Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 153/ШШ2024/00050

 

 

2024  01  26                                                                        153/ШШ2024/00050

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын Н*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, *******ийн т холбогдох,

Зээлсэн мөнгөний хүү 3,365,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.н нь нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Ч.т нь 2021 оны 06 сарын 17 ны өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 07 сарын 05 -ны өдөр 5.000.000 төгрөг, 2022 оны 01 сарын 13-ны өдөр 4.000.000 төгрөг, нийт-14.000.000 төгрөгийг сарын 7%-ийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Би зээлүүлсэн 4.000.000 төгрөгийн хүүг огт бодоогүй бөгөөд нийт зээлүүлсэн мөнгө, хүүтэйгээ 28 сая төгрөг болсон. Үүнээс Ч. хэсэгчлэн 350.000 төгрөгөөр цувуулан 24.635.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Одоо Ч.ээс хүүний 3.365.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 550.000 төгрөг, нийт - 3.915.000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,915,000 төгрөгөөс 1,957,500 төгрөгийг хариуцагч Ч.ээс гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 1,957,500 төгрөгийг нэхэмжлэгч О.нд төлөхийг хүлээн зөвшөөрлөө.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь 1,957,500 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь хүлээн зөвшөөрлөө. Үүнд

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг

2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг

2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг

2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг

2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг

2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг

 

Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.н нь хариуцагч Ч.т холбогдуулан зээлсэн мөнгөний хүү 3,365,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тэд эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,915,000 төгрөгөөс 1,957,500 төгрөгийг хариуцагч Ч.ээс гаргуулахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 1,957,500 төгрөгийг нэхэмжлэгч О.нд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь 1,957,500 төгрөгөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөгөөр тус тус төлөх санал гаргасныг нэхэмжлэгч О.н нь хүлээн зөвшөөрч зохигч харилцан тохиролцжээ.

3. Нэхэмжлэгч О.н, хариуцагч Ч. нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй байна.

5. Талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах, дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тус тус шүүх хуралдаанд тайлбарлан гарын үсэг зуруулав. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.ээс 38,795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Зохигчид энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,915,000 төгрөгөөс 1,957,500 төгрөгийг хариуцагч Ч.ээс гаргуулахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 1,957,500 төгрөгийг нэхэмжлэгч О.нд төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь 1,957,500 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 326,250 төгрөгөөр тус тус төлөх санал гаргасныг нэхэмжлэгч О.н нь хүлээн зөвшөөрч, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.ээс 38,795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Б.РАУШАН