Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0371

 

 

 

 

 

 

     2024          04           25                                    128/ШШ2024/0371

 

                          

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:“О******* г******* х*******” төрийн бус байгууллага /РД:1*******/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т.Ц*******,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*******

Гуравдагч этгээд: Т******* р******* ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булгантамир нарыг оролцуулав оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1.”П р*******” /Т******* р******* гэж нэрээ өөрчилсөн/ ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.

            1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “П р*******” /Т******* р******* гэж нэрээ өөрчилсөн/ ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах О*******-V, Т-1 гэрээний “О******* г******* х*******” төрийн бус байгууллагын дүрэмд тусгагдсан бүс нутаг болон О******* голын сав газарт хамаарагдах хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн.

            Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

            2.1.Нэхэмжлэгч “О******* г******* х*******” төрийн бус байгууллага /цаашид “ТББ/ гэх/  нь хүний буруу үйл ажиллагааны улмаас мөхлийн ирмэгт хүрч буй О******* гол-Улаан нуурын усны нөөцийг хамгаалалтад авах, сайжруулах ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар гүйцэтгэх зорилготойгоор байгуулагджээ.

            2.2.Нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулахдаа Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйл “Эрлийн ажлын үр дүн, бүтээгдэхүүн хуваах гэрээ” гээд 17.2, 17.4, 17.5, 17.6 д******* хэсэгт заасан “... Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналыг Засгийн газарт хүргүүлж, гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн нь эрх зүйн зөрчилтэй хууль зөрчсөн гэрээ” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

            2.3.Ингээд “П р*******” /Т******* р******* гэж нэрээ өөрчилсөн/ ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах О*******-V, Т-1 гэрээний О******* г******* х******* ТББ-ын дүрэмд тусгагдсан бүс нутаг болон О******* голын сав газарт хамаарагдах хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан шийдвэрлэлээ.

            2.4.“П р*******” ХХК нь 2022 оны 12 дугаар сард хуулийн этгээдийн нэрээ ”Т******* р*******” ХХК өөрчилж болгосон нь хуулийн этгээдийн улсын бүртгэлээр тогтоогдож байгаа бөгөөд энэ шийдвэрт тухайн үед болсон хэргийн үйл баримтыг тухайн үед тус компанийг нэрлэж  байсан нэрээр нь дүгнэлт хийж явах болно.

            Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

            3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

            “О******* г******* х*******” ТББ нь 2001 онд О******* голын урсацыг Улаан нууранд хүргэх эрхэм зорилгын дагуу Ө, Д, Ө зэрэг 3 аймгийн 8 сумын нутгийн иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг иргэний нийгмийн байгууллага юм. Байгуулагдсан цагаас хойш нутгийн иргэдийн оролцоотойгоор бүс нутгийн болон голын эргийн дагуу амьдарч байгаа иргэдийг мэдээллээр хангах, хамтарч байгаль орчныг хамгаалах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

            Ашигт малтмал, газрын тосны газрын “П р*******” ХХК-тай Газрын тосны хайгуулын Богд-4, О*******-5, Т-1 талбайд уламжлалт бус газрын тосны /нүүрсний давхаргын метан хий/ үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан үйл ажиллагааг эрх зүйн зөрчилтэй хууль бус гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-168 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл д******* Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлтэй маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хуралдсан. Уг шүүх хуралдаанд оролцох үеэр “П р*******” ХХК-ийн эрлийн ажлын үр дү*******йн тайланг 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн техникийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн тухай Ашигт малтмал, газрын тосны газраас шүүхэд ирүүлсэн баримттай танилцсан юм.

            Ашигт малтмал, газрын тосны газар “П рерурс” ХХК-тай Газрын тосны хайгуулын Богд 4, О*******-5, Т-1 талбайд уламжлалт бус газрын тосны /нүүрсний давхаргын метан хий/ үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулахдаа Газрын тосны тухай хуулийн 17.2-д “Эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын үр дү*******йн тайланг төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлнэ", 17.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 17.3-т заасан төслийг хүлээн авмагц энэ хуулийн 17.3, 21.2, 26.3-т заасан этгээдтэй 60 хоногийн дотор гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж эцэслэн тохиролцсон төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 17.5-т “Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 17.4-т заасан гэрээний төслийг 30 хоногийн дотор хянаж үзээд саналаа Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар уг саналыг хүлээж авснаас хойш 60 хоногийн дотор гэрээ байгуулах эсэх талаар шийдвэр гаргана”, 17.6-д "Засгийн газар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор гэрээ байгуулж энэ талаар нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэж байна.

            Хуулийн энэ зохицуулалтаар “П р*******” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн дотор бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлэх, Ашигт малтмал газрын тосны газар 2017 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн дотор эцэслэн тохирсон төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, төрийн захиргааны төв байгууллага 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн дотор хянаж үзээд саналаа Засгийн газарт хүргүүлэх, Засгийн газар 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн дотор гэрээ байгуулах эсэх талаар шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл Засгийн газар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Газрын тосны хайгуулын Богд 4, О*******-5, Т-1 талбайд уламжлалт бус газрын тосны /нүүрсний давхаргын метан хий/ үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээг “П рерурс” ХХК-тай холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан хугацааг бүхэл бүтэн 2 жилээр хэтрүүлсэн байгаа нь үүнээс харагдаж байна.

            Ийм учраас “П рерурс” ХХК-тай байгуулсан Газрын тосны хайгуулын Богд 4, О*******-5, Т-1 талбайд уламжлалт бус газрын тосны /нүүрсний давхаргын метан хий/ үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээг хүчингүй болгуулах тухай гомдлыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.О 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн юм. Уг гомдлын хариуг Уул, уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга А.Анхбаярын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8 тоот бичгээр ирүүлсэн. 

            “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална 4.2.1-д “хуульд үндэслэх", 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасан байдаг.

            Гэтэл Газрын тосны тухай хуульд тухайлан хугацаа тогтоон заасан зохицуулалтуудыг зөрчиж 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдсаныг хууль бус гэж үзэж байна. Хууль зөрчин байгуулагдсан Бүтээгдэхүүн хуваах гэрээг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А-168 дугаар тушаалыг гарган 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 679 тоот Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна. Малчин түмний оршин тогтнох хэрэглүүр бүрэн бүтэн байгаа уул, ус, байгаль дэлхий минь билээ. Малчид өөрсдийн амьдарч байгаа нутгийн дэвсгэрийнхээ "байгалийн тэнцэл" алдагдсан тохиолдолд “хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах" үүргээ биелүүлж чадахгүйн зэрэгцээ Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжоор баталгаажсан үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх боломжгүйд хүрэх бөгөөд тухайн нутгийн хүрээлэн буй орчинд асар их хохирол учирч иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол ихээр зөрчигдөх Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэж заасан. “П рерурс” ХХК-тай байгуулсан Газрын тосны хайгуулын Богд 4, О*******-5, Т- 1 талбайд уламжлалт бус газрын тосны /нүүрсний давхаргын метан хий/ үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээг нууцын зэрэглэлтэй гэсэн үндэслэлээр манай байгууллагад өгөхгүй байгаа учраас уг гэрээг нэхэмжлэлд хавсаргах боломжгүй байгаа юм. Ийм учраас “П р*******” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

            2.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            “О******* г******* х*******” төрийн бус байгууллага, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага “П р*******” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ, гэрээнүүдийн “О******* г******* х*******” ТББ-ын дүрэмд тусгагдсан сав газартай давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм. Шүүхэд гаргасан нэхэмжлэл маань объектив эрхийн маргаан. Өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгийг хамгаалах хүрээндээ нэхэмжлэл гаргаж байгаа “О******* г******* х*******” ТББ  2001 онд О******* голын урсцыг Улаан нуурт хүргэх гэсэн зорилгынхоо хүрээнд Ө аймаг, Д аймаг, Ө аймгийн нийт 8 сумын иргэдийн үүсгэх санал, санаачилгаар байгуулагдсан байгууллага. Тухайн төрийн бус байгууллага нь байгуулагдсан цагаас хойш нутгийн иргэдийн оролцоотойгоор бүс нутгийн болон голын эргийнхээ дагуу амьдарч байгаа иргэдийг мэдээллээр хангах, мөн иргэдтэй хамтарч байгаль орчныг хамгаалах ажиллагааг зохион байгуулж ажиллаж байгаа. 2023 оны 11 дүгээр сард Д аймгийн, Сайхан-Овоо сумын, Төгрөг багт “Т******* р*******” компанийн хайгуулын ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан энэ бүс нутагт “Т******* р*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газартай газрын тосны тухай тодорхой бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийг байгуулсан юм байна.

            Тодорхой байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнүүд байгуулан ажиллаж байгааг мэдээд нутгийн иргэдийн хүсэлт ирсний улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа. Нэхэмжлэлийн гол шаардлага маань Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан, үйл ажиллагааг нь эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт байна гэж үзсэний үндсэн дээр нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 100,168 дугаар тушаалаас энэ Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдаж байгаа юм гэдгийг тодорхой танилцаж, Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын үр дү*******йн тайланг төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 17.3-т заасан төслийг хүлээн авмагц энэ хуулийн 17.3, 21.2, 26.3-т заасан этгээдтэй 60 хоногийн дотор гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж эцэслэн тохиролцсон төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж заагдсан төрийн захиргааны байгууллагуудын хийх үүрэг байдаг. Өөрөөр хэлбэл, энэ төслийг хүлээж авмагц 60 хоногийн дотор Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэдэг асуудлууд Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 17.4-т заасан гэрээний төслийг 30 хоногийн дотор хянаж үзээд саналаа Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар уг саналыг хүлээж авснаас хойш 60 хоногийн дотор гэрээ байгуулах эсэх талаар шийдвэр гаргана, гэж заасан байна. Хамгийн гол нь Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д Засгийн газар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор гэрээ байгуулж энэ талаар нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасан зохицуулалтууд хэрэгжээгүй учраас “О******* г******* х*******” төрийн бус байгууллагын үйл ажиллагаа эрхэлдэг бүс нутагт Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

            Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж заасны дагуу төрийн нийтийн өмч байхаар зохицуулагдсан. Энэ газар түүний баялаг, тэгээд иргэдийн өөрийнх нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчиж болзошгүй ийм нөхцөл байдал харагдаж байна гэдэг үүднээс нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэлээ гаргаж байгаа юм. Дээр дурдсан хуулийн зохицуулалтаас харахад “Т******* р*******” компани 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бүтээгдэхүүн хуваах саналаа ирүүлэх байсан. Өөрөөр хэлбэл, эрлийн ажиллагаа дууссан гэж үзээд Техникийн зөвлөлийн хуралдаанаар шийдвэр гаргуулсан байгаа. Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор эцэслэн тохирсон төслийг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ёстой байсан. Төрийн захиргааны төв байгууллага нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор хянаж үзээд саналаа Засгийн газарт хүргүүлэх, Засгийн газар 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өдрийн дотор гэрээ байгуулах эсэх талаар шийдвэр гаргах ёстой байсан. Энийг хэлээд байгаагийн учир хууль бол хууль байх ёстой гэдэг ерөнхий зарчмыг үндэслэж хэлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрөөс төрийн захиргаа, төрийн хууль тогтоох төв байгууллагаас эрх барих байгууллага Улсын Их Хурлаас батлагдсан хууль  хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөсөө хойш хууль дээр заагдсанаараа л мөрдөгдөх ёстой гэдэг нэг зүйл хэлээд байна. Гэтэл Засгийн газар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буюу бүхэл бүтэн 2 жил гара*******йн дараа газрын тосны хайгуулын Т-1, О*******-5-д нэг талбайд уламжлалт ус, газрын тосны нүүрсний давхаргын газ, газрын тосны нүүрсний давхаргын метан хийн үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээг “П р*******” компанитай холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгогдсон. Энэ дээрээс би холбогдох хууль тогтоомжийн дагуу гэдгийг тодруулж байгаа. Учир нь хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс ирүүлж байгаа тайлбар дээр бид нар Засгийн газрын тогтоолыг биелүүлсэн. Нэгэнт төрийн эрх барих дээд байгууллага үүрэг болгосон учраас бид нар үүнийг биелүүлэхээс өөр аргагүй гэдэг тайлбарыг хэлүүлээд байгаа. Зүгээр шууд байгуул гэсэн эрхийг олгоогүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу гэдгийг анхаарч үзээгүй.

            Өөрөөр хэлбэл, хуульд заагдсан хугацааг бүхэл бүтэн 2 жилээр хэтрүүлсэн байгааг энэ хууль тогтоомжид нийцүүлж байгуулах гэдгийг зөрчлөө гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гээд, 4.2.1-д хуульд үндэслэх гэж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 24 дугаар зүйлийн 24.2-т, Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж байгаа юм. Тэгэхээр үүн дээр талуудын ирүүлсэн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас анзаараад үзэхээр Ашигт малтмал, газрын тосны газар энэ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг огт хэрэгжүүлсэнгүй. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга н.Б “П р*******” компаниас “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулах саналаа ирүүлсэн. Тус саналаас харахад зөвхөн Засгийн газартай “Бүтээгдэхүүн хуваах гэрээн” дээр Засгийн газрын төрд эзэмшүүлэх хувь дээрээ л маргаад байснаас биш хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс хэлээд байгаа, метан хийг хайх ажиллагаа шинэ, Монгол Улс ерөөсөө энэ талаар огт туршлагагүй, мэдлэггүй, мэдээлэлгүй гадаад дотоодын эксперт шинжээчдийг томилж ажиллуулж дүгнэлт гаргуулж авах ёстой гэж тайлбар хэлээд байдаг боловч энэ баримтуудаас харахад ийм ажил огт хийгдээгүй. Зөвхөн төрийн эзэмших хувийг 3%, 4%, сүүлдээ нэг байж байгаад 11% дээр л тогтсон ийм ажиллагаанууд л хийгдсэн болохоос биш өөр ажиллагаанууд хийгдээгүй. Тэгэхээр нэгэнт энэ 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулах саналыг хүргүүлсэн албан тоот дээр маш эхний 2 жилдээ маш их ус гарна. Өөрөөр хэлбэл гадаргын ус биш гүний ус, говь өнөөдөр юу болоод байгаа талаар, яаж байгаа гэдгийг бид нар бүгдээрээ мэдэж байгаа. Хөрс хэчнээн эмзэг билээ говь усны нөөц хэр билээ, гэтэл бүхэл бүтэн 2 жилийн турш гүний ус, асар их хэмжээний ус гэж бичсэн байгаа юм.

            Маш их хэмжээний ус энэ их усыг асгасан тохиолдолд тэр бүс нутаг юу болох гээд байгаа талаар “О******* г******* х*******” төрийн бус байгууллагын гол объектив эрхийн маргааны үндэслэл болж байгаа юм. Хамгийн гол учир, төрийн бус байгууллагын зорилго нь О******* голын урсцыг Улаан нуурт хүргэх гэж байгаа боловч, өнөөдөр шүүх дээр гаргаж өгсөн Төв Азийн гадагшаа урсгалгүй ой сав, О******* гол энэ говийн бүс нутаг бүгд хамаардаг. Зөвхөн Монгол Улс эдийн засаг дээрээ тулгуурлаад эдийн засгийнхаа өсөлт, бусад зүйлийг харна гэхээсээ илүүтэй дэлхийн өмнө хүлээсэн үүргээ умартсан үйл ажиллагаа болчихлоо. Газрын тосны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дээр Монгол Улсын Олон улсын гэрээ нь энэ хуульд зааснаар өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө гээд бид нар өнөөдөр дэлхийн өмнө хүлээчихсэн үүргээсээ умартсан гэдгийг би хэлэх гээд байгаа юм. Хамгийн гол нь Иргэний улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн тухай фактын 2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэг дээр “ямар ч тохиолдолд аливаа ард түмнийг оршин байх хэрэглүүрээс нь салгаж үл болно” гэсэн зохицуулалт байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын, манай улсын фактын 2 дугаар зүйлийн 2.1, 2.3 дээр ямар ч тохиолдолд аливаа ард түмнийг ямар ч тохиолдолд оршин байх хэрэглүүрээс нь салгаж үл болно гэдэг. Тэгэхээр бид нар зүгээр өнөөдөр нэг “О******* г******* х*******” төрийн бус байгууллага хийрхэж энэ улс орны эдийн засагт үр нөлөө өгөх гэж байгаа бодитой төслийг зогсоох гэж, түүнчлэн нэг аж ахуйн нэгж байгууллагатай тэрсэлдэж энд зогсоогоогүй. Хамгийн гол нь усны нөөц ямар билээ гэдэг асуудал дээр л анхаарлаа хандуулж, байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны байгалийн тэнцэл алдалтаас хамгаалуулах энэ зүйл дээр нь анхаарч ажилладаг учраас үүнийг анхаарч өгөөч гэж шүүхээс хүсэж байгаа юм. Тэгэхээр бид нар Засгийн газар, хуульд заагдсан хуулиа дээдлэх, хуульд үндэслэх зарчмынхаа дагуу ажилласан бол бид нар олон юм хэлэхгүй. Нэгэнт хуулийн дагуу хэрэгжчихсэн, үүнийг зогсоож болохгүй. Тэгэхээр хуулиа зөрчвөл, хуулиа зөрччихсөн гэдгийг талууд тайлбарлахдаа бид нар энэ метан хийн олборлох асуудал маш шинэ, Монголд судлагдаагүй гэж байгаа мөртлөө бодит байдал дээр төрийн эзэмших хувь дээрээ л маргаж байсан болохоос биш энийг ямар байдлаар тодруулсан юм, аль улсын ямар эксперт шинжээчдийг томилж ажиллуулаад “П р*******” ХХК юу гэсэн хүсэлт өгөөд Төрийн захиргааны төв байгууллага нь энэ дээр ажиллаж байсан юм гэдэг асуудал тодорхойгүй байгаа учраас үүнийг цуцалж өгөөч. Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах боломж бий. Энэ компанид өөрт нь эрх нь байгаа. Тэгэхээр стратегийн өмгөөллийн асуудал гэдэг л үүн дээр байгаад байгаа юм. Төрийн захиргааны төв байгууллага хуулиа үндэслээд бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллага нь төрийн захиргааны байгууллагатайгаа хамтарч ажиллахдаа мөн хуулиа биелүүлж ажиллаач гэдгийг л хийх гэсэн стратегийн өмгөөллийн гол учир шалтгаан энэ дээр байгаа. Нийтийн эрх ашиг, хүрээлэн буй орчин асар их хэмжээний хор хохирол учруулахуйц ийм үйл ажиллагаа байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэсэн ийм тайлбар хэлье” гэв.

            2.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            “Засгийн газраас ч тэр, энэ төрийн захиргааны байгууллагаас ч тэр үйл ажиллагаа явуулахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж хөндөгдөх тэр хүмүүст сонсох ажиллагааг ерөөсөө огт хийхгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газраас түрүүн нотлох баримтаар хүргүүлсэн бичиг дээр нь жишээлбэл аль хэзээний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж, хөндөгдөж байгаа тэр хүн, хүмүүст Засаг дарга нар нь дэмжиж ажиллана уу гэдэг үүрэг даалгаврыг албан бичгээр шахалт байдлаар өгдөг. Гэтэл түүнээс өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан сонсох ажиллагаа огт хийхгүй, гэнэт нөгөө компаниуд нь очдог, жирийн иргэд нь юу болов, яав, яасан гээд цоо шинэ зүйлтэй нүүр тулдаг сюрпризийн байдалтай Засгийн газрын бодлого явж байна. Тэгээд тухайн орон нутгийн иргэдийн гол мэдэж байгаа зүйл уур амьсгалын өөрчлөлт, аж ахуй амьдрал, аж ахуйгаа залгуулан амьдарч байгаа малчин иргэдэд эдийн засгийн хувьд ч их хохиролтой, бэлчээр нь байхгүй, тэнд нь очоод л уул уурхайн үйл ажиллагаа явуулж байдаг, хөөгдөж, туугдаж байдаг гээд дараа дараагийн асуудлууд бас бий болоод байна гэдгийг нэмж хэлмээр байна. Мөн сонсох ажиллагаа гэдэг нь түрүүний хэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан нөхцөл байдлын талаар тогтоох гэж заасны дагуу хуулиа баримтлахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан байна. Би өөрөө Д аймгийн Сайхан-Овоо суманд төрж өссөн хүн. Яг тэнд одоо миний ах дүү, хамаатан садан, малчин өрх айл амьдарч байгаа. Тэнд өнгөрсөн намар яг л ийм юм болсон. Гэнэт гуравдагч этгээдээс хайгуул хийгээд оччихсон өрөм тавьчихсан. Тэгсэн байгаль орчинд нарийвчилсан үнэлгээнд хуурамчаар хууль бусаар тогтоолыг нь үйлдчихсэн. Үүнийг шүүхээр тогтоолгоод хүчингүй болгоод прокурор, цагдаагаар явсан. Энэ мэтчилэн Засгийн газрын бодлого энэ хуулийг уландаа гишгэсэн байдалтайгаар явагдаж байна. Компаниудад буруу өгөөд байх хэцүү болчхоод байгаа юм. Засгийн газар өөрөө нэгдсэн нэг бодлоготой баймаар байна гэдгийг хэлмээр байгаа юм. Дээрээс нь шинэ сэргэлтийн бодлоготой холбоотой Ашигт малтмал, газрын тосны газраас нотлох баримтаар бичиг хүргүүлсэн байна. Тухайн бичиг дээр эрчим хүчний сэргэлт өөрсдөдөө хамааралтай зүйлүүдээ оруулсан байна. Гэтэл ногоон үржлийн сэргэлт гэж дахиад байгаа.

            Шинэ сэргэлтийн бодлого дотор юу гэж байгаа гэхээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэх гээд бүр үндэсний хөтөлбөр байгаа. Цөлжилтийн нэн хүчтэй, зэрэглэлд өртсөн газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тогтоон барьсан байна гэдэг шинэ сэргэлтийн бодлогын зорилт дотор нь байгаа. Гэтэл бид нарын говийн бүс нутаг нь нэн хүчтэй цөлжилттэй гэдэг, Монгол Улс нийт 78%-ийн цөлжилттэй, говийн бүс нутаг нэн хүчтэй зэрэглэлд багтаж байгаа. Гэтэл үүн дээрээ дахиад нэг газрын хөрсөнд нөлөөлөх үйл ажиллагааг, байгаль орчинд нөлөөлөх үйл ажиллагаагаа бодлогоор зохицуулахгүйгээр тэр чигээр нь тусгай зөвшөөрөл олгосон бүтээгдэхүүн хуваах гэрээг хараад эргэлзэж байна. Дандаа говийн бүс нутаг. Тэгэхээр тухайн шинэ сэргэлтийн бодлого дотроо ч гэсэндээ энэ зорилт, зорилгууд нь хоорондоо зөрчилдөөд байгаа юм биш үү, бид стратегийн өмгөөлөл гэж хэлээд байгаа нь Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Ашигт малтмал, газрын тосны газар аливаа тусгай зөвшөөрлийг олгохдоо бүх юмыг тооцоод ард иргэдээ бодоод дээрээс нь байгаль орчныхоо төлөв байдлын үнэлгээ бүх зүйлээ ул сууриар нь тодорхой хийгээд, хэн хэндээ хожих зарчимтайгаар олгодог байхыг бид нар дэмжинэ. Тэгэхгүйгээр нэгт хуулиа зөрчжээ, хоёрт иргэд олон нийтээсээ огт асуухгүйгээр бүх зүйлийн дээр хаан мэт суучихсан, шууд олгодог, дэмжих хэрэгтэй, дэмжихгүй бол та нарыг хорино барина гэдэг айдас түгшүүртэйгээр өнөөдөр иргэдийг оруулсан. Тэр жишээгээр бид нар ч гэсэн яваад одоо төрийн бус байгууллагууд л ингэж тууштай явахгүй бол иргэд нь эсэргүүцээд явангуут яаж байна гэхээр чи дэмий юм хийлээ, хуулийн дагуу яв гэдэг. Хөөрхий хууль мэдэхгүй иргэдийг айлгадаг, дарамталдаг, эсвэл торгодог, шүүх, цагдаад өгдөг, нөгөө хүмүүс нь уг шалтгаанаар хөдлөхгүй болчихсон. Төрийн бус байгууллагуудын хувьд бамбай болоод явж байгаа ч гэсэн үүний цаана асар их дарамтууд ирсээр л байдаг. Та нар боль та нар ингэж байна, шүүх, цагдаа дээр хүртэл өчнөөн дуудагдаж байх жишээний. Тэгэхээр Засгийн газрын нэгдсэн бодлого байгаа юм уу, Засгийн газар гэж асуугаад байгаа нь бид нарын хувьд Засгийн газар бодлого байхгүй учраас өнөөдөр үүл тамаа бараад ясаа цайлгаад гэдэг шиг шүүхэд нэхэмжлэл гаргаад, шүүх танхимд мэтгэлцээд сууж байна. Хэрвээ бодлоготой байсан бол мөн хууль ёсны дагуу байсан бол бид нар нэхэмжлэл гаргаад явахгүй, харин ч дэмжээд хамтраад явах байсан. Тэгэхээр дээрх зүйлүүдийн хүрээнд манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэж хүсэж байна” гэв.  

            2.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

            1."Т******* р*******" ХХК /хуучин нэрээр "П р*******" ХХК/ нь Ашигт малтмал, газрын тосны газартай байгуулсан эрлийн гэрээний үндсэн дээр Б, О*******-V, Т-1 талбайд эрлийн ажлыг хийж гүйцэтгэн, Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д" Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын анхдагч материал, үр дү*******йн тайлан мэдээг төрийн захиргааны байгууллагад өгч дүгнэлт гаргуулах үүрэгтэй" гэж заасны дагуу 2014 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын Техникийн зөвлөлийн хурлаар тус компанийг эрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэсэн байна. Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т "Эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын үр дү*******йн тайланг төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлнэ" гэж заасны дагуу "Т******* р*******" ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу хайгуулын талбайд захиалгад тооцож, Уул уурхай сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 202 дугаар тушаалаар баталсан "Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам"-д заасан баримт бичгүүдийг бүрдүүлж ирүүлсэн байна. Уул уурхайн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 202 дугаар тушаалаар баталсан "Гэрээлэгчийг сонгон шалгаруулах журам"-ын 2.2.2-д "...Төрийн захиргааны байгууллага нь сонгон шалгаруулалтын үйл ажиллагааr гүйцэтгэхтэй холбогдуулан тухай бүр "Ажлын хэсэг", "Үнэлгээний хороо"-г байгуулна" гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар үнэлгээний хороо байгуулан ажилласан.

            2."Т******* р*******" ХХК-тай уламжлалт бус газрын тосны хайгуулын талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ажил нь Монгол Улсын хувьд анхны нүүрсний давхаргын метан хийн гэрээний нэг, хууль тогтоомжоор бүрэн зохицуулагдаагүй цаг үед хийгдэж байсан, олон улсын жишгийг судлах, Засгийн газрын 2015 оны "Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар батлах тухай" 104 дүгээр тогтоолоор батлагдсан загвар нь уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбоотой харилцааг бүрэн зохицуулаагүйтэй холбоотой гэрээний нөхцөлийг уламжлалт бус газрын тосны чиглэлээр боловсруулах, судлах ажлаас шалтгаалан гэрээлэгчийг сонгон шалгаруулах журамд заасан ажлууд хийгдэхэд хугацаа орсон тул уг хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д "Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна" гэж, 35 дугаар зүйлийн 35.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бол захиргааны байгууллага оролцогчийн хүсэлтээр анх тогтоосон хугацаанаас илүүгүй хугацаагаар нэг удаа хугацааг сунгаж болно" гэж заасны дагуу зохицуулагдсан ба Газрын тосны тухай хуульд захиргааны байгууллагын хугацаа сунгах үйл ажиллагааг тухайлсан зохицуулсан харилцаа байхгүй болно.

3.Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Засгийн газар газрын тосны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 7.1.8-д "бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, цуцлах эрхийг олгох, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн хүлээсэн эрх, үүргийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх" гэж заасны дагуу Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн "Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай" 57 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын Б, О*******-V, Т-1 талбайд уламжлалт бус газрын тосны /нүүрсний давхаргын метал хий/ үйл ажиллагаа явуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээг "П р*******" ХХК-тай холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон байна. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Агентлаг нь дараах нийтлэг асуудал эрхэлнэ" гэж, 7.1.1-д "хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах" гэж заасны дагуу Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн "Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай" 57 дугаар тогтоолоор "П р*******" ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах эрх олгогдсоны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар болон "П Р*******" ХХК-ийн /Гэрээлэгч/ хооронд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хайгуулын Б, О*******-V, T1 талбайнуудад нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д "нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй" гэж заасан. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д "Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараах зүйл хамаарна, 52.5.1-д "захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн" гэж заасан гэтэл нэхэмжлэлийн шаардлагад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            “Одоо “Т******* р*******” ХХК буюу хуучин нэрээр “П Р*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Үүний дагуу ажлыг хийж гүйцэтгэж, Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу уламжлалт газрын тосны эрэлт хийсэн этгээд эрлийн ажилд анхдагч материал, үр дү*******йн тайлан мэдээ төрийн захиргааны байгууллагад өгч дүгнэлт гаргуулсны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах боломжтой гэсэн үндсэн баримтууд нь байгаа. Үүнтэй холбоотой асуудлаар бүртгэлгүй болох гэрээг байгуулах ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны 200 дугаар тушаалаар гэрээлэгч сонгон шалгаруулах журмын дагуу Хадлан, ашигт малтмалтай холбоотой гаргасан учраас үнэлгээнд ороод 2, 3 ажлын хэсэг ажилласан байдаг юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хугацааг тодорхой заагаад өгчихсөн байдаг. Энэнтэй холбоотой асуудлаар Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаар тогтоол хүчингүй болгох, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг хүчингүй болгох, 2015 оны 03 сарын 30-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эрлийн гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлсон байдаг. Тэгэхдээ энэ хугацааг ямар нэгэн байдлаар хойш нь зохицуулж, асуудал нь Газрын тосны тухай хуульд зохицуулаагүй, захиргааны ерөнхий хуулиар холбогдох нотлох баримтаар зохицуулаад ухраагаад явж байгаа асуудал.

            Нэхэмжлэгч нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь болох захиргааны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хугацаандаа шийдвэр гаргаагүй, Засгийн газарт уламжлаагүй, Засгийн газар мөн хугацаандаа шийдвэр гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн үндэслэл 2 нь өөрөө хараахан авцалдахгүй байна гэж үзэж байгаа. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт байгаль орчны баялаг хамгаалах дүрмийн зорилго бүхий олон нийтийн байгууллага, байгаль орчны менежментийн эрхлэх, нөхөрлөл байгаль орчныг хамгаалах талаар дараах арга хэмжээг явуулна гэж байгаа. Энд дүрмийн зорилгодоо нийцсэн олон нийтийн байгууллага юм. Төрийн бус байгууллага нь дүрмийн зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулна. Энэ хуулийн 32.1.1-д байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, гэм буруутай этгээдээс байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах,  асуудлаар бол сум, дүүргийн Засаг дарга нартайгаа хамтарч учирсан хохирлыг арилгуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д олон нийт, нийтийн ашиг сонирхолд нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн маргаж буй асуудлаар хангалттай сонирхлыг илэрхийлсэн, ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаар нотлох баримтаа илэрхийлэх ёстой. Гэтэл “О******* г******* х*******” төрийн бус байгууллагын ямар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа нь ойлгомжгүй байна. Зөвхөн Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйл, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага хуулийн хугацаанд шийдвэр гаргаагүй, Засгийн газарт уламжлаагүй гэсэн асуудлаар бол нэхэмжлэлийн ашиг сонирхол нь зөрчигдсөн гэсэн байдлаар нэхэмжлэл гаргах журам нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хангагдахгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Төрийн бодлогын хувьд Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гаргасан байдаг. Хуралдааны тэмдэглэлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор дотоодын түүхий эдэд тулгуурласан, Засгийн газрын тос боловсруулах үйлдвэр барихтай холбогдуулан газрын тос хайх, ашиглах үйл ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд дэмжин ажиллахыг Засгийн газрын гишүүдэд бүх аймгийн Засаг дарга нарт үүрэг болгон даалгачихсан байгаа.

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга нар Засгийн газрын шийдвэр, тогтоолыг мөн Ашигт малтмал, газрын тосны газар Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Мөн Улсын Их Хурлаас 2021 оны 206 дугаар тогтоолоор шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд газрын тосны баталгаат нөөцийг өсгөх асуудал нэн тэргүүнд шаардлагатай. Энэ байдлыг ханган ажиллахыг Улсын Их Хурлаас шаардлага тавьсан. Үүнтэй холбоотойгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж ажлын хэсэг, мөн Үнэлгээний хорооны ажил үндсэн дээр Засгийн газарт хүргүүлж, Засгийн газраас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан талбайнуудад холбогдох хууль, журмын дагуу гэрээ байгуулж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болгосон. Газрын тостой холбоотой гэрээг цуцлах эрх олгох, түүнчлэн сунгах асуудал нь эрх хэмжээний хүрээнд Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газар гэрээ байгуулах үүргийг манайд эрх олгож, үүрэг өгсөн байгаа. Энэнтэй холбоотой асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын хувьд Газрын тосны тухай хуульд зааснаар хууль, журмын дагуу гэрээ байгуулж ажилласны дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар нэгэн байдлаар хөндөгдөөгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

            2.5.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

            “О******* г******* х*******” ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэрэгт тус "Т******* р*******" ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

"Т******* р*******" ХХК нь 2011 онд "П р*******" нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 2015 оны 3 дугаар сарын 30 болон 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд Газрын тосны газартай Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 3 жилийн хугацаанд Т-1, Богд-4, О*******-5 талбайд тус тус эрлийн ажлыг гүйцэтгэсэн. Газрын тосны тухай хуульд заасны дагуу дээрх 3 талбайн эрлийн гэрээний хэрэгжилтийг Ашигт малтмал, газрын тосны газырн Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалын техникийн зөвлөлийн 2017 оны 7-р сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэж, гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн гэж дүгнэсэн байдаг.

            Ийнхүү 3 талбайн Эрлийн гэрээний дагуу хийгдсэн эрлийн ажил амжилттай дуусч, ажлын үр дүн сайн гарсан тул компани Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу 2017 оны 9-р сарын 18-ны өдөр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн. Засгийн газрын 2015 оны 3-р сарын 16-ны өдрийн 104 дүгээр тогтоолоор "Газрын тосны хайгуул ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх төрийн захиргааны байгууллага болон гэрээлэгч нарын хооронд байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар"-ыг баталсан байдаг. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах хэлцлийн шатанд ороход тус гэрээний загвар нь уламжлалт газрын тосны буюу түүхий тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг зохицуулахад тохирсон загвар байсан. Энэ нь тус компанийн хайгуул хийх чиглэл болох уламжлалт бус газрын тос тэр дундаа нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд огт тохирохгүй байсан. Хийгддэг ажиллагааны ялгааг дурдахад хайгуул хийгддэг гүний хувьд зөрүүтэй байдгаас шалтгаалан ашигладаг аргачлал, технологиуд тэс өөр, метан хийн нөөцийг тогтоохын тулд нүүрсний сав газрын хэмжээг тодорхойлох шаардлагатай байдгаараа олон төрлийн нэмэлт ажиллагаанууд хийгддэг. Цаашлаад манай компанийн байгуулсан уламжлалт бус газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний хувьд манай улсын анхны гэрээнүүдийн нэг тул төрийн захиргааны байгууллагын хувьд ч тэр, манай компанийн хувьд ч тэр олон улсын туршлага, жишгийг судлах зайлшгүй шаардлага үүссэн.

            Иймд гэрээ байгуулах хүсэлт гаргасан компанийн хувьд нүүрсний давхаргын метан хийн салбар хөгжсөн улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг хуульч нараас зөвлөх үйлчилгээ авч, зөвхөн энэ чиглэлийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг зохицуулсан гэрээний төслийг боловсруулах үйлчилгээг авсан.

            Боловсруулж дууссан гэрээний төслийг монгол хэл рүү орчуулах, Газрын тосны тухай хууль болон мөн хуулийн дагуу батлагдсан дүрэм, журамд нийцүүлэх, хоёр талаас гэрээний үндсэн тохиролцоог хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэхэд хугацаа авах шаардлага үүсч байсан ч энэ нь Газрын тосны тухай хуульд заасан Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй байгаа тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үйл ажиллагаа явуулах тохиолдолд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх, үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх эрхийг нь зөрчинө гэж дурдсан. Уламжлалт бус газрын тосны хайгуулын ажиллагааг нэг байршилд дээд тал нь 3 хүртэл долоо хоног хийдэг. Энэ хугацаанд тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулах ойрын бүсэд амьдарч буй иргэдэд бага хэмжээний дуу чимээний нөлөө, автомашин зорчин өнгөрөх явцад үүсэх тоосжилтын нөлөө үүсэхээс өөрөөр нутгийн иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө бага. Харин орон нутгийн иргэдийн амьжиргааны хувьд тус төсөл хэрэгжсэнээрээ ажлын байр нэмэгдэх, дэд бүтэц хөгжих, орон нутгийн төсөв нэмэгдэх, малчдаас малын гаралтай бүтээгдэхүүн худалдан авснаар өрхийн амьжиргаа нэмэгдэх зэрэг олон эерэг нөлөөллүүд үүснэ. Улс орны хувьд нүүрсний давхаргын метан хийн нөөцөө тогтоож, ашиглаж эхэлснээр эрчим хүчний хараат байдлаас гарах, нүүрс торогчийн ялгарлыг багасгах, түүхий нүүрсний хэрэглээг багасгаж метан хийн хэрэглээнд оруулснаар Монгол Улсын тулгамдаж буй том асуудлуудын нэг болох агаарын бохирдлыг бууруулах зэрэг олон эерэг нөлөөллүүдийг үүсгэнэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаа шиг сөрөг нөлөөг учруулах боломжгүй, учруулсан нөхцөл байдал ч үүсээгүй болно. Тиймдээ ч Засгийн газраас хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчинд хохирол бага үүсгэдэг хэр нь өндөр хэмжээний ашиг тусыг улс оронд өгөх энэхүү нүүрсний давхаргын метан хийн салбарыг хөгжүүлэх ажлыг эхлүүлж, 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаар тогтоолоор тус компанитай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгож, 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Т-1, О*******-5, Богд-4 талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан.

            Ийнхүү гэрээ байгуулагдсан тул Ашигт малтмал, газрын тосны газраас Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасны дагуу хайгуулын талбай хамарч буй нутгийн захиргааны байгууллагуудад мэдэгдсэн байдаг. Эдгээрээс гадна нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 болон 52.5.5-д заасан хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн, нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй талаар огт дурдаагүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            2.6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

            “Манай компани уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхрын метан хийн Богд-4, О*******-5 гэсэн 3 талбайд 2015 оны 03 сарын 30-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эрлийн гэрээ байгуулаад  эрлийн ажлаа эхлүүлсэн. Эрлийн ажлуудаа хийж дуусаад 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Ашигт малтмал, газрын тосны газрын техникийн зөвлөлийн хурал дээр дүгнүүлээд хангалттай биелүүлсэн гэж үзсэн байдаг.

            Үүний дараа хуулийн хугацаа буюу 60 хоногийн дотор 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулах хүсэлт Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулах хүртэлх хугацаатай маргаж байна гэж ойлгож байгаа. Хугацааны хувьд манай энэ нүүрсний давхаргын метан хий буюу уламжлалт бус газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ Монгол Улсад байгуулагдсан. Ингээд анхны гэрээг гэрээлэгчээр хүсэлт гаргасан компани нь манайх байсан. Үүнээс өмнө түүхий тос буюу уламжлалт газрын тос дээр 3 гэрээ байсан. Тэгээд яг тэр түүхий тосондоо зориулсан загварыг Засгийн газраас Бүтээгдэхүүн хуваах гэрээний загвар гээд баталчихсан. Тухайн гэрээгээрээ шууд талууд гэрээгээ байгуулах гэсэн нөгөө уламжлалт газрын тос, түүхий тос, уламжлалт бус тэр дотроо энэ метан хийг хайх, ашиглахтай холбоотой зохицуулалт бол яг гэрээний загвар дээрээ тохирохгүй байсан. Төр нь өөрөө ч, төрийн байгууллагын хувьд ч эхний бөгөөд анхны гэрээ байсан. Манай компани өөрсдөө гэрээг ямар байдлаар байгуулах талаар мэдэхгүй байсан тул Австрали улсын нэр бүхий хуулийн фирмээс зөвлөгөө авч гэрээний төслийг боловсруулан гэрээний хоёр тал харилцан гэрээний нөхцөлийг тохиролцоод метан хийн хайгуул ажилтай нийцүүлж гэрээгээ байгуулсан. Энэ хугацаанд энэ гэрээний төсөлтэй холбоотойгоор хугацаа алдсан алдаа байгаа. Хугацааны хувьд нэхэмжлэгчийн маргаж буй талбай буюу Д аймгийн Сайхан-Овоо сум дээр  2022 оны 11 дүгээр сард эхний өрмөө тавьсан. Тэгээд эсэргүүцэл үүсэж манай кемпийг нурааж бослого гарсан учраас ажил зогссон байдаг юм. Мэргэжлийн байгууллагаас яг энэ ургамал, ус, хөрс, амьтан агаарт орчны хяналт шинжилгээг хийгээд тус бүр дээр нь 2023 онд гаргасан тайланг хүргүүлсэн. Өрөмдлөгийн ажлын дараа ямар нэгэн байдлаар хүрээлэн буй орчинд нь ямар нэгэн хохирол үүссэн гэсэн дүгнэлт гараагүй. Дүгнэлтээр байгаль орчны төлөв байдал хуучин хэвдээ орсон байна, нөхөн сэргээлтийн ажлууд нь хийгдчихсэн байна гэж дүгнэгдчихсэн байгаагаас харвал нэхэмжлэгчийн яриад байгаа шиг тийм хор хохирлыг бол хүрээлэн буй орчинд учруулах ямар ч үндэслэл байхгүй.  Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хийгдэх ажлын талбайнуудад метан хий байгаа эсэхийг ч бид нар мэдэхгүй, улс ч судлаагүй байгаа. Одоогоос эхлэн хувийн байгууллагууд судлаад явж байна л даа. Монгол Улс бол байгалийн хийн нөөц байхгүй, харин нүүрсний нөөц ихтэй, нүүрс нь доторх давхаргад боловсрох үедээ үүсчихсэн метан хий гэдэг ийм хийний нөөц ихтэй орон юм байна гэсэн судалгаа л байдгаас яг энд байна байгаа юм байна эсвэл байхгүй юм байна гэсэн судалгааны ажил байхгүй. Монгол Улсын хэмжээнд хамгийн тулгамдаж буй асуудал бол хорт утаа буюу түүхий нүүрс түлж байгаа асуудал. Гадны том утаатай орнууд утаанаасаа салсан хоёр жишээ байдаг бөгөөд нүүрс түлэхийг нь болиулах, тэгээд түлж байгаа юмыг нь өөрчлөх гэсэн сонголт байгаа.

            Улс орон өөрөө утаатайгаа тэмцэхэд энэ газрын хөрсөнд байгаа тэр нүүрсэн дотор нь байж байгаа метан газаа гаргаж ирээд ашиглаад түүхий нүүрсээрээ сольж бид нар хэрэглээгээ өөрчлөхөөс өөр ямар ч арга байхгүй. Тийм учраас энэ шинэ сэргэлтийн бодлогодоо Улсын Их Хурал оруулж байна. Засгийн газраас улсад нөөц байгаа юм чинь метан газаа л гаргаад ирье, метаныг гаргахад нүүрсийг гаргаж ирэх ямар ч шаардлага байхгүй. Тодорхой хэдэн зайнуудад 3-аас 4 цооногууд, тэр нь өөрөө ерөөсөө 8-аас 9 см-ийн диаметртэй ийм нарийхан цооногууд газаа соруулаад л авчихна. Энд байгаль орчныг бохирдуулах ямар нэг нөхцөл байдал бий болохгүй. Тэр ус гарч байгаа асуудал болбол тэрийг яг нүүрсний давхарт байж байгаа усыг гаргана гэж манай геологичид тайлбарлаад байгаа. Энэ бол яг гүний ус бол биш, нүүрсний давхарт нь байж байгаа ус нь эхлээд гарах юм байна. Метан хийг гаргалаа гэж үзэхэд эхлээд тэр нүүрсний давхарт нь ус байгаа юм байна, тэрийг нь эхлээд гаргаад дахин яаж ашиглаж болох вэ гэдэг шийдлүүдээ тогтоогоод тэр орон нутагтаа ч ашиглана, эргээд өрмийн машиндаа ч ашиглана. Хайгуулын ажлыг Говь-Алтай, Ө аймгуудад хийж байна. Нэг айлын хашааны хэмжээтэй газар дээр нарийхан жижигхэн сооногоор үзчихээд л 10 хоногийн хугацаанд хайгуулын ажил явагдана. Нэхэмжлэгч төрийн бус байгууллагын ярьж байгаа шиг байгаль орчныг гамшгийн хэмжээнд талхалсан сүйтгэсэн зүйл байхгүй гэдгийг тайлбарламаар байна” гэв.

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “ашиг малтмалын эрх зүйн хүрээнд үүссэн” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч “О******* г******* х*******” төрийн бус байгууллага нь нийгэмд  нээлттэй үйлчилдэг,  бүс нутгийн иргэдийн дунд болон голын эргийн дагуу байгаль хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулах, голын голдирлыг нь эвдэн, урсцыг нь багасгаж, экологийн тэнцвэрт бус байдал бий болгож буй хүний буруу үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг үе шаттай зохион байгуулах, хүний буруутай үйл ажиллагааны улмаас мөхлийн ирмэгт хүрч буй О******* гол-Улаан нуурын усны нөөцийг хамгаалалтад авах, сайжруулах ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар гүйцэтгэх зорилготойгоор Д аймгийн Сайхан-Овоо суманд байгуулагдсан хуулийн этгээд байна.

2.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дара******* шаардлагыг хангасан байна” гээд мөн зүйлийн 18.3.1-т “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх” гэж, мөн зүйлийн 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэжээ.

2.3.Мөн нэхэмжлэгч “О******* г******* х*******”  төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байгаа ба Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4-т заасан журмын дагуу 2020-2022 оны үйл ажиллагааны тайлангаа Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байгаа  ба 2023 оны тайлангаа Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байгаа гэж тайлбарласныг хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.

            2.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дара******* зүйл хамаарна” гээд мөн зүйлийн 52.5.5-д “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” гэж тодорхойлжээ.

            2.5.Нэхэмжлэгч “О******* г******* х*******” төрийн бус байгууллагын өмгөөлөгч  нь нэхэмжлэлийн үндэслэлийн “хангалттай сонирхол”-оо:

2.5.1.П р*******” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн дотор бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлэх, Ашигт малтмал газрын тосны газар 2017 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн дотор эцэслэн тохирсон төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, төрийн захиргааны төв байгууллага 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн дотор хянаж үзээд саналаа Засгийн газарт хүргүүлэх, Засгийн газар 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн дотор гэрээ байгуулах эсэх талаар шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл хуульд заасан хугацааг бүхэл бүтэн 2 жилээр хэтрүүлсэн;

2.5.2.Энийг хэлээд байгаагийн учир хууль бол хууль байх ёстой гэдэг ерөнхий зарчмыг үндэслэж байгаа;

2.5.3.Энэ газар түүний баялаг, тэгээд иргэдийн өөрийнх нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчиж болзошгүй ийм нөхцөл байдал харагдаж байна гэдэг үүднээс нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэлээ гаргаж байгаа;

2.5.4.метан хийг хайх ажиллагаа шинэ, Монгол Улс ерөөсөө энэ талаар огт туршлагагүй, мэдлэггүй, мэдээлэлгүй гадаад дотоодын эксперт шинжээчдийг томилж ажиллуулж дүгнэлт гаргуулж авах ёстой гэж тайлбар хэлээд байдаг боловч энэ баримтуудаас харахад ийм ажил огт хийгдээгүй;

2.5.5.“Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулах саналыг хүргүүлсэн албан тоот дээр маш эхний 2 жилдээ маш их ус гарна гэсэн. Энэ гадаргын ус биш гүний ус, говь өнөөдөр юу болоод байгаа талаар, яаж байгаа гэдгийг бид нар бүгдээрээ мэдэж байгаа. Хөрс хэчнээн эмзэг билээ говь усны нөөц хэр билээ, гэтэл бүхэл бүтэн 2 жилийн турш гүний ус, асар их хэмжээний ус гэж бичсэн;

2.5.6.Иргэний улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн тухай фактын 2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэг дээр “ямар ч тохиолдолд аливаа ард түмнийг оршин байх хэрэглүүрээс нь салгаж үл болно” гэсэн зохицуулалт байдаг. Нэгдсэн үндэсний байгууллагын, манай улсын фактын 2 дугаар зүйлийн 2.1, 2.3 дээр ямар ч тохиолдолд аливаа ард түмнийг ямар ч тохиолдолд оршин байх хэрэглүүрээс нь салгаж үл болно гэсэн;

2.5.7.Засгийн газар, хуульд заагдсан хуулиа дээдлэх, хуульд үндэслэх зарчмынхаа дагуу ажилласан бол бид нар олон юм хэлэхгүй. Нэгэнт хуулийн дагуу хэрэгжчихсэн, үүнийг зогсоож болохгүй. Тэгэхээр хуулиа зөрчвөл, хуулиа зөрччихсөн гэдгийг талууд тайлбарлахдаа бид нар энэ метан хийн олборлох асуудал маш шинэ, Монголд судлагдаагүй гэж байгаа мөртлөө бодит байдал дээр төрийн эзэмших хувь дээрээ л маргаж байсан болохоос биш энийг ямар байдлаар тодруулсан юм, аль улсын ямар эксперт шинжээчдийг томилж ажиллуулаад “П р*******” ХХК юу гэсэн хүсэлт өгөөд Төрийн захиргааны төв байгууллага нь энэ дээр ажиллаж байсан юм гэдэг асуудал тодорхойгүй байгаа учраас үүнийг цуцалж өгөөч.

2.5.8.Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах боломж бий. Энэ компанид өөрт нь эрх нь байгаа. Тэгэхээр стратегийн өмгөөллийн асуудал гэдэг л үүн дээр байгаад байгаа юм. Төрийн захиргааны төв байгууллага хуулиа үндэслээд бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллага нь төрийн захиргааны байгууллагатайгаа хамтарч ажиллахдаа мөн хуулиа биелүүлж ажиллаач гэдгийг л хийх гэсэн стратегийн өмгөөллийн гол учир шалтгаан энэ дээр байгаа гэж тайлбарласан.

2.6.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн үндэслэлийн  хангалттай сонирхлоо:

2.6.1.Засгийн газрын бодлого энэ хуулийг уландаа гишгэсэн байдалтайгаар явагдаж байна. Компаниудад буруу өгөөд байх хэцүү болчхоод байгаа юм. Засгийн газар өөрөө нэгдсэн нэг бодлоготой баймаар байгаа юм.

2.6.2.Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Ашигт малтмал, газрын тосны газар аливаа тусгай зөвшөөрлийг олгохдоо бүх юмыг тооцоод ард иргэдээ бодоод дээрээс нь байгаль орчныхоо төлөв байдлын үнэлгээ бүх зүйлээ ул сууриар нь тодорхой хийгээд, хэн хэндээ хожих зарчимтайгаар олгодог байхыг бид нар дэмжинэ. Тэгэхгүйгээр нэгт хуулиа зөрчжээ, хоёрт иргэд олон нийтээсээ огт асуухгүйгээр бүх зүйлийн дээр хаан мэт суучихсан, шууд олгодог, дэмжих хэрэгтэй, дэмжихгүй бол та нарыг хорино барина гэдэг, сонсох ажиллагаа явуулдаггүй, гэнэт компаниуд очдог, иргэд нь юу болов гээд цоо шинэ зүйлтэй нүүр тулдаг, Засгийн газрын бодлого явж байна.

2.6.3.Засгийн газрын нэгдсэн бодлого байгаа юм уу, бид нар Засгийн газар бодлого байхгүй учраас өнөөдөр үүл тамаа бараад ясаа цайлгаад гэдэг шиг шүүхэд нэхэмжлэл гаргаад, шүүх танхимд мэтгэлцээд сууж байна. Хэрвээ бодлоготой байсан бол мөн хууль ёсны дагуу байсан бол бид нар нэхэмжлэл гаргаад явахгүй, харин ч дэмжээд хамтраад явах байсан гэж тус тус илэрхийллээ.

            2.7.Нэхэмжлэгч “О******* г******* х*******” төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулахаар дүрэмдээ заасан нутаг дэвсгэр нь Д аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Ө аймгийн Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр, Баянгол, Тарагт, Хайрхандулаан сумдын нутаг дэвсгэр хамаардаг байна.

            2.8.Гуравдагч этгээд “П р*******” ХХК-тай холбоотой шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.8.1. “П р*******” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Газрын тосны газартай 15/1 дугаартай “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр Д аймгийн Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Ө аймгийн Баян-Өндөр, Сант, Баянгол, Тарагт, Хайрхандулаан сумдын нутаг дэвсгэрт нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажил хийж гүйцэтгэхээр, эрлийн ажлыг хийж гүйцэтгэх талбайн байршлыг орон нутгийн захиргаанд мэдэгдэх /гэрээний 3.2.2 заалт/, эрлийн үр дү*******йн тайланг төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд нүүрсний давхаргын метан хийн эрлийн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа Газрын тосны тухай хуулийн 17.3-т заасны дагуу ирүүлэх /гэрээний 3.3.4 заалт/ зэрэг асуудлуудыг тохирчээ. /Хх-1-ийн 181-187 д******* тал/

            2.8.2.“П р*******” ХХК 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 25/17 дугаар албан бичгүүдээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа гаргаж байжээ. /ХХ-1-ийн 55-56 д******* тал/

2.8.3.Ашигт малтмал, газрын тосны газрын тосны газрын Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын техникийн зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн  хуралдаанаар “П р*******” ХХК-ийг  “Т-1”, “Богд-IY”, “О*******-Y” талбайнуудад байгуулсан эрлийн гэрээний үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэх дүгнэлтийг гаргасан байна. /ХХ-1-ийн 58-60 д******* тал/

2.8.4.Мөн түүнчлэн Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлийн талаар Ажлын хэсгээс хийсэн хэлэлцээрийн тухай тэмдэглэлийг үйлджээ.

2.8.5.Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3/3308 дугаартай албан бичигт тус газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Бүтээгдэхүүн хуваах гэрээний төсөл, Ажлын хэсгийн дүгнэлтийг захиалга болон 2 хайрцаг бүхий 6 хавтаст баримт бичгийг хүргүүлсэн байсан нь тогтоогдлоо. /Хх-2-ийн 40 дэх тал/

2.8.6.Гэвч “П р*******” ХХК нь “Эрлийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3.3.4-т заасан  дагуу эрлийн үр дү*******йн тайлан  гаргасан эсэх /2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн  хуралдааны тэмдэглэлд 3 талбайд хийсэн тайлангаа 2016 онд хэлэлцүүлсэн гэжээ/, ийм тайландаа төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулсан эсэх, анх бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах ямар санал ирүүлсэн талаар нотлох баримтыг цуглуулахаар шүүхээс шаардсан боловч хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар,  гуравдагч этгээд “П р*******” ХХК, уг асуудлын эрхэлсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Засгийн газраас ийм нотлох баримт ирүүлээгүй тул байхгүй гэж уг ажиллагааг явуулсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

2.8.7.“П р*******” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэхдээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Танилцуулга, яамдаас ирүүлсэн санал, уг саналын товчоо, гэрээний төсөл зэргийг хүргүүлсэн болох нь тус яамны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/3023 дугаар албан бичиг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Х/392 дугаар албан бичиг, түүнд хавсаргасан баримтаар тогтоогдож байна. /ХХ-1-ийн 125, 155-190 дэх тал/

2.8.8.Ингээд Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын “Богд-IY”, “О*******-Y”, “Т-1” талбайд уламжлалт бус газрын тосны (нүүрсний давхаргын метан хий) үйл ажиллагаа явуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээг “П р*******” ХХК-тай холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгож шийдвэрлэжээ. /Нийтэд илэрхий үйл баримт болно/

2.8.9.Засгийн газрыг энэ шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газар нь “П р*******” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан /ХХ-1-ийн 40-42 д******* тал/ үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Нэхэмжлэгч “О******* г******* х*******” төрийн бус байгууллага нь шүүхэд хандаж Засгийн газраас Ашигт малтмал, газрын тосны газарт “П р*******” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт маргаж байгаа боловч Засгийн газрын дээрх эрх олгосон шийдвэр, Газрын тосны тухай хуульд заасан дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны чиг үүргээ хэрэгжүүлсэнтэй маргахгүй байна.

3.2.Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Засгийн газрыг буруутгаж буй нэхэмжлэлийн үндэслэл буюу “хангалттай сонирхлоо” гэж илэрхийлсэн үндэслэлийг анхан шатны шүүх  хүлээн авахгүй.

3.3.Учир нь Засгийн газрын гаргасан төрийн бодлогыг аливаа шүүх хянах, түүнд нь хууль зүйн дүгнэлт өгөх эрхгүйн дээр, Засгийн газарт холбогдох  үйл баримт,  гаргасан шийдвэрийн үндэслэлийн талаар захиргааны хэргийн анхан шатны шүүх хянахгүй, харьяалан шийдвэрлэх эрх хэмжээгүй болно.

3.4.Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч маргаж буй үндэслэлээ:

3.4.1.Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан үйл ажиллагааг нь эрх зүйн зөрчилтэй буюу  Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 17.4, 17.3,17.5, 17.6-д заасан эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын үр дү*******йн тайланг төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлээгүй, 60 хоногийн дотор гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж эцэслэн тохиролцсон төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, яам гэрээний төслийг 30 хоногийн дотор хянаж үзээд саналаа Засгийн газарт хүргүүлэх, Засгийн газар уг саналыг хүлээж авснаас хойш 60 хоногийн дотор гэрээ байгуулах эсэх талаар шийдвэр гаргах, Засгийн газар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор гэрээ байгуулж энэ талаар нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэх зэрэг ажиллагаа хэрэгжээгүй” гэж;

3.4.2.Гуравдагч этгээдийн зүгээс хэлээд байгаа, метан хийг хайх ажиллагаа шинэ, Монгол Улс ерөөсөө энэ талаар огт туршлагагүй, мэдлэггүй, мэдээлэлгүй гадаад дотоодын эксперт шинжээчдийг томилж ажиллуулж дүгнэлт гаргуулж авах ёстой гэж тайлбар хэлээд байдаг боловч энэ баримтуудаас харахад ийм ажил огт хийгдээгүй гэж гэснийг хүлээн авах үндэслэл нотлогдсонгүй.

3.5.Харин “П р*******” ХХК-ийн явуулсан хайгуулын үйл ажиллагааны үр дагавраас учирсан хохирлын талаар шүүхэд маргаагүй болох нь дээрх тайлбар, үндэслэлүүдээр нотлогдсон болно.

3.6.Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “газрын тос” гэж газрын хэвлийд болон агаарын хэвийн даралт, хэмд хатуу, шингэн, хийн төлөвт орших нүүрс-устөрөгчийн нэгдэл /түүхий тос, байгалийн хий/-ийг ойлгохоор хуульчилжээ.

3.7.Иймд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, энэ гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахад газрын тосны хуулийн зохицуулалтыг баримтлах, хэрэглэх ёстой.

3.8.Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, цуцлах эрхийг олгох нь Засгийн газрын бүрэн эрх байхаар тогтоожээ.

3.9.Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “газрын тосны тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, 8.1.6-д “газрын тосны нөөцийн тооцооны тайлан, орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах” нь Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны чиг үүрэг байхаар хуульчилсан болно.

3.10.Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газрын чиг үүрэгт “газрын тосны тухай хууль тогтоомж, Засгийн газар болон төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах”, мөн зүйлийн 9.1.2-т “хайгуулын талбайд захиалга хүлээн авах, гэрээлэгчийг сонгон шалгаруулах, энэ хуулийн 7.1.8-д заасны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах” гэж тус тус заажээ.

3.11.Ийнхүү дээрх хуулийн зохицуулалтаар төрийн захиргааны дээд, дунд шатны байгууллагуудын чиг үүргийг ялгаж зааглан тогтоож өгсөн учраас шүүх нь хариуцагчид  холбогдох чиг үүргээ зөрчсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэхээр заасанд нийцнэ гэж үзлээ.

3.12.Тухайлбал, нэхэмжлэгчийн маргаж буй Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах явц, үе шатыг Газрын тосны тухай хуулийн 7, 8, 9 болон бусад заалтуудаар зохицуулсан байна.

3.13.Үүний дотор Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын анхдагч материал, үр дү*******йн тайлан мэдээг төрийн захиргааны байгууллагад өгч дүгнэлт гаргуулах үүрэгтэй” гэж, 17.2-т “Эрэл хийсэн этгээд нь эрлийн ажлын үр дү*******йн тайланг төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулснаас хойш 60 хоногийн хугацаанд газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах саналаа ирүүлнэ” гэж, 17.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 17.3-т заасан төслийг хүлээн авмагц энэ хуулийн 17.3, 21.2, 26.3-т заасан этгээдтэй 60 хоногийн дотор гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж эцэслэн тохиролцсон төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж, 17.5-д “Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 17.4-т заасан гэрээний төслийг 30 хоногийн дотор хянаж үзээд саналаа Засгийн газарт хүргүүлэх бөгөөд Засгийн газар уг саналыг хүлээж авснаас хойш 60 хоногийн дотор гэрээ байгуулах эсэх талаар шийдвэр гаргана” гэж, 17.6-д “Засгийн газар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор гэрээ байгуулж энэ талаар нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

            3.14.Эндээс үзвэл Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 д******* заалт нь гуравдагч этгээд “П р*******” ХХК-ийн, 17.1, 17.4, 17.6 д******* заалт нь Ашигт малтмал, газрын тосны газрын, 17.5 д******* заалт нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хийж гүйцэтгэх, сахиж мөрдүүлэх ажилд хамаарч байна.

            3.15.Гуравдагч этгээд “П р*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3/3308 дугаар албан бичигт зааснаар 2 хайрцаг бүхий 6 хавтас баримтыг хүргүүлж байсан байх тул тус компанийг Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахад шаардагдах баримтыг ирүүлээгүй гэж дүгнэх боломжгүй боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ.

            3.16.Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-т заасан үүргээ хэрэгжүүлж Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг хэлэлцүүлэхээр Засгийн газарт хүргүүлсэн болох нь түүний шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогдож байна.

            3.17.Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой үйл баримтыг захиргааны хэргийн анхан шатны шүүх хянахгүй, тус шүүхийн харьяаллын бус үйл баримт учраас үндэслэл дүгнэлт өгөх эрх хэмжээгүй, нэхэмжлэгч нь үүнд маргаагүй тул Засгийн газрын Бүтээгдэхүүн  хуваах гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт дүгнэлт өгөх боломжгүй.

3.18.Ийм учраас Засгийн газар нь Ашигт малтмал, газрын тосны газрыг “П р*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэрээ гаргахдаа дээрх хуулийн заалтуудыг мөрдсөн эсэхэд дүгнэлт өгөхгүй.

3.19.Иймд Засгийн газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн материалд үндэслэн дээрх маргаан бүхий гэрээг байгуулах эрх олгосон, энэ шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа тул Засгийн газрын гаргасан шийдвэрийг биелүүлж, “П р*******” ХХК-тай 2020 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан Ашигт малтмал, газрын тосны газрын үйлдлийг газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д нийцсэн үйлдэл гэж үзлээ.

3.20.Өөрөөр хэлбэл, Засгийн газраас “П р*******” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжтой гэж үзсэн, гэрээ байгуулах эрхийг олгосон  тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нь уг гэрээг байгуулах эрхтэй ба харин энэ эрхийн хүрээнд газрын тосны тухай хуулийн 17.2, 17.4, 17.5, 17.6 д******* заалтуудад заасан “60 хоногийн хугацаанд гэрээ байгуулах саналаа ирүүлэх”,  60 хоногийн дотор  гэсэн хугацааг хэтрүүлж байгаад эцэслэн тохиролцсон төслийг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн” зөрчил болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хийх ёстой гэрээний төслийг 30 хоногийн дотор хянаж үзээд саналаа Засгийн газарт хүргүүлэх хугацааг мөрдөөгүй зэрэг зөрчлийг нөхөн арилгах боломжгүй, үүнийг нь Засгийн газар буруутгаагүй байна.

3.21.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасны дагуу  “Засгийн газар гэрээ байгуулах эрх олгосон тохиолдолд төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор гэрээ байгуулж энэ талаар нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэснээр Ашигт малтмал, газрын тосны газар нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 3/2170, 3/2171, 3/2169, 3/2168, 3/2167 дугаар албан бичгээр Ө аймаг, Д аймгуудын удирдлагад мэдэгдсэн байна./ ХХ-2-ийн 53-62 д******* тал/

3.22.Дээрх нотлогдсон үйл баримтуудаас үзвэл Засгийн газрын эрх олгосны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нь “П р*******” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлүүдэд заасан “60 хоногийн”, “30 хоногийн” гэх хугацаануудыг төрийн захиргааны төв байгууллага олон агентлаг  мэдээгүй, хэтрүүлсэн нь хууль зүйн сөрөг үр дагавар  үүсгээгүй байна.

3.23.Тодруулбал, Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахдаа  “60 хоногийн”, “30 хоногийн” гэх хугацаануудыг мөрдөөгүй нь нийтийн эрх ашигт харшлаагүй, нэхэмжлэгчийн маргаж буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчсөн гэдэг нь нотлогдоогүй болно.

3.24. Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Засгийн газар бодлого бодлоготой байсан бол, энэ нь хууль ёсны дагуу байсан бол бид нар нэхэмжлэл гаргаад явахгүй, харин ч дэмжээд хамтраад явах байсан” гэж тайлбарласан ба нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрыг Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлийг мөрдөхийг шаардаж, хуулиа биелүүлсэн бол маргахгүй байсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь “нэхэмжлэгчийг нийтийн эрх ашгийг төлөөлөх хангалттай сонирхол илэрхийлсэн” гэж үзэхээргүй байна.

3.25.Учир нь захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэн нийтийн объектив эрх зөрчсөн эсэхэд хяналт тавих эрх, зөрчигдсөн бол хамгаалах, сэргээн элдүүлэх чиг үүрэгтэй болохоос төрийн байгууллагуудыг хууль сахиулах, мөрдүүлэхээр шаардах, ийм шийдвэр гаргах чиг үүрэггүй тул нэхэмжлэгчийн “хуулиа мөрдсөн бол маргахгүй байсан, хууль бол хууль” гэх тайлбараар түүнийг нийтийн эрх ашгийг хамгаалах хангалттай сонирхол байхгүй гэж дүгнэлээ.

3.27.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, түүний төлөөлөгч нар нь “Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг мөрдсөн бол нэхэмжлэл гаргахгүй байсан гэснээс үзвэл “хариуцагч хуульд заасан хугацаагаа мөрдсөн” бол Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсантай маргахгүй байсан гэсэн агуулгыг илэрхийлсэн.

3.28.Нэхэмжлэгчийн хуульд заасан хугацааг мөрдсөн бол Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж болно гэсэн агуулгатай тайлбараас үзвэл төрийн байгууллагууд дээрх хуульд заасан хугацааг мөрдөж гэрээ байгуулсан бол нийтийн эрх ашиг зөрчигдсөн нөхцөл буюу  Иргэний улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн тухай фактын 2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэг дээр “ямар ч тохиолдолд аливаа ард түмнийг оршин байх хэрэглүүрээс нь салгаж үл болно” гэсэн заалтыг мөрдөх,  түүнчлэн газар түүний баялаг, тухайн газарт орших иргэдийн өөрийнх нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах нөхцөл болоод эхний 2 жилдээ маш их гүний ус гарах нөхцөл байдлыг алга болгох үндэслэл болохгүй юм.

3.29.Эндээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл хоёр нь хоорондоо логик уялдаагүй байгаа учраас энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байн гэж шүүх үзлээ.

3.30.Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Т******* р*******” /П р*******” ХХК компани 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бүтээгдэхүүн хуваах саналаа ирүүлэх байсан. Ашигт малтмал, газрын тосны газар 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор эцэслэн тохирсон төслийг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ёстой байсан. Төрийн захиргааны төв байгууллага нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор хянаж үзээд саналаа Засгийн газарт хүргүүлэх, Засгийн газар 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өдрийн дотор гэрээ байгуулах эсэх талаар шийдвэр гаргах ёстой байсан”, гэтэл Засгийн газар 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буюу бүхэл бүтэн 2 жил гарны дараа газрын тосны хайгуулын Богд-4, О*******-5-д нэг талбайд уламжлалт ус, газрын тосны нүүрсний давхаргын газ, газрын тосны нүүрсний давхаргын метан хийн үйл ажиллагаа явуулах бүтээгдэхүүн хуваах гэрээг “П р*******” компанитай холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгогдсон” гэх үндэслэлүүдийг хүлээн авахгүй, учир нь эдгээр захиргааны үйлдлийн улмаас нийтийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэдэг нь нотлоогүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ .

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тухайд:

5.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, төрийн бус байгууллагын дүрэмд заасан нутаг дэвсгэрийн хүрээнд нь оруулж Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахдаа уламжлал бус газрын тосны хайгуул явуулахаар талбайн координат тогтоосон хэсэг болох Т-1, О*******-5 талбайд холбогдох  гэрээний хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5, Газрын тосны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8, 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2,17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.4, 17.3,17.5, 17.6 д******* хэсэг, заалтыг тус тус баримтлан “О******* г******* х*******” төрийн бус байгууллагын “П р*******” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний Т-1, О*******-5 талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “О******* г******* х*******”  төрийн бус байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЭРДЭНЭЧИМЭГ