Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2024/00036

 

 

 

 

 

2024 01 22 153/ШШ2024/00036

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, ******* *******, *******ын гудамж, *******ийн *******, ******* байр, ******* байрлах, ХХК дахь ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, багийн тоотод оршин суух, ан овогт ын ,

Хариуцагч: Нийслэлийн дүүрэг, дугаар хороо, одонт дүгээр гудамж, тоотод оршин суух, ын нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,670,566.15 төгрөг, зээлийн хүү 12,499,868.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,478,571.52 төгрөг, нийт 20,648,946.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч ХХК дахь ны эрх хүлээн авагч нь нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч Хадгаламж ХХК дахь ны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Б., хамтран зээлдэгч М. нар нь тай 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1118/159 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /Цалингийн зээл/ байгуулан 5,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн ,6 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зээлэн авч ашигласан. Тус зээлийн үлдэгдэл 4,327,000.00 төгрөг байх үед зээлдэгч нараас инд гаргасан хүсэлтийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулан нэмж 2,423,000 төгрөгийг зээлж, зээлийн нийт хэмжээ 6,750,000.00 /Зургаан сая долоон зуун тавин мянга/ төгрөг болж, зээлийн хүү жилийн .6 хувь, зээлийн хугацаа 30 сар болж өөрчлөгдсөн.

Гэвч зээлдэгч Б., хамтран зээлдэгч М. нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, оршин суугаа хаягаа сольж, хаана байгаа нь тодорхойгүй болж ийг хохироосон. Иймд Банкны зүгээс зээлдэгч Б., хамтран зээлдэгч М. нарын эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2068 дугаартай шийдвэрээр зээлдэгчдийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б., М. нарын хаягийн тодорхойлолтыг 2023 оны 11 дүгээр сарын -ны өдөр авахад өмнө нь нэхэмжлэл гаргаж байсан хаягаас өөр хаягт оршин суудаг болох нь тогтоогдсон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Зээлдэгч Б., хамтран зээлдэгч М. нарын үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нь дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: н зээлийн үлдэгдэл 5,670,566.15 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 12,499,868.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2,478,571.52 төгрөг; нийт: 20,648,946.11 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд зээлдэгч Б., хамтран зээлдэгч М. нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 20,648,946.11 төгрөгийг гаргуулж, ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.  

Хариуцагч Б. нь хариу тайлбартаа: Миний бие ХХК дахь ны эрх хүлээн авагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 5,670,566.15 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү 12,499,868.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,478,571.52 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлж өгнө үү. Мөн хамтран хариуцагч М.гаас татгалзаж өгнө үү. Миний бие тухайн зээлийг хариуцан төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгч ХХК дахь ны эрх хүлээн авагч нь тайлбартаа болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 12,499,868.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,478,571.52 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна. Мөн үндсэн зээлдэгч болох хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хамтран хариуцагч М.гаас татгалзаж байна. Иймд хариуцагч Б.оос үндсэн зээл 5,670,566.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХХК дахь ны эрх хүлээн авагч нь  нь Б., М. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,670,566.15 төгрөг, зээлийн хүү 12,499,868.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,478,571.52 төгрөг нийт 20,648,946.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зохигч/нэхэмжлэгч, хариуцагч/ нь эвлэрэх, хариуцагчаа өөрөө тодорхойлох, хамтран хариуцагчаас чөлөөлүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй. Нэхэмжлэгч ХХК дахь ны эрх хүлээн авагч нь хариуцагч Б., М. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,670,566.15 төгрөг, зээлийн хүү 12,499,868.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,478,571.52 төгрөг нийт 20,648,946.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 12,499,868.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,478,571.52 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, үндсэн зээл 5,670,566.15 төгрөгийг төлөхийг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч, зохигч эвлэрчээ.

2. Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан зохигч эвлэрсэн үндэслэлээр Хадгаламж ХХК дахь ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Б., М. нарт холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Б. нь тай 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1118/159 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг зээл авсан байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд хариуцагч Б. нь зээлийг бүрэн төлөхийг зөвшөөрч, хамтран хариуцагч М.гаас зээлийг гаргуулахаас нэхэмжлэгч татгалзсан нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна. Хамтран хариуцагчаар М.г тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар М.г оролцуулахаас татгалзаж, түүнээс зээлийн үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаас татгалзсан байна.

 

4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав. 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй болсон инд томилогдсон ны бүрэн эрхт төлөөлөгч, ны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч ХХК дахь ны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжид 261,195 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.оос 5,670,566.15 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 52.839 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ. Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ХХК дахь ны эрх хүлээн авагч нь хариуцагч Б., М. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,670,566.15 төгрөг, зээлийн хүү 12,499,868.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,478,571.52 төгрөг нийт 20,648,946.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 12,499,868.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,478,571.52 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас татгалзаж, үндсэн зээл 5,670,566.15 төгрөгийг төлөхийг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч ХХК дахь ны эрх хүлээн авагч нь М.Энхтөр нь М.г хамтран хариуцагчаар оролцуулах, түүнээс зээлийн үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаас татгалзсан болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХК дахь ны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.оос улсын тэмдэгтийн хураамжид 52.839 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.РАУШАН