Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бөлтөшийн Раушан |
Хэргийн индекс | 153/2024/00007/И |
Дугаар | 153/ШШ2024/00038 |
Огноо | 2024-01-22 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 153/ШШ2024/00038
2024 01 22 153/ШШ2024/00038
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би
Нэхэмжлэгч: ******* аймаг, Жаргалант сум, ******* багт байрлах, ******* ******* ******* ТӨХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймаг, Жаргалант сум, ******* багт байрлах, ******* *******т ******* ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 18,019,432 төгрөг, алданги 9,009,716 төгрөг, нийт 27,029,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь нэхэмжлэлдээ: ... Хариуцагч ******* *******т ******* ХХК-ийн ******* эрчим хүчний төлбөр 2022 оны 10,11,12, 2023 оны 1,2,3,4, 10,11,12 дугаар сарын нийт 18,019,432 төгрегний өртэй байна. ******* *******т ******* ХХК-ийн гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө хугацаандаа төлдөггүй тус компанид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар 18,019,432 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4, ******* *******т ******* ХХК- тай байгуулсан ******* эрчим хүчээр хангах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7, 4.8-д, мөн тус компанитай байгуулсан авлага хэсэгчлэн барагдуулах гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу 9,009,716 төгрөгний алданги бодогдсон байгаа тул хэрэглэгчээс үндсэн төлбөр болоy алданги нийт 27,029,148 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь 27,029,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 9,009,716 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагчийн төлөөлөгч Г. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,019,432 дараах хуваарийн дагуу төлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь хүлээн зөвшөөрлөө. Үүнд
2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг
2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 6,000,000 төгрөг
2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 9,019,432 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь ******* *******т ******* ХХК-д холбогдуулан ******* эрчим хүч хэрэглэсний төлбөр 18,019,432 төгрөг, алданги 9,009,716 төгрөг, нийт 27,029,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн төлөөлөгч Г. нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгчээс 27,029,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 9,009,716 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагчийн төлөөлөгч Г. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,019,432 төгрөгөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 6,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 9,019,432 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч харилцан тохиролцжээ.
3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******т эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон, тэрээр энэхүү эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчтай эвлэрсэн нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна. Хариуцагч ******* *******т ******* ХХК нь нэхэмжлэгч ******* Дулааны ******* ТӨХК-тэй 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ******* эрчим хүчээр хангах гэрээг байгуулсан байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно. Нэхэмжлэгч байгууллагаас дээрх гэрээний дагуу дулаан хэрэглэсний төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч байгууллага нь ******* төлбөрийг төлөх үүрэгтэй.
4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,096 төгрөгийн тал нь болох 146,548 төгрөгийг төрийн сангаас, 73,274 төгрөгийг хариуцагч ******* *******т ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь 27,029,148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа алданги 9,009,716 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч ******* *******т ******* ХХК-ийн төлөөлөгч Г. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,019,432 төгрөгөөс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 6,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 9,019,432 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,096 төгрөгийн тал нь болох 146,548 төгрөгийг төрийн сангаас, 73,274 төгрөгийг хариуцагч ******* *******т ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч ******* Дулааны ******* ТӨХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН