| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2024/00012/И |
| Дугаар | 153/ШШ2024/00044 |
| Огноо | 2024-01-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2024/00044
2024 01 25 153/ШШ2024/000*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, *******т сум, ******* багийн ******* айл, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ы *******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ховд аймгийн *******т сумын ******* багийн иргэн Б.******* нь 1987 онд АУДС төгсөж, Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай тушаалаар Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт сувилагчаар томилогдон ажиллаж байгаад Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 89 дугаартай тушаалаар 1987 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн суманд бригадын бага эмчээр томилогдон ажилласан. Б.*******г Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1991 оны 09 дүгээр сарын 06 -ны өдрийн 17 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж Эрүүл мэндийн газрын мэдэлд шилжүүлсэн. Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1991 оны 8 дугаар сарын 15- ны өдрийн 92 дугаартай тушаалаар Б.*******г нэгдсэн эмнэлгийн мэдэлд шилжүүлсэн. Ховд аймгийн нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1991 оны 10 дугаар сарын 7- ны өдрийн 145 дугаартай тушаалаар Б.*******г 1991 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс халдвартын тасагт сувилагчаар томилон ажиллуулсан. Ховд аймгийн нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1992 оны 7 дугаар сарын 10- ны өдрийн ******* дугаартай тушаалаар Б.*******г 1992 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн. Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тушаалаар Б.*******г 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ээлжийн сувилагчаар томилон ажиллуулсан. сумын хүн эмнэлгийн эрхлэгч эмчийн 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай тушаалаар 1993 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөө авч хүүхдээ асарч байгаад 1994 оныг дуустал ажиллаж байгаад ажпаас чөлөөлөгсөн. Б.*******гийн ажиллаж байсан үеийн зарим тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Шүүхэд гарган өгч байгаа баримтуудыг үндэслэн Б.*******г 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын нэгдсэн эмнэлэгт сувилагч, бригадын хүний бага эмчээр, 1991 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү
2. Хүсэлт гаргагч Б.*******гээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1100 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаар 1987 онд анагаах ухааны дээд дунд сургуулийг төгсч ирсэн дээд дунд мэргэжилтнүүдийг хуваарилах ба зарим мэргэжилтнүүдийг шилжүүлэн томилох тухай тушаал, Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 89 дугаартай чөлөө олгох ба ажилд томилох тухай тушаал, Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай ажилд түр томилох тухай тушаал, Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай ажилд томилох, ажлаас шилжүүлэх томилох тухай тушаал, Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1991 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 145 дугаартай ажилд түр авах тухай тушаал, Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай ажилд томилох тухай тушаал, Ховд аймгийн сумын хүн эмнэлэгийн эрхлэгч эмчийн 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, итгэмжлэл зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
3. Шүүхээс: Н.*******ын нэрэмжит БОЭТ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1/18 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, баримтууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б.*******гийн ХААТР 1, 7, 21 маягтын хуулбар, Ховд аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 68 дугаартай албан бичиг, гэрч Ш., Ш. нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 57 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай ажилд түр томилох тухай тушаал, Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1989 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай тушаал, Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 22 дугаартай ээлжийн амралт олгон ажилд томилох тухай, Ховд аймгийн сумын хүн эмнэлэгийн эрхлэгч эмчийн 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, цалингийн цэс зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2. Хүсэлт гаргагч Б.******* нь 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын эмнэлэгт сувилагчаар, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын бригадад бага эмчээр, 1987 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Хүн эмнэлэгт сувилагчаар, 1991 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Хүн эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
2.1. Ажил олгогчийн шийдвэр
-Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаар тушаалаар 1987 онд анагаах ухааны дээд дунд сургуулийг төгсч ирсэн дээд дунд мэргэжилтнүүдийг хуваарилах ба зарим мэргэжилтнүүдийг шилжүүлэн томилох тухай тушаалын 3 дахь хэсэгт сувилагч, бага эмч Б.*******г сумын эмнэлэгт сувилагчаар тус тус 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс томилжээ.
- Ховд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 89 дугаартай чөлөө олгох ба ажилд томилох тухай тушаалд сумын эмнэлэгт түр сувилагч хийж байгаа сувилагч бага эмч Б.*******г 1987 оны 09 дүгээр сарын 19-нээс эхлэн мөн суманд бригадын бага эмчээр ажиллуулсан байна.
- Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай ажилд түр томилох тухай тушаалаар сувилагч Дуламсүрэнгийн ээлжийн амралтын хугацаанд *******г 8 сарын 1-нээс түр ажиллуулсан байна.
- Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1991 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаалын 3 дах хэсэгт хүн эмнэлэгийн ээлжийн сувилагч Б.*******гийн ээлжийн амралтыг 7 сарын 1-нээс эхлэн 21 өдрөөр олгосон.
- Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1991 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын 5 дахь хэсэгт хүн эмнэлэгийн ээлжийн сувилагч Б.*******гийн хувийн өргөдлийг харгалзан эрүүл мэндийн газрын мэдэлд шилжүүлэн ажиллуулсан.
- Тус хүсэлтийг үндэслэн Ховд аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 92 дугаартай ажилд томилох, ажлаас шилжүүлэх томилох тухай тушаалд ******* нарыг нэгдсэн эмнэлэгийн мэдэлд шилжүүлсэн байна.
- Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1991 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 145 дугаартай ажилд түр авах тухай тушаалд сувилагчаар Б.*******г 1991 оны 08 дугаар сарын 24-нээс эхлэн ажиллуулжээ.
- Ховд аймгийн Нэгдсэн больницын ерөнхий эмчийн 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалд ... ******* нарыг 1992 оны 06 дугаар сарын 22-ноос эхлэн тус тус тасалбар болгон ажлаас нь чөлөөлж сумын Хүн эмнэлэгт шилжүүлэн томилсон байна.
- Ховд аймгийн сумын хүний их эмчийн салбарын 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай ажилд томилох тухай тушаалын 3 дахь хэсэгт Б.*******г 1993 оны 1 сарын 1-нээс эхлэн ээлжийн сувилагчаар ажиллаж эхэлжээ. Уг тушаалын дагуу Б.******* нь 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн сумын Хүн эмнэлэгт сувилагчаар ажилласан.
- Ховд аймгийн сумын хүн эмнэлэгийн эрхлэгч эмчийн 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалын 2 дах хэсэгт сувилагч Б.*******гийн хүүхдээ асрах тэтгэмжтэй чөлөөний мөнгийг зохих журмын дагуу бодож олгохыг ня-бо д зөвшөөрсүгэй гэсэн байх бөгөөд дээрхи ажил олгогчийн шийдвэр, ажилд томилсон чөлөөлсөн бичилт нь тохирсон цаг хугацааны хувьд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай тохирч байна.
2.2. Хөдөлмөрийн дэвтэр
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-ыг баталсан нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.*******гийн ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан талаарх лавлагаа, бүрдүүлж өгсөн баримтуудыг хуулбарлан ирүүлсэн байх бөгөөд тухайн баримтад Б.*******д Говь-алтай аймаг дахь анагаах ухааны дунд сургуулиас 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай хөдөлмөрийн дэвтэрийг олгосон байна. Уг хөдөлмөрийн дэвтэрт Захирлын 1985 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 72 дугаар тушаалаар 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймаг дахь анагаах ухааны дунд сургуулийн сувилагчийн ангид элсүүлэн суралцуулсан,
- Захирлын 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс Анагаах ухааны дунд сургуулийг төгсөж сувилагчийн мэргэжил эзэмшсэн тул эрүүлийг хамгаалах газрын мэдэлд шилжүүлсэн,
- 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс сумын эмнэлэгт сувилагчаар томилон ажиллуулсан,
- 1991 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Ховд аймаг шилжсэн тул өөрийн хувийн өргөдлийг харгалзан үзэж сувилагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, эрүүл мэндийн газрын мэдэлд шилжүүлсэн,
- 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллуулахаар томилсон,
- 1991 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс нэгдсэн эмнэлэг, халдвартын тасагт сувилагчаар түр ажиллуулсан,
- 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хүүхдийн хэсэгт сувилагчаар авч ажиллуулсан,
- 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс гэр бүлээ дагаж хөдөө явж байгаа тул ажлаас чөлөөлөв, 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс сумын Хүн эмнэлэгт ээлжийн сувилагчаар авч ажиллуулсан гэх бичилт тус тус хийгдсэн байна.
Дээрх хөдөлмөрийн дэвтрийн олголт нь ажил олгогчийн гарын үсэг, тэмдгээр, ажилд томилсон, цалин хөлс олгосон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр тус тус албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагч Б.*******гийн ажилласан хугацааг тооцож, тогтоох үндсэн баримт байна.
2.3. Улсын бүртгэлийн лавлагаа:
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн Б.*******гийн ХААТР-1А маягтад ажилладаг байгууллага-хүний их эмчийн салбар, эрхэлдэг ажил-хүний эмч, ажилд орсон он 1987, цех тасаг бригад-, эрхэлж эхэлсэн он - 1987 гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч Б.******* нь Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт ажиллаж байсан нь нотлогдов.
2.4. сумын Засаг даргын Тамгын газрын архиваас Б.*******гийн 1987 оноос 1991 оны цалингийн цэсийг ирүүлсэн байх бөгөөд энэ нь Б.******* нь тухайн онуудад Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болох нь мөн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.*******гийн ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан талаарх лавлагаагаар Б.******* нь 1998 оны 12 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулсан үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
2.5. Гэрчийн мэдүүлэг
2.5.1. Гэрч Ш.гийн ... Би 1960 онд Ховд аймгийн суманд төрсөн. 1969 онд Ховд аймгийн сумын бага сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1977 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. Улмаар Говь-Алтай аймгийн ТМС-ийн санитарчийн ангид элсэн орж 1979 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Ховд аймгийн сумын мал эмнэлэгийн тасагт санитарчаар 1985 оныг хүртэл ажилласан. 1985 оноос Ховд аймгийн сумын Хүн эмнэлэгт үйлчлэгчээр 2010 оныг хүртэл ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Би өөрөө 1985 онд Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Намайг ажиллаж байх хугацаанд Б.******* нь 1987 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд манай эмнэлэгт сувилагчаар ажилд орж байсан. Бид хамтдаа 1995 оныг хүртэл ажилласан. Би үйлчлэгч, Б.******* нь сувилагч байсан. Бид нэг нутгийнх учраас Б.*******г сайн мэднэ... гэх мэдүүлэг,
2.5.2. Гэрч Ш.гийн ... Би 1962 онд Ховд аймгийн суманд төрсөн. 1970 онд Ховд аймгийн сумын бага сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1978 онд Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. Улмаар Улаанбаатар хотын анагаах ухааны дунд сургуулийн эх барих эмчилгээний ангид элсэн орж 1982 онд эх баригч, бага эмч мэргэжлээр суралцаж төгссөн. 1982 оны 07 дугаар сард сургуулиа төгсөөд Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт дүн бүртгэгч бага эмч, эх баригч бага эмчээр 32 жил ажиллаад 2014 оны 07 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан. Дунд нь 1988 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын сургуулийн эмчээр ажиллаж байсан. Бусдаар бол Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт тасралтгүй ажилласан. Би өөрөө 1982 онд Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Намайг ажиллаж байх хугацаанд Б.******* нь 1987 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд манай эмнэлэгт сувилагчаар ажилд орж байсан. Бид хамтдаа 1995 оныг хүртэл ажилласан. Ямар ч байсан 1987 оноос 1988 оныг хүртэл, 1991 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн сумын хүн эмнэлэгт хамтдаа ажиллаж байсан нь үнэн. Намайг 1988 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын сургуулийн эмчээр ажиллаж байх хугацаанд Б.*******г хаана ажиллаж байсан талаар мэдэхгүй байна. Б.******* нь сувилагч байсан... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Б.*******гийн 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын эмнэлэгт сувилагчаар, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын бригадад бага эмчээр, 1987 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын эмнэлэгт сувилагчаар, 1991 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Хүн эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, *******, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ы *******гийн 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын эмнэлэгт сувилагчаар, 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын бригадад бага эмчээр, 1987 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Хүн эмнэлэгт сувилагчаар, 1991 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын Хүн эмнэлэгт сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН