, Ц.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Цын М, Х овогт Цын М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө болох мөнгө төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Цын Мт 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар, Цын Мыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мт оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 жилийн хугацаанд, Ц.Мд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Мт оногдуулсан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялыг Ц.Мд оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Мийн цагдан хоригдсон 65 хоногийг х 15.000 төгрөг = 975.000 төгрөгийг, Ц.Мын цагдан хоригдсон 65 хоногийг х 15.000 төгрөг = 975.000 төгрөгөөр тооцож торгох ялаас хасч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ц.Мээс /РД:-/ 77.221.610 төгрөгийг гаргуулан хохирогч Бын Ут /РД:-/ олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ц.Мээс /РД:-/ 77.221.610 төгрөгийг Ц.Маас БЗД, СБД, ЧД Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын “Төрийн” банкны - тоот дансанд байршуулсан 33.933.550 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Бын Ут /РД:-/ олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 3 ширхэг, 2016 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Ц.Мээс хураан авсан ногоон өнгийн 33 хуудас бүхий тэмдэглэлийн дэвтэр, цэнхэр өнгийн 144 хуудас бүхий тэмдэглэлийн дэвтрийг тус тус хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болохоор хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн Ц.Мийн - дугаартай - тоот орон сууцыг төлбөрт тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр Гүйцэтгэлийн албаны мэдэлд шилжүүлж, Ц.Мын өмчлөлд байх -дугаартай -тоот орон сууцыг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болохоор уг орон сууцыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Б.Уээс ирүүлсэн хар өнгийн гадартай “ELEKTROIMPEX Budapest” бичиглэлтэй 73 хуудас бүхий дэвтрийг хохирогч Б.Ут буцаан олгож, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.М, Ц.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолыг 2022 оны 7 дугаар сарын 1-ны өдөр хүлээн аваад шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэж давж заалдах дараах гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар, шүүгдэгч Ц.М, Ц.М нар нь хохирогч Б.У надаас нийт 125.596.160 төгрөгийг залилан авч, үүнээс хойш цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаар 7 жил 10 сарын хугацаанд шалгагдахдаа хохирол төлбөрөөс өөрсдийн санаачилгаар нэг ч төгрөг төлж барагдуулж байгаагүй. Шүүх хуралдаанаар хэргийг олон удаа хэлэлцэж, гэм буруутайг тогтоосон ч өнөөдрийг хүртэл хохирогч надад хохирол төлбөрөөс төлж барагдуулсан зүйл байхгүй, шүүх хуралдааны явцад шүүхийн дансанд шүүгдэгч Ц.М нь мөнгө байршуулсан гэх боловч энэ талаар баримтыг шүүх хуралдаанд оролцогчид болох улсын яллагч Б.Батцэцэгт болон хохирогч Б.У надад мөн хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунбилэгт танилцуулаагүй бөгөөд уг мөнгө үнэхээр шүүхийн дансанд шүүх хуралдаанаас өмнө орсон байршсан эсэх нь тодорхойгүй эргэлзээтэй байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг нь шүүгдэгч Ц.М, Ц.М нарыг бусдыг залилсан гэм буруутай болохыг тогтоосон хэдий ч ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэсэн хуулийн заалтыг зөрчиж хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй, 7 жил 10 сарын хугацаанд элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардал мөнгөгүйн /Монголд элэгний эсийн задралаас үүдэлтэй элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэггүй/ улмаас элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэх, хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ зэрэг нь хойшилж явсаар хугацаа алдсанаас одоо миний элгэнд хавдрын зангилаа илэрсэн гэж оношлогдсон ба цус алдах давтамж нь ойртсоор амь нас минь дээсэн дөрөөн дээр байхад хүртэл хохирлыг минь төлөх талаар огт сэтгэл гаргаагүй хүмүүсийг цаашид хохирлыг минь төлнө гэж шүүх дүгнэж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэсний дагуу хохирол төлбөр төлөөгүй шүүгдэгч нарт огт биелэгдэх боломжгүй торгох ял оноосон нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн зорилго, зарчмыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Учир нь, хэргийн хохирогч Б.Ут бодитоор учирсан “Хохирлын тооцоо” нь мөрдөн байцаагчийн гаргасан “Хохирлын тооцоо”, мөн Аудитын болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн мэргэшсэн шинжээчийн дүгнэлтээр хангалттай бүрэн тогтоогдсон байдаг. Үүнд:

2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Алтан жолоо Аудит” ХХК-ийн №18/21 тоот аудитын дүгнэлтээр /7хх 63-75/ тогтоогдсон. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн № 68 тоот шинжээчийн дүгнэлтээр /7хх 88-97/ тогтоогдсон. Гэтэл шүүгдэгч Ц.М, Ц.М нар нь 2015 оны 9 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 7 жил 10 сар гаруй хугацаанд /хохирогчид учруулсан хохирлын тооцоо нь бүрэн тогтоогдсон байхад/ мөрдөн байцаалтын шатанд мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны мэдүүлгүүдэд тус тус “Б.Ут мөнгө төлөх ёсгүй, Б.Уээс авсан мөнгөө төлөөд дууссан” гэж мэдүүлсээр ирсэн. Үүнд: 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ц.Мийн мэдүүлэгт /1хх 164/: “... Миний У эгчид өгч байсан мөнгө нь У эгчээс авч байсан мөнгөний хэмжээнээс бараг давсан байх гэж би бодож байна. ...” гэж мэдүүлсэн. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Мын мэдүүлэгт /1хх 174/ “... Миний мэдэж байгаагаар миний данс болон М эгчийн дансаар сүүлийн гурван жилийн хугацаанд 140 гаруй сая төгрөг У эгчээс аваад эргүүлж 180 гаруй төгрөг өгсөн.... гэж мэдүүлсэн байдаг. /илүү төлсөн, төлөх төлбөр байхгүй гэж худал мэдүүлсэн/ 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Ц.Мийн мэдүүлэгт /1хх 166/ “... Миний тооцоогоор би Ут нэг ч төгрөг өгөх ёсгүй гэж үзэж байна” гэж мэдүүлсэн. Мөн /4хх 145-169/ 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр өгсөн Ц.Мийн мэдүүлэгт “Намайг ямар ч үндэслэлгүйгээр мөнгө авсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдүүлдэг /4хх 149/. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 793 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд /6хх 69-78/, Илтгэгч шүүгчээс /Д.Гансүх/: Мөнгөний баримтаар өгсөн, авсан юм харагдаж байна. Маргаантай буюу бэлэн мөнгөөр өгсөн, авсан нь хэдхэн төгрөгийн зөрүү байгаа. Баримтаар батлагдаад байгаа мөнгийг яагаад өгөхгүй байгаа юм бэ? Өгөхгүй байгаа асуудал чинь үргэлжилсээр байгаад залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрдүүлэх биш үү. Энэ талд нь өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ хохирлыг барагдуулах талаар зөвлөсөн юм уу, нөгөө талаар хохирогчийн эрүүл мэнд муу байна. ...”, шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Б.Баясгалан: “Тооцоог тодорхой болгоод зөвшөөрсөн хэмжээнд нь төлөх ёстой зээлээ төлье гэж байгаа. Гэтэл анхнаасаа шүүгдэгч Ц.М, Ц.М нар төлөх ёстойгоо илүү төлчихсөн /6хх 75/. Шүүгч Д.Очмандах “...Танай үйлчлүүлэгч нарт чинь хийсэн тооцоо байхгүй юм уу, үгүйсгэхгүй гэж байгаа юм бол огт төлөхгүй гээд байгаа юм уу, надад бол тэгж ойлгогдож байна. Төлөх ёстой үндсэн мөнгөнөөс өгсөн мөнгө нь даваад гарчихсан, өглөө гэж бодоход хүүнд тэдэн төгрөгийн тооцоо байгаа гэж хэлээд байгаа юм биш үү” гэхэд, шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Б.Баясгалан “Үгүй үгүй” гэв. /6хх 76/, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2864 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд /7хх 202-247/: Улсын яллагч: “Таны бодлоор хохирогчид хэдэн төгрөг төлөөгүй үлдсэн гэж бодож байгаа вэ” гэхэд Шүүгдэгч Ц.М: “Ер нь би бэлэн өгснөө тодорхойлж чадахгүй байгаа болохоос өгөөд дууссан, би 82 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.”, Улсын яллагч: “Та төлөөд дууссан юм уу” гэхэд, шүүгдэгч Ц.М: “Тийм” гэв /7хх 213/. Даргалагчаас: “Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг баримталж байна. Бид хаа хамаагүй таныг сонирхоод энд оруулж ирээгүй. Та нар өмнө нь харилцаатай гэж хохирогч, та нар өөрсдөө ч хэлдэг. Энийг Уийн гомдолд гаргасан хэсэг дээр төлөөгүй гэсэн хэсэг дээр нь мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Та энийг ойлгож байна уу?” гэхэд шүүгдэгч Ц.М “Надад одоо төлөөгүй гэх мөнгө байхгүй. ...” /7хх 216/, мөн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/1123 цагаатгах тогтоолын 7 дугаар хуудасны шүүгдэгч Ц.Мийн шүүх хуралдаанд өгсөн: “... Уг баримт гараад ирвэл надад Ут өгөх төлбөр байхгүй гэж үзэж байна...” гэж мэдүүлсэн гэж, уг цагаатгах тогтоолд бичжээ. Мөн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1574 дугаартай шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Ц.М: “...Орлого гэх баримтуудыг шалгуулах юм бол Ут төлөх төлбөргүй. ...” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Ц.М “...42.000.000 төгрөгийн нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Харин ч зөрүү нь - 467.450 төгрөг /илүү төлсөн/ болж байгаа.” гэж тус тус хохирогчид төлөх төлбөр тооцоо байхгүй мэтээр мэдүүлсээр ирсэн нь, “хохирогч Б.Уээс авсан мөнгийг эргүүлэн төлөх бодолгүй” байсан нь дээрх мэдүүлгүүдээс харж болно. Шүүгдэгч Ц.М, Ц.М нар нь хохирогч Б.Уээс “Лангууны бараандаа явна” гэж удаа дараагаар мөнгийг авахдаа “анхнаасаа залилан мэхлэх санаа зорилготойгоор үйлдэгдсэн эсэхийг” тодруулахаар, мөн Ц.М нь “ ... би энэ хэрэгт хамааралгүй, Уээс шилжин орж ирсэн мөнгийг эгч Мтээ өгдөг байсан” гэж мэдүүлдэг буюу уг хэрэгт Ц.Мын оролцоо байсан эсэхийг тодруулах зорилгоор, шүүгдэгч Ц.М, Ц.М нарын Худалдаа Хөгжлийн Банк, ХААН банк, Хадгаламжийн буюу Төрийн банкнуудын өөрсдийнх нь эзэмшлийн харилцах дансанд Б.Уээс шилжин орсон мөнгөний “зарлагын гүйлгээ”-нд буюу яллагдагч нар нь хохирогчоос авсан мөнгөө “Юунд зарцуулсныг тодруулах” зорилгоор үзлэгийг хийж, хүснэгтээр харуулан тэмдэглэл үйлдсэн байдаг. Үүнд:

2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хөндлөнгийн гэрч Б.Б, М.М нарыг байлцуулан “Банкны дансны зарлагын гүйлгээний хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 141-145/-ээр гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Ц.М нь 37 удаагийн үйлдлээр хохирогчоос авсан мөнгийг, өөрийн эгч Ц.Мтээ өгдөг гэдэг нь тогтоогддоггүй, харин уг мөнгийг, “өөрийнхөө хувийн хэрэгцээ” болох EZ MARKET, POS Normal Purchase, Баянгол хувийн эмнэлэг, ӨРГӨӨ кино театр, Witdrawal, Их хүрээ, Шөнийн зах, UB, BGD, APEX, NOMIN их дэлгүүр THE BULL AU сүлжээ хоолны газруудад үйлчлүүлсэн үйлчилгээний зардлуудаа төлсөн болох нь, мөн MOBICOM, SKYTEL-ийн өөрсдийн эзэмшлийн гар утасны төлбөрийг төлөх гэх мэт төлбөр тооцоонд карт уншуулан ашиглаж байсан нь тогтоогдсон. Мөн шүүгдэгч Ц.М нь хохирогч Б.Уээс “лангууныхаа бараанд явна” удаалгүй буцааж төлнө гэж итгүүлэн ХААН банкны өөрийн эзэмшлийн - тоот дансаар болон Худалдаа Хөгжлийн банкны өөрийн эзэмшлийн -тоот данснуудаараа хохирогчоос мөнгийг шилжүүлэн авч тус тус доор дурдсан мөнгийг авч, хувь хүнээс болон банкнаас зээлсэн өөрийн зээлийг төлөх мөн өөрсдийн төрсөн эгч Ц.Мынхаа данс руу болон Ц.Мын хадам ээж Ш.Н гэгчийн данс руу тус тус мөнгө шилжүүлэн ашиглаж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон болно. Яллагдагч Ц.М, Ц.М нар нь хохирогч Б.Ут “... танаас зээлж авсан мөнгийг байраа болон лангуугаа зараад танаас авсан мөнгөө төлж барагдуулна” гэж худал хэлж итгүүлэн хугацаа хожин, өөрсдийн нэр дээрх бүх үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулан өөрсдөө их хэмжээний ашиг олсон болох нь, хавтас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогддог. /Жич: шүүгдэгч Ц.М, Ц.М нарын дансаар нийт 351.800.000 төгрөг орсон болох нь “Банкны дансны хуулганд” хийсэн үзлэгээр тогтоогдсон. Шүүгдэгч нарыг хүн нэг бүрээр нь задалбал, Ц.Мд 207.800.000 төгрөг дансанд нь орлого болон орсон болох нь, Ц.Мт 144.000.000 төгрөг дансанд нь орлого болон орсон болох нь тус тус тогтоогдсон/. Үүнд:

2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хохирогч Б.Уийн мэдүүлэгт /1хх 123/ дурдсан тэр цаг хугацаанд буюу 2015 оны 3 дугаар сарын 20-нд Ц.М нь өөрийн эзэмшлийн - дугаартай - тоот 2 өрөө байрыг /3хх 251/ “ТРАНС КАПИТАЛ” Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 39.800.000 төгрөгийн зээлийг авсан болох нь тогтоогдсон. Мөн уг банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Ц.Мын ХААН - тоот дансанд 39.800.000 төгрөг орлого болон орсон болох нь:

Уг дансны хуулгаар болон банкны харилцах дансны орлогын гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. /1хх 87/. Мөн түүнчлэн хохирогчийн дээрх мэдүүлэгт дурдсан тэр цаг хугацаанд Ц.М нь “А GOLD PLAZA”-д байрших өөрийн эзэмшлийн №-- тоот 8,8 метр/кв лангууг Анхцэцэг гэгчид 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгөөр зарж борлуулан, төлбөрийг нь, Ц.Мын Худалдаа Хөгжлийн Банкны -тоот дансанд, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 30.000.000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 70.000.000 төгрөг буюу нийт 100.000.000 төгрөг Анхцэцэг гэгчээс орлого болон орсон болох нь дансны хуулгаар болон банкны харилцах дансны хуулганы, орлогын гүйлгээнд хийсэн үзлэгээр тогтоогддог /1хх 57/. Мөн яллагдагч Ц.М, Ц.М нар нь “Батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ” -тэй байхдаа хэргийн материалтай танилцсан хэрнээ, таслан сэргийлэх арга хэмжээгээ зөрчин, “Прокуророос хориг тавьж битүүмжилсэн” байсан “- дугаартай Ц.Мын эзэмшлийн /3хх 251/ - тоот 29 мкв талбайтай хоёр өрөө байрыг 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдөр яллагдагч Ц.М нь Б.Б гэгчтэй “Ц.Ц нэрээр” /4хх 2/ гэрээ хийн 68.000.000 төгрөгөөр уг байрыг зарсан болох нь тогтоогдсон. Энэ нь 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн гэрч нотариатч М.Мын мэдүүлгээр /3хх 130/ Мөн 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн Б.Бын гэрчийн мэдүүлгээр /3хх 131-р хуудсан дах/ тус тус нотлогдож тогтоогдсон. Мөн шүүгдэгч Ц.М нь өөрийн төрсөн эгч Ц.Мтай үгсэн хуйвалдаж, хохирогч Б.Ут “Байрны зээл аваад мөнгийг чинь төлж барагдуулна” гэж итгүүлэн, байрны зээлийн урьдчилгаа болгон Худалдаа Хөгжлийн Банкны Ц.Мийн - тоот дансаар 2014 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 27.000.000 төгрөгийг, мөн уг дансаар 2014 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 8.000.000 төгрөгийг буюу нийт 35.000.000 төгрөгийг хохирогчоос авч дансандаа байршуулан /1хх 100-р хуудсанд/, уг банканд -тоот “орон сууцны зээл”-ийн дансыг өөрийн нэр дээр нээлгэн, 2014 оны 8 дугаар сарын 11-ны өдөр уг дансаар шүүгдэгч Ц.М нь өөрийн төрсөн эгч Ц.Мтай хамтарч 62.000.000 төгрөгийн зээлийг авсан /2хх 174-р хуудсанд/ байх боловч, хохирогчоос авсан мөнгөө төлж барагдуулаагүй болох нь, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. 2014 оны 6 дугаар сарын 19-ны өдөр шүүгдэгч Ц.Мийн харилцах ХААН банкны - тоот дансанд С гэгчээс 82.000.000 төгрөгийн орлого орсон /1хх 67-р хуудсанд/ байх боловч, Б.Уийн хохирлыг төлж барагдуулаагүй болох нь тус тус тогтоогдсон болно. /Жич: Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байхдаа, шүүгдэгч Ц.М нь хэргийн материалтай танилцсан хэрнээ “Прокуророос битүүмжилсэн байрыг зарж” дахин ноцтойгоор гэмт хэргийг давтан үйлдсэн байдаг/ Энэ шүүхийн шийдвэрээр хохирогч миний эрх сэргээгдээгүй байхад, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлээгүй, харин ч урамшуулсан шийдвэр гаргасан шүүгчид, шүүхийн байгууллагад гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө.” гэж заасан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгч, шүүгчийн туслах нар нь хэргийн хохирогч надаар байнга шаардуулж байж 37 хоногийн дараа буюу 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хохирогч би өөрөө шүүх дээр очиж нэг цаг гаран хугацаанд хүлээж байж хэвлэж дуусахаар нь шүүгчийн туслахаас шүүхийн тогтоолыг гардаж авсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй гэж үзэхээр байна. Хохирогч би “шүүх хуралдааны тэмдэглэл хуульд заасан хугацааны дотор гаргаагүй” тул хэргийн хохирогч миний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөж, шүүх хурлын тэмдэглэлтэй танилцаж чадаагүй гэдгийг энд дурдъя. Харин шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан “Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос мэдүүлсэн гэх бичвэрт шүүх хуралдааны явцад огт яригдаагүй зүйлийг ярьсан мэтээр шүүхийн тогтоолд бичсэн байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 782 дугаартай шүүх хуралдааны явцад хохирогч миний эрхийг зөрчиж, нэхэмжлэх хохирол төлбөр болон хохирол төлбөр төлөгдсөн эсэх талаар үг хэлэх боломж олгоогүй. Шүүгдэгч Ц.М нь хохирол төлбөрөөс төлсөн гэх боловч, шүүх хуралдааны үеэр ч мөн төлбөр төлөгдсөн баримтыг танилцуулаагүй мөн анхан шатны шүүх, прокурорын шийдвэрээр хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулахын тулд уг 2 орон сууцуудыг битүүмжилсэн байтал, хохирол /116.496.160 ₮/ бүрэн төлөгдөөгүй байхад /Ц.Мын эзэмшилд байдаг/ орон сууцыг чөлөөлж, улмаар эзэмшигч, өмчлөгч солигдсон байж болзошгүй орон сууцыг зарагдсан эсэхийг нь ч шалгаж нягтлалгүй шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн хохирол төлбөрийг уг орон сууцаар барагдуулах талаар дурдсан нь хохирогчийн эрхийг зөрчсөн, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, Анхан шатны шүүгч Ч.Алтанцэцэг нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 2864 дугаартай шүүгчийн захирамжийн 4-д: “...Ц.Мийн эзэмшлийн гэх -дугаартай - тоот орон сууц нь зарж борлуулагдсан буюу битүүмжлэлд байгаа эсэх нь эргэлзээтэй... гэх талаар /7хх 202- 247/ уг захирамжид дурдаж байсан. Мөн түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан эхэлж шүүгч Ч.Алтанцэцэг нь, шүүгдэгч нараас оршин суугаа хаягийг нь асууж тодруулахад шүүгдэгч Ц,М хаяг солигдсон гээд, “- тоотод ахындаа амьдарч байгаа” талаар дурдаж байсан бөгөөд энэ нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/782 шүүхийн шийтгэх тогтоолын “Шүүгдэгч нарын биеийн байцаалт “ гэх хэсгийн 1-д бичигдсэн байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/782 шүүхийн шийтгэх тогтоолын 28-ны 14-25-р мөрөнд бичигдсэн буюу Ц.Мийн 1 /нэг/ жилийн хугацаанд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, торгох ялаар ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв гэжээ. Гэтэл хэргийн хохирогч Б.У би, шүүхийн хуралдааны үеэр шүүгдэгч Ц.Мийн “1 /нэг/ жилийн хугацаанд хохирлыг нөхөн төлнө” гэсэн амлалт бичгийг нь уг шүүх хуралдаанд оролцогчид буюу улсын яллагч Б.Батцэцэг мөн хохирогч Б.У би, хохирогч миний өмгөөлөгч Б.Оюунбилэг, түүнчлэн шүүгчид ч өөрт нь танилцуулаагүй байхад, шүүхийн тогтоолд бодит бус зүйлийг дурдаж шүүх шийдвэр гаргасан байна. Мөн шүүх хуралдааны үеэр шүүгдэгч өөрөө ч энэ талаар яриагүй. Харин шүүгдэгч Ц.Мийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг нь “–...миний муугаас болоод төлөхөө илэрхийлсэн амлалт бичгийг бэлдэж ирж чадсангүй” гэх утгатай ойлгомжгүй зүйл ярьж байсан. /Бодит үнэнийг шүүх хуралдааны видео /дуу дүрсний/ бичлэгээс харна уу/ Шүүгдэгч талаас хохирогч миний биеийн байдал хүнд буюу шүүх хуралдааны үеэр хүртэл цус алдсан чигээрээ түргэнээр /103/ эмнэлэг рүү хүргэгдэж явсныг минь харсан, бас мэддэг хэрнээ түүнчлэн 7-8 жил гаруй хагацаа өнгөрөхөд шүүгдэгч нар нь өөрсдийн санаачилгаар хохирлыг огт төлж барагдуулаагүй, харин ч шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлэг болгонд л “яагаад хохирлын төлбөрийг төлөөгүй юм бэ?” гэж шүүгчээр байнга асуулгаж шаардуулдаг байсан хэрнээ, түүнчлэн хохирогчид хохирлыг нь төлөх бодолгүй буюу “төлөөд дууссан” мэтээр мэлзээд зогсож байдаг шүүгдэгч нар нь 1 /нэг/ жилийн хугацаанд хохирлыг нөхөн төлнө гэдэг нь хэргийн хохирогч би огт итгэхгүй байна. Харин шүүх хуралдаан болгонд “яагаад хохирлын төлбөрийг төлөөгүй юм бэ” гэж асуугаад, шаарддаг хэрнээ, хохирогчийн хохирол нь төлөгдөөгүй гэдгийг мэдсээр байж шүүгч яаж шүүхийн тогтоолдоо “...торгох ялаар ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв....” гээд нэг талд ашигтай байхаар шүүхийн шийдвэр гаргасныг нь ойлгохгүй байна. Энэ олон жилээр, хохирогч намайг хавдар гэсэн оноштой болтол минь хэргийг /анхан шатны шүүх/ сунжруулж явуулчхаад, шүүх ийм шударга бус шийдвэр гаргасанд, хэргийн хохирогч миний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөж, “амьд явах эрхийг минь хавчиж боомилсон” шударга бус шийдвэрийг гаргасанд шүүхэд гомдолтой байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн № 782 дугаартай шүүхийн шүүхийн шийтгэх тогтоолд /алдаа/, уг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн уг № 782 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолд “... Б.Уээс ирүүлсэн хар өнгийн гадартай “ELEKTROIMPEX Budapest” бичиглэлтэй 73 хуудас бүхий дэвтрийг эд мөрийн баримтаар тооцож хуульд заасан журмын дагуу бэхжүүлж аваагүй байх тул хохирогч Б.Ут буцаан өгөхөөр шийдвэрлэв. ...” гэжээ. Гэтэл анхан шатны шүүгчийн “эд мөрийн баримтаар тооцож хууль журмын дагуу бэхжүүлж аваагүй” гэх, хохирогч миний дэвтрийг шүүгдэгч Ц.Мийн 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр мөрдөн байцаагчид гаргасан хүсэлтийн дагуу, тухайн үед хэргийг хариуцан мөрдөн шалгах ажиллагааг хийж байсан БЗД-ийн Цагдаагийн 1-р Хэлтэсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Х.Батзул нь 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдөр “Эд мөрийн баримт”-аар тооцож хураан авсан нь хэрэгт баримтаар хавсаргагдсан байдаг. Үүнд:

уг дэвтрийг “Эд мөрийн баримт”-аар тооцон хураан авсан тогтоол /5хх 41/, мөн 2017 оны 05 дугаар сарын 04-ны өдөр, хөндлөнгийн гэрч Э.Э Т.Х нарыг байлцуулан дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 42/, түүнчлэн “Эд мөрийн баримт”-аар тооцож хэрэгт хавсаргах тогтоолд /5хх 43/ тус тус авагдсан болно. Уг шүүхийн тогтоолын 29-30 дугаар хуудсанд бичигдсэн буюу “Прокуророос хориг тавьж битүүмжилсэн” шүүгдэгч Ц.Мын эзэмшлийн -дугаартай орон сууц, мөн шүүгдэгч Ц.Мийн эзэмшлийн - дугаартай гэж бичигдсэн орон сууцуудын ордерын /эзэмших, өмчлөх эрхийн/ серийн дугаар нь буруу бичигдсэн байна. Ц.Мын эзэмшлийн -дугаартай биш - дугаартай байна /3хх 71-р хуудсанд/, Ц.Мийн эзэмшлийн - дугаартай биш -дугаартай байна /3хх 74-р хуудсанд/, миний бие элэгний циррозоос үүдэлтэй элэгний эсийн задрал нь хүндэрч, элэг шилжүүлэх суулгуулах мэс ажилбар хийлгэх шаардлагатай гэж оношлогдсон ба уг хэргээс хамааралтайгаар хугацаа алдсанаас болж, одоо миний элэгний 28 % нь ажиллагаатай болон буурч байнга цус алдах, хэвлий устах зэрэг хүндрэлүүд гарч эрчимт эмчилгээнд үе үе хэвтэн эмчлүүлж, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багийн байнгын хяналтад эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд хэргийн хохирогч миний бие хөдөлмөрийн чадвараа 90 % алдаж группэд байсан бол одоогоор хугацаа алдсанаас үүдэлтэйгээр миний элгэнд шинээр хавдрын голомт зангилаа үүссэн гэж оношлогдсон ба, хагалгаа хийлгэх мөнгөө шүүгдэгч Ц.М, Ц.М нарт залилуулсан учир хагалгаагаа ч хийлгэж чадахгүй, эрүүл мэндийн байдал минь доройтсоор, насанд хүрээгүй ганц хүүдээ “ээжийгээ хэзээ мөдгүй алдаж магадгүй” гэх айдсыг, сэтгэлийн шархыг хүүдээ /эрүүл мэндийн байдлаараа/ бодитоор харуулсаар 7 жил 10 сарын хугацааг алдаж өнөөдрийг хүрсэн билээ. Миний элэгний ажиллагаа 10% болон буурахад би элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох боломжоо бүр мөсөн алдах болно. Энэ олон жил Б.У би эрүүл мэндээрээ хохирч өдөр, хоног, хором бүрээр өвчний тавиландаа /өвчний үе шат/ боомилуулан цаг хугацаагаа алдсаар байна. Мөн эдийн засгаараа давхар хохирч сардаа хэрэглэдэг цус тогтоох болон элэгний циррозын үндсэн эмчилгээ, хэвлий устсан үед хийгдэх үндсэн эмчилгээ, альбумин /уураг/ дуслын тариа, цус шүүх аппаратад орох, оношилгоо, шинжилгээ гэх зэрэгт, сардаа дор хаяж 1-2 сая төгрөгийг /дархлаа дарангуйлах тариа нэмэгдвэл мөнгөн дүн хэд дахин нэмэгддэг/ зарцуулсаар ирлээ. Мөн түүнчлэн 2014 онд миний биеийн байдал дордон цус алдаж, удаа дараа сэхээн амьдруулах эрчимт эмчилгээнд орж эмчилгээний зардал /дархлаа дарангуйлах тариа/ шаардлагатай байсан учраас өөрийн эзэмшлийн “93 мкв 3 өрөө байрыг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан мөнгө зээлж аван өөрийнхөө эмчилгээнд” хэрэглэсэн. Тухайн үед Ц.М, Ц.М нар миний эрүүл мэндийн байдлыг мэдэж байсан ба, тэд надад” ... танаас зээлж авсан мөнгийг”байраа болон лангуугаа зараад танаас авсан мөнгөө төлж барагдуулна, та санаа зоволтгүй эмчилгээндээ яваарай.” гэж хэлэн итгүүлж хугацаа хожин, өөрсдийн нэр дээрх, бүх үл хөдлөх хөрөнгүүдийг зарж борлуулсан байдаг боловч, Ц.М, Ц.М нар нь Б.У надад “байраа лангуугаа зарж чадсангүй, зээл бүтсэнгүй” гэж худал хэлэн надаас авсан мөнгөө эргүүлж төлөхгүй явсаар эцэст нь би өөрийн орон сууцыг шүүхийн шийдвэрээр хураалгаж давхар хохирсон. Үүнийг 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албаны тоот бичгийг /миний байрыг хураасан/ шүүхэд нотлох баримт болгон өгсөн. уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг нь 4хх 142-р хуудсанд баримтаар авагдсан болно. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянаж өгнө үү. Шүүгдэгч нар нь эрх мэдэл бүхий гавьяат өмгөөлөгчийн худын талын хамаатан байлаа гээд, ял завших үндэслэл болохгүй гэдэгт хохирогч би итгэж байна. Миний бие хугацаа алдалгүй хохирлоо барагдуулан авч, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаандаа орж, эрүүл болж, өнгөрсөн 7 жил 10 сар гаруй хугацаанд хайртай үрдээ “ээж минь үхчих вий” гэсэн айдастай байлгасан, мөн эдийн засгаараа хохирсон, сэтгэлийн асар их шаналалтай байгаа одоогийн хар дарсан амьдралаас чөлөөлөгдөж, хүүхэдтэйгээ элэг бүтэн, эрүүл энх, амар тайван амьдрахыг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн зүгээс нэхэмжилж байгаа мөнгөн дүнгүүд хэргийн материалд цугларсан баримтууд. гэрчийн мэдүүлгүүд, эдийн засгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр хангалттай няцаагдаж, нэхээд байгаа төлбөр нь үндэслэлгүй болох нь илэрхий байсан боловч анхан шатны шүүхээс үнэн зөв дүгнэлт гаргаж чадаагүйд гомдолтой байна. Учир нь, яллах дүгнэлтэд болон хохирогч анхнаасаа Маас 2013 оны 3 дугаар сарын дугаар сарын 7ноос 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлсэн болох Хаан банкаар 9 удаа, Төрийн банкаар 1 удаа, нийт 10 удаа 41.244.000 төгрөг авах ёстой. Маас бэлэн мөнгөний авлага тооцоо байхгүй гэсэн боловч өөрийнх нь заасан хугацаанд өөрийнх нь шилжүүлэг хийсэн мөнгөнөөс илүү төлөлт хийсэн нь тогтоогдсоны дараа 456.000 төгрөг тооцоо дууссан төлөгдсөн гэх мөнгөн дүн бусад хүмүүс рүү хийсэн мөнгөн дүн бэлнээр өгсөн гэх бүх мөнгөн дүнгээ надад нэмж, санаатайгаар удаа дараа худал тооцоо мэдүүлэг өгч, хүссэн хэмжээнийхээ мөнгийг авахаар улайрч буйг батлан харуулж байгааг прокурор шүүхийн аль нь ч анхаарсангүй. Яллах дүгнэлтэд заасан хугацаанд буюу 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хоорондох хугацаанд миний данс руу Б.Уийн зүгээс 21 удаагийн 65.975.000 төгрөг шилжүүлсэн байдаг. /167 дугаарт шинжээчийн дүгнэлт 9295/ Мөн хугацаанд би өөрийн нэрээр нийт 24 удаа 66.442.450 төгрөг Б.У Хас банкны данс руу шилжүүлсэн нь банкны хуулга, баримтуудаар тогтоогдож буйг нэг бүрчлэн хэлэлцүүлэг дээр шинжлэн судалсан. Мөн хохиролд үлдэгдэл байхгүй 456.000 төгрөг төлөлт илүү хийсэн нь тогтоогддог. Энэ бүх гүйлгээнүүд нь /1хх Хаан банкны хуулга, 7хх 92-94/, Шинжээчийн дүгнэлтийн хүснэгт 10хх 126, 133/, 2020 оны 5 дугаар сарын 5-ны 92 дугаартай шинжээчийн дүгнэлт /10хх 126, 133, 1хх 110, 119/ Хас Банкны Уийн хуулга зэргээр нотлогдож байгаа. Гэтэл Уг хугацаанд 42.973.550 төгрөг аваад огт өгөөгүй гэх яллах дүгнэлт нь хууль ёсны үндэслэлгүй байна гээд, өмнөх анхан болон Нийслэлийн давж заалдах шатны хуралдаанаар тооцоог бодоод шүүхийн дүгнэлтдээ хүртэл удаа дараа “засаарай, буруу байна шүү” гээд маш тодорхой бичсэн байдаг боловч энэхүү бодит үнэн яллах дүгнэлтэд ч засагдахгүй явсаар илтэд үндэслэлгүй яллах дүгнэлтээ зөв гэж зүтгэсээр байгаад үндэслэлгүйгээр шүүхээс шийдвэр гаргахад нөлөөлсөн. Бүр нарийвчлан хэлбэл, яллах дүгнэлт болон хохирогчийн надаас нэхэмжилж байгаа 42 сая гаруй төгрөгийн гүйлгээ тус бүрээр нь нотлох баримтаар нэг бүрчлэн үгүйсгэсэн. Гэвч үүнд шүүх дүгнэлт хийгээгүй байгаа нь хачирхалтай байна. Хохирогч удаа дараа мөнгөө зээлээд нэг ч төгрөг өгөөгүй гэх боловч яллах дүгнэлтэд байх нийт 10 удаагийн гүйлгээнүүд нь 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 6.3 саяыг 2013 оны 3 дугаар сарын 8-ны өдөр дансаар буцаан авсан. 2013 оны 3 дугаар сарын 14-ны өдрийн 1.8 саяыг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дансаар буцаан авсан. 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гүйлгээг 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дансаар, 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн гүйлгээг 2013 оны 7 дугаар сарын 30 болон 2013 оны 8 дугаар сарын 31 өдөр тус тус буцаан авсан. 2014 оны 2 дугаар сарын 25 болон 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн гүйлгээг 2014 оны 3 дугаар сарын 4, 2014оны 4 дүгээр сарын 23, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тус тус буцаан авсан. 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн гүйлгээг 2014 оны 3 дугаар сарын 4 болон 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр буцаан өгсөн. 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гүйлгээг 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр. 2014 оны 5 дугаар сарын 8 болон 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн гүйлгээг 2014 оны 5 дугаар сарын 21, 2014 оны 6 дугаар сарын 21, 2014 оны 6 дугаар сарын 23, 2014 оны 11 дүгээр сарын 14, 2014 оны 12 дугаар сарын 30, 2015 оны 11 дүгээр сарын 2, 2015 оны 12 дугаар сарын 7, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тус тус буцаан хохирогч Уийн данс руу хийсэн байхад мөнгөө аваагүй залилуулсан гэж зүтгээд байгаа Уийн мэдүүлэг илтэд үндэслэлгүй худал байгаа юм. Аваагүй гэх мөнгө нь бүгд нотлох баримттай буцаан төлөгдсөн байгааг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүх шинжлэн судалж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж цагаатгах тогтоол гарч байсан. Баянзүрх дүүрэг прокуророос эгч бид хоёрт холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлгүй байсан нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт илэрхий тод байсан. Цаашилбал, /8хх 117-118/ Улсын прокурорын газраас уг яллах дүгнэлтийг хууль ёсны биш гэж үзэж шийдвэр гарсан ч прокуророос дахин шүүхэд шилжүүлсэн байдаг.

Хохирогч болон бидний хамгийн их маргаж байгаа зүйл бол тэдний бэлнээр өгсөн болон буцаан төлсөн гэх мөнгөн дүн юм. Хохирогч бэлэн 51.500.000 төгрөг өгсөн гээд үүнийгээ дэвтэр дээрээ бичсэн гэдэг. Харин М нь бэлнээр 82 сая төгрөг өгсөн гэж байгаад үүнээсээ 10.7 сая төгрөгийг өөрийн болон дүү миний нэрээр хохирогчийн данс руу руу хийсэн баримт олдсон учраас энэ мөнгө нь 72 сая төгрөг болон үүнийгээ мөн дэвтрээрээ нотолдог. Өмнө нь хохирогчийн мөнгө дэвтрээр нотлогдсон гэж үзсэн. Харин шүүгдэгчдийн мөнгө мөн адил дэвтэртэй мөртөө нотлогдоогүй гэж үздэг. Ийм тооцооны маргаан байсаар байсан. Сүүлийн шинжээчийн дүгнэлт зөвхөн санхүүгийн баримтуудыг шүүж дансаар авсан болон буцаан шилжүүлсэн мөнгөн дүнгүүдийг нэгтгэн гаргасан одоо байгаа баримтын хүрээнд хамгийн бодит дүгнэлт юм. 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 782 дугаарт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 24 дүгээр хуудсанд Мыг нийт 15.050.000 төгрөгийг, нийт 5 хүний дансаар шилжүүлэн авсан гэж шүүх алдаатай дүгнэлт гаргасанд маш их гомдолтой байна. Бусад хүний дансаар авсан мөнгөн дүнгүүд нийт 7 хүний дансаар шилжүүлэн авсан нийт 16.1 сая төгрөг байдаг. Үүнээс нийт 6 хүний дансаар авсан мөнгөө М анхнаасаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн бөгөөд энэ мөнгөн дүнгүүд бүгд зээлээд буцаагаад төлөгдсөн гэж хохирогч болон М нар мэдүүлдэг. Тиймээс энэ мөнгөн дүнгүүдийн нэгээс бусад шилжүүлэг дээр маргаан байхгүй байсан боловч хохирогч Уийн зүгээс эдгээр мөнгөө дүнгээ Мтай холбон тайлбарлах болсон учраас эдгээр мөнгөн дүн яагаад надтай холбоогүй талаар нотлох баримттайгаар нэг нэгээр нь няцаалтыг хийсэн. Гэвч анхан шатны шүүхээс хэргийн үнэн бодит материал дээр үнэн зөв үнэлэлт дүгнэлт хийж чадаагүйд маш их харамсаж байна. 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Ц.Мийн Хаан Банкаар 2.250.000 төгрөг М авсан тогтоогдсон гэсэн байна. Үүний нотлох баримтыг /7хх 77/ гэж заасан хэдий ч шинжээчийн заасан баримт энэ мөнгийг надтай холбоотой биш Мтэй хамааралтайг нотлох баримтыг заасан У уг гүйлгээг хийхдээ М гэж бичиж оруулсан банкны хуулга баримт байгаа. Хохирогч /1хх 127/ хохирогч өөрөө Мтэй ярьж зээлсэн гэх мэдүүлэг /2хх 155/ гэрч Мэ М эгчээсээ авах ёстой мөнгөө авсан гэх мэдүүлэг /2хх 227/ уг мөнгө Мтэй хамааралтай гэх мөрдөгчийн тооцоо яллах Дүгнэлтийн 6 дугаар хуудасны 3840 дүгээр мөрөнд Мийн Хаан банкны данс руу 2.250.000 Мийн хэлснээр М гээд хийсэн гэх тэмдэглэл /7хх/ Мийн дансанд Мээс гэх дансны гүйлгээтэй байхад М авсан нь /7хх 121/ Мийн дансны хуулга зэрэг баримтууд байсаар байхад У мэдүүлгээсээ буцан байж заавал надтай холбоод байгааг давах шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

2013 оны 10 дугаар сарын 22-ны -дугаартай хаан банкны тоот данстай Ц гэх хүн рүү орсон 2.000.000 төгрөгийг мөн Мтай холбоотой гэсэн байна.Ингэхдээ нотлох баримтаар /1хх 144/ заасан байдаг. Гэтэл уг заасан хуудсанд Б гэгч хүний гэрчийн мэдүүлэг байдаг бөгөөд энэ мэдүүлэгт намайг энэ мөнгийг авсан гэх. Энэ мөнгөтэй холбоотой эсэх, уг данс эзэмшигчийн таних эсэх талаар ямар ч мэдүүлэг байхгүй /7хх 510/. Уг хүний дансны хуулганаас өөр зүйл байхгүй байхад яахаараа М авсан гэж шүүх дүгнээд байгааг үнэхээр ойлгохгүй байна /7хх 144/. Цыг шалгуулах хүсэлтээ бид удаа дараа өгч байсан. Уг хүний мэдүүлэг хэрэгт байхгүй зөвхөн дансны хуулгыг хохирогч Б.У өгсөн гэх учраас оруулсаар байна. Харин ч уг Ц гэх хүн Б.Уийн бусад мөнгө зээлдэг гэх Б, Х, Э, Дгэх хүмүүстэй хамааралтай байх магадлалтай.

Голомт Банкны - дансаар 6.000.000 төгрөг, мөн уг мөнгийг М авсан нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн байх боловч заасан баримтууд нь эсрэгээрээ Мтай холбоогүй байгаа юм. Хохирогчийн нотлох баримтаар гаргаж өгсөн тооцоонд /1хх 104/ М шилжүүлж авсан гэх /2хх 26/. Бусад хүний данс руу хийсэн гэх задаргаанд Мтэй хамааралтай гэх тооцоо /4хх 28/, хохирогч бусад хүний данс руу хийсэн гэх тайлбарт М аваад олон удаа хуваан буцаан төлсөн гэх. Данс эзэмшигч Мын Ц.Мээс мөнгө авсан гэх гэрчийн мэдүүлэг /5хх 4849/ Мийн дүү Мдаа Уранчимэлгээс мөнгө зээлж шилжүүлж байсан нь үнэн гэх мэдүүлэг /8хх 55/ хохирогчийн өмгөөлөгч мөн шүүх хурал дээр уг мөнгийг Мтэй хамааралтай гэж шүүгчийн асуултад хариулсан зэрэг баримтууд байхад надад мөн хамаатуулсан нь ойлгомжгүй байна.

Төрийн банк - тоот данс 3.000.000 төгрөг Шүүх дүгнэлтдээ /1хх 152/ талыг нотлох баримтаар зааж Мыг уг мөнгийг дамжуулан шилжүүлэн авсан гэж буруу дүгнэжээ. Уг дансны эзэмшигч миний хадам ээж Ш.Н гэдэг хүн байдаг. Миний хадам ээж болохоороо шууд Мтай холбоотой болсон. Гэхдээ хэргийн материалыг сайн нягталбал энэ нь Мтэй холбоотой нь нотлогдоно. Хохирогч нь энэ мөнгө нь Мтэй холбоотой гэж мэдүүлж, мөрдөн байцаагчид гаргаж өгсөн тооцоондоо бичсэн байдаг /1хх 104/. Эдгээр нь хохирогчийн тооцоо “2013 оны 12 дугаар сарын 2-нд Төрийн банканд хийсэн үзлэгээр 2.000.000 төгрөгийг М аваад буцаагаад 2014 оны 6 дугаар сарын 23-нд М нэрээр 4.403.000 төгрөг эргүүлэн төлөлт хийсэн” тухай хүснэгтдээ тусгасан байдаг. Мөн /4хх 28/ гаргаж өгсөн “Бусад хүн рүү шилжүүлсэн мөнгөний тайлбар хүснэгтдээ” Мтэй хамааралтай гэж тусгасан атлаа Ш.Н нь миний хадам ээж болохыг гэрчийн мэдүүлгээр мэдсэнийхээ дараа зориуд худлаа ярьж. М хадам ээжийнхээ дугаарыг өгч зээлсэн гэх худал мэдүүлэг өгсөн. Зээлсэн мөнгөний эргэн төлөлтийг М 2014 оны 6 дугаар сарын 23-нд 3.000.000 төгрөг болгож төлсөн гэх худал мэдүүлэг тооцоог /5хх 6061/, /5хх 80/, /5хх 92/ зэргээр илтэд худал, зөрүүтэй хэлж санаатайгаар Мд холбоотой мэтээр хууран мэхэлж байгааг үнэн зөвөөр шүүн тогтоож өгөхийг хүсч байна. Тэрээр өмнөх мэдүүлгээсээ эрс өөр зүйл мэдүүлсэн байдаг /4хх 28/. Хохирогч бусад хүн рүү шилжүүлсэн мөнгөний тайлбар хүснэгтдээ 2012 оны 12 сарын 3-нд Ш.Н 3000000 төгрөг эргэн төлөлтийн М 4403000 төгрөг гэж хийсэн гэх /5хх 36/. Хохирогч мэдүүлэгтээ Ш.Н Мын хадам ээж болох нь тогтоогдсоны дараа Н руу хийсэн 3000000 төгрөгийг М 2014 оны 6 дугаар сарын 23-нд хийсэн гэж зөрүүтэй худал мэдүүлэг өгсөн /5хх 6061/. Ш.Нгийн шилжсэн мөнгөн дүнгээ М дээр нэмж бичсэн байгаа юм.

А - тоот дансаар 2 сая төгрөг шилжүүлсэн байдаг. Уг хүн бол миний найз болохоор шууд надтай холбоотой болгосон. Гэхдээ манай найз бөмбөгөр худалдааны төвд наймаа хийдэг байсан. /1хх 133/ 2017 оны 3 дугаар сард У нь А руу скайтелын дугаараас залган М наймаа хийж байсан уу? Агийн лангуу хэнийх вэ? гэх зэргээр асуусан талаар А мэдүүлсэн байна /5хх/. М нь мэдүүлгээрээ Ад тусалж байсан гэх мэдүүлэг, мөн гэрч Аын цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн хүсэлт тодорхойлолтод М эгчтэй холбоотой байсан талаар мэдүүлэг байдаг. Гэтэл зөвхөн миний найз гэх үндэслэлээр энэ мөнгийг Мд хамааралтай гэж үзэж байгаад гомдолтой байна. Хамгийн гол нь энэ мөнгөө буцаагаад авсан энэ хохиролд хамаагүй гээд байгаа мөртөө ингээд намайг төлөх ёстой мэтээр хохиролд оруулан яллаад байгааг шүүх нягталсангүй. Шийтгэх тогтоолын 24 дүгээр хуудсанд Мыг бэлнээр 23 сая төгрөгийг авсан гэж үндэслэлгүй дүгнэсэн байна. /1хх 112/ буюу 2012.8.8 өдрийн 7.000.000 төгрөгийг Б.У уг өдөр данснаасаа зарлага гаргасан учраас М авсан таамаг төсөөллөөр яллаж тэгээд эргүүлээд 2013 оны 3 дугаар сарын 27-нд 10.500.000 төгрөг төлсөн гэдэг. Яаж энэ 2 мөнгө хоорондоо холбоотой болохыг тогтоогоод байгааг мэдмээр байна. Харин ч уг эргэн төлөлт гээд байгаа энэ мөнгөн дүнг хохирогч Б.У нь мэдүүлэгтээ /5хх 119/ 2013 оны 3 дугаар сарын 24-нд 10.500.000 төгрөг нь 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ХХБ-ны дансаар М руу шилжүүлсэн 10.000.000 төгрөгийн эргэн төлөлт гэж гаргаж, хүснэгтэд хийж өгсөн байна. Тэгэхээр Шинжээчийн дүгнэлт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Харин ч бүүр энэ мөнгө надтай хамааралгүй болох нь яллах дүгнэлт /3хх 38/ гэрч Батдорж тухайн үед Солонгос явсан, визэнд орохдоо мөнгө байршуулахгүй гэх мэдүүлэг /1хх 39/. 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ирсэн БНСУ-аас МУ-д суугаа ЭСЯ-аас 2012 онд тухайн үед мөнгө байршуулдаггүй байсан гэх баримт /3хх 84/ эд зүйлд хийсэн тэмдэглэлд 2012 оны 8 дугаар сарын 8-нд 7.000.000 төгрөг гэх тэмдэглэл огт байхгүй байна /3хх 150/. Мын 2012 онд барьцаа байршуулж байгаагүй гэх мэдүүлэг /5хх 36/. хохирогч мэдүүлэгтээ 2012 оны 8 дугаар сарын 8-нд РЕМ хөтөлбөрт мөнгө хэрэгтэй гээд Маа ярьж авсан гэх мэдүүлэг баримтууд байсаар байхад зөвхөн хохирогчийн үгээр яллаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч /5хх 119/ 2012 оны 8 дугаар сарын 8-нд авсан 7.000.000 төгрөгийн эргэн төлөлтийг 2013 оны 3 дугаар сарын 27-нд 10.500.000 төгрөг болгож М төлсөн гэж мэдүүлсний дагуу шүүх хохирогчийн мэдүүлгээр дүгнэлт гаргасанд маш их харамсаж байна. Гэтэл уг эргэн төлөлтийн мөнгийг хохирогч нь /1хх 105/ 2013 оны 3 дугаар сарын 27-ний 10.5000.000 төгрөг нь 2013 оны 3 дугаар сарын 12-нд ХХБ-аар авсан 10.000.000 төгрөгийн эргэн төлөлт байгаа юм гэж гаргасан байгаа нь шүүх алдаатай дүгнэлт гаргасныг харуулж байна. Дээрхээс уг бэлэн мөнгө нь 7.000.000 төгрөг үндэслэлгүй гэдэг нь нотлогдохоос гадна 2012 оны 8 дугаар сарын 8-нд визэнд орохдоо байршуулах гэж авсан гэх авсан он сар өдөр хохирогчийн худал ярьж байгааг нотлох юм. Учир нь 2012 оны 7 дугаар сарын 26-нд өдөр уг хөтөлбөрт явах хүмүүс элчин сайдын яамнаас визээ аль хэдийн авсан байгаа юм. Визний хуулбарыг нотлох баримтаар /6хх/ өгсөн байгаа. Тэгвэл хохирогч Б.У нь бидний визээ аваагүйг мэдээгүй байсан учраас зээлсэн үү? Бас үгүй. Учир нь, Монгол дахь Есүс Эрхэм сүмээс нийт БНСУ-ын визэнд 28 хүн орсон байдаг бөгөөд тэдний 22 хүний виз гарч 6 хүний виз гараагүй байдаг. Хохирогч Б.У нь уг хөтөлбөрт явах 28 хүний 1 бөгөөд виз нь гараагүй 6 хүний 1 юм. Тэгвэл хохирогч Б.У нь 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр бидний адил визний хариугаа аль хэдийн авсан байгаа юм. Гэтэл визэнд орно гээд 2012 оны 8 дугаар сарын 8-нд М мөнгө авсан, цуг явсан. Визэнд орсон хүмүүс байршуулж байсан мэдүүлэг өгсөн гэх хохирогчийн илтэд хуурамч мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэж байгаад гомдолтой байна. Тухайн үед уг групп хүмүүсийн урихад БНСУ-д байгаа сүмээс урилга явуулсан байдаг. Үүнд мөн барьцаа мөнгө байршуулах шаардлага огт байхгүй байсан байгаа юм. Уг бичгийг мөн нотлох баримтаар өгсөн болно.

Бэлэн авсан гэх мөнгөнөөс 2013 оны 6 дугаар сарын 30-нд У данснаасаа 16 сая гаргаж авсан бөгөөд Мөн бэлнээр өгсөн гэх 16.000.000 төгрөгийн эргэн төлөлтийг 2013 оны 12 дугаар сарын 16-нд 6.000.000 төгрөг, 5.400.000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 21-нд 10.500.000 төгрөг Маас гэх нэрээр орлого орсноор нотлогдож байна гэж шүүх дүгнэсэн байна. Гэтэл уг эргэн төлөлтүүдийг хохирогч мөн өмнөх хавтаст хэргүүд дээр огт өөрөөр тайлбарладаг. 2014 оны 6 дугаар сарын 21-нд 10.500.000 төгрөг биш 10.134.000 төгрөг Б.Уийн дансанд орсон байна. Дээрх эргэн төлсөн гэх дүнгүүдийг хохирогч хамгийн анх /2хх 220/, /1хх 105/ гаргаж өгсөн тооцоондоо 2013 оны 4.19-ний 4.700.000 төгрөгийн эргэн төлөлтийн 10.134.000 гэж мэдүүлж байсан. Анхан шатны Шүүх нь зөвхөн хохирогчийн үгээр хэргийг нягтлалгүй дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн 2013 оны 7 дугаар сарын 21-нд 1.350.000 төгрөг эргэн төлөлт гэж хохирогч мэдүүлж байсантай таарахгүй, зөрчилдөж байна. Хамгийн гол нь энэ мөнгөнүүдийг хоорондоо холбоотойг яаж тогтоосон гээд байгааг ойлгохгүй байна. Хохирогчийн бичиж тэмдэглэсэн зээлийн задаргаа ч байхгүй байхад хохирогчийн өмнөөс мэдээд байгаад бодит дүгнэлт хийхгүй байгаад гомдолтой байна. /6хх 224/ Боос “гэрчийн мэдүүлэг аваад хэд хоноод буцаагаад өгсөн” гэх мэдүүлэг, хохирогчийн “Анхан шатны шүүхэд 2017 оны 2 дугаар сарын 2-нд энэ мөнгө энэ маргаантай ямар ч хамаагүй” гэх мэдүүлэг. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн хэлэлцүүлэгт Маас авах бэлэн мөнгөний тооцоо байхгүй гэх хохирогчийн мэдүүлэг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Мд ямар ч бэлэн мөнгө хамааралгүй болохыг анхаарах хэрэгтэй” гэх шүүгчийн захирамж Мд бэлэн өгсөн гэх 23.000.000 төгрөг зааж байгаа баримт 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 7.000.000 төгрөг Хохирогчийн мэдүүлэг болон дэвтэр, 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 16.000.000 төгрөг хохирогчийн мэдүүлэг болон дэвтэр нийт 23.000.000 төгрөг тайлбар энэ 2 удаагийн бэлэн өгсөн мөнгөн дүн нь Мийн хар дэвтэр дээр байхгүй болно. Шүүхээс хохирогчийн дэвтрийг үндэслэн бэлэн мөнгөн дүнг нотлогдож байгаагаар дүгнэсэнд маш их гомдолтой байна. Энэ хэргийн хамгийн их маргаантай хэсэг болох бэлэн авсан, бэлэн өгсөн гэх мөнгөний тухайд хохирогч нь анхнаасаа огт бэлэн мөнгө авч байгаагүй гэж мэдүүлсээр ирсэн. Гэтэл удаа дараа уг мэдүүлгээсээ буцан 2017 оны 2 дугаар сарын 2-ны Анхан шатны шүүх болон 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн давж заалдах шатны шүүхэд”...2012 оноос 2015 оны хооронд 3 жилийн хугацаанд 200 шахам сая төгрөгийг зээлж, буцаан авахдаа эдгээрийгээ огт тэмдэглэдэггүй байсан.”Надад огт дэвтэр байхгүй” гэж ичих ч үгүй худлаа ярьсан нь шүүхийн мэдүүлэг, магадлалын 12 дугаар хуудас дээр тэмдэглэгдсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр Шүүгчийн та нээрээ дэвтэр дээр энэ бүх зээлээ бичдэггүй гэж үү? хохирогч У -Үнэн надад дэвтэр байхгүй гэх хуралдааны тэмдэглэл 2017 оны 3 дугаар сарын 17, гэтэл огт дэвтэргүй гэж мэдүүлж байсан хохирогч удалгүй дахин өөрчлөгдөн дэвтэртэй болсон /3хх 85/, 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд миний эгч Мийн болоод У бэлнээр өгсөн гэх мөнгөн дүнгүүдийг санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй гээд оруулаагүй дүгнэлт гарсан. Нэг талдаа үнэхээр Уийн өгсөн болон Мийн өгсөн бэлэн мөнгө зөвхөн дэвтэр дээр бичвэрээр тусгагдсан байдаг. Өнгөрсөн хугацаанд Мийн Уээс бэлнээр авсан гэх мөнгөн дүнг гаргахдаа Мийн дэвтрийн тодорхой хохирогчид хамааралтай хэсгийг шалгуулахаар тогтоол үйлдэж Уээс “ав, ав” гэсэн бичилтийг шалгаж бас нэг талыг баримталж ажиллагаа хийгдсэн. Үүнийгээ анхан шатны болон давах шатнаас удаа дараа “засаарай” гэх тогтоол магадлал гарсан ч энэ талаарх ажиллагаа хийгдээгүй өнөөдрийг хүрсэн. Хэргийн хамгийн маргаан бүхий хэсэг болох бэлэн мөнгөний талд мөрдөн байцаагч нь илтэд нэг талыг баримтлан, Ц.Мийн нотлох баримтаар гаргаж өгсөн дэвтрийг шүүгдэгчийн мөнгийг нотлох хэмжээнд үнэлэхгүй атлаа хохирогчийн бэлэн өгсөн гэх нийт 50 гаруй сая төгрөгийг уг дэвтрээр нотлогдож байгаагаар прокурор дүгнэснийг буруутган дахин шалгахыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Анхан шатны шүүхийн захирамжид энэ мөн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний 80 дугаартай Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд байгаа ч хийгдээгүй. Дээрх бэлэн өгсөн гэх 23 сая төгрөгийн талаар Мийн хураалгасан 2 дэвтэр дээр ямар ч тэмдэглэгээ байхгүй зөвхөн хохирогч дэвтрийнхээ 1 хуудсан дээр бичсэн 51.500.000 төгрөгийн бичилтээрээ мөн өөрийн мэдүүлгээр нотолдог гэдэг. Энэ хүний өгсөн дэвтэр дээр бичигдсэн бичилтийг У өөрөө бичсэн үү, үгүй юу гэдгийг нотолсон зүйл байдаггүй. Тэгсэн мөртөө нотлогддог гэдэг.

Хохирогч нь өөрийн дансанд орсон “Орлого” гэх утга бүхий мөнгөн шилжүүлгийг иргэн М болон М нараас аваагүй гэж мэдүүлсээр ирсэн. Өөрийн дансанд “орлого” гэж орсон учраас баримт байхгүй гэж итгэн гүйлгээнүүдийг өөрийн харилцдаг байгууллагаас авсан мэтээр зориудаар худал мэдүүлсэн байдаг бөгөөд эдгээрийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын шатанд шүүхийн хуралдаанд гомдол хүсэлт сүүлийн 4 жил гаргаад огт авч хэлэлцээгүй. Тухайлбал: 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өөрийн данс руу орсон 461.000 төгрөгийн орлого гэх утга бүхий гүйлгээг мэдүүлэгтээ “..А ХХК-д цоожны төлбөрт авсан” гэж мэдүүлсэн. Хохирогчийн дансанд орохдоо “Орлого”гэх утгатай /Хуулганы 9-р хуудас/. Гэтэл бодит байдалд “Орлого” гэх утгатай гүйлгээний цаана Мийн шилжүүлсэн мөнгө бөгөөд гол шалтгаан нь хохирогчийн өөрийнх дансанд орохдоо хаанаас хэнээс гэдгийг заагаагүй зөвхөн “орлого” гэж орсон учраас санаатайгаар худал мэдүүлж нотлох баримтыг нуун А гэх газраас авсан мөнгө гэсэн байгаа юм. Уг шилжүүлгийг М өөрөө банканд очиж түүний данс руу орлогод гарын үсэг зурсан нь доорх архивын баримтаар тогтоогддог. Мөн 2013 оны 6 дугаар сарын 20-ны 5.155.000 төгрөгийг “Х” ХХК-аас материалын төлбөрт авсан өөрийнх нь мөнгөний баримт нь хүртэл байгаа гэж хохирогч маш тодорхой мэдүүлсэн. Энэ гүйлгээ мөн хохирогчийн дансанд “Орлого” гэж орсон байдаг. Гэтэл бодит байдалд “Орлого” гэх утгатай гүйлгээний цаана Мын шилжүүлсэн мөнгө бөгөөд гол шалтгаан нь өөрийнх дансанд орохдоо хаанаас хэнээс гэдгийг заагаагүй зөвхөн “орлого” гэж орсон учраас санаатайгаар худал мэдүүлж нотлох баримтыг нуун “Х” ХХК гэх газраас авсан мөнгө гэсэн байгаа юм. Уг шилжүүлгийг М өөрөө банканд очиж түүний данс руу орлого хийж гарын үсэг зурсан нь доорх архивын баримтаар тогтоогдож байна. Эдгээр мөнгөн дүн нь баримтаар Мээс хэрэгт анх хураалгасан дэвтэр дээр ч бичээстэй байгаа нь Уийг худал мэдүүлсэн болохыг давхар нотолж байгаа юм. Эдгээр бүх гүйлгээ нь М болон Мтай холбоогүй гэх хохирогчийн мэдүүлэг худлаа болох нь тогтоогдсон баримтыг бид өөрсдөө 2017 оны 4 дүгээр сард Хас банкны 2 салбараар очин шалгуулахад нийтдээ 11 удаагийн “орлого” гэсэн утга бүхий гүйлгээ 10.569.000 төгрөгийн баримтыг бид олж авсан. Ингээд бид Баянзүрх дүүргийн 1-р хэлтсийн ахмад Бөд 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус тус 2 удаа Орлого гэх гүйлгээг бүхэлд шалгах, мөн эдгээр байгууллагуудаас албан байдлаар иргэн Ут хэдэн удаа нийт хэдэн төгрөг өгсөн талаар ажиллагаа хийх хүсэлтийг бичгээр өгсөн байдаг. Эхний хүсэлтийн хариуг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бүрэн биш хэсэгчлэн хангах тухай мөрдөгчийн тогтоол гаргасан. Улмаар хүсэлтийг маань бүрэн хангаж шалгаагүй. Ингэхдээ 2012 он болон түүнээс өмнөх хугацааны гүйлгээг шалгаагүй мөн хэргийн хамааралтай хугацаанд байгаа атал 2013 болон 2015 оны баримтуудыг дундаас нь санаатайгаар шалгахгүй орхигдуулан хэт наг талыг барьж байсан нь илэрхий байсан. Шүүх энэ талаар мөн огт дүгнэлт хийсэнгүй. Тиймээс манай өмгөөлөгч бид нар эдгээр байгууллагууд руу хуулийн дагуу иргэн Утэй холбоотой мөнгөний талаар тодруулах зорилгоор хүсэлтийг өгсөн ч бидэнд хариу өгөөгүй. Хохирогч нь зөвхөн эдгээр байгууллагуудтай зөвхөн хамтран ажилладаг гэх тодорхойлолтоор 160 гаруй сая төгрөгийн хэн хийсэн нь мэдэгдэхгүй байгаа орлогын гүйлгээг энэ хэрэгт хамааралгүй гэж нотлоод байгаа нь үндэслэлгүй байгаа юм. Мөн гаргаж өгсөн мөнгөний баримт болох /5хх 100/ 2013 оны 1 дүгээр сарын 29-нд 9.500.000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 16-нд 10.000.000 төгрөг, 2014 онд 28.600.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 28-нд 470.000 төгрөг, валют арилжааны баримтуудаас нэг ч баримт уг орлого гэж орсон. Бэлэн мөнгөтэй үнийн дүн цаг хугацааны хувьд таарахгүй байгааг давж заалдах шатны шүүх анхааралдаа авна уу. Хохирогчийн дансанд хэрэгт хамааралтай хугацаанд “Орлого” гэх утга бүхий орлогын гүйлгээнүүд нь 153 удаагийн 161.209.800 төгрөг байгаа юм. Дээрх албан бичгээс мөн харвал нийт 86 баримтын хуулбар явуулсан тухай харагдана. Нийт 154 баримт шалгах ёстойгоос 86 баримт шалгаагүй үлдсэн 68 баримт байгаа юм. Хэргийн үнэн мөнийг тогтоох эдгээр баримтуудыг шалгаад өгөхийг олон жилийн турш олон ч шат шатны хуулийн байгууллагаас харж найдаж байсан ч хүч чадалгүй танил талгүй энгийн нэг эгч бид 2 шиг хүмүүст хууль хэзээ ч эрх тэгш үйлчилдэггүй болохыг амьдралынхаа сүүлийн 8 жилд мэдэрсээр ирлээ. 2022 онд уг хэрэг дахин сэргэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ороход бид болон манай өмгөөлөгчид мөн шалгуулах шаардлагатай гэдгийг удаа дараа хэлж байсан нь хурлын тэмдэглэлд үлдсэн байгаагаас тод харагдана. Арга тасраад 5 сард Хас банканд өгсөн байсан хүсэлтүүдээсээ бид 7 дугаар сарын эхээр эхний баримтуудаас дахин архиваас баримт олсон байгаа. Уг баримт нь хэргийн материалд байхгүй цоо шинэ баримт юм. Авсан мөнгөө санаатайгаар нууж хуурамч баримт гаргаж өгч байгаа хохирогчоос үнэхээр их айж байна. Анхан шатны шүүхээс М авсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн бэлэн мөнгө болон бусад хүмүүсийн дансаар авсан мөнгөн дүнгүүдийн талаар миний тайлбар болоод зааж буй нотлох баримтуудын талаар давж заалдах шатны шүүх анхаарч хянаж өгөхийг хүсэж байна.

Учир нь, энэ хэрэгт хохирогчийн гаргаж өгсөн нийт авсан болоод буцаан төлсөн болохыг бичсэн тэмдэглэсэн эргэн төлөлтийн тооцоо байхгүй болохыг анхааралдаа авч нягтлан дүгнэж өгөхийг хүсэж байна. Маргаантай мөнгөн дүнгүүдийн тал дээр хохирогч өмнөх мэдүүлгүүд болон хэргийн материалд гаргаж өгсөн хэд хэдэн удаагийн эргэн төлөлтөө тайлбарласан тооцоонууд нь зөрүүтэй байгааг анхаарч өгөхийг хүсэж байна. Анхан шатны шүүхээс хохирогчийн мэдүүлгийг баримтлан шийдвэр гаргасан гэтэл уг үнэн гэж үзсэн мэдүүлэг нь мөн хэргийн хавтаст хэрэгт өөр өөрөөр мэдүүлсэн байна. Ийм зөрүүтэй мэдүүлгээр үнэнийг яаж мэдэж тогтоох вэ? М авсан нь тогтоогдож байна гэж зааж байгаа баримт нэг бүрийг анхаарч шалгаж өгөхийг хүсэж байна. Учир нь заасан баримтууд эсрэгээрээ надтай холбоогүй болохыг мөн ямар ч хамааралгүй баримтууд байгаа юм. Шүүхээс миний эгч Мийн өгсөн бэлэн мөнгөний тал дээр ямар ч баримт байхгүй гэж дүгнэсэн атлаа түүний гаргаж өгсөн дэвтрээр хохирогчийн бэлэн өгсөн гэх мөнгийг нотолж байгаа нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Энэ олон жилийн хугацаанд олон ч шатны шүүхэд дэвтэр байхгүй гэж мэдүүлж ирсэн хүний хэрэг шалгагдаж эхэлснээс хойш 2 жилийн дараа гаргаж өгсөн хүн ойлгож итгэхэд бэрх дэвтрийн нэг нүүрэн дээрх хэдхэн бичилтээр яаж 51 сая гаруй төгрөгийг нотлогдож байгаа гэж үзэж чадаж байгаа хэрэг вэ? Мөрдөн байцаалт явуулаад, гэрч байцааж асуугаад, шинжээч томилоод гарсан шийдвэр нь хохирогч талд ашиггүй байвал прокурор шүүгч нь шууд тухайн дүгнэлт баримтаа баримтлахгүйгээр эцэстээ зөвхөн хохирогчийн үгийг баримталж шийдвэр гаргаж байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 16, 2018 оны 11 дүгээр сарын 19, 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн нийт 3 удаа нийслэлийн давж заалдах шатны магадлалд дурдсанаар бүлэглэх гэмт хэргийг нарийн тогтоох, хэзээ хаана хэрхэн бүлэглэсэн эсэх талаар гэмт хэргийн шинж субьектив талыг тогтоохыг зааж байсан хэдий ч нэг ижил яллах дүгнэлтээр удаа дараа зөвхөн хохирогчийн үгээр нэг талыг хэт барин зөвхөн яллах талыг барин ажиллагааг хийж, бидний нийт 30 шахуу удаагийн хүсэлтэд бүгдэд нь үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөн зэргээс маш тодорхой харагдаж байгааг анхаарч өгөөч гэж хүсье. Хохирогчийн бэлэн мөнгө гэх 50 гаруй сая төгрөгийг нотолж байгаа гээд шүүх шинжээчийн дүгнэлт, яллах дүгнэлтэд дурдсан байгаа хууль бусаар хийгдсэн сидин талаар өмнөх Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан дээр шүүгчийн зүгээс Өмгөөлөгч сиди бичлэг хийсэн байна. Үүнийг шүүгдэгч нарт мэдэгдэлгүйгээр нууцаар бичээд баталгаажуулсан асуудлыг хуульд заасан арга журмаар бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэх үү гэж асуухад Прокурор Нотлох баримтаар үнэлэгдээгүй, яллах дүгнэлтэд дурдагдаагүй байгаа гэж хэлсэн. Энэ нь хурлын 796 дугаартай ДЗШШ-ийн тэмдэглэлийн 9 хуудасны 1420 мөрөнд байгаа юм. Гэтэл одоо бол нотлох баримтаар үнэлээгүй гэх сидигээр 1392 дугаарт, 688 дугаарт мөн хамгийн сүүлийн 360 дугаарт бүх яллах дүгнэлтдээ нотлох баримтаар уг сидиг оруулсан байгааг юу гэж ойлгох вэ? яагаад ингэж шүүхийн өмнө удаа дараа худлаа яриад байгааг ойлгохгүй байна. сиди нотлох баримтаар үнэлэхгүй мөртөө үүгээрээ хохирогчийн бэлэн өгсөн гэх мөнгийг нотолж мөн шийтгэх тогтоолд мөн баримтаар үнэлэгдээд явж байгааг анхаарч өгөөсэй гэж хүсэж байна. Миний бие 8 хүртэлх насны 3 хүүхэдтэй мөн одоо 7 сартай жирэмсэн. Бусдын хариуцлагагүй харилцаанаас болж өөрийгөө болон өөрийн нөхөр, нялх 3 хүүхдээ, амьдралаа, гэр бүлээ 8 жилийн туршид эрсдэлд оруулсаар бие болоод сэтгэл санаа, хөрөнгө санхүүгийн тал дээр ч маш хүнд байдалтай байна. Олон жилийн хугацаанд зээлийн харилцаатай явчхаад маргалдаж муудалцахаараа нэгнийгээ гэмт хэрэгтэн болгон гүтгэж байгаад маш их харамсаж байна. Иргэнийхээ журмаар гомдлоо гаргаад асуудлаа шийдээд явах хангалттай боломж байсаар байхад У, М нарт гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр нэг бүрчлэн нягтлан шалгаж өгөхийг надад холбогдуулсан хохирол шийтгэлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Т.Баясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх миний үйлчлүүлэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтуудыг бодитойгоор үнэлж дүгнэж чадаагүйгээс шийтгэх тогтоол нь хуульд нийцсэнгүй. Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй тухайд, анхан шатны шүүх Б.У, Ц.М нарын хооронд үүссэн зээлийн харилцааны талаар дүгнэлт хийхдээ хэрэгт цуглаад байгаа нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгах, үнэлэх ажиллагааг хийгээгүйгээс миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэх талаар бодит дүгнэлт хийж чадсангүй. Хэрэгт авагдсан баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр миний үйлчлүүлэгч Ц.М нь эгч Ц.Мийнхээ лангуунд худалдагчаар ажиллаж, наймаа арилжаанд нь тусалж байсан. Хохирогч Б.Утэй зээлийн харилцаа үүсгэж байгаагүй. Эгч Ц.Мийнхээ Ц.Уээс зээлсэн мөнгийг өөрийн дансаараа авч түүнд өгдөг. Мөн зээлийн төлбөрийг Ц.Мийн даалгаврын дагуу хохирогчийн дансанд тушаадаг байсан тухай бодит нөхцөл байдлууд баримтаар нотлогдож тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан асуудлуудыг хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтад тулгуурлан нотлох ёстой атал “...Ц.М ... бэлнээр мөнгө төлж байсан гэх боловч хавтаст хэргүүдэд энэ талаар авагдсан бичгийн нотлох баримт байхгүй байна. ...” гэхээс өөр ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр илтэд яллах талыг баримталж, шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарыг 7-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогчоос авсан зээлээс эргүүлэн төлснөө баримтаар нотолж чадаагүй гэж тэднийг буруутгасан дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дахь заалтыг зөрчлөө. Ц.М нь мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн цагаас хохирогчтой зээлийн харилцаа үүсгэж байгаагүй. Мөн өөрийнх нь дансаар орж байсан мөнгөнүүд нь Б.У, Ц.М нарын тохиролцооны дагуу тэдний зээлийн мөнгөнүүд түүгээр дамждаг байсан. Б.Уийн дансанд Ц.Мын нэрээр тушаагдсан төлбөрүүд ч өөрт нь хамааралгүй тухай тодорхой мэдүүлж ирсэн байдаг. Хохирогчийн хохирсон гэх тооцоо, мэдүүлгүүд нь илтэд зөрүүтэй, ойлгомжгүй байгааг шүүх анхаарч нягтлаагүй бөгөөд Ц.Мыг эгч Ц.Мийн хамт хохирогчийг бүлэглэн залилсан гэх боловч хэрхэн яаж бүлэглэсэн талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй. Дээрх үндэслэлүүдийн талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлах болно. Ц.Мын үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулаагүй тухайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл “залилах” гэмт хэргийн гол шинж нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлд хариу төлбөргүйгээр авах, ийнхүү олж авсан эд хөрөнгийг буцааж өгөхгүй гэсэн санаа зорилгыг агуулсан шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээр илэрдэг. Шийтгэх тогтоолоор Ц.М, Ц.М нарыг гэм буруутайд тооцох үндэслэлээ болгосон нотлох баримтуудын аль нь ч залилах гэмт хэргийн субьектив шинжийг нотлоогүй бөгөөд шүүгдэгчдийн зүгээс хохирогчийн дансанд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тасралтгүй зээлийн төлбөрөө төлж байсан тухай хэргийн 1 дүгээр хавтасны 119 дүгээр хуудасны доороосоо 11 дэх гүйлгээг нягтлан үзэхэд залилах гэмт хэргийн шинж бүрэн үгүйсгэгдэх бөгөөд Ц.Мыг бэлнээр өгсөн гэх мөнгөө нотлоогүй, бусдын дансаар авсан мөнгөө буцаан төлөөгүй нь тогтоогдсон мэтээр шүүх дүгнэхдээ шүүх хуралдаанд Ц.М нь гүйлгээ тус бүрээр нотлох баримтаар яллах дүгнэлтийг няцаасан байхад эдгээр баримтуудыг шүүх тогтоолдоо хэрхэн няцааж үгүйсгэж байгаагаа огт дурдаагүй байна. Түүнчлэн, мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд, мөн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цагаатгах талын нотлох баримтууд шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй буюу хохирогчийн дансны хуулганд “орлого” гэж туссан мөнгөн гүйлгээнүүдийн орлогын баримтуудыг шалгуулах зэрэг хүсэлтүүдийг нийтдээ 30 гаруй удаа тавьсан боловч шалгаагүй асуудлыг хэрхэн үнэлж, дүгнэж байгаагаа огт дурдаагүй байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шинжийг үгүйсгэх буюу цагаатгах талын баримтуудыг мухарлан гүйцэд шалгаагүй байхад зөвхөн яллах талын баримтыг үндэслэн хэргийг дэнслэх нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Хэрэгт одоогоор цугларсан нотлох баримтууд нь иргэн Ц.М, Ц.М нарыг яллах бус цагаатгах хангалттай баримтууд байхад шүүх хэргийн байдалд үндэслэлгүй дүгнэлт өгч, түүнийг гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан заалтуудыг зөрчлөө. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/782 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Мыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Уийн өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэл нь шүүх хохирогчийн хохирол барагдаагүй байхад шүүгдэгч нарын орлого болон хөрөнгө байдлыг харгалзалгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Шүүгдэгч нар битүүмжилсэн хөрөнгө, байсан бүх хөрөнгөө зарж үрээд хохирол төлбөрөөс зайлсхийсэн нөхцөл байдал харагдаж байхад шүүх илтэд хөнгөн ял оногдуулсан. Хохирогчийн гаргасан гомдол үндэслэлтэй. Шүүгдэгч Ц.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө нь өөр этгээдийн нэр дээр шилжсэн, ямар ч хохирол төлбөр төлөх бололцоогүй байхад шүүх түүнд торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. ...” гэв.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх залилах гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Энэ гэмт хэрэг иргэний эрх зүйн маргаанаас яагаад ялгаатай, иргэний эрх зүйн хэлцлээр дамжин эрүүгийн гэмт хэрэг гэж үзсэн талаар шийтгэх тогтоолд залилах гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Энэ гэмт хэргийг бүлэглэсэн үйлдсэн нь нотлогдсон учраас Ц.М, Ц.М нараас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй. Ц.М хохирол төлөхгүй, минийх хасах дүнтэй гарсан гэсэн шийдвэрүүд байна. Би хохирол төлж байгаа гэдэг нь шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн учраас хохирлыг гаргуулах нь зүйтэй талаараа дүгнэлт хийсэн. Хохирлын мөнгөн дүнгийн хувьд банкны харилцах данснууд, бэлнээр авсан өрийн дэвтэр, тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлтүүд, гүйлгээний хуулга зэрэг баримтуудыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирлын дүнгүүдийн талаар харьцуулж, судалж, ямар нотлох баримтууд үндэслэсэн гэдгээ дурдсан. Эрүүгийн хариуцлагын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг шийтгэх тогтоолд дурдсан. Залилах гэмт хэргийн хувьд хохирогчид эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэрэг. Энэ гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан ял нь нийгмээс тусгаарлахгүйгээр дахин эдийн засгийн хариуцлагыг тодорхой хугацаатайгаар хүлээлгэсэн нь ялын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. 2012 оноос хойш болсон асуудлыг мөрдөн байцаалтын шатанд нотлогдож байгаа хүрээнд хэргийн байдлыг яаж нотлох ёстой вэ, олон удаагийн шүүхээр орж, тал талаас гаргасан хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэж, нотлох ажиллагаануудыг хийсэн. Хэргийн нотлогдсон хүрээнд нь анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан байна. Залилах гэмт хэргийн хувьд 2012 оноос хойш хохирогчоос авсан мөнгөө төлж барагдуулаагүй. Байраа зараад хохирогчийн эмчилгээнд мөнгийг нь өгнө гэж хэлдэг. Гэтэл байраа зарчхаад төлдөггүй. Хохирогчоос авсан мөнгөө Ц.Мын хувьд хувийн хэрэгцээндээ зарцуулсан нөхцөл байдлууд мөрдөн байцаалтын шатанд тогтоогддог. Энэ байдлуудаар субьектив сэдэлт санаа зорилго нь үгээр, үйлдлээрээ хохирогчийг төөрөгдүүлж залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж анхан шатны шүүх үзсэн. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага, гэмт хэргийн хувьд эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.М, Ц.М нар бүлэглэн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрээс нийт 71 удаагийн үйлдлээр иргэн Б.Уээс дансаар болон бэлнээр 248.885.000 төгрөгийг бараа материал татна, байрны урьдчилгаа мөнгө төлнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон , хуурч мэхлэн авч уг зээлсэн мөнгөө өөрсдийн хувийн хэрэгцээнд болон банкны зээлийн төлбөрт зарцуулах зэргээр ашиглаж , 38 удаагийн үйлдлээр авсан 107.691.000 төгрөгийг 2012 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 123.288.840 төгрөгийг эргэн төлж барагдуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ц.М ганцаараа “ХААН” банкны - тоот дансаар 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 42.973.550 төгрөг, Ц.М, Ц.М нар нь бүлэглэн 2013 оны 03 дугаар сарын 29-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд “ХААН” банкны - тоот данс болон “Худалдаа Хөгжлийн” банкны - тоот дансаар , мөн бэлнээр 82.622.610 төгрөг буюу 33 удаагийн үйлдлээр нийт 125.596.160 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Б.Ут их хэмжээний хохирол учруулан залилсан болох нь:

хохирогч Б.Уийн “...Манай сүмд 2010 оны үеэс М гэх пастор ирсэн ... үеэс Мыг таньдаг болсон. Хамгийн анх 2012 оны үед М надад “манай дүү М, М хоёр наймаа хийх гэтэл мөнгө дутаад байна” гээд нэг сая төгрөг 7-10 хоногийн хугацаатай зээлж аваад сар гарангийн дараа эргүүлж өгч байсан. Тэгэхдээ хүүгийн мөнгө гэж 100.000 төгрөг өгөхөөр би аваагүй юм. Тэгээд түүнээс хойш “М өөрийн хоёр дүү М, М хоёрыгоо бараандаа явах гэж байна” гээд надаас мөнгө зээлж аваад удаалгүй эргүүлж өгдөг байсан. 2013 оны 3 дугаар сард М, М хоёр над руу залгаад “Бөмбөгөр дээр бид хоёртой хамт наймаа хийдэг хүмүүс 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг хүн асуугаад байна.” гэхээр нь би “та хоёроос өөр хүнд мөнгөө зээлмээргүй байна” гэхэд “манай найз нар байгаа юм. “Бөмбөгөр” дээр мөнгө зээлдэг хүмүүс нь мөнгө байхгүй гэж байна” гэхээр нь би ард нь сүмийн пастор М байгаа болохоор арай ч худлаа ярихгүй байх гэж бодоод би 8 сая төгрөгийг Мийн “ХААН” банкны - данс руу шилжүүлж байсан. М энэ мөнгийг 8.8 сая төгрөг болгож эргүүлж өгнө гэж авч байсан. Тэгээд 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр М 6 сая 300.000 мянган төгрөгийг “ХААН” банкны - тоот дансаар авсан. Эргүүлж өгөхдөө 7 сая төгрөг болгож өгнө гэж авсан. 2013 оны 3 дугаар сарын 14-ны өдөр 1.8 сая төгрөгийг 2 сая төгрөг болгоно гэж Ц.Мын дансаар, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1.530.000 төгрөгийг Ц.Мын “ХААН” банкны - тоот дансаар, 2013 оны 7 дугаар сарын 01-ны өдөр 3.500.000 төгрөгийг “Хасу-Цамхаг”ХХК-н данснаас Ц.Мын “ХААН” банкны - тоот дансаар, /Уийн төлбөрт “Хасу-Цамхаг”ХХК-н шилжүүлсэн/ 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 1.530.000 төгрөгийг 1.5 сая болгож өгнө гэж, Мийн дансаар 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “ХААН” банкны дансаар 900.000 төгрөгийг шилжүүлж авсан. Энэ мөнгийг 1 нэг сая болгож өгнө гэж, 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 8.100.000 төгрөгийг 9 сая төгрөг болгож өгнө гэж зээлж авсан. Мийн данс руу, 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 4.500.000 төгрөгийг 5 сая төгрөг болгож өгнө гэж зээлж авсан. Мийн данс руу, 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Ц.Мийн дансаар 900.000 төгрөгийг 1 нэг сая болгож өгнө гэж, 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөгийг 4.400.000 сая төгрөг болгож өгнө гэж бичүүлж Мын “ ХААН” банкны дансаар шилжүүлж, 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 3.000.000 төгрөгийг 3.300.000 сая төгрөг болгоно гэж бичүүлэн Мын дансаар, 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 4.000.000 төгрөгийг 4.400.000 төгрөг болгож өгнө гэж зээлж авсан. Ц.Мийн”ХААН” банкны данс руу мөнгийг шилжүүлсэн, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. Мийн данс руу мөнгийг шилжүүлсэн, 2014 оны 3 дугаар сарын 28-ний өдөр 5.800.000 төгрөгийг 7.000.000 төгрөг гэж бичүүлж Мын “ ХААН” банкны дансаар, 2014 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 5.400.000 төгрөгийг 6.000.000 гэж бичүүлж Мын “ХААН” банкны дансаар, 2014 оны 5 дугаар сарын 8-ний өдөр 6.300.000 төгрөгийг 7.000.000 гэж бичүүлж Мын “ ХААН” банкны данс руу, 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 2.700.000 төгрөгийг 3.000.000 төгрөг гэж бичүүлж, Ц.Мийн” ХААН” банкны дансаар, 2014 оны 7 дугаар сарын 17-ний өдөр Мийн 3.600.000 төгрөгийг 4.000.000 “ ХААН” банкны дансаар мөнгийг шилжүүлж, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Мийн банкны - тоот Худалдаа хөгжлийн банкны дансаар 27.000.000 төгрөгийг хоёр хувааж мөнгийг шилжүүлэн авсан, Энэ мөнгийг 30.000.000 төгрөг болгож өгнө гэж бичүүлж авсан. Энэ мөнгийг шилжүүлэхдээ М намайг манай худалдагч Туул, У хоёрын нэрээр 17.000.000 төгрөгийг нь У гэж хүний нэрээр шилжүүлсэн. Гэхдээ баримтад миний утасны дугаар, гарын үсэг байгаа. Баримтад дээрх бичилтийг би өөрийн гараар бичсэн. 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Мийн банкны - тоот Худалдаа хөгжлийн банкны дансаар 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Эргүүлж 8.800.000 төгрөг болгож өгнө гэж хэлж авсан. 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Мийн банкны - тоот Худалдаа хөгжлийн банкны дансаар 1.800.000 төгрөгийг 2.000.000 төгрөг болгож өгнө гэж, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Мын Төрийн банкны -тоот дансаар 3.556.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Энэ мөнгийг 4.000.000 төгрөг болгож өгнө гэж, 2014 оны 10дугаар сарын 18-ний өдөр Ц.Мийн “ХААН” банкны - тоот дансаар 1.400.000 төгрөгийг 1.500.000 төгрөг болгож өгнө гэж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр1.000.000 төгрөгийг 1.100.000 төгрөг болгож өгнө гэж, 2014 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Мийн “ХААН” банкны дансаар 3.600.000 төгрөгийг 4.000.000 төгрөг гэж бичүүлж шилжүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 3-ний өдөр Ц.Мийн “ХААН” банкны - тоот дансаар 2.000.000 төгрөгийг, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Мийн Худалдаа Хөгжлийн банкны дансаар 5.000.000 төгрөгийг 5.500.000 төгрөг гэж бичүүлэн шилжүүлж авсан. Эдгээрийн нийт мөнгөний дүн 146.000.000 сая орчим төгрөг болж байгаа. Мөн 2014 оны наадмын үеэр Мийн “Бөмбөгөр” дээрх лангуун дээр 3.800.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авч байсан. Мөн 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр М 8.000.000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. Энэ мөнгийг авсан мессежний хуулга нь хэрэгт байгаа. Эдгээр мөнгийг би М, М нарт зээлэхэд хүү харж зээлж байгаагүй. Энэ хоёр хүн өөрсдөө л 10 хувийн хүү өгье гэж санал тавьж зээлж авсан юм. Би энэ хоёр хүнд яагаад мөнгө зээлсэн гэвэл цэвэр христэд итгэгч хүмүүс худал ярих, бусдыг хууран мэхлэхийг нүгэл гэж үздэг юм. М, М хоёрын эгч Маа, М нар нь сүмийн пастор, М, М болон тэдний аав, ээж нар нь бүгд христийн итгэгч нар юм. Тийм болохоор би эдгээр хүмүүсийг гэр бүлээрээ христийн итгэгч, пасторууд болохоор намайг хуурч мэхэлнэ гэж огт бодолгүйгээр тусалж, дэмжиж байна гэж бодож мөнгөө зээлдүүлсэн юм. М, М нар нь 2013 оны 3 дугаар сарын 7-оос хойш зээлсэн мөнгөнөөс огт төлөлт хийгээгүй. Ганц нэг удаа л бага сага хүү төлж байсан. Харин 2013 оны 3 дугаар сараас өмнө зээлсэн мөнгөнүүдээ төлж тооцоогоо дуусгасан. Эдгээр хүмүүс надаас мөнгө зээлэхдээ эхэн үедээ “Бөмбөгөрт” наймаа хийдэг найзуудаа зээлж байгаа, бид хоёр ард нь байгаа болохоор санаа зоволтгүй гэж хэлж зээлж авдаг байсан. Сүүлдээ М нь - тоот байрыг худалдан авахад урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна. М нь - тоот орон сууцыг худалдан авахад урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж хэлж зээлж авч байсан. Эдгээр хүмүүс намайг хувиараа бизнес эрхэлдэг ганц бие, өрх толгойлсон эмэгтэй гэдгийг маань болон элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэдгийг маань сайн мэдэж байсан. Миний араас явах хүн байхгүй гэдгийг ч сайн мэддэг. Яаж мэддэг гэхээр манай сүмийн бүх итгэгч нар нэгнийхээ ахуй амьдрал, зовлон бэрхшээлийг сайн мэддэг юм. Хэн нэгний амьдралд ямар нэгэн зүйл тохиолдвол тэрийгээ ярьж бүгдээрээ нийлж залбирал үйлддэг юм. Тийм болохоор эдгээр хүмүүс намайг зээлдүүлсэн мөнгөнийхөө араас хөөцөлдөж чадахгүй гэж бодож элэг барьж, миний цэвэр итгэлийг ашиглаж надаас мөнгө залилан мэхэлж авсан гэж бодож байна. Би эдгээр хүмүүст итгэж байсан болохоор ямар ч баримт, гэрээ хийгээгүй. Харин дансаар шилжүүлж байсан мөнгөний баримтууд байгаа. М, М хоёр эхэндээ мөнгө зээлсэн хүмүүс мөнгө хувааж төлье гэж байна гэх зэргээр ярьж байгаад орлого орохгүй байна, нөгөө хүмүүс мөнгөө өгөхгүй байна гэж ярьдаг байсан. Мөн би нөгөө хүмүүсээ өгөхгүй болохоор нь худалдагч нарыг зодож уурлалаа, мөнгийг чинь удахгүй авч өгнө гэж ярьж байгаад мөнгө зээлсэн хоёр нь лангуугаа зараад ор сураггүй алга болчихсон гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүсийнхээ иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг нь өгчих цагдаад өгье гэхэд гэрээ хийгээгүй, регистрийн дугаар нь байхгүй гэж хэлсэн. Анх М, М хоёр бид хоёр хүмүүст гэрээ хийж гарын үсгийг нь зуруулж мөнгө өгсөн гэж ярьдаг байсан, М болон М нартай ярьсан яриа болон мессежний бичлэгүүд надад байгаа. Сүүлдээ М, М хоёрын яриа сэжигтэй санагдаад худлаа яриад байх шиг санагдаад байхаар нь би тэр хоёрыг та хоёр хүнд мөнгө зээлээгүй, өөрсдөө авчихсан юм биш үү эгчдээ үнэнээ хэлчих гэхэд М, М хоёр тиймээ эгчээ бид хоёр өөрсдөө танаас мөнгө зээлсэн юм, өөр хүнд өгөөгүй, таны бие муу байгаа болохоор санаа зовоод хэлээгүй юм гэж байсан. М, М хоёр нь 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр надад Мийн байрыг дүү М нь худалдаж авч байгаагаар Хан-Уул дүүргийн “ХААН” банкнаас зээл авна, найз Зоригоо тэнд ажилладаг, хахуульд нь 8.000.000 төгрөг өгөх гэж байгаа. Тэгээд Мын нэр дээр 115.000.000 төгрөгийн зээл аваад 90.000.000 төгрөгийг нь танд өгөөд зээлийн үлдэгдэл дээрээ зээлийн гэрээ байгуулна гэж хэлж байсан. М нь Мийн дүү, Мын ах юм. Тэр хоёрыг М Солонгосын LG компанид ажилладаг гэж ярьж байгаад дараа нь Төв аймагт барьж байгаа Нисэх онгоцны буудалд ажилладаг гэх мэтээр дандаа ярьж байгаа зүйлүүд нь өөрчлөгддөг юм. Тэгээд сүүлд нь банкнаас зээлийн гучин хувийг нь байрлуул гэж байна. Бүтэхээ больсон тул банкнаас зээлийн материалаа авчихлаа, өөр банкнаас хөөцөлдөнө гэх зэргээр ярьж байсан. 2015 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр М над руу залгаж У эгчээ танд өгөх ёстой мөнгийг 193.000 .000 төгрөгөөр тооцоод 3 сар тутамд 30.000.000 төгрөг өгөхөөр гэрээ хийж төлбөрөө барагдуулъя, нийт хугацаа нь 1 жил 7 сар орчим болох юм байна. гэж хэлчхээд гэрээ хийе гэхээр гэрээ хийхгүй зугтдаг. Мөн “А” худалдааны төв дэх үнэтэй метр квадрат нь 10.000 долларын нийт 6.5 мкв лангуугаа 65.000 ам.доллароор зараад таны төлбөрийг төлөөд үндсэн мөнгөн дээрээ гэрээ хийе гэж ярьдаг байсан. 2015 оны 7 дугаар сарын 31-ны өдөр М над руу залгаад би таны “Хас” банкны -тоот данс руу 170.000.000 сая төгрөг шилжүүлчихлээ гэж худлаа хэлсэн. 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр би Мтэй ярьж яагаад худлаа хэлсэн талаар асуухад “Би уг нь шилжүүлсэн чинь бүтэн сайн өдөр байсан болохоор ороогүй байна лээ” гэж хэлсэн. М, М хоёртой утсаар ярихаар хоёулаа дандаа өөр өөр юм ярьдаг. Хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгддэггүй юм. Мөн М нь Хятад руу бараандаа явчихсан хойгуур М өөрийгөө М байна гэж надтай ярьдаг байсан /1хх 121-124/.

Миний зүгээс намайг залилан мэхэлсэн Маа, М, М нарт маш гомдолтой байгаа. Би болсон бүх зүйлийг баримттайгаар мэдүүлье гэж бодож байна. Миний бие 10 настай хүүгийн хамт өрх толгойлон амьдардаг. Ээж минь өндөр настай хөгшин байдаг. Би ээжийгээ асран хамгаалдаг. Би 1995 онд Япон улс руу явж худалдаа электроникийн чиглэлээр суралцахын хажуугаар орой бүр амралтгүйгээр ажиллаж 7 жилийн хугацаанд 200.000 сая гаруй төгрөгийн хуримтлал үүсгэсэн. Монголд ирснээс хойш 2005 оноос эхлэн “Есүс” христэд итгэж сүмд явдаг болсон. Маа сүмд орчуулагчаар ажиллаж байгаад 2010 оноос манай сүмийн пастороор ажиллах болсон. Ингээд 2012 онд Маа надад хандан миний дүү М бараанд явах гэсэн юм, мөнгө зээлдүүлээч гэсэн. Тэр үед би Мийг огт таньдаггүй байсан боловч Маа пасторт маш их итгэж байсан тул тэр мөнгийг өгсөн. Ер нь Маа нь “Рем хөтөлбөрт манай хоёр дүү болох М, М нар явахаар боллоо визэнд орохын тулд баталгаа болгож байршуулах 7.000.000 төгрөг өгч туслаач гэх мэтээр хандахад нь би мөнгө өгч тусалж байсан. Үүнээс хойш үргэлжлүүлэн 34 удаагийн үйлдлээр өөрсдийнхөө болон өөр бусад хүмүүсийн нэр дээр нийт 90.991.000 төгрөгийг М, М нар надаас зээлж авсан бөгөөд энэ мөнгийг 3 жилийн хугацаанд 27.599.740 төгрөгийн хүү төлж буцаан өгч миний итгэлийг олж авсан юм. Гэхдээ энэ мөнгийг буцааж өгөхдөө 200.000, 300.000 төгрөг гэх мэтээр бага багаар цувуулан төлж байсан. Хүүтэй мөнгө зээлдүүлсэн болон эргүүлэн авсан асуудал ингээд дууссан. Би анх эдгээр хүмүүст мөнгө зээлэхдээ хүү авч байгаагүй. Сүүлд нь энэ хүмүүс хүний мөнгийг зүгээр өгөөд яахав хүү өгье, манай найзууд 10 хувийн хүүтэй мөнгө зээлье гэж байна гэж надад санал тавьсан. Би тэгэхэд би зөвхөн та нарт итгэж байгаа учраас л мөнгө зээлдүүлж байгаа, өөр хүнд би мөнгө зээлдүүлж чадахгүй гэж хэлэхэд М, М хоёулаа бид нар найдвартай, ард бид хоёр байгаа учраас өөрсдөө хариуцна, тэдгээр хүмүүсийн иргэний үнэмлэхийг канонд хувилж гэрээ хийнэ гэж надад итгүүлсэн. Би манай сүмийн пасторын дүү гэдэг утгаар нь маш их итгэж байсан. Одоо бодоод байхад анхнаасаа нарийн төлөвлөгөөтэй судалгаатайгаар намайг мөнгөтэй гэдгийг болон татлаа, түтлээгүй гэдгийг Маа судалж мэдэн дүү нартаа хэлж миний онц их хэмжээний мөнгийг залилан авсан. Би М, М нарт 2012 оноос 2015 оны хооронд нийт 232.185.000 төгрөгийг зээлсэн. Энэ мөнгөнөөс М, М нарын “ХААН” банкны -, - дугаартай данснууд руу нийт 117.429.000 төгрөг шилжүүлсэн. “Худалдаа Хөгжлийн” банкны -, -, -дугаартай данснууд руу нийт 56.500.000 төгрөг, “Хадгаламж” банкны - дугаартай данс руу 3.800.000 төгрөг, “Төрийн” банкны -данс руу 3.556.000 төгрөг шилжүүлэн өгч байсан. Мөн бэлнээр М болон Мын нөхөр Б нарт нийт 34.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн. М манай нөхөр Бын ах японоос машин ачуулсан чинь гааль дээр саатчихаад байна, 16.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би 16.000.000 төгрөгийг Бтой хамт “Хас” банканд очиж бэлнээр авч өгч байсан. 2012 онд Маа пастор Солонгос улс руу сүмийн “Рем” хөтөлбөрт оролцуулахаар сүмийн итгэгч нараас 30 гаруй хүнийг дагуулж явах болсон. Энэ хөтөлбөрт Мын дүү М, М хоёр оролцоно гээд Маа пастор визний баталгаа болгож банканд байршуулах 7.000.000 төгрөгийг сүм дээр бэлнээр авч байсан. Энэ мөнгийг би Мд өгч байсан. 2014 онд М нь бараандаа явна гээд мөнгө зээлээч гэхээр нь би өөрт байсан 2.500.000 ам.доллароо солиулаад 3.800.000 төгрөгийг Мт бэлнээр өгч байсан. 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр М манай хамт наймаа хийдэг хүн мөнгө зээлээч гэж байна гэж хэлэхээр би 8.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгтэл М нөгөө хүн маань зээлэхээ больчихлоо, би энэ мөнгийг чинь хэрэглэе гээд авч байсан. Мөн М, М нар хамт ажилладаг хүмүүс маань мөнгө зээлээч гэж байна гэж хэлэн нийт 16.000.000 төгрөгийг өөр хүмүүсийн дансаар шилжүүлэн авсан. М, М нар нь өөрийн дүү нар болон бизнес эрхэлдэг найдвартай хүмүүс гэх долоон хүнд надаас мөнгө авч өгсөн. Нэрийг нь дурдвал 2013 оны 6 дугаар сарын 10-нд Цын Мэ, Мийн төрсөн дүү “ХААН” банкаар 2.250.000 төгрөгийг Мийн хэлснээр М гэж нэрийг бичээд шилжүүлсэн. Энэ мэтчилэн П, Б, Батнасан, А, А, Ц, М, Б, Ш, Н, Мын хадам ээж, Цын М /төрсөн дүү нь/. Эдгээр хүмүүсийн нэр дээр нийт 16.100.000 төгрөгийг авч буцаан төлөхдөө миний данс руу өөрсдийн М, М гэх нэрээрээ эргүүлэн төлж байсан. Энийг ялгаж салгахыг хүсэж байна. Энэ асуудлууд бол М, М нарын зүгээс надад хүү төлж, миний итгэлийг олж авч байсан үед болсон юм. Энэ мөнгөнүүдийг буцаан төлсөн тул ийнхүү зааглан яриад байгаа юм. Би энэ хүмүүсээс хүү алданги нэхэмжлэхгүй, зөвхөн үндсэн зээлсэн мөнгөө мөнгөө гаргуулж авмаар байна. Би Солонгос улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай байгаа учир эдгээр хүмүүсээс миний хохирлыг барагдуулж өгнө үү /1хх/. Ц.М, Ц.М нар нь нийт 71 удаагийн үйлдлээр 248.885.000 төгрөгийг авсан. Үүнээс 123.288.840 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэгдэл 125.596.160 төгрөгийг төлөөгүй залилсан. Би Мийг танихгүй учраас Ц.М нь над руу ярьж мөнгө асуудаг байсан. Мөнгө авахдаа М нь тэдэн төгрөг өгөөч бараагаа татах гэсэн юм, хамт явах бараа татах хүндээ зээлүүлэх гэсэн юм гэх зэргээр мөнгө авч байсан. Ц.М надаас мөнгө асуувал би өгөхгүй гээд Ц.М нь яриад Ц. М эгч танд дансны дугаараа явуулна та тийшээ хэдэн төгрөг явуулаач гэхээр нь би Ц.Мийн өгсөн данс руу мөнгө хийдэг байсан. Тиймээс энэ хоёрыг нийлж байгаад бүлэглэн намайг залилсан гэж үзэж байна. Ц.М, Ц.М нар нь надаас мөнгө зээлж бага багаар төлж надад итгэл төрүүлж байсан. Харин дансны хуулгыг сүүлд нь харахад бараа татах биш бусад зүйлд зарцуулж, хувийн хэрэгцээндээ хэрэглэж байсан байна лээ. Мөн хүмүүст мөнгө зээлнэ гэж надаас мөнгө авдаг байсан боловч хүмүүст мөнгө зээлээгүй, өөрсдөө хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Би үүнийг хэрэгтэй танилцах үедээ мэдсэн. ...” / 7хх/,

гэрч Ж.Бын “...Би “Е” сүмд 2009, 2010 оны үеэс 2011 оны сүүл үе хүртэл үйлчлэгчийн ажил хийж байсан. Мөн хугацаанд сүмийн санхүүг нэг хэсэг барьж байсан. М, М хоёр Мын төрсөн дүү нар нь мөн манай сүмийн итгэгч нар юм. М бид нар найз нөхдийн харилцаатай. М, М нар У эгчээс мөнгө зээлсэн талаар У эгчээс өөрөөс нь сонссон. Тэр хэлэхдээ М, М нар мөнгө зээлсэн чинь өгөхгүй байна гэж хэлж байсан. ...” /1хх/,

гэрч Ц.Сын “...Би “Е” сүмд 2007 оноос явж эхэлсэн. Маа пасторын хувьд сүмийн эд хөрөнгийг хувьдаа болон гэр бүлийн гишүүддээ дур мэдэж зарцуулдаг байдал надад ажиглагддаг байсан. М пасторын хувьд сүмийн итгэгч нарын амьдралыг мэдэх боломжтой. Яагаад гэвэл итгэгч нар пасторт очиж хувийн амьдралдаа тохиолдсон зүйлээ ярьж залбируулдаг юм. ...” /1хх/,

гэрч Б. Аын “... 2013 оны 10 дугаар сард би “Бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээслэн наймаа эрхэлдэг байсан. Тухайн үед бараа авах гээд мөнгөний хэрэгцээ гарсан юм. Тэгээд Маас мөнгө зээлэх хүн байна уу гэхэд таньдаг хүнээсээ зээлээд өгье гээд 2.000.000 төгрөгийг зээлж байсан. Тэр хүн нь хүүгийн мөнгө гэж 200.000 төгрөгийг суутгаад 1.800.000 төгрөгийг миний “ ХААН” банкны -тоот данс руу шилжүүлж байсан. Тэгээд би удахгүй хүүгийн хамт 2.000.000 төгрөгийг Мд өгч байсан. ...” /1хх/,

 гэрч Б.Бын “...Би У, М, М нар хорондоо өр авлагатай гэдгийг өөрсдийнх нь ярианаас сонсож мэдэж байсан. Би М, М нар Ут бэлнээр мөнгө өгч байсныг харж байгаагүй. Энэ талаар мэдэхгүй. М, М нар Ут мөнгө өгөх гэж байна гэж ярьж байхыг нь харин сонсож байсан. У эгчийг хүмүүст мөнгө зээлдэг гэдгийг нэлээн дээр сүмийн итгэгч нар хоорондоо ярьж байхыг хальт сонсож байсан. Гэхдээ ямар хүнд хэдэн төгрөг зээлж байсныг мэдэхгүй. ...” /2хх 154/,

 гэрч М. Мын “... Би 2016 оны 2 дугаар сарын 1-нд - дүгээр байрны доод давхарт нотариатын үйл ажиллагаа эрхэлж байсан. Тухайн өдөр Ц, М нар нь -тоот 2 өрөө орон сууцыг 78.000.000 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн хүмүүс мөнгөө бэлнээр төлсөн тэмдэглэл байна. ...” /3хх 130/,

гэрч Б.Бын “... Би 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр “Зар” сонинд байсан зарын дагуу холбогдож уулзахад - тоот 2 өрөө орон сууцыг үзүүлсэн. Тухайн байранд М гэж миний уулзсан хүний аав, ээж хоёр амьдардаг байсан. Байрыг үзээд авахаар болоод надад ББСБ-д 30.000.000 төгрөгийн барьцаанд байгаа тэгээд сарын зээлээ төлж чадахгүй болчихсон байгаа учир учраас байраа алдаж байхаар зарах гэж байгаа юм гэсэн. Тэгээд бид ярилцаад уг байрыг би 68.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч гэрээ хийхээр болоод би ББСБ-ын зээлийг төлөхөд 30.000.000 төгрөг болсон. Тэгээд байрыг нэр дээр шилжүүлэхэд үлдсэн мөнгийг төлөх байсан. Бид Баянгол дүүргийн үл хөдлөхөд материалаа өгөхөд уг байрны шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан талаар хэлсэн. Энэ тухай би М, М, М нарт хэлэхэд бид нар энэ тухай мэдэхгүй, хэрэв хориг тавьсан бол цагдаагаас бидэнд мэдэгдэх байсан гэсэн. Тухайн үед би ББСБ-аас барьцаанаас чөлөөлөх үед эхнэрийн ахаас мөнгө зээлсэн учир Мтай байр худалдан авах гэрээг Цийн нэрээр хийсэн юм. Миний хувьд М, М нартай тохирсон тул гомдол саналгүй. ...” /3хх 131-132, 1хх 191-197/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Ц.М нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай, Ц.М нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэлгүй, цаашид эмнэлгийн хяналтад байх шаардлагагүй байна. Ц.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн 895 дугаартай дүгнэлт /3хх 134-135/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Ц.М нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, мэдүүлэг өгөх чадвартай байна. Сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримтгүй. Одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн дугаартай дүгнэлт /3хх 142-143/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “2014 Annual report PSC co.,LTD” гэсэн бичиглэлтэй, хөх өнгийн хавтастай дэвтрийн “8” гэж дугаарласан хуудсанд бичсэн “У эгчээс 4,000,000 авав” гэсэн, “114” гэж дугаарласан хуудсанд бичсэн “Угаас 3,600,000 авав” гэсэн, “121” гэж дугаарласан хуудсанд бичсэн “Угаас 3,800,000 авав” гэсэн, “Five Plus” гэсэн бичиглэлтэй, ногоон өнгийн хавтастай дэвтрийн “15” гэж дугаарласан хуудсанд бичсэн “Угаас 2,100,000 авав, Угаас 7,000,000 авав” гэсэн шинжилж буй бичвэрүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Мийн гэх бичгийн хэвийн туршилтын загвартай тохирно. Шинжилгээнд ирүүлсэн “Five Plus” гэсэн бичиглэлтэй, ногоон өнгийн хавтастай дэвтрийн “30” гэж дугаарласан хуудасны зүүн доод хэсэгт “Нийллэг, Плаж” гэсний зүүн талд байрлах дарж балласан бичвэрийн цаана уншигдах “Х/22” гэсэн бичвэр тодорч харагдаж байна. Харин “27” гэж дугаарласан хуудасны дунд хэсэгт “Малгай 150ш...” гэсний дор болон уг дэвтрийн “30” гэж дугаарласан хуудасны баруун дунд хэсэгт “У эгчид” гэсний ард тус тус байрлах шинжилж буй бичвэрүүдийн цаана ямар утга санаа бүхий юу гэж бичигдсэнийг тодорхойлох боломжгүй байна. Шинжилгээнд явцад шинээр илэрсэн нөхцөл байдлаар шинжилгээнд ирүүлсэн “2014 Annual report PSC co.,LTD” гэсэн бичиглэлтэй, хөх өнгийн хавтастай дэвтрийн “121” гэж дугаарласан хуудсанд бичсэн “Угаас 3,800,000 авав” гэсэн шинжилж буй бичвэрт “6”-н тоог “8”-н тоо болгон засварласан байна. ...” гэсэн 4340 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх 48- 60/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Уээс Ц.М, Ц.М нарын авсан мөнгөн дүн нь 248,885,000 төгрөг, Ц.М, Ц.М нарын Б.Ут эргэн төлсөн дүн нь 123,288,840 төгрөг, төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүн нь 125,596,160 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ...” гэсэн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх 88-97/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Шинжилгээнд ирүүлсэн “Самсунг S3” маркийн гар утсанд бичигдсэн ярианы бичлэг шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгийн харилцан ярианд оролцож байгаа эмэгтэй хүний дуу хоолой нь - регистрийн дугаартай Ц.Мийн дуу авиатай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгт байгаа 3 хүний харилцан яриаг хавсралтад харуулав. ...” гэсэн 6952 дугаартай шинжээчийн дүгнэлт /7хх 101-105/,

 “Алтан Жолоо аудит” ХХК-ийн дүгнэлтүүд /7хх 63-75/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн - дугаартай гэрчилгээ,/ 2хх 250/, эд хөрөнгө битүүмжлэх мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, /3хх 71-76/, орон сууц үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /3хх 77-78/, эд зүйлийг хураан авч эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол/ 3хх 126-127/, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 34-36, 3хх 117-124/, банкны гүйлгээний хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 79-80/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Ц.М, Ц.М нарыг бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгө болох мөнгө төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.М, Ц.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.М, Ц.М нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Мд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй.

Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэх эрх хэмжээ олгогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.М, Ц.М нарт холбогдох хэрэгт шаардлагатай гэрч нарыг асууж тодруулсан, нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хязгаарлаагүй, хуульд заасны дагуу зөв шийдвэрлэсэн байна.

Иймд хохирогч Б.Уийн гаргасан “...хохирол төлбөр төлөөгүй шүүгдэгч нарт огт биелэгдэх боломжгүй торгох ял оноосон нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн зорилго, зарчмыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт болон аудитын дүгнэлтийг үндэслэн хохирогч Б.Ут учирсан бодит хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, шүүх санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд хохирогч Б.Уийн хохирлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн тогтоосон нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.Мын гаргасан “хохирол төлбөрийг буруу тооцсон” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Б.Баясгалангийн “...Ц.Мыг цагаатгах талаар” гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, шүүгдэгч Ц.М, Ц.М нар нь найз нөхдийн харилцааг ашиглан хохирогч Б.Уээс “мөнгө хүүтэй зээлэх нэрийдлээр” удаа дараа мөнгө авсан, бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулна.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М, Ц.М нар нь бусдын мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч нар нь хохирогч Б.Уийн мөнгийг эргэн төлөх боломжгүй болсон атлаа дахин мөнгө зээлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч Ц.М, Ц.М нар нь бусдад хүүтэй мөнгө зээлж, өсгөж өгөхөөр хохирогч Б.Уээс мөнгө шилжүүлэн авч, буцааж төлөөгүй, төлөх боломжгүйг мэдсээр байж дахин мөнгө зээлсэн, мөн бараа материал худалдан авсан, уг зээлсэн болон бараа материалыг зарж борлуулсан мөнгийг хувьдаа ашигласан, буцаан төлж барагдуулаагүй, тухайн цаг хугацаанд хохирогч Б.Уээс мөнгө зээлж авсан үйл баримт хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийжээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...- дугаартай...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх энэхүү магадлалаар залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 92 дугаар дүгнэлт нь 10 хавтас хэргийн баримтад үндэслэсэн бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дэвтэрт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, дүгнэлт гаргахдаа шинжлэн судлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үнэлээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.У, шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/782 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...- дугаартай...” гэснийг “...-дугаартай...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Б.У, шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ