| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2023/00737/И |
| Дугаар | 153/ШШ2024/00033 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 153/ШШ2024/00033
2024 01 22 *******3/ШШ2024/00033
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би
Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүрэг, *******гаар хороо, *******ын талбай ******* ******* ******* тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, Жаргалант багт оршин суух, овогт т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 604,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Мана нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021 оны 10 дугаар сарын 28-нд 710*******58177 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 610,035 төгрөгийн зээлийг 2.7%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 211,538 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 102,697 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 314,235 төгрөг төлсөн байна.
Зээлдэгчтэй байгуулсан 710*******58177 тоот Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2023 оны 10 дугаар сарын 05-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй банна.
Иймд 710*******58177 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 398,497 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 182,882 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 17,822 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 604,201 төгрөгийг зээлдэгч М.аас гаргуулж өгнө үү... гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч М. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 604,201 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрлөө. Хариуцагч М. нь 604,201 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Э. нар нь хүлээн зөвшөөрлөө. Үүнд
2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 50,000 төгрөг
2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 50,000 төгрөг
2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 504,201 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь М.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 604,201 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Э., хариуцагч М. нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ хариуцагч М. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 604,201 төгрөгөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 50,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 50,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 504,201 төгрөгийг төлөхөөр санал гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгчид зөвшөөрч, зохигч харилцан тохиролцжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Э. нарт эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон, тэрээр энэхүү эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчтай эвлэрсэн нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна. Талуудын хооронд P20*******1606 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 610,000 төгрөгийг М.ын Хаан банкин дахь тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.
4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,777 төгрөгийн тал нь болох 9,388.5 төгрөгийг төрийн сангаас, 9,388.5 төгрөгийг хариуцагч М.аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч М. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 604,201 төгрөгөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 50,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 50,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 504,201 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., Э. нартай эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,777 төгрөгийн тал нь болох 9,388.5 төгрөгийг төрийн сангаас, 9,388.5 төгрөгийг хариуцагч М.аас гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН