Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бөлтөшийн Раушан |
Хэргийн индекс | 153/2024/00053/И |
Дугаар | 153/ШШ2024/00065 |
Огноо | 2024-02-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 153/ШШ2024/00065
2024 02 20 153/ШШ2024/00065
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,
Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, *******ийн *******, ******* цогцолбор, ******* ******* ХХК /*******/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн тоотод оршин суух, ын гт холбогдох
Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр болон үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 238,739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ХХК нь нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган тоот гэрээ байгуулан дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан гар утас зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.
Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон
гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр худалдан авсан төхөөрөмжний төлбөрийг
төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-05 сард
Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөр болон үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 238,739 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Т.г нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.г нь *******оос гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 238,739 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Т.гт холбогдуулан зээлээр худалдан авсан гар утасны төлбөр болон үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 238,739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.г нь нэхэмжлэлийн шаардлага болох 238,739 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хэрэглэгч Т.г нь ******* ******* ХХК-иас гар утсыг зээлээр авсан нь тэдний хооронд байгуулагдсан № дугаартай гэрээгээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцдог хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,813 төгрөгийн тал нь болох 3,906.5 төгрөгийг төрийн сангаас, 3,906.5 төгрөгийг хариуцагч Т.гээс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.гт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Т.г нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 238,739 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,813 төгрөгийн тал нь болох 3,906.5 төгрөгийг төрийн сангаас, 3,906.5 төгрөгийг хариуцагч Т.гээс тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН