Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2024/00046

 

 

 

 

 

2024 01 25                                                                              153/ШШ2024/00046  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* салаа багт оршин суух, ******* овогт *******ы *******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч К.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч К.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие *******- оны 03 сарын 30 ны өдөр ******* аймгийн ******* сумын дунд ус багт *******ий 4 дахь охин болж төрсөн. ******* аймгийн ******* сумын 8-жилийн дунд сургуульд 1981 онд анх 1-р ангид орж 1988-оны 6-рсарын 10 ны өдөр 8-р ангиа төгсөж Дорнод аймгийн Сүмбэр сумын Халхын гол САА-д эцэг эхийн. Хамт мал маллаж байсан. Одоо тэтгвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учираас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учираас Дориод аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгаас 70 дансны лавалгаа авч хэрэгт хавсаргасан. Иймд К.******* намайг 1988-оны 6-р сарын 10 -ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний дуустал Дорнод аймгийн Сүмбэр сумын Халхын гол САА-д малчинаар эжиллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагч К.*******ээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, С.ийн 1987 онд авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зураг, 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тээврийн яамны харъяа авто сургуулийн 12/18 дугаартай 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 804878 дугаартай үнэмлэхийн хуулбар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 284790 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0155861 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б., А.Батсүх, Л. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1105 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн Авто засварын газрын даргын 1985 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай түр ажилчдыг ажлаас чөлөөлж зарим ажилчдын ажлын байрыг өөрчлөх тухай тушаал, ******* аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай ажилчин авах тухай тушаал, ******* аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай ажилчин авах тухай тушаал, ******* аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШШ2023/00******* дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.

4. Шүүхээс: Гэрч Л., Х. нарын гэрчийн мэдүүлэг, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2017/ дугаартай Х.д холбогдох хэргийн шийдвэрийн хуулбар, ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, баримтууд, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн С.ийн ХААТР 1, 7, 21 маягтын хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, ******* аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 59 дугаартай албан бичгээр ирүүлсэн ******* аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай ажилчин авах тухай тушаалын хуулбар зэргийг баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч К.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2.1. Хөдөлмөрийн дэвтэр

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журмыг баталсан нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

******* аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргаас 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:

- Усны аж ахуйн удирдах газрын даргын 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 109 дүгээр тушаалаар 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс усны аж ахуйг удирдах газар болон төв хайгуулын бригадад ажилчнаар авч ажиллуулав,

- Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаар тушаалаар 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс Улаанбаатар хотод авто жолооны курсэд суралцах болсон тул ажлаас чөлөөлөв,

-Захирлын 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаар тушаалаар 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс авто сургуульд элсүүлэн авч суралцуулав,

-Захирлын 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай тушаалаар 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс ******* аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын мэдэлд шилжүүлэв,

-Усны аж ахуйн конторын даргын 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тушаалаар 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс шинээр жолоочийн мэргэжил эзэмшсэн тул үйлдвэрлэлийн бригадад жолооч ажилчнаар авч ажиллуулав,

-Мөн даргын 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар тушаалаар 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс гүн өрмийн бригадад жолооч ажилчнаар авч ажиллуулав гэх бичилт тус тус хийгдсэн байна.

Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт нь ажил олгогчийн гарын үсэг, тэмдгээр, ажилд томилсон, цалин хөлс олгосон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр тус тус албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагч С.ийн ажилласан хугацааг тооцож, тогтоох үндсэн баримт байна.

2.2. Ажил олгогчийн шийдвэр

- ******* аймгийн Авто засварын газрын даргын 1985 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай Түр ажилчдыг ажлаас чөлөөлж зарим ажилчдын ажлын байрыг өөрчлөх тухай тушаалын 2 дахь хэсэгт нүүрс дамжуулагч С.ийг 4 сарын 30-наар тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ******* аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай Ажилчин авах тухай тушаалын 1 дэх хэсэгт ******* хотын хорооны харъяат М.ийг Монцоо даргатай колонков хайгуулын бригад ажилчнаар 5 дугаар сарын 13-наас тус тус авч ажиллуулжээ.

******* аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх хэсэгт гүн өрмийн бригадын ажилчин С. нь авто жолооны курст суралцах болсон учир 1988 оны 08 дугаар сарын 20-ноор тасалбар болгон нормчингийн ажлаас чөлөөлсөн. Тэрээр жолоочийн курст суралцаж, жолооч мэргэжлийг эзэмшсэн тул ******* аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай Ажилчин авах тухай тушаалаар С.ыг 31-45 номерийн станокийн жолооч, ажилчнаар 3 дугаар сарын 21-нээс тус тус авч ажиллуулсан үйл баримт тогтоогдлоо. Ажил олгогчийн шийдвэр, ажилд томилсон чөлөөлсөн бичилт нь тохирсон цаг хугацааны хувьд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай тохирч байна.

2.3. Улсын бүртгэлийн лавлагаа:

******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн С.ийн ХААТР-1А маягтад ажилладаг байгууллага-Усны аж ахуйн удирдах газар, эрхэлдэг ажил-ХАА-н механизмын засварчин, ажилд орсон он 1984, цех тасаг бригад- механизм, эрхэлж эхэлсэн он - 1984 гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч С. нь 1984 оноос усны аж ахуйн удирдах газарт ажиллаж байсан нь нотлогдов.

2.3. 1987 он Цэцэг сум Туулайтын үзүүр гэх газар гэх тайлбар бүхий гэрэл зураг, Тээврийн яамны харъяа авто сургуулийн 12/18 дугаартай 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 804878 дугаартай үнэмлэхийн хуулбар баримтаар С. нь тракторч мэргэжил эзэмшсэн нь, ******* аймгийн Улсын бүригэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр Усны аж ахуйн удирдах газар нь 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Жаргалант ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь мөн ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 011 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, баримтуудаар С. нь 1990 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал, 1996 оны 01 дүгээр сараас 4 сарыг дуустал, 12 сар, 1998 оны 2 дугаар сар, 1999 оны 1 дүгээр сар дуустал 6 жил 9 сарыг ажилласан жилээ нөхөн тооцуулсан нь тогтоогдож байна. Хүсэлт гаргагчаас 1990 оноос 1999 он хүртэл ажилласан жилээ нөхөн тооцуулсан тул шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагыг 1984 оноос 1989 он хүртэл ажилласан жилээ тогтоолгохоор тодруулав.

2.4. Гэрчийн мэдүүлэг

2.4.1. Гэрч Х.гийн ... Би 1962 онд ******* аймгийн Булган суманд төрсөн. 1970 онд ******* аймгийн Булган сумын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1978 онд 8 дугаар ангиа төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Дархан аймгийн Усны аж ахуйн ТМС-ийн гидротехникчийн ангид элсэн орж 1985 онд төгссөн. Техникумд суралцаж байх хугацаандаа буюу 1980 онд цэргийн албанд татагдаж 1983 онд цэргээс халагдаж ирсэн. 1983 онд цэргээс халагдаж ирээд сургуульдаа үргэлжлүүлэн сурч 1985 онд төгссөн юм. 1985 онд сургуулиа төгсөөд ******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн мастераар ажилд орж 2017 оныг хүртэл ажилласан. ******* аймгийн Усны аж ахуйн удирдах газар нь ХК болсон. Би С.тай хамт 1985 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хамтдаа ******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажиллаж байсан. С. нь өрмийн туслах ажилтан, жолоочоор ажилладаг би өрмийн мастераар ажиллаж байсан. Бид хамтдаа 5 жил гаруй хугацаанд ажилласан нь үнэн... гэх мэдүүлэг,

2.4.2. Гэрч Л.гийн ... Би 1957 онд ******* аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1964 онд ******* аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1968 онд 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Улмаар бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж ******* аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадын малчнаар ажиллаж эхэлсэн. 1976 онд цэргийн албанд татагдаж, 1979 онд цэргээс халагдаж ирсэн. 1979 онд цэргээс халагдаж ирээд 1992 оныг ******* аймгийн Авто засварын заводод слессарь, засварчин, моторчин зэрэг ажлыг хийж байсан. 1990 онд ******* аймгийн авто засварын газар хувьчлагдаж Дөл ХК болсон. Дөл ХК-д моторчингоор ажиллаж байсан бөгөөд Дөл ХК нь 1992 онд тарсан. Тэр цагаас хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2006 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. С. нь 1984 онд ******* аймгийн Авто засварын заводод уурын зууханд нүүрс дамжуулагч хийдэг байсан бөгөөд 1 жил гаруй хугацаанд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Тэрнээс өмнө ******* аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажиллаж байсан санагдаж байна. Би С.ийг 1984 оноос нэг жил гаруй хугацаанд манай Авто засварын заводод ажиллаж байсан гэдгийг л сайн мэднэ. Бусдын мэдэхгүй... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч С.ийн 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн Авто засварын газарт нүүрс дамжуулагч, 1985 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Усны аж ахуйн удирдах газрын хайгуулын бригадад ажилчин, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт жолооч, ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ы *******ийн 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.РАУШАН