| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2023/00759/И |
| Дугаар | 153/ШШ2024/00048 |
| Огноо | 2024-01-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2024/00048
2024 01 25 153/ШШ2024/00048
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Ш.******* /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Ховд аймгийн *******г сумын ******* багт ******* онд *******ын 5 дахь хүү болон төрсөн. 1971 онд Ховд аймгийн *******г сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1979 онд 8 дугаар ангиа төгссөн. 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж 1984 оны 08 дугаар сарын 25-ны өдөр халагдсан. 1979 оноос 1981 оныг хүртэл эцэг, эхийнхээ хамт 2 жил 6 сар мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байгаад нэгдэлд ажилласан. 1992 онд компани тартал ажилласан. Иймд 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн *******г сумын нэгдлийн 2-р бригадад малчин, 1984 оноос 1988 он хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажилтан, 1989 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 20-ны өдрийг хүртэл ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад барилгачин, 1992 оны 02 сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ХК-нд ажилтнаар ажиллаж байсан байдлын тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагч Ш.*******аас: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 962 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаартай ажилд томилох тухай тушаал, Ховд аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, Ховд аймгийн *******г сумын ******* бригадын 1979, 1980, 1981 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8671 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, иргэн Я.ир, Р.Пүрэвдорж нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, итгэмжлэл, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 99 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
3. Шүүхээс: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 642 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, баримтууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаартай ирүүлсэн Ш.*******ын ХААТР 1, 7, 21 маягтын хуулбар, гэрч Д., Э.*******сүрэн нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн албанд тэнцэгчид болон цэргийн албанаас халагсадын бүртгэлийн хуулбар, анкетын хамт, С., С. нарын ХААТР-11 маягтын хуулбар зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2. Хүсэлт гаргагч Ш.******* нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн *******г сумын нэгдлийн 2 дугаар бригадад малчин, 1984 оноос 1988 он хүртэл Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажилчин, 1989 оноос 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачин, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ХК-д ажилчинаар тус тус ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
2.1. Ажил олгогчийн шийдвэр
Ховд аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаартай ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт ..... 4 сарын 8-наас эхлэн Нэгдэл дундын үйлдвэрт шилжиж ирсэн ажилчдыг хэсэг хэсэгт хувааж ажиллуулсан бөгөөд уг тушаалын 3 дугаар хавсралтад барилгын материал үйлдвэрийн ажилчинаар Ш.*******ыг томилжээ.
Ховд аймгийн ******* сумын нэгдлийн даргын 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаалын 1 дэх хэсэгт үйлдвэр бригадын ажилчин Ш.******* нарыг 12 хоногийн ээлжийн амралт олгосугай... гэж тус тус бичсэн байх бөгөөд дээрхи ажил олгогчийн шийдвэр, ажилд томилсон чөлөөлсөн бичилт нь тохирсон цаг хугацааны хувьд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай тохирч байна.
2.2. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 962 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн *******г сумын ******* бригадын 1979, 1980, 1981 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс баримтад ******* нэрээр бичилт хийгдэж, *******, Ноосой, ******* нарын нэрс тусгагдаж, эдгээр хүмүүсийн сар бүрийн цалин хөлсний хэмжээг тусгажээ.
Энэхүү баримт нь нэхэмжлэгч Ш.*******ыг эцэг *******ын хамт 1979 оноос 1981 онд Ховд аймгийн *******г сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсныг нотолж байх бөгөөд ******* нь *******ын төрсөн эцэг мөн болох нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ш.*******ын төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Тухайн үед нэгдлийн гишүүнд цалин олгохдоо ихэнх тохиолдолд суурийн ахлагч, өрхийн тэргүүлэгчийн нэрээр 70 дугаар данс бүртгэгдэж, цалин олгогддог байсныг дурдах нь зүйтэй.
2.3. Улсын бүртгэлийн лавлагаа:
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ш.*******ын ХААТР-1А маягтад ажилладаг байгууллага-усны аж ахуйн удирдах газар, эрхэлдэг ажил-нормчин, ажилд орсон он 1987, цех тасаг бригад- 1 дүгээр бригад, ажиллаж эхэлсэн он - 1987 гэж, 1980 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хаягийн хуудас баримтад хаана ямар ажилтай хэсэгт Ховд аймгийн *******г сумын 2 дугаар бригадын малчин, 1992 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ХААТР-11 маягтад ажилладаг байгууллага- ХХК, эрхэлдэг ажил- ажилчин, 1989 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ХААТР-11 маягтад ажилладаг байгууллага нэгдэл, эрхэлдэг ажил барилгачин гэж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаартай албан бичгээр ирүүлсэн цэргийн албанд тэнцэгчид болон цэргийн албанаас халагсадын бүртгэлийн хуулбар, анкет баримтад 198 онд Ховд аймгаас цэргийн албанд тэнцэгчдийн бүртгэлийн 6 дугаар хуудаст ******* овогтой ******* 1979 оноос *******гт малчин, 1984 онд цэргээс халагдсан бүртгэлд Ш.******* гол мэргэжил мужаан гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч Ш.******* нь Ховд аймгийн ******* сумын нэгдэл болон ХХК-д ажиллаж байсан нь нотлогдов.
2.4. Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8671 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар Ш.******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1981 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дугаар тушаалаар Ховд аймгаас 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан барилгын цэргийн 022 дугаар ангид алба хааж мөн сайдын 1984 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанаас халагдсан байна.
2.5. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 341 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, баримтуудаар Ш.******* нь 1992 оны 01 дүгээр сараас 2000 оныг дуустал ажилласан жилээ нөхөн тооцуулсан үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
2.6. Гэрчийн мэдүүлэг
2.6.1. Гэрч Д.ын ... Би 1961 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1971 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1978 онд 8 дугаар ангиа төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Баян-Өлгий аймгийн Барилгын ТМС-ын мужааны ангид элсэн орж суралцаад 1980 оны 06 дугаар сард төгсөж ирсэн. 1980 оны 06 дугаар сард сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн ******* сумын нэгдлийн Борт буюу 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанд татагдсан. 1984 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад барилгачнаар нэгдэл тартал ажилласан. Нэгдэл тарсны дараа сумын дизель станцад моторчноор 2004 оныг хүртэл ажилласан. Ш.******* нь 1985 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын нэгдэл дундын үйлдвэрийн барилга дээр сургуулийн барилга барьж байсан. Аавыг нь ******* гэдэг. Манай сумын уугууль иргэд байгаа юм. Бид хамтдаа Ховд аймгийн ******* сумын үйлдвэр бригадад олон жил хамтдаа ажилласан. Ш.******* нь туслах ажилтан хийдэг байсан... гэх мэдүүлэг,
2.6.2. Гэрч Э.*******сүрэнгийн ... Би 1965 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1973 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1981 онд 8 дугаар ангиа төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. 1984 оныг хүртэл нэгдэлд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт татагдаж 1987 онд цэргээс халагдаж ирсэн. 1987 оны 08 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын нэгдлийн үйлдвэр бригадад туслах ажилтнаар нэгдэл тартал ажилласан. Ш.******* бид хоёр 1987 оноос эхлэн Ховд аймгийн ******* сумын үйлдвэр бригадад 1992 оныг хүртэл хамтдаа ажиллаж байсан. Ш.******* 1987 оноос өмнө яг хаана ажиллаж байсан гэдгийн би сайн мэдэхгүй байна. Учир нь би цэргийн албанд байсан. Ямар ч байсан бид хамтдаа 1987 оноос 1992 оныг хүртэл ажиллаж байсан нь үнэн. Ш.******* нь барилгачин, туслах ажилтан хийдэг байсан... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Б.*******ын 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 2 дугаар бригадад малчин, 1984 оноос 1988 он хүртэл Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт ажилчин, 1989 оноос 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачин, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ХК-д ажилчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ын 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн 2 дугаар бригадад малчин, 1984 оноос 1988 он хүртэл Ховд аймгийн нэгдэл дундын үйлдвэрт ажилчин, 1989 оноос 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачин, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ХК-д ажилчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН