| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2023/00511/И |
| Дугаар | 153/ШШ2024/00055 |
| Огноо | 2024-02-01 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 153/ШШ2024/00055
2024 02 01 153/ШШ2024/00055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хаалттай шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Эд хөрөнгийн эрхлэн хамгаалагчаар тогтоолгох, тэжээгч алдсаны тэтгэвэр, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын мэдэлд шилжүүлэх тухай хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч М.*******, тус байгууллагын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ховд аймгийн ******* сумын ******* багийн иргэн Х.******* нь 2021 онд авто ослын улмаас эхнэр Б.******* нь 2022 онд зуурдаар нас барж ******* насны 3 хүүхэд бүтэн өнчин болж үлдсэн. Том хүү О.******* төрөлхийн ДЦБ оноштой хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй. Ховд аймгийн асрамжийн газарт шилжүүлэн асарч байна.
Дунд хүү О.******* Ховд аймгийн сумын сургуулийн 5 дугаар ангийг төгссөн. Охин О. Ховд аймгийн сумын сургуулийн 3-р ангийг төгссөн.
Ховд аймгийн ******* сумын Засаг даргын захирамжаар О.*******, О.*******, О. нарын асран хамгаалагчаар авга ах Х.*******ийг тогтоосон боловч О.*******ийг Ховд аймгийн асрамжийн газарт шилжүүлэн асруулж, О.*******, О. нар Ховд аймгийн суманд авга ах Х.ийн гэр бүлд эцэг эхийн өмчлөлийн орон сууцанд амьдарч байна.
О.*******, О.*******, О. нар бүтэн өнчин, насанд хүрээгүй тул эцэг Х.*******, эх Б.******* нарын болон хүүхдүүдийн өмчлөл, эзэмшлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хадгаламж, харилцах дансанд байгаа мөнгө, мал үрэгдэж алга болох, устах эрсдэлд ороод байгаа тул эд хөрөнгөнд эрхлэн хамгаалалт тогтоох шаардлагатай байна.
Х.*******ын нэр дээр Ховд аймгийн сумын баг / баг/, 24 айлын байр, 6 тоот үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй, Х.*******ын нэр дээр улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. банкинд О.*******, О.*******, О. нар данс эзэмшдэггүй, ийн банкинд данс эзэмшдэг, Хаан банк, т банкинд данс эзэмшдэг эсэхийг мэдэх боломжгүй. Банкны тухай хуулийн 7-р зүйлд заасан харилцагчийн мэдээлэл авах эрх бүхий этгээд биш тул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байгаа тул Х.*******, Б.*******, О.*******, О.*******, О. нарын банкинд хадгаламж эзэмшдэг, харилцах данстай эсэхийг тодруулах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.11-д заасан үндэслэлээр О.*******, О.*******, О. нарын нэр дээр болон хүүхдүүдийн эцэг Х.*******, эх Б.******* нарын эзэмшил, өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мал, банкны хөдгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулахаар хүсэлт гаргаж байна. О.*******, О.*******, О., Х.*******, Б.******* нарын өмчлөл, эзэмшлийн хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулсан шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гурван хүүхдийн нэр дээр байгаа бүх хөрөнгийг манай байгууллагын зүгээс хамгаалалт тогтоолгохоор хүсэлт гаргасан. Ховд аймгийн ******* сумын ******* багийн иргэн Х.******* нь 2021 онд автын ослоор, эхнэр Б.******* нь 2022 онд зуурдаар нас барж ******* насны 3 хүүхэд бүтэн өнчин болж үлдсэн. Том хүү О.******* нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй учраас аймгийн Засаг даргатай зөвчшилцөөд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асран хамгаалах төвд асруулж байгаа. О.*******, О. нар Ховд аймгийн ******* суманд амьдарч байхаар нь манай байгууллагын зүгээс очоод сургууль болон орчныг нь өөрчлөөд Ховд аймгийн сумын дунд сургууль руу шилжүүлсэн. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг Ховд аймгийн ******* суманд хүүхдүүдийн амьдарч байсан орчинд нь хийсэн. Одоогоор О.Омгонлонхуяг, О. нар нь авга ах Х.ийн гэр бүлтэй өөрсдийнхөө эзэмшлийн орон сууцанд амьдарч байгаа. Тухайн амьдарч байгаа орчинд нь нөхцөл байдлын судалгааг хоёр удаа хийхэд хүүхэд улирлынхаа хувцастай байсан. Мөн шүүхээс гэрчийн мэдүүлэг авахаар О., О.*******, нарыг дуудсан бөгөөд хүүхдүүдийн хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоолгохоор хүсэлт гаргасан талаараа хэлсэн. Ховд аймгийн ******* сумын хамтарсан багтай хамт хийсэн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар тус сумын Засаг дарга С. удирдсан. Бид нарын хувьд жил гаруй хугацаанд хүүхдүүдийн эд хөрөнгө нь устаж алга болох эрсдлээс хамгаалж ажилласан бөгөөд энэ хүрээнд хөрөнгөд нь эрхлэн хамгаалалт тогтоолгохоор шүүхэд хандаж хүсэлтийг гаргасан гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдүүдийн хөрөнгө устаж алга болж байгаа гэсэн асуудлыг ярьж байна. Бид нар хуулийн өмнө байгаа ч гэсэн монгол өв уламжлал аль ч нийгэмд байх ёстой. Х. хүүхдүүдийн авга ах. Хүүхдүүдийн хөрөнгийг ах, дүү нарынх нь зүгээс шатаасан, устгасан, үрэгдүүлсэн, дахин ашиглахгүйгээр болгосон санаатай үйлдэл гараагүй. Тухайн үед талийгаач нарын эд хөрөнгө нь эзэнгүй үлдсэн. Хэн нэгэн надад уг хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй. Авга ахын хувьд хэдэн тооны адууг өдий хүртэл хариулж ирсэн. Бусад малыг хариулах хүч хүрээгүй тул үлдсэн ямааг нь зарж, мөнгийг нь хүүхдүүдийн нэр дээр хадгаламж нээж хийсэн.Би сумын төвд амьдардаг, төрийн албан хаагч хүн. 2022-2023 онуудад Ховд аймгийн ******* суманд зуд хүнд байсан. Нэлээн их мал зуданд хорогдсон гэв.
4. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг төлөөлж өмгөөлөгчөөр оролцож байна. Тухайн хэрэг 2022 оны 11 дүгээр сүүлчээр тус байгууллагын дарга н. надтай уулзаад манай байгууллагын хэмжээнд гарч байгаагүй тохиолдол учраас хууль зүйн туслалцаа үзүүлээч гэсэн саналыг хэлсэн. Би 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би хэрэг рүү зүгээр яваад орж болохгүй, хуульд зааснаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах шаардлагатай гэдгийг хэлээд гэрээ аваад очиж уулзахад манайх ийм кейс дээр ажилладаг чадвартай өмгөөлөгч авсан учраас надтай гэрээ байгуулахгүй гэж хэлээд явуулсан. Дараа нь 2023 оны 07 дугаар сарын эхээр 3 хүүхдийн эрх ашиг хохирох гэж байгааг хэлээд цаашид хамтран ажиллах талаар санал тавьснаар хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалахаар өмгөөллийн гэрээ хийсэн
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.11-т зааснаар хүүхэд, асран хүмүүжүүлэгч байгууллага болон асран хүмүүжүүлэгч шилжсэн, нийгмийн хамгааллын байгууллага шилжсэн хүний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулж болно гэсэн заалт байгаа. Хэрэгт хамтарсан баг уулзалт хийгээд хамтран ажилласан гэж байгаа боловч хүүхдүүдэд үлдсэн эд хөрөнгийг хамгаалах талаар дорвитой ажил хийгээгүй байсан учраас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хүсэлт гаргасан. Шүүхэд хүсэлтээ гаргаад явж байхад хүүхдүүдэд хамааралтай болох нас барсан хоёр хүний нэр дээрх хөрөнгийг мэдэхгүй байсан учраас шүүхээс нэлээн ажиллагаа хийсний үр дүнгээр ийм байдалд хүрч байна. Хүүхдүүдийн эзэмшилд үлдээхээр эрхлэн хамгаалах хөрөнгө нь О.*******ын нэр дээр байгаа Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах 24 айлын орон сууцны 6 тоот 55.56 мкв орон сууц /тавилгатай/, пургон маркийн автомашин 1, эсгий гэр 1 /5 ханатай, тавилгатай/, 12 тооны адуу, 9 тооны үхэр, т банкинд О.ын нэр дээр 14,020,000 төгрөг, О.*******ийн нэр дээр 20,480,000 төгрөг, ийн банкинд Б.*******ийн нэр дээр 2,121,614 төгрөг, ийн банкинд О.*******ийн нэр дээр 3,644,500 төгрөг, 240,000 төгрөг, О.*******ийн нэр дээр 229,810 төгрөг, 240,000 төгрөг, О.*******ийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргаа, тэтгэмж зэрэг мөнгөн тэтгэмжийг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын эрхлэн хамгаалагчаар тогтоолгох хүсэлтэй байгаа. Шүүхээс шийдвэр гарсан тохиолдолд тус байгууллагын зүгээс хүүхдүүд болон эд хөрөнгийн асуудалд анхаарлаа хандуулж, ажлаа шуурхай явуулах боломжтой. Хүүхдүүдийн зүгээс хүүхдийн байгууллага бид нарын төлөө явж байгаа гэдгийг ойлгодог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.11-д заасан үндэслэлээр хүүхдүүдийн асран хамгаалагч, асран хүмүүжүүлэгчид шилжсэн 3 хүүхдийн эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч буюу Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газарт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 10 тооны тэмээ байсан гэдэг боловч гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоогүй. Мөн 35 тооны үхэр байсан боловч харах хүнгүй, эзгүй байсан учраас хоргодоод 9 тооны үхэр үлдсэн гэж хэлдэг. Харин Х. нь 3 үхрийг нядалж гаргаж аваад явсан гэж мэдүүлсэн байсан гэв.
5. Хүсэлт гаргагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас: итгэмжлэл, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 796 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай захирамж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 725 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 71 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, т банкны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичиг, ийн банкны 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичиг, банкны 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн.
6. Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 851 дугаартай албан бичиг, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Х.*******, Б.******* нарын нас барсны бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2/72 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай захирамж, Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай албан бичиг, Б., Р., Х., И., Б., Х., А., Х., Ц., Д. нарын гэрчийн мэдүүлэг, насанд хүрээгүй хүүхэд О., О.******* нарын санал асуусан тэмдэглэл, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2/104 дугаартай албан бичиг, мал тооллогын А дансны лавлагаа, хамтарсан багийн кейс код: , Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 12 дугаар сарыг 14-ний өдрийн дугаартай албан бичиг, Ховд аймгийн сумын Ерөнхий боловсолын сургуулийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 215 дугаартай албан бичиг, Ховд аймгийн сумын Ерөнхий боловсолын сургуулийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 216 дугаартай албан бичиг, банкны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг, банкны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 560 дугаартай албан бичиг, т банкны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10/587 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2/127 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг, Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичиг, хавсралтын хамт, ийн банкны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичиг, ийн банкны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай албан бичиг, хавсралтын хамт, банкны 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дугаартай албан бичиг, ийн банкны 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2/21 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, үзлэгийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай албан бичиг, банкны 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай албан бичиг, т банкны 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10/81 дугаартай албан бичиг, Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 70 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, т банкны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дугаартай албан бичиг, хавсралтын хамт, CD зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар (цаашид ХГБХХГ гэх) нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад болон асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхдүүдийн эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулах, хүүхдийн мөнгөн тэтгэмж, тэжээгч алдсаны тэтгэмжийг авах эрхийг тус байгууллагад шилжүүлэн өгөхийг хүссэн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.11-д зааснаар онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1. Насанд хүрээгүй хүүхдүүд болох О.*******, О.*******, О. нарын эцэг Х.******* 2021 онд, эх Б.******* 2022 онд нас барсан бөгөөд О.*******, О. нарын асран хамгаалагчаар авга ах Х.******* томилогдсон. О.*******ийг Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвд шилжүүлжээ.
2.2. Насанд хүрээгүй хүүхдүүдийн асран хамгаалагчаар Х.*******ийг томилсон боловч түүнд эд хөрөнгийг нь хүлээлгэн өгөөгүй байна. Талийгаач нарын эд хөрөнгийг хариуцвал зохих этгээдэд хүлээлгэн өгөөгүйгээс олон тооны мал зуданд хорогдсон, үрэгдсэн, зарим нь алга болсон, айлын малтай нийлсэн, адууг Х.******* хариулдаг, ямааг нь асран хамгаалагч Х.*******, авга ах Х. нар зарсан бөгөөд мөнгийг нь хүүхдүүдийн нэр дээр хадгаламж нээж хийсэн байна. Ямааг зарсан мөнгөнөөс О.*******ийн нэр дээр 19,980,000 төгрөг, О.ын нэр дээр 14,000,000 төгрөгийг хадгаламжинд нь хийжээ. Үл хөдлөх эд хөрөнгө болох 2 өрөө байранд О.*******, О. нар авга ах Х.ийн гэр бүлийн хамт амьдардаг. Хөдлөх эд хөрөнгө болох маркийн машин Ховд аймгийн ******* суманд байдаг Х.*******ийн хашаанд, 5 ханатай эсгий нэр Ховд аймгийн сумын төвд Х.ийн хашааны газарт баригдсан байдалтай байна.
2.3. Хүүхдүүдэд сар бүр төрөөс олгогддог тэжээгч алдсаны тэтгэвэр, хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100,000 төгрөг нь асран хамгаалагч Х.*******ийн дансаар дамжиж олгогддог. Уг мөнгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулдаг гэх тайлбарыг Х.******* шүүх хуралдаанд гаргасан. Х.*******ийн асаргааны тэтгэмж улсын байцаагчийн дүгнэлтээр түр хугацаагаар зогсоогдсон.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3.-т онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт нь иргэний хэрэг үүсгэх үндэслэлд хамаардаг. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн... хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилснаар шүүх ХГБХХГ-ын хүсэлтийг хүлээн авч, хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэв. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь насанд хүрээгүй хүүхдүүдийн эд хөрөнгийг тэднийг насанд хүрэх хүртэл эрхлэн хамгаалагчаар тус байгууллагыг томилохыг хүссэн бөгөөд шүүхээс хүсэлтийн шаардлагыг хангаж, тэжээгч алдсаны тэтгэвэр, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шилжүүлэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.11-д зааснаар эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулах нь:
- Асран хүмүүжүүлэх байгууллагад шилжсэн хүүхдийн эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулах,
-Асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхдийн эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулах,
- Нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн иргэний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулах асуудал хамаардаг. Энэ нь иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй хүүхэд болон иргэний эд хөрөнгө үрэгдэж алга болох, устгахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулах боломжгүй буюу тухайн эд хөрөнгийг хариуцвал зохих этгээд байхгүй тохиолдолд хөрөнгө нь төрийн хамгаалалтад (түр хугацаагаар, бүрмөсөн) шилждэг.
4.1. Насанд хүрээгүй хүүхдүүд болох:
- О.******* 2009 оны 10 сарын 01-ний өдөр төрсөн, 14 настай. Оюуны хүнд хомсдол()-ын улмаас байнгын асаргаа шаардлагатай хүүхэд бөгөөд 2023 оны 03 сарын 21-ний өдрөөс Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвд асруулж байгаа нь Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2023 оны 11 сарын 23-ны өдрийн дугаартай албан бичиг, хувийн хэргийн баримтаар тогтоогдлоо.
- О.******* 2012 оны 04 сарын 02-ны өдөр төрсөн, 11 настай, дунд сургуулийн 6а ангид суралцдаг, авга ах Х.ийн гэр бүлийн хамт Ховд аймгийн сумын багт амьдардаг,
- О. 2014 оны 11 сарын 17-ны өдөр төрсөн 9 настай, дунд сургуулийн 4а ангид суралцдаг, авга ах Х.ийн гэр бүлийн хамт Ховд аймгийн сумын багт амьдардаг байна.
4.2. Талийгаач овогтой ******* 2021 оны 12 сарын 08-ны өдөр нас барсан, Баадай овогтой ******* 2022 оны 05 сарын 17-ны өдөр нас барсан болох нь Нас барсны бүртгэлийн лавлагаагаар нотлогдов.
4.3. Эцэг, эх нь нас барсны дараа Ховд аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 09 сарын 09-ний өдрийн дугаартай Асран хамгаалагч тогтоох тухай захирамжаар О.*******, О.Отголонхуяг, О. нарын асран хамгаалагчаар авга ах Х.*******ийг томилжээ. Гэр бүлийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд асран хамгаалагчийн үүргийг асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилах, эрх, ашиг сонирхлыг хамгаалах, мөнгөн хөрөнгө, үнэт зүйл, үнэт цаас, бусад баримт бичгийг банкинд хадгалуулах, үл хөдлөх эд хөрөнгө, мал, банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж, бусад үнэт зүйлийг өөрт нь зориулан захиран зарцуулах, орон сууц хөлслөх гэрээг цуцлах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоохдоо тухайн сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах, хүлээсэн үүргийнхээ талаар тухайн сум, дүүргийн Засаг даргад жил бүр тайлагнахыг хуульчилсан. Сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагчийн дээрх үүргийг хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг мөн хуулийн 72 дугаар зүйлд заажээ. Гэтэл ******* сумын Засаг дарга насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагчаар Х.*******ийг томилсон боловч хүүхдүүдийн эд хөрөнгийг хариуцвал зохих этгээдэд бүрэн хүлээлгэж өгөөгүй, Х.*******ид хариуцуулсныг амаар тайлбарлаж өгсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан Х.*******ийн тайлбар, гэрч С.ийн мэдүүлгээр нотлогдлоо.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэж заасан. Хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах төрийн байгууллагын анхан шатны нэгж нь сум, дүүргийн Засаг дарга байдаг. ийн чиг үүргийг хэрэгжүүлэгч ******* сумын Засаг дарга С. нь асран хамгаалагчаар Х.*******ийг томилохдоо насанд хүрээгүй хүүхдүүдийн эд хөрөнгийг асран хамгаалагчид хариуцуулахаар хүлээлгэн өгөөгүй бөгөөд энэ талаар хүүхдийн эрх ашгийг хамгаалах төрийн байгууллагад хүсэлт гаргаагүй, тус сумын хамтарсан баг уг асуудлыг хурлаар тусгайлан хэлэлцээгүйгээс хүүхдүүдийн зарим эд хөрөнгө болох мал үрэгдэж алга болсон (зуданд хорогдсон, чоно идсэн, зарим нь тодорхойгүй гэх) үйл баримт тогтоогдлоо. Хэдийгээр Засаг дарга нь насанд хүрээгүй хүүхдүүдийн эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй ч тэдний хөрөнгийг зөвхөн өөрсдийнх нь хэрэгцээнд зарцуулах, ингэхдээ тэдний саналыг харгалзах үүргийг асран хамгаалагч Х.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 69, 70 дугаар зүйлд зааснаар хүлээдэг болохыг дурдах нь зүйтэй.
Сумын Засаг даргаар ахлуулсан Хамтарсан багийн хуралдааныг хэд хэдэн удаа хийсэн ба уг хурлаар хүүхдүүдэд асран хамгаалагч томилох асуудлыг хэлэлцсэн байна. Харин эд хөрөнгөд эрхлэн хамгаалагч тогтоолгох асуудлын талаар хэлэлцээгүй байжээ.
4.4. Эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулахаар шүүхээс эрхлэн хамгаалалт тогтоох эрх зүйн зохицуулалт нь байгаа эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоосноор хязгаарлагддаг. Харин хүүхдүүдийн эд хөрөнгийг дутаасан, зүй бус зарцуулсан гэж үзвэл уг хохирлын асуудлыг тусад нь нэхэмжлэх эрхтэй, энэ нь эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоолгох хүсэлтэд хамаарахгүй юм.
5. Шүүхээс онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэдэг маргааны хувьд Ховд аймгийн ******* сумын төвд амьдардаг Х.*******ийн хашаанд очиж хадгалагдаж буй Пургон, бэлчээрт бэлчиж буй адуу, үхрийг хариулж байгаа гэх малчин Д.ын хотонд очиж үзлэг хийх, гэрчийн мэдүүлгийг авах зэрэг нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэв. Мөн үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийв. Үзлэгээр:
-Ховд аймгийн сумын баг, ын 06 тоот, 55.56 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө талийгаач Х.*******ын өмчлөлд бүртгэлтэй. Тус байранд Х., эхнэр И. болон түүний хүүхдүүд, О.*******, О. нарын хамт амьдардаг. Байранд талийгаач нараас үлдсэн хөрөнгө болох эд хөрөнгө байгааг үзлэгээр тэмдэглэв. Тухайн эд хөрөнгийг И. зааж өгсөн болохыг дурдах нь зүйтэй. Тус байрны гал тогооны өрөөнд шаргал саарал өнгийн гал тогооны модон ханын шкаб 1 ком, плитка /шарах шүүгээ/ 1, уур сорогч 1, саарал өнгийн хөргөгч 1, цагаан өнгийн хөлдөөгч 1, ахуйн хэрэглээний гал тогооны хэрэгсэл бүрэн, Зочны өрөөнд шаргал өнгийн арьсан буйдан 1ш, 25 инчийн зурагт 1ш, бор өнгийн модон ханын стенк 1ш, хивс 1 ш, унтлагын өрөөнд жижиг буйдан 1ш, цайвар бор өнгийн модон хувцасны шкаб 1ш, ширээ 1ш, сандал 1ш, ариун цэврийн өрөөнд шилэн хаалт бүхий босоо душ 1 ш, бойлур 1 ш, үүдний өрөөнд шаргал өнгийн модон үүдний шкаб 1 ширхэг зэрэг хөрөнгө байна.
- 44-76ХОЕ улсын дугаартай, УАЗ маркийн, саарал өнгөтэй машин Х.*******ын нэр дээр бүртгэлтэй бөгөөд Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Х.*******ийн хашаанд байна. Тус пургоны суудлыг нь Х. нар амьдарч байгаа 24 айлын 06 тоот байрны унталгын өрөөнд хурааж тавьсан байдалтай байгааг үзлэгээр тэмдэглэв.
- 5 ханатай жижиг эсгий гэр Ховд аймгийн төвд Х.ийн хашаанд баригдсан байдалтай байна. 6 ханатай том эсгий гэрийг Х.ийн эзэмшлийнх гэдгийг гэрч Х. мэдүүлсэн тул маргаантай эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоогоогүй болно. ( 1-р хавтаст хэргийн 228-231, 2-р хавтаст хэргийн 10-25 дахь тал)
5.1. Харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө нь:
т банкны Ховд салбарт:
- О.*******ийн тоот дансанд 20,480,000 төгрөг,
- О.ын тоот дансанд 14,020,000 төгрөг,
ийн банкны Ховд салбарт:
- Б.*******ийн тоот дансанд 2,121,614 төгрөг,
- О.*******ийн тоот дансанд 3,644,000 төгрөг,
- О.*******ийн тоот дансанд 240,000 төгрөг,
- О.*******ийн тоот дансанд 229,810 төгрөг,
- О.*******ийн тоот дансанд 240,000 төгрөг,
ХААН банкны Ховд салбарт:
- Б.*******ийн тоот дансанд 832 төгрөг,
- Б.*******ийн тоот дансанд 3,000 төгрөг,
- Б.*******ийн тоот дансанд 4,168,192 төгрөг,
- Х.*******ын тоот дансанд 909 төгрөг,
- Х.*******ын тоот дансанд 49,886 төгрөг тус тус үлдэгдэлтэй байна. (Хавтаст хэргийн 158, 174-188 дахь хуудас)
5.2. Малын тооллого:
2022 оны хагас жилийн малын тооллогоор Б.*******ийн нэр дээр адуу 14, тэмээ 10, үхэр 35, хонь 84, ямаа 805, бүгд 948 толгой мал тоологджээ.
ХХК-ийн 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 05 дугаартай шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор 2022 оны 12 сарын үед Х.*******, Х. нараас 717 толгой ямааг 44,540,000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь Х.*******ийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Х.*******, Х. нарын мэдүүлгээр дээрх 717 толгой ямаа нь зөвхөн Х.*******, Б.Цэнды-Аюуш нарын өмчлөлийн ямаа биш бөгөөд Х.ийн ямаа нийлээд 717 толгой ямаа зарсан, 2022-2023 онуудад Ховд аймгийн ******* суманд зуд хүнд болсон тул нэлээн их мал зуданд хорогдсон болохыг мэдүүлэв. Тус ямааг зарсан мөнгөнөөс 2023 оны 01 сарын 06-ны өдөр т банк дахь О.ын хадгаламжинд 14,000,000 төгрөг, О.*******ийн хадгаламжинд 19,980,000 төгрөг тус тус хадгалуулсан. Харин Х.*******, Б.******* нарын өмчлөлд тэмээ байгаагүй болохыг гэрч Х.*******, Х., Б.*******ийн төрсөн ах гэрч Б.ын ... би Х.*******, Б.*******ын гэр бүлд 800 толгой ямаа, 45 тооны үхэр /сарлаг/, 15 тооны адуу, 20 тооны хонь байсан. Харин тэмээ байгаагүй гэх мэдүүлгээр нотлогдож байна. Үлдсэн мал болох 14 тооны адуунаас 12 тооны адуу ******* сумын Улаантолгой багаас 30 км зайд Тавтын хар бэл гэх газарт бэлчдэг бөгөөд адууг Х.******* хариулдаг. Нэг тооны адуу зуданд хорогдсон, 1 тооны адууг чоно идсэн гэдгийг Х.******* тайлбарласан. Мөн талийгаач нарын өмчлөлд хонь байгаагүй болохыг Х.******* шүүх хуралдаанд тайлбарлав.
Гэрч нарын мэдүүлгийг үндэслэн малчин Д.ын хотонд очиж, түүнээс мэдүүлэг авахад ... Талийгаач Х.******* нас барсны дараа Б.*******, Х. нарынх 2022 онд Ар булаг гэх газарт манай хаваржаанд нүүж ирж хаваржсан. Б.*******ийнх хэдэн тооны үхэртэй байсныг мэдэхгүй. Ямар ч байсан 20-30 тооны үхэр, 500-600 орчим ямаатай байсан нь холоос харагддаг байсан. Тэмээ, хонь байгаагүй. Дараа жил мөн адил тэдний үхэр манай хаваржаанд ирсэн байсан. Тэдний үхэр гэдгийг таньсан бөгөөд манай үхэртэй нийлсэн байсан. Тухайн үед энэ талаар Х.эд утсаар хэлэхэд та харж хандаж байгаач гэж хэлсэн болохоос хэн нэгэн надад хүлээлгэж өгөөгүй. Би хөлс ч аваагүй, үхрийг гаднаас нь хараад тоолоод явдаг байсан. Одоо тэр үхэр өвлийн улиралд хаданд гарсан, хаана байгааг нь мэдэхгүй. Нийтдээ 12 тооны үхэр байсан. Х. нь 2023 оны 09 сард 1 тооны үхэр, 2023 оны 11 сард 2 тооны үхрийг нядлаад аваад явсан. Үхрийн им тамгыг санахгүй байна, гэхдээ 9 тооны үхрийг зааж чадна гэх мэдүүлгээр 9 тооны үхэр Алтай суманд байгаа нь тогтоогдов. 2022 оны хагас жилийн малын тооллогоор 948 толгой мал тоологдсон боловч гэрч нарын мэдүүлгээр тэмээ байгаагүй болох нь тогтоогдсон. Малын зарим нь зуданд хорогдсон (чоно идсэн) айлын малтай нийлсэн, үрэгдсэн, алга болсон, ямаа нь зарагдсан бөгөөд одоо үлдсэн мал нь 12 тооны адуу, 9 тооны үхэр байна.
Иймд, үлдсэн хөрөнгө болох газарт хөх цоохор охин даага 1, цагаан цоохор охин даага 1, халиун зүсмийн морь 2, хөх саарал зүсмийн морь 2, хар халтар зүсмийн гүү 1, цагаан гүү 1, хул морь 1, буурал /будан/ зүсмийн гүү 2, цоохор азарга 1, нийт 12 тооны адуу, 44-76 ХОА улсын дугаартай Пургон машиныг хүлээлгэн өгөхийг Х.*******ид, 9 тооны үхэр /сарлаг/-ийг хүлээлгэн өгөхийг малчин Д.од, Ховд аймгийн сумын баг, , 24 айлын 06 тоотод байгаа эд хөрөнгө, 5 ханатай эсгий гэрийг хүлээлгэн өгөхийг Х.эд тус тус даалгаж шийдвэрлэлээ. Дээрх эд хөрөнгийг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хамгаалалтад шилжүүлэн өгсөн нь хүүхдүүдийн тус байранд /эсгий гэрт/ Х.ийн гэр бүлийн хамт амьдрах, тэнд байгаа эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй. (Хавтаст хэргийн 207-213, 223-227, 241 дэх хуудас)
6. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас О.*******ийн асаргааны тэтгэмж, О.*******, О. нарын тэжээгч алдсаны тэтгэмжийг тус байгууллагын мэдэлд шилжүүлэн өгөхийг хүссэн хүсэлтийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхдэд 19 нас хүртэл, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл олгогддог. Энэ нь тухайн хүүхэд /иргэний/-ийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагддаг юм. Х.*******ийг асран хамгаалагчаар томилсноор О.*******, О. нарын тэжээгч алдсаны тэтгэмж, хүүхдийн мөнгөн тэтгэмж нь асран хамгаалагч Х.*******ийн дансанд шилжиж ордог. Уг мөнгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулдаг гэдгийг асран хамгаалагч Х.******* мэдүүлсэн, түүний асран хамгаалалтад байгаа О.*******, О. нарын саналыг асуухад хэрэгцээтэй зүйлийг Х.******* ах авч өгдөг, шаардлагатай үед мөнгийг нь Х. ах руу шилжүүлдэг гэдгийг илэрхийлсэн. Харин О.*******ийн асаргааны тэтгэмжийг улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн түр хугацаагаар зогсоосон болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. өөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зорилго нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээг хангахад зарцуулагддаг бөгөөд уг мөнгийн тэтгэмжийг захиран зарцуулах эрхийг төрийн байгууллагын мэдэлд шилжүүлснээр хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээг хангах шаардлага нь хязгаарлагдах нөхцөл үүсч болзошгүйг харгалзан үзлээ. Дээрх мөнгийг асран хамгаалагч нь хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулж, тайланг сумын Засаг даргад тайлагнах хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.
7. Шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэхдээ уг хэргийн улмаас бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3-т зааснаар гуравдагч этгээдээр оролцуулдаг. Х.*******ийг насанд хүрээгүй хүүхдүүдийн асран хамгаалагчаар томилсноор энэ хэргийн улмаас түүний эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзээд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулав.
8. Шүүхээс насанд хүрээгүй хүүхдүүдийн эд хөрөнгийн эрхлэн хамгаалагчаар төрийн байгууллагаас гаргасан хүсэлтийг үндэслэн Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг тогтоож шийдвэрлэлээ. Тус байгууллага нь талийгаач Х.*******, Б.*******, насанд хүрээгүй хүүхдүүд болох О.*******, О.*******, О. нарын дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг О.*******ийн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, О.*******, О. нар иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болох хүртэл хариуцах үүргийг хүлээнэ. Харин үлдсэн малыг зарахаар бол хүүхдүүдийн саналыг харгалзан үзэхийг даалгалаа. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 сарын 16-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэснийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болгож өөрчилснийг дурдах нь зүйтэй.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч төрийн байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.11-д зааснаар талийгаач Х.*******ын өмчлөлд бүртгэлтэй, Ховд аймгийн сумын баг, 24 айлын 06 тоот, 55.56 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон гал тогооны өрөөний шаргал саарал өнгийн гал тогооны модон ханын шкаб 1 ком, плитка /шарах шүүгээ/ 1, уур сорогч 1, саарал өнгийн хөргөгч 1, цагаан өнгийн хөлдөөгч 1, ахуйн хэрэглээний гал тогооны хэрэгсэл бүрэн, зочны өрөөний шаргал өнгийн арьсан буйдан 1ш, 25 инчийн зурагт 1ш, бор өнгийн модон ханын стенк 1ш, хивс 1 ш, унтлагын өрөөнд жижиг буйдан 1ш, цайвар бор өнгийн модон хувцасны шкаб 1ш, ширээ 1ш, сандал 1ш, ариун цэврийн өрөөнд шилэн хаалт бүхий босоо душ 1 ш, бойлур 1 ш, үүдний өрөөнд шаргал өнгийн модон үүдний шкаб 1 ширхэг, 5 ханатай эсгий гэр, Х.*******ын нэр дээр бүртгэлтэй, 44-76ХОЕ улсын дугаартай, УАЗ маркийн, саарал өнгөтэй машин, хөх цоохор охин даага 1, цагаан цоохор охин даага 1, халиун зүсмийн морь 2, хөх саарал зүсмийн морь 2, хар халтар зүсмийн гүү 1, цагаан гүү 1, хул морь 1, буурал /будан/ зүсмийн гүү 2, цоохор азарга 1, нийт 12 тооны адуу, 9 тооны үхэр /сарлаг/, т банкны Ховд салбарт О.*******ийн тоот дансанд хадгалагдаж буй 20,480,000 (Хорин сая дөрвөн зуун наян мянга) төгрөг, О.ын тоот дансанд хадгалагдаж буй 14,020,000 (Арван дөрвөн сая хорин мянга) төгрөг, ийн банкны Ховд салбарт Б.*******ийн тоот дансанд байгаа 2,121,614 (Хоёр сая нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун арван дөрөв) төгрөг, О.*******ийн тоот дансанд байгаа 3,644,000 (Гурван сая зургаан зуун дөчин дөрвөн мянга) төгрөг, О.*******ийн тоот дансанд байгаа 240,000 (Хоёр зуун дөчин мянга) төгрөг, О.*******ийн тоот дансанд байгаа 229,810 (Хоёр зуун хорин есөн мянга найман зуун арав) төгрөг, О.*******ийн тоот дансанд байгаа 240,000 (Хоёр зуун дөчин мянга) төгрөг, ХААН банкны Ховд салбарт Б.*******ийн тоот дансанд байгаа 832 (Найман зуун гучин хоёр) төгрөг, Б.*******ийн тоот дансанд байгаа 3,000 (гурван мянга) төгрөг, Б.*******ийн тоот дансанд байгаа 4,168,192 (Дөрвөн сая нэг зуун жаран найман мянга нэг зуун ерөн хоёр) төгрөг, Х.*******ын тоот дансанд байгаа 909 (есөн зуун ес) төгрөг, Х.*******ын тоот дансанд байгаа 49,886 (дөчин есөн мянга найман зуун наян зургаа) төгрөгийн эрхлэн хамгаалагчаар Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг тогтоож, эд хөрөнгийг нь хариуцуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.11-д зааснаар О.*******, О.*******, О. нарт төрөөс олгогддог тэжээгч алдсаны тэтгэмж, асаргааны тэтгэмжийг тус байгууллагын мэдэлд шилжүүлэхийг хүссэн Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хүсэлтийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 44-76ХОЕ улсын дугаартай, УАЗ маркийн машин, 12 тооны адууг хүлээлгэн өгөхийг асран хамгаалагч Х.*******ид, 9 тооны үхэр /сарлаг/-ийг хүлээлгэн өгөхийг Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн малчин Д.од, 5 ханатай эсгий гэр, Ховд аймгийн сумын баг, 24 айлын 06 тоотод байгаа эд хөрөнгийг хүлээлгэн өгөхийг авга ах Х.эд тус тус даалгасугай.
4. Х.*******, Б.*******, О.*******, О.*******, О. нарын нэр дээр хадгалагдаж буй мөнгөн хөрөнгийн эрхлэн хамгаалагчаар О.*******ийн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, О.*******, О. нар иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болох хүртэлх хугацаанд Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг томилсон болохыг т банкны Ховд салбарт, ийн банкны Ховд салбарт, ХААН банкны Ховд салбарт тус тус мэдэгдсүгэй.
5. Ховд аймгийн сумын баг, 24 айлын 06 тоот, 55.56 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, дугаартай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх, барьцаалах, түрээслэх, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх, хүүхдүүд насанд хүрснээр тэдний мэдэлд шилжүүлэн өгөх үүргийг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт, уг шийдвэрийн хувийг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад тус тус даалгасугай.
6. О.*******, О.*******, О. нарын эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчид хариуцуулсан нь хүүхдүүдийн Ховд аймгийн сумын баг, 24 айлын 06 тоот, 55.56 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, дугаартай үл хөдлөх хөрөнгөд амьдрах, бусад эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлахгүй болохыг дурдсугай.
7. Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас эд хөрөнгийг хариуцан хамгаалахтай холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авах тохиолдолд үлдсэн мал, бусад хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахаар бол О.*******, О. нарын саналыг харгалзан үзэхийг тайлбарласугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН