Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0358

 

                                                    

 

 

 

 

 

     2024          04          23                                     128/ШШ2024/0358

 

 

 

                         

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд, нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* б*******, х******* газар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н*******

Хариуцагч: Х*******ын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Э******* ын хооронд үүссэн зөрчил шалган шийдвэрлэж гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, хариуцагч Э.Э*******, шүүх хуралдааны ийн бичгийн дарга  Г.Булгантамир ыг оролцуулав.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

 

1.1.Х*******ын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчил, нэмэгдүүлсэн зүйл байхгүй.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Хариуцагч улсын байцаагч нь “С******* *******” сууц өмчлөгчдийн холбооны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23/02 дугаартай “Шалгуулах хүсэлт гаргах тухай” албан бичгийн дагуу Х*******ын стандарт, хяналтын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 02-13-04/023/11 дугаартай удирдамжийн дагуу “Эм ******* *******” ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгад хяналт шалгалт хийсэн байна.  

2.2.Улмаар улсын байцаагч нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийн 2 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.3.Улсын байцаагч Э.Э******* нь Х******* б*******, х******* газарт холбогдох зөрчлийн хэрэгт тус газрын ахлах мэргэжилтэн Б.Б мэдүүлэг авч, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл үйлдсэн байна.

2.4.Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3-д заасан үндэслэлээр 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.5.Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “... Барилгын үе шатны зөвшөөрлүүдийг олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдуулж олгосон байхад Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн 1.3-т заасныг үндэслэн 10000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэх ч үндсэн агуулгаа гаргасан зөрчлийн талаар маргахгүй, харин хариуцагч биш этгээдэд торгууль оногдуулсан гэж тайлбарласан.

2.6.Хариуцагч улсын байцаагчаас “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх (Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчил үйлдсэн хүнийг шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэр гаргаж, прокурорт даруй мэдэгдэнэ) заалтад зөвхөн иргэнийг шийтгэлээс чөлөөлнө гэж заасан тул Иргэний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь (Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, сум, нийслэл, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.) заалтыг үндэслэж, Х******* б*******, х******* газарт 10.000 нэгж буюу 10.000.000 сая төгрөгийн шийтгэлийн оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэж маргаж байна.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х*******ын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эм ******* си” ХХК-д зураг төсөл, Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгохдоо 2016 онд ашиглалтад орсон 115А орон сууцны байрны хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол дээр зураг төсөл, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байна гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дах хэсгийн 1.3-т заасныг үндэслэн 10000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Дээрх шийтгэлийн хуудсыг Х*******ын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Э******* 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус газрын Х******* төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Б гардуулан өгсөн болно.

Иргэн Ч.Б Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дүгээр сарын 16-ны өдрийн 476 дугаартай шийдвэрээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт "" ХК-ийн үйлдвэрийн баруун талд байршуулан үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар олгосон 0.05 га газарт үндэслэж Х******* б*******ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасны дагуу нийт эдэлбэр газрын газрын 70 хувиас ихгүй буюу 42м х 14м хэмжээтэй 1 блок барилга барихаар төлөвлөж 2014 оны 01 дүгээр сарын 08-ны 1056 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. Иргэн Ч.Б гаргасан хүсэлт нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хангасан тул 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 448/2014 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байна. Барилгын үе шатны зөвшөөрлүүдийг олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдуулж олгосон байхад Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дах хэсгийн 1.3-т (1.3.барилга байгууламжийн зураг төсөл нь х*******, тосгоны батлагдсан х******* ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх;) заасныг үндэслэн 10000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Х******* б*******ын тухай хуульд Нийслэлийн ерөнхий архитекторын эрх, үүрэгт (10 дугаар зүйлийн 10.1.3. зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах гэж заасны дагуу Архитектур төлөвлөлтийн даалгавар, Эскиз зургийг Нийслэлийн ерөнхий архитектор баталдаг байхад Х******* б*******, х******* газар буюу төрийн байгууллагад шийтгэлийн оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ" гэж тодорхой заасан байхад төсөвт байгууллагад шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт гэсний 4.1.30-д "зураг төсөл" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион б*******ын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг гэж тодорхой заасан байдаг. Зураг төслийг олгогдсон газрын хэмжээ, зориулалтад үндэслэж Нийслэлийн Ерөнхий Архитектор баталсан бөгөөд тухайн Барилга барих үйл ажиллагаа, норм стандарттай холбо*******ой хяналт, шалгалт хийх чиг үүрэг нь Х*******ын стандарт, хяналтын газарт холбогдох асуудал байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Х*******ын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.2.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Х*******ын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Э******* би, “С******* *******” сууц өмчлөгчдийн холбооноос ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 23/02 дугаартай "Шалгуулах хүсэлт гаргах тухай" албан то*******ын дагуу Х*******ын стандарт хяналтын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн "Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай" 02-13-04/023/11 дугаартай удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эм ******* *******” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа зоорьтой 13 давхар орон сууц болон 2016 онд 2016/131 дугаартай комиссын актаар ашиглалтад орсон зоорьтой, 10 давхар орон сууцны барилгын зураг төсөл, баримт бичгийг газар дээр нь болон холбогдох байгууллагаас татаж шалгасан.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Эм ******* *******” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа зоорьтой, 13 давхар орон сууцны барилгад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас (хуучнаар) 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ2016/01 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “М” ХХК-д боловсруулсан загвар зургийг баталж, 242/2017, БА-201/202 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус олгосон байна. 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар барилга угсралтын ажил дууссан, гадна фасадны ажил хийгдэж байсан.

Х******* б*******, х******* газар нь “Эм ******* *******” ХХК-ийн захиалгатай зоорьтой, 13 давхар орон сууцны барилгын загвар зураг төслийг батлахдаа чанх урд талд байрлах 2016 онд улсын комиссын 2016/131 дугаартай ашиглалтад хүлээн авсан 10 давхар орон сууцны 115А дугаартай байрны хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол дээр давхардуулж баталсан байна. Х******* б*******, х******* газар нь ашиглалтад орсон орон сууцны 115А дугаартай байрны батлагдсан ерөнхий төлөвлөгөөг өөрчилж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолыг хасаж, 13 давхар орон сууцны барилга төлөвлөж архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон зөрчилд Х******* б*******ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь (Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн х*******, тосгоны х******* ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцо*******ой төлөвлөгдсөн байна) заалт, Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 1.3 дахь (барилга байгууламжийн зураг төсөл нь х*******, тосгоны батлагдсан х******* ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх) заалтуудад заасны дагуу Зөрчлийн хэрэг нээж, шийтгэл ноогдуулсан арга хэмжээг авсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх (Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчил үйлдсэн хүнийг шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэр гаргаж, прокурорт даруй мэдэгдэнэ) заалтад зөвхөн иргэнийг шийтгэлээс чөлөөлнө гэж заасан тул Иргэний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь (Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, сум, нийслэл, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.) заалтыг үндэслэж, Х******* б*******, х******* газарт 10.000 нэгж буюу 10.000.000 сая төгрөгийн шийтгэлийн оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “Зөрчлийн тухай хуулийг хэрэглэх хууль хэрэглээний” маргаан хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Х*******ын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын Улсын байцаагч /цаашид Улсын байцаагч” гэх/ нь “С******* *******” сууц өмчлөгчдийн холбооны  гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн гомдлын дагуу Х******* б*******, х******* газарт холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэж, хяналт шалгалт явуулаад “... ашиглалтад орсон орон сууцны   батлагдсан ерөнхий төлөвлөгөөг өөрчилж,  хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол дээр барилга барих зөвшөөрөл олгож, Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг баталж, барилгын ажлын зөвшөөрөл олгосон” зөрчил гаргасан  нь  Х******* б*******ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Х******* б*******, х******* газрыг 10,000,000.0 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 0******* дугаартай Шийтгэлийн хуудас үйлджээ. /ХХ-ийн 3 дахь тал/

            2.2.Нэхэмжлэгч  Х******* б*******, х******* газар нь Улсын байцаагчийн тогтоосон дээрх зөрчлийн талаар маргахгүй гэж тайлбарласан тул нэхэмжлэлийн үндэслэл нь зөрчил гаргасан, эсэхтэй холбо*******ой маргаан биш байна.

            2.3.Харин нэхэмжлэгч нь Улсын байцаагчийг Зөрчлийн тухай хууль,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, холбогдогч нь Ерөнхий архитектур байхад төрийн байгууллагад торгох шийтгэл  оногдуулсан нь хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан тул шүүх энэхүү маргаж буй үйл баримтад дүгнэлт өгч байна.

            2.4.Нэхэмжлэгч нь Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар х*******ын ерөнхий архитектор баталсан тул уг албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой гэснийг хүлээн авах үндэслэлгүй.

2.5.Учир нь зөрчилд холбогдож байгаа ”Эм ******* *******” ХХК-д  олгосон 2016 оны 11  дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ2016/01-47 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний бүрдэл хэсэг болсон Барилгажих талбайн схем зураг,  зэрэг баримтыг Х******* төлөвлөлтийн хэлтсийн архитектор Б.Б боловсруулж, Х******* төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Д хянаж, Улаанбаатар х*******ын ерөнхий архитектор бөгөөд  Х******* төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А баталсан байна. /ХХ-ийн 87-88 дахь тал/

            2.5.Түүнчлэн  Х******* б*******, х******* газрын дээрх нэр бүхий албан тушаалтан 2016 онд Эм ******* *******” ХХК-ийн барилгын загвар /эскиз/ зургийг чиг үүргийнхээ хүрээнд зөвшөөрч, баталсан гэдэг нь тэдгээр нь  уг баримтад гарын үсгээ зурснаар н*******логдож байна. /ХХ-ийн 92, 95, 123 дахь тал/

2.6.Эндээс үзвэл Улсын байцаагчийн “зөрчил” гэж тогтоосон үйлдлийг шат дараалсан гурван албан тушаалтан оролцож шийдвэрлэсэн бөгөөд эдгээр албан тушаалтнуудыг Х******* б*******, х******* газраас салангид эрх зүйн этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бие даан  хүлээдэг этгээд гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

2.7.Үүнээс гадна  Х******* б*******, х******* газраас 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Эм ******* *******” ХХК-д 41.6м х14.0м хэмжээтэй, 13 давхар, өндөр төвөгшилтэй барилгын ажлын зөвшөөрлийг олгож, 0 дугаартай  гэрчилгээ өгсөн байна. /ХХ-ийн 62-63 дахь тал/

2.8.Иймд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг Х******* б*******, х******* газраас бичиж олгосон болох нь уг гэрчилгээнд тус байгууллагын нэр бичигдсэнээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь аливаа барилгын ажлын зөвшөөрлийг Улаанбаатар х*******ын ерөнхий архитектор олгох эрх хэмжээтэй гэдгийг н*******олж чадаагүй.

2.9.Иймд нэхэмжлэгчийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон хариуцлагыг Улаанбаатар х*******ын ерөнхий архитектор хүлээх ёстой гэх үндэслэл н*******логдсонгүй, энэхүү зөрчлийн холбогдогч нь Х******* б*******, х******* газар мөн болох нь тогтоогдлоо.

2.10.Эдгээрээс гадна хариуцагч Улсын байцаагч нь Х******* б*******, х******* газарт холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоороо 2032000404 дугаартай зөрчлийн хэрэг нээжээ. /ХХ-ийн 38 дахь тал/

2.11.Эрх бүхий этгээдээс зөрчлийн хэрэг нээсний дагуу Х******* б*******, х******* газар даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлд “... үүсгэсэн зөрчлийн хэрэгт” гэж бичээд Х******* б*******, х******* газрын Х******* төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бг тус байгууллагыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна. /ХХ-ийн 43 дахь тал/

2.12.Энэ итгэмжлэлийг нь үндэслээд хариуцагч Улсын байцаагч нь мөн өдрөөр огноолон Х******* б*******, х******* газрын хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон шийдвэрийг гаргаж, Б.Б холбогдогчийн мэдүүлэг авсан байна. /ХХ-ийн 40-41, 44 дэх тал/

2.13.Дээрх үйл баримтуудаас үзвэл 2032000404 дугаартай зөрчлийн хэрэгт Х******* б*******, х******* газрыг холбогдогчоор татсан болохыг тус байгууллагын дарга, түүний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэж байсан гэдэг нь тогтоогдож байна.

2.14.Иймд нэхэмжлэгч нь “энэхүү хэргийн холбогдогч Х******* б*******, х******* газар биш, Улаанбаатар х*******ын ерөнхий Архитектор” гэж үзсэн бол тухайн үед энэ талаар тайлбар гаргах, жинхэнэ холбогдогчийг тогтоолгох хүсэлтээ гаргах, эсхүл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1-т “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргах  эрхтэй” гэж заасны дагуу прокурорт хандаж гомдлоо гаргах зэрэг эрхтэй байхад ийм гомдол, хүсэлтээ гаргаж байгаагүйгээс үзвэл Х******* б*******, х******* газар өөрийгөө холбогдогч гэдгийг зөвшөөрч байсан гэдэг нь н*******логдож байна.

2.15.Ийнхүү нэхэмжлэгч Х******* б*******, х******* газар нь өөрийгөө энэ зөрчлийн хэргийн холбогдогч болохоо зөвшөөрч, шалгуулаад, торгох шийтгэл авсныхаа дараа  шүүхэд хандаж холбогдогч биш гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй, энэ асуудлаар эрх бүхий этгээдэд хандаж гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн байна.

2.16.Хариуцагч Улсын байцаагчаас зөрчлийн хэргийг шалгах явцдаа Нийслэлийн прокурорын газарт хандаж “... зөрчлийн хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд харьяаллын дагуу шилжүүлэх” санал гаргасныг тус прокурор хянаад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоороо саналыг хүлээн авахаас татгалзсанаар / ХХ-ийн 79-81 дахь тал/ уг хэрэг зөрчлийн хэргээр шалгагдаж дууссан зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж, мөн зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж тус тус заажээ.

3.2.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд хариуцлага тооцохоор заасан боловч энэ нь төрийн байгууллагад хамаарахгүй гэсэн ойлголт биш юм.

3.3.Үүнтэй зэрэгцээ зохицуулалт болох Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 5-д “Зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж, 2.2  дугаар зүйлийн 1-т “Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна” гэх зохицуулалтаас үзвэл хуулийн этгээд захиргааны хариуцлага хүлээх субъект мөн байна.

3.4.Х******* б*******ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "х******* төлөвлөлт" гэж тухайн х*******, тосгоны ирээдүйн хөгжил, эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээг бий болгохын тулд газар ашиглалт, х*******ын барилгажилт болон х******* б*******ын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн үе шат бүхий төлөвлөлтийн мэргэжлийн үйл ажиллагааг” хэлэхээр заасан байна.

3.5.Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “ерөнхий архитектораар удирдуулсан Х******* б*******, барилга захиалагчийн албыг байгуулах”,  9.1.5-д “х******* б*******ын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих” нь аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг тогтоож, 10 дугаар зүйлийн 10.1-т “Аймаг, нийслэл, х*******ын ерөнхий архитектор нь х******* б*******ын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гээд, мөн зүйлийн 10.1.3-т “зураг төсөл, хайгуул, шинжилгээний ажлыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах” гэж, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барилгын ажлын зөвшөөрлийг дараах эрх бүхий этгээд олгоно” гээд мөн зүйлийн  27.1.3-т “энэ хуулийн 27.1.1, 27.1.2-т зааснаас бусад зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга” гэж, 35 дугаар зүйлийн 35.1.6-д аймаг, нийслэлийн Засаг даргын барилгын талаар эдлэх бүрэн эрх нь энэ хуулийн 32.1.5, 33.1.23-т зааснаас бусад барилгын ажлын зөвшөөрөл олгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах” гэж  тус тус заажээ.

3.6.Хуулийн эдгээр заалтуудаас дүгнэвэл Нийслэлийн Засаг дарга нь үе шат бүхий х*******  б*******, х******* төлөвлөлт, барилгажих ажлыг мэргэжлийн үндсэн дээрх удирдан зохион байгуулах ёстой ба уг мэргэжлийн үйл ажиллагаагаа өөрийн байгуулсан х******* б*******ын газраар дамжуулан хэрэгжүүлэх чиг үүрэгтэй этгээд болох нь тогтоогдож байна.

3.7.Иймд х******* б*******, х******* төлөвлөлтийг баталсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, удирдах, хянах нь Нийслэлийн Засаг дарга, түүнийгээ өөрийн  байгуулсан Х******* б*******ын газраар дамжуулж хэрэгжүүлэх ёстой, харин энэ чиг үүрэг Улаанбаатар х*******ын ерөнхий архитекторын бүрэн эрхэд хамаарахгүй болох нь тогтоогдож байна.

3.8.Өөрөөр хэлбэл, Улаанбаатар х*******ын ерөнхий архитекторын Архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын эскиз зураг баталж байгаа нь түүний бие даасан бүрэн эрх биш, Х******* б*******, х******* газар нэртэй Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн чиг үүрэгт хамаарч байгаа, нөгөө талаас  Улаанбаатар х*******ын ерөнхий архитектор болон   Х******* б******* х******* газар хоёрыг салангид авч үзэх үндэслэл байхгүй, түүнчлэн хуульд аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг  гаргасан шийдвэрээ дангаар хариуцахаар тусгаагүй  учраас  түүнийг гаргасан шийдвэрээ дангаараа хариуцах ёстой гэж үзэх хууль зүйн үндэслэл шүүхэд н*******логдохгүй байна.

3.9.Тодруулбал, аймаг, нийслэлийн ерөнхий архитекторын бүрэн эрхэд Барилгын тухай хууль, Х******* б*******ын тухай хуулиар түүний чиг үүрэг, эсхүл бүрэн эрх тогтоогоогүй бол энэ нь зөвхөн байгууллагын бүрэн эрх гэж үзнэ.

3.10.Нөгөө талаас төрийн захиргааны албан тушаалтан нь хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэр,  үйлдэгдэн гаргах баримт бичгийн төлөө өөрөө хариуцлага хүлээхээр заагаагүй тохиолдолд түүний удирдсан байгууллагыг төлөөлж зурсан баримт бичиг, шийдвэрийг тухайн байгууллагын гаргасан шийдвэр гэж үзэх эрх зүйн зарчимтай.

3.11.Энэ зарчмын дагуу Х******* б*******, х******* газрын Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зураг, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл,  нь өөрөө үе шаттай  боловсруулагдаж, хянагдаж батлагддаг баримт бичиг байгаа учраас уг баримт бичгийг Х******* б*******, х******* газрын гаргасан шийдвэр гэж үзэж, хариуцагч Улсын байцаагч нь захиргааны хариуцлагыг байгууллагад хамааруулж, шийтгэл оногдуулсныг шүүх хууль зөрчсөн гэж үзэхгүй  гэж дүгнэв.

3.12.Товчхондоо Х******* б*******ын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас бусад  асуудлаар буюу өөрөөр хэлбэл, Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зураг, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгох зэрэг ажиллагаанаас гарсан үр дагаварт Улаанбаатар х*******ын Ерөнхий архитекторыг Х******* б*******, х******* газраас салангид авч үзэх хууль зүйн үндэслэл байхгүй

3.13.Нэхэмжлэгч Х******* б*******, х******* газарт хуулиар олгосон ямар субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа гэдэг нь тогтоогдохгүй байгаа бөгөөд маргаан бүхий Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол гэж байхгүй, харин Улсын байцаагчийн илрүүлж тогтоосон “зөрчил” үгүйсгэгдэх буюу нийтийн ашиг сонирхолд сөрөг үр дагавар үүсгэнэ гэж дүгнэв.

3.14.Хэрэв байгууллагыг төлөөлж чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хувь хүн алдаа гаргасан буюу хувь хүний буру******* ажиллагаа гэж үзэж байгаа бол Х******* б*******, х******* газар нь учирсан хохирлоо Улаанбаатар х*******ын Ерөнхий архитектораас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн боломж байгааг тэмдэглэж байна.

3.15.Дээрх хууль зүйн үндэслэлүүд болон шүүхэд тогтоогдсон үйл баримтыг үндэслэн шүүх нэхэмжлэгч Х******* б*******, х******* газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Дөрөв.Анхан шатны шүүхэд н*******лох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон н*******лох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба н*******лох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн д*******оод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 5, 2.2  дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1, Х******* б*******ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.5, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.3, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэг, заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч  Х******* б*******, х******* газрын “Х*******ын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын Улсын байцаагчийн  2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн  0******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасныг баримтлан Х******* б*******, х******* газар  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн д*******ор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭЧИМЭГ