| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2023/00741/И |
| Дугаар | 153/ШШ2024/00034 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 153/ШШ2024/00034
2024 01 22 153/ШШ2024/00034
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, *******р хороо, ******* таур ******* давхар, *******01 тоотод байрлах, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, баг тоотод оршин суух, овогт ийн гт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 3ээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 422,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлдээ: ... Иргэн Н.г нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч доорхи зээлийг авсан хэдий ч өнөөдрийг хүртэл байгууллагаас тавьсан удаа дараагийн шаардлага, уйлчилгээний нөхцөл, зээлдэгчийн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүт төлөхгүй байгааа тул Монгол улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хутацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч Н.гээс 422,830 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаас 148,250 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Н.г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 274,580 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрлөө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Н.гт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 422,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал, хариуцагч Н.г нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаас 148,250 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Н.г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 274,580 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч зохигч харилцан тохиролцжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргалд эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон, тэрээр энэхүү эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчтай эвлэрсэн нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна. Талуудын хооронд , дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, 180,000 төгрөгийг Н.гийн банкин дахь тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.
4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,400 төгрөгийн тал нь болох 6,700 төгрөгийг төрийн сангаас, 6,700 төгрөгийг хариуцагч Н.гээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 148,250 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Н.г нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 274,580 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,400 төгрөгийн тал нь болох 6,700 төгрөгийг төрийн сангаас, 6,700 төгрөгийг хариуцагч Н.гээс гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН