Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2024/00035

 

 

 

 

 

2024 01 22 153/ШШ2024/00035

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би

Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүрэг, 2 дугаар хороо, ******* ******* *******хар, ******* тоотод байрлах, Соно ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг ******* тоотод оршин суух, овогт ийн ид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 3ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 337,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Соно ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлдээ: ... Иргэн Л. нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч доорхи зээлийг авсан хэдий ч өнөөдрийг хүртэл байгууллагаас тавьсан удаа дараагийн шаардлага, уйлчилгээний нөхцөл, зээлдэгчийн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүт төлөхгүй байгааа тул Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хутацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Л.оос 337,320 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.  

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Соно ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаас 117,520 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч Л. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 219,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрлөө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Соно ******* ББСБ ХХК нь Л.ид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 337,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал, хариуцагч Л. нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Соно ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаас 117,520 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Л. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 219,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч харилцан тохиролцжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргалд эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон, тэрээр энэхүү эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчтай эвлэрсэн нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна. Талуудын хооронд 0005, 0004 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 150,000 төгрөгийг Л.ийн банкин дахь тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.

4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,800 төгрөгийн тал нь болох 5,400 төгрөгийг төрийн сангаас, 5,400 төгрөгийг хариуцагч Л.оос гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Соно ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 117,520 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Л. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 219,800 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,800 төгрөгийн тал нь болох 5,400 төгрөгийг төрийн сангаас, 5,400 төгрөгийг хариуцагч Л.оос гаргуулан нэхэмжлэгч Соно ******* ББСБ ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Б.РАУШАН