Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2024/00064

 

 

 

 

 

2024 02 20 153/ШШ2024/00064

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,

Нэхэмжлэгч: Ховл аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* *******лын *******оотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* *******аар гудамж, дугаар байр, од оршин суух, овогт ийн т холбогдох

Нэхэмжлэгчийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Х.*******ээс гаргасан хүсэлтийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.******* миний бие Б.т холбогдуулан тус шүүхэд хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд би өөрийн хүсэлтээр сайн дураараа шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авна уy гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х.******* нь Б.т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан нь дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ШҮҮГЧ Б.РАУШАН