| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2023/00703/И |
| Дугаар | 153/ШШ2024/00051 |
| Огноо | 2024-01-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 153/ШШ2024/00051
2024 01 26 1/ШШ2024/00051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Нийслэлийн ******* дүүрэг, *******аар хороо, сонсголон 1*******аар гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******дын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч О.*******д /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. О.*******д нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* овогтой *******д миний бие нь онд төрсөн. настай. Ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг. Миний бие нь 1985 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтийн эзнээр гарч, 1985 оны 07 дугаар сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Ховд аймгийн сумын нэгдлийн багт аав, ээжийн хамт мал маллаж байсан. Миний бие нь ажилласан жил нөхөн тооцох тухай малчны хуулийн дагуу 11 жилээ улсаас авч чадаагүй. Миний бие нь тэтгэвэрт гарах гэсэн боловч 1985 онд ажилд орсон тушаал, 1994 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд сумын архив шатсаны улмаас олдохгүй байна. Иймд 1985 оны 07 дугаар 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
3. Хүсэлт гаргагч О.*******даас: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, иргэн Б., Ц. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 881 дугаартай албан бичгээр ирүүлсэн мал тооллогын карт, Ховд аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, О.*******дад 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон гэрчилгээ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
4. Шүүхээс: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 625 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Б.гийн гэрчийн мэдүүлэг, шүүхийн шийдвэр, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн О.*******дын ХААТР 1, 21, 7, 11 маягтын хуулбар зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч О.*******д нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2. Хүсэлт гаргагч О.*******д нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
2.1. Архивын лавлагаа
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 881 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн сумын бригадын 1985 он, 1986 он, 1989 оны мал тооллогын баримтаар сумын бригадын 1985 оны мал тооллогын 14 дүгээрт Г.******* нийт 51 мал, 1986 оны мал тооллогын 7 дугаар Г.******* нийт 21 мал, 1989 оны мал тооллогын 02 дугаарт Г.******* нийт 36 мал тус тус тоолуулсан байх бөгөөд Г.******* нь О.*******дын төрсөн эцэг болох нь хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож, тухайн үед суурийн ахлагч, өрхийн тэргүүлэгчийн нэрээр мал тооллого явагдаж, бүртгэл хийгддэг байсныг дурдах нь зүйтэй байна.
2.2. Улсын бүртгэлийн лавлагаа:
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1990 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *******дын гийн ХААТР-11 маягтад ажилладаг байгууллага- нэгдэл, эрхэлдэг ажил- саальчин, 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ХААТР-1А маягтад ажилд орсон он 1987, оршдог сум гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч О.*******д нь Ховд аймгийн сумын нэгдэлд малчнаар 1987 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан нь нотлогдов.
2.3. Ховд аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтоор О.*******д нь 1985 оноос эхлэн малчнаар ажиллаж байсан болох нь, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 625 дугаартай албан бичгээр О.*******д нь ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдаагүй болох нь тус тус тогтоогдож байна.
2.4. Гэрчийн мэдүүлэг
2.4.1. Гэрч Б.гийн ...Би 1967 онд Ховд аймгийн суманд төрсөн. 1975 онд Ховд аймгийн сумын дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1983 онд 8 дугаар ангиа төгссөн. 1983 оноос 1985 оныг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. 1985 оноос 2023 оныг хүртэл Ховд аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт бичиг хэргийг эрхлэгчээр ажиллаж байгаад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрт гарсан. О.*******д нь надаас 2 дүү хүн байгаа юм.Бид бага наснаасаа эхлээд нэг сум, нэг сургуульд хамтдаа сурч ажиллаж амьдарч байсан нэгнээ сайн мэднэ. О.*******д нь 1685 онд 8 дугаар ангиа төгсөөд тухайн үедээ ээж нь нас барсан байсан учраас сургуулиас гарч эцэг *******ын хамт малчнаар ажиллаж эхэлсэн. 1985 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд мал маллаж байсан. Мал маллахаас өөр ажил хийж байгаагүй... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч О.*******дын 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4. Хүсэлт гаргагч О.*******дын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал:
5. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 1991 оноос 1994 оныг хүртэл О.*******дад холбогдох баримт олдоогүй, мөн хүсэлт гаргагч О.*******дад 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга С.Отгоноос олгосон гэрчилгээ нь хүсэлт гаргагчийг тухайн онд малчин байсан гэж үзэх боломжгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч О.*******дын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******дын 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******дын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН