| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2023/00664/И |
| Дугаар | 153/ШШ2024/00045 |
| Огноо | 2024-01-25 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2024/00045
2024 01 25 153/ШШ2024/00045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хүү *******, охин ******* нарын төрсөн эцэг А.******* болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2016 оны 03 дугаар сарын 10-нд хүү Г.*******, 2019 оны 09 дүгээр сарын 16-нд охин Г.******* нар төрсөн. А.*******н иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй хүүхдүүдийн хамт амьдарч байсан. А.******* нь Улаанбаатар хотод ажиллаж байгаад өвчний учир 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэнэт нас барсан. Иймд 2016 оны 03 дугаар сарын 10-нд хүү Г.*******, 2019 оны 09 дүгээр сарын 16-нд охин Г.******* нарын төрсөн эцэг А.******* мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагч Б.*******ээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтууд, хүү Батбаганы төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин Г.*******ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, А.*******н нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Н.н төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээний хуулбар, гэрэл зургууд, Ховд аймгийн Алтай сумын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/05 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Ховд аймгийн БОЭТ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, төрсөн тухай эмнэлэгийн гэрчилгээнүүд, гэрлэсний бүртэлгүй тухай лавлагаа зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
4. Шүүхээс: Гэрч В., Б. нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 867 дугаартай албан бичиг, хүү Ч.ээс санал асуусан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү Г.*******, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр охин Г.******* нарын төрсөн эцэг А.******* болохыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
2. А.******* нь 1990 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрж, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь 840450721137 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
3. Б.*******, А.******* нар гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн CVL2484000001000394 дугаартай А.*******, Б.******* нар нь гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаагаар нотлогдов. Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авахаар зааснаар А.*******, Б.******* нарын хамтын амьдралтай байсан хугацаанд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү Г.*******, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр охин Г.******* нар эх Б.Ганэцэцэгээр овогложээ. Харин 2018 онд төрсөн хүүхэд Н.н төрсөн эцэг А.*******гээр бүртгэгдсэн байна. Тухайн үед улсын бүртгэлд хүсэлт гаргаснаар түүнийг төрсөн эцгээр нь овоглосон бүртгэл хийгдсэн болохыг хүсэлт гаргагч Б.******* шүүх хуралдаанд тайлбарласан.
4. Гэрч Б.ын ... Миний төрсөн эгч Б.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 10-03 тоотод манай нагац ахын хашаанд 3 хүүхдийн хамт амьдарч байна. А.******* гэдэг хүнийг танина. Миний эгч Б.*******ийн нөхөр буюу миний хүргэн ах байсан. Миний эгч Б.******* нь 2012 оны намар Ховд аймгийн Алтай сумын сургуульд багшаар ажилд орж байсан. Тэр үедээ А.*******тэй танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Энэ 2 хамтын амьдралын хугацаандаа 4 хүүхэд төрүүлсөн. Хамгийн том хүүхэд нь эмнэлэгт төрснийхөө дараа эндсэн. Одоо 3 хүүхэд нь эрүүл саруул өсөн бойжиж байна. А.*******г манай аав ээжийн талаас Б.*******ийн нөхөр болоход дургүйцдэг байсан учраас Б.*******, А.******* нар нь манай талаас хол хөндий байдаг байсан. Гэр бүлийнхнээсээ ганцхан би л эгч хүргэн ах 2-тойгоо харилцаа холбоотой байсан. Б.*******, А.******* нар нь Алтай сум, Цэцэг сум, Мянгад сумуудад ажиллаж амьдарч байсан. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд жаахан гэр бүлийн асуудал гардаг байсан. А.******* нь 2023 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод ажиллаж байгаад нас барсан. А.*******, Б.******* нар нь гэрлэлтээ батлуулж байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Албан ёсоор хурим найр бол хийгээгүй... гэх мэдүүлэг,
Гэрч Б.ийн ... Би 2 хүүтэй байсан. А.******* нь 1990 онд төрсөн миний том хүү байсан. Б.*******тэй 2012 оноос эхлэн Ховд аймгийн Алтай суманд амьдарч эхэлсэн. А.******* Б.******* нар нь хамтын амьдралынхаа хугацаанд *******, Бат-Ирээдүй, ******* гэсэн 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Хамтдаа Ховд аймгийн Алтай сумын Барлаг багт амьдарч байгаад аймгийн төврүү шилжээд ирсэн. Миний хүү А.******* нь Улаанбаатар хотод ажил хөдөлмөр хийж байгаад 2023 оны 10 дугаар сард зуурдаар нас барсан. Одоо миний бэр миний 3 ач нарын хамт амьдарч байна. А.*******, Б.******* нар нь гэрлэлтээ батлуулж байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Уг нь гэрлэлтээ батлуулна гээд явж байсан. Албан ёсоор хурим найр бол хийгээгүй гэхдээ би Ховд аймгийн Алтай сумын төв дээр гэр барьж өгөөд цайллага хийж өгч байсан.... гэх мэдүүлэгүүд хэрэгт авагдсан, шүүхээс гэрчид хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсан болохыг дурдаж байна.
5. Хүсэлт гаргагч Б.******* нь талийгаач А.*******тэй хамт авахуулсан гэр бүлийн гишүүдийн гэрэл зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Б.*******, А.******* нар нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүү Г.*******, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр охин Г.*******, 2018 оны 02 дугаар сарын 13-н өдөр хүү Н. нарыг төрүүлсэн бөгөөд хүү Н.гээ эцэг А.*******н нэрээр овоглосон байх бөгөөд хүү Г.*******, охин Г.******* нарыг төрүүлсэн эх Б.*******ийн нэрээр овоглосон байна. Энэ нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагч Б.*******ийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.
6. Шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч Б.******* нь А.*******тэй хамтын амьдралтай байсныг тайлбарласан, шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Г.*******, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Г.******* нарын төрсөн эцэг А.******* болохыг тогтоож шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Г.*******, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Г.******* нарын төрсөн эцэг ийн ******* болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН