Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 135/шш2024/01054

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01107/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ****** баг, ******* тоотод оршин суух ******* ургийн овогт ******* ******* (*******)-ын хүсэлттэй,

 

******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь талийгаач ******* 2012 онд танилцаад, 2015 дотносоод 2016 оноос эхэлж хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр том хүү *******, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр бага хүү ******* нар төрсөн. Өмнө нь том хүүгээ төрснөөс хойш дандаа уурхайд ажиллаж байсан. Хэн хэнд нь зав зай гарахгүйгээс болоод хойшлогдож явсаар гэрлэлтээ батлуулаагүй өдийг хүрсэн. Хань минь 2024 оны 06 сарын 15-ны өдөр ослын улмаас нас барсан. Иймд ******* хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү... гэв.

 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, ******* 0253 дугаартай нас барсны гэрчилгээ, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүү *******, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүү ******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

3. Шүүхээс гэрч , нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч О.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

3. Нэхэмжлэгч О.******* нь талийгаач ******* 2012 оноос 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд тэдний хамтын амьдралын хугацаанд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүү *******, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүү ******* нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дархан сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ******* нас барсны гэрчилгээний хуулбар, гэрч гийн ...Миний охин Б., О.******* нар нь гэрлэлтийн баталгаагүй байсан учраас шүүхэд хандаж хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай болсон. Миний охин Б. нь 2024 оны 06 сарын 15-ны өдөр ослын улмаас нас барсан. Охин минь О.*******тай 2014 оноос хойш үерхэж байгаад хамт амьдарсан. Эдний дундаас 2 хүүхэд төрсөн. Том хүү нь одоо 7 настай, бага нь 5 настай, одоо эцэг О.*******тай хамт амьдарч байгаа... гэх мэдүүлэг, гэрч ...Б. нь миний дүүгийн эхнэр, 2024 оны 06 сард автын ослын улмаас нас барсан. О.*******, Б. нар нь гэрлэлтээ батлуулаагүй байсан. Манай дүү хөдөө уурхайд ажилладаг болохоор цаг завгүй байснаас болсон байх. Энэ хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн. Том хүү нь одоо сургуульд сурдаг, бага нь цэцэрлэгт явдаг. Одоо хоёр хүү нь аавтайгаа хамт амьдарч байгаа... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн О.*******ыг Б. нар нь 2014 оноос 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******) нь талийгаач овогт (РД:*******)/-тэй 2014 оноос 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА