Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2024/00032

 

 

 

 

 

2024 01 22 153/ШШ2024/00032

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны ******* тоот хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 440 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны 23~н тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай, 40,5 м2 талбай бүхий 1 өрөө хувийн сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлдээ: Б.******* миний бие 2009 оны 12 дугаар сард Б.*******той Ховд аймагт танилцаж байсан. 2010 оны 03 дугаар сараас хойш хамт амьдарч эхэлсэн. 2011 онд анхны хүүхэдтэй болсон. 2010 оны 09 дүгээр сарын 02- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны ******* тоотод байрлалтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 440 м2 газар, мөн Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны ******* тоотод байрлалтай, улсын бүрггэлийн Ү- 1617002712 дугаартай 40.5 метр квадрат талбайтай хувийн сууцыг худалдаж авсан. Худалдаж авах үед манай нөхөр болох Б.******* зарим хэсгийг нь цалингийн зээл авч, Б.*******гийн ээж, аав хоёр нь гэр бүлээ зохиож байгаа учраас мөнгө нэмэрлэж газар, байшинг авч өгсөн. Тухайн газар, байшинг гэр бүлийн хэрэгцээнд зориулж авсан. Газар, байшин нь Б.*******гийн хуваарьт эд хөрөнгө биш юм. 2011 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүү Хэтийхэн овогт *******гийн Дөлгөөн төрсөн. 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүү Хэтийхэн овогт *******гийн төрсөн. 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүү Хэтийхэн овогт *******гийн төрсөн. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүү Хэтийхэн овогг *******гийн Эрдэнэтөгс төрсөн. Б.******* бид хоёрын дундаас дөрвөн хүүхэд гарсан. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр Б.******* бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан. Дөрвөн хүүхэд миний асрамжинд ирсэн буюу дөрвөн хүүхдийг миний асрамжинд тогтоосон. Мөн дөрвөн хүүхдэд хүүхдийн тэтгэлэг тогтоогдсон. анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иймд Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны ******* тоот хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 440 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны 23~н тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай, 40,5 м2 талбай бүхий 1 өрөө хувийн сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Б.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны ******* тоот хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 440 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны 23~н тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай, 40,5 м2 талбай бүхий 1 өрөө хувийн сууцыг эхнэр Б.******* болон хүү З., З., З., З.Эрдэнэтөгс нарын өмчлөлд шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны ******* тоот хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 440 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны 23~н тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай, 40,5 м2 талбай бүхий 1 өрөө хувийн сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны ******* тоот хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 440 м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны 23~н тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай, 40,5 м2 талбай бүхий 1 өрөө хувийн сууцыг эхнэр Б.******* болон хүү З., З., З., З.Эрдэнэтөгс нарын өмчлөлд шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Уг газар болон хувийн орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг зохигч нь харилцан хүлээн зөвшөөрч, уг үйл баримтын талаар маргаагүй, мөн маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгө нь барьцааны болон бусад төрлийн хэлцлийн үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжээгүй, Б.*******гийн нэр дээр бүртгэгдсэн өмчлөх эрхийн үл хөдлөх эд хөрөнгө байх тул гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

3. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 153/ШШ2023/00 дугаартай шийдвэрээр Б.*******, Б.******* нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Б.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болохоор заасан. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу гэрлэлтээ цуцалсны дараа нэхэмжлэгч Б.******* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдийг ногдох хэсгийг гаргуулахыг шаардсан, хариуцагч Б.******* нь хүүхдүүдэд болон Б.*******д гэр бүл байх хугацаанд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь хуульд нийцсэн гэж дүгнэв.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай.

5. Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийн тал нь болох 178,975 төгрөгийг төрийн сангаас, 178,975 төгрөгийг хариуцагч Б.*******гоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр зохигчид энэ талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан, баримтад гарын үсэг зуруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны ******* тоот хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн дугаартай, 440 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 03 дугаар гудамжны 23~н тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн дугаартай, 40,5 м.кв талбай бүхий 1 өрөө хувийн сууцыг Б.******* болон хүү З.Дөлгөөн, З., З., З.Эрдэнэтөгс нарын өмчлөлд шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийн тал нь болох 178,975 төгрөгийг төрийн сангаас, 178,975 төгрөгийг хариуцагч Б.*******гоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.РАУШАН