Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бөлтөшийн Раушан |
Хэргийн индекс | 153/2024/00010/И |
Дугаар | 153/ШШ2024/00037 |
Огноо | 2024-01-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 153/ШШ2024/00037
2024 01 22 153/ШШ2024/00037
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би
Нэхэмжлэгч: Ховд аймаг, *******т сум, ******* багийн *******ын ******* дугаар гудамж, ******* тоотод оршин суух, *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, *******т сум, ******* багийн *******гийн гудамж, байр, тоотод оршин суух, холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гурилын үнэ 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлдээ: ... Ц.******* надаас Т.Пүрэв нь 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 150 уут Улаанбаатар 1-р гурилыг 1 сарын хугацаатай зээлдэж авсан болно. Урьд өмнө Пүрэв нь надаас хэд хэдэн удаа, цөөхөн цөөхнөөр гурил зээлдээж аваад гурилынхаа үнийг цаг хугцаанд нь өгөөд яваад байхлаар нь итгээд 150 уут гурилыг гуйгаад байхлаар нь өгсөн чинь одоо болтол өгөхгүй нэхэл дагал болсоор явж байна. Би энэ 150 уут гурилыг банкны зээлийн мөнгөөр авсан. Би байнга банкнаас зээл авч гурил авч зардаг ба Пүрэв нь намайг гэнэдүүлж байгаад 150 уут гурил зээлдэж аваад өдий хүртэл гурилынхаа үнийг өгөхгүй намайг банкны өрөнд унагааж хэцүү байдалд оруулж байна. Т.Пүрэв нь надаас авсан 150 уут гурилынхаа үнийг хугацаандаа өгөхгүй болохоор удаа дараа нэхэхэд уурхайгаас мөнгө орж ирэхээр өгнө чи жаахан хүлээчээч гуйж байна санаа зоволтгүй, дахин дахин битгий нэхээд байгаач мөнгийг чин өгчихнө гэдэг боловч өгөхгүй байна. Арга тасраад шүүхэд хандаж байна. Би Пүрэвээс гурилынхаа үнийг дахин дахин нэхээд байсан чинь миний ЭСБА 9 давхарын подволыг гурилынхаа үнэнд ав гэхлээр нь уг подволыг хүүхэдтэйгээ хамт очиж үзсэн чинь үл хөдлөхийн гэрчилгээгүй, бороо цасны ус ордог, хог новш дүүрчихсэн, гурил хураах боломжгүй болохоор нь би авахгүй чи подволоо зараад мөнгийг нь надад өг гэсэн боловч одоо болтол гурилын үнийг өгөхгүй явж байна. Би арга тасраад Пүрэвийн эхнэртэй 2023 оны 5-р сард утсаар яриад гурилынхаа мөнгийг өгөөч гэхэд Пүрэвийн эхнэр ЭСБА-ийн подвол аваад тооцоо дуусаагүй юмуу гэж хэлсэн тухайн үед Пүрэв нь 1 уут Улаанбаатар 1-р гурилыг 52,000 төгрөгөөр тооцоож 7,800,000 төгрөг өгнө гэж авсан одоо 1 уут Улаанбаатар 1-р гурил 110,000 төгрөг үнэтэй байна. Иймд Пүрвээгээс өнөөдрийн ханшаар 150 уут гурилын үнэ 16,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчээс 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 8,700,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч Т.Пүрвээ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,800,000 төгрөгөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,800,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь Т. холбогдуулан гурилын үнэ 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганболд, хариуцагч Т.Пүрвээ нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгчээс 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 8,700,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Т.Пүрвээ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,800,000 төгрөгрөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,800,000 төгрөгийг төлөхөөр зохигч харилцан тохиролцжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганболд, хариуцагч Т.Пүрвээ нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганболдод эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон, тэрээр энэхүү эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчтай эвлэрсэн нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна. Хариуцагч Т.Пүрвээ нь нэхэмжлэгч Ц.*******ээс 150 уут гурил зээлээр худалдан авч талуудын хооронд худалдах худалдан авах аман гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигч энэ талаар маргаагүй болно.
4. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9,750 төгрөгийн тал нь болох 69,875 төгрөгийг төрийн сангаас, 34,937 төгрөгийг хариуцагч Т.Пүрвээгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 8,700,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Т.Пүрвээ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,800,000 төгрөгөөс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1,800,000 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9,750 төгрөгийн тал нь болох 69,875 төгрөгийг төрийн сангаас, 34,937 төгрөгийг хариуцагч Т.Пүрвээгээс гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.РАУШАН