Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2024/00039

 

 

 

 

 

2024 01 22                                                                              153/ШШ2024/00039

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би

Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүрэг, *******ар хороо, *******гийн гудамж, ******* дугаар байранд байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* ******* зах ******* тоотод оршин байрлах н ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Мон жүүс ХХК нь нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч ******* нь 2022 оны ******* дүгээр сарын 01-ны өдөр н ХХК-ийн захирал З.тэй Барааг нийлүүлэх болон борлуулах талаар хамтран ажиллах гэрээ-г бичгээр байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд барааг бзлтгэн нийлүүлэх, худалдан авагч барааны үнийг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний едэр болон 2022 оны 08 дугаар сарын *******-ний өдөр нийт 46.584.770 төгрөгийн барааг нийлүүлсэн. Үүнээс хариуцагч нь 18 584.770 тэгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шилжүүлж егсөн. Харин үлдэгдэл барааны үнэ болох 28.000.С00 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч н ХХК-ийн Захирал овоггой ээс Барааг нийлүүлэх болон борлууяах талаар хамтран ажиллах гэрээ-иий төлбөрийн үлдэгдэл 28.000.000 тегрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.  

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Хариуцагчийн төлөөлөгч З. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 28,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрлөө. Хариуцагчийн төлөөлөгч З. нь 28,000,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь хүлээн зөвшөөрлөө. Үүнд

         2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг

         2024 оны ******* дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг

         2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг

         2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг

         2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг

         2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг

         2024 оны 09 дүгээрсарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг

         2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг

         2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг

         2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг

         2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг

         2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,700,000 төгрөг

гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Мон жүүс ХХК нь н ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн төлөөлөгч З. нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагчийн төлөөлөгч З. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 28,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны ******* дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээрсарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,700,000 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч харилцан тохиролцжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч Г., хариуцагчийн төлөөлөгч З. нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.д эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон, тэрээр энэхүү эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчтай эвлэрсэн нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна. Хариуцагч н ХХК нь нэхэмжлэгч Мон жүүс ХХК-тай 2022 оны ******* дүгээр сарын 01-ний өдөр барааг нийлүүлэх болон борлуулах талаар хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.

4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийн тал нь болох 148,975 төгрөгийг төрийн сангаас, 148,975 төгрөгийг хариуцагч н ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч З. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 28,000,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны ******* дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээрсарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,700,000 төгрөгөөр тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.тай эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийн тал нь болох 148,975 төгрөгийг төрийн сангаас, 148,975 төгрөгийг хариуцагч н ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Мон жүүс ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Б.РАУШАН