| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0615/Э |
| Дугаар | 530 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 530
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
хохирогч Ц.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, М.Алтанцэцэг,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт Г.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626010011 дүгээр хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ... тоотод түр оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял тус тус шийтгүүлсэн, Б овогт Гын Б /РД:.../.
Г.Б нь 2016 оны 1 дүгээр сарын 19-20-ны өдрүүдийн хооронд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ... тоотод байрлах иргэн Г.Мийн эзэмшлийн өвлийн сууцны цонхыг хагалан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 40 инчийн зурагт, хөгжим, компьютерийн процессор хулгайлан авч бусдад 610,000 төгрөгийн,
2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, ... тоотод оршин суух иргэн Б.Цын өвлийн сууцны цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч зурагт, пүүз, гав хулгайлан авч бусдад 990,000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Т.Гийн гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 69 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер хулгайлан авч бусдад 12,490,000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ...тоотод байрлах иргэн Л.Тийн эзэмшлийн гэрийн хаалгыг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 42 инчийн зурагт хулгайлан авч бусдад 350,000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод байрлах иргэн Л.Оы өвлийн сууцны цонхыг түлхэн орж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Мonel маркийн 42 инчийн зурагт, иж бүрэн компьютер, банзан гитар, мишок, хонины мах хулгайлан авч бусдад 662,000 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод байрлах иргэн Б.Бий эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Samsung маркийн 43 инчийн зурагт, мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн ээмэг бөгж гинж, бор өнгийн усан болор толгойтой усан болор хөөрөг, хиймэл шүрэн толгойтой гартаам хөөрөг, цааны арьсан гутал, арьсан гутал, хутга, сувдан загасны арьсан түрийвч, иргэний үнэмлэх, банкны виза карт, орны бүтээлэг, нимгэн куртик, фудволк, цамц, ноосон цамц хулгайлан авч бусдад 1,247,500 төгрөгийн хохирол учруулсан,
2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод байрлах иргэн Ц.Дн эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Funai” брэндийн 42 инчийн зурагт, эмэгтэй хурган дээл, орны бүтээлэг, эрэгтэй хүний пүүз, эмэгтэй хүний цааны годон гутал, халуун тогоо буузны жигнүүр, хөлдөөсөн бууз 10 кг, үхрийн мах 5 кг, говь алтайн чацарганы дарс 2 ширхэг, “Anycall” брэндийн гар утас, үүхэндөр хөөрөг, тогны уртасгагч хулгайлан авч бусдад 1,549,500 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоотод байрлах иргэн Л.Ды эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн зурагт монетон ээмэг, бөгж, гинж, ноосон болон даавуун цамц өмд, футболк, хүрэн өнгийн орны бүтээлэг хулгайлан авч бусдад 695,500 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод байрлах иргэн О.Бын эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “Sharp” маркийн 32 инчийн зурагт, “Toshiba” маркийн зөөврийн компьютер, “Acer” маркийн зөөврийн компьютер, монетон ээмэг 2 ширхэг, жижиг хэмжээтэй хавтгай зурагт хулгайлан авч бусдад 1,245,000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Э.Оын гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч халтар манан хөөрөг, “Sharp” маркийн 32 инчийн зурагт, мөнгөн гинж, мөнгөн аяга хулгайлан авч бусдад 4,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч О.Бынхаас хулгай хийгээгүй. Энэ талаар мөрдөн байцаалтад хэлж байсан. Бусад үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Ды зурагтыг О.Бад өгчихсөн байдаг. Гтай явж байгаад л хулгай хийчихсэн. Хохирлын хэмжээг зөвшөөрөхгүй байна. Ялыг багасгаж өгнө үү. Нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлж өгнө үү” гэв.
Хохирогч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 16 цагт гэрээс гараад 21 цаг 30 минутад иртэл хулгай орсон байсан. Маргааш нь Нарантуул зах дээрээс дээл, хөөргөө олж авсан. Хохирлоо төлүүлж авмаар байна. 800,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Эрүүгийн 201626010011 дүгээр хэргээс мөрдөн байцаалтанд өгсөн:
1. Хохирогч Г.Мийн: “...2016 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 11 цагийн үед гэртээ ирээд хаалгаа онгойлгоод ортол жижиг өрөөний баруун хойд талын хойд талын вакум цонх онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Эд зүйлээ бүртгэж үзэхэд 40 инчийн ЛСД зурагт, систем хөгжим, компьютерийн процессор зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Манайхаас алдагдсан компьютерийн процессорыг үзүүлэлт тодорхойгүй гээд үнэлээгүй байна. Энийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би компьютерийн процессорын үзүүлэлтийг нь над руу явуулсан хүнээс асуухад “cpu i5, 3r, ram4gb” гэж байна. Би компьютерийн процессорыг 2011 онд авч байсан, 500,000 төгрөгөөр үнэлнэ. Вакум цонхыг хагалаад хулгай орсон байсан. Цонхны шил нь 1х1.20 метр хэмжээтэй байсан, 40,000 төгрөгөөр шиллүүлсэн, уг үнээр нь үнэлнэ. Хохирлоо барагдуулж авмаар байна. Бие муу учир шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /3хх-131-132, 134-135/,
Гэрч Б.Батчимэгийн: “...2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ээж дүү бид нар ахындаа хоносон. Маргааш өглөө нь гэртээ ирэхэд манай байшингийн вакум цонхоор хулгайч ороод зурагт, систем хөгжим, процессор зэрэг эд зүйлс авсан байсан” гэх мэдүүлэг /3хх-136-137/,
Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: “Миний санаж байгаагаар... Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ... тоот иргэн Мийн өвлийн сууцны цонхоор ороод 40 инчийн “Некст” маркийн лед зурагт 1 ширхгийг хулгайлсан, тухайн үед би хойд талынх нь цонхыг хагалаад гарч авсан, энэ хэргийг би ганцаараа хийсэн...” гэх мэдүүлэг /1хх-198-200/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /3хх-119/, өргөдөл /3хх-121/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-122-127/, эд зүйлийн үнэлгээ /3хх-151, 152/, хохирлын тооцоо /3хх-154/, шинжээчийн дүгнэлт /5хх-198-203/, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн албан бичиг /5хх-205/,
2. Хохирогч Б.Цын: “...Би 2016 оны 01 дүгээр сарын 17-ны үед гэрээсээ гараад 22 цагийн үед гэртээ иртэл хашаан дотор нэг мэдрэл муутай хүн зогсож байсан. Тэгээд гэрийн үүдэн дээр очсон чинь хаалга цоож эвдсэн байсан. Гэрт ороод эд зүйлээ үзэхэд “Самсунг” маркийн 42 инчийн зурагт, 2 хос пүүз зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...манай байшингийн хаалганы цоожийг эвдлэн хулгай орсон, уг цоожийг үнэлэхгүй. Алдагдсан эд зүйлсээс барагдуулсан зүйл байхгүй. Гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /4хх–51-52, 53/,
Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо ... тоот, иргэн Цын хашаанд байсан өвлийн сууцны хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Hair” маркийн лсд зурагт, пүүз 2 ширхэг, гав 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлсан. Хулгай хийсэн 2 пүүзний нэгийг нь би өмссөн, харин нөгөө пүүзийг нь хаячихсан. Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн. Энэ айлаас хулгайлсан зурагтаа ломбарданд тавих гэсэн боловч авахгүй байхаар нь хаячихсан...” гэх мэдүүлэг /1хх-198-200/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /4хх-38/, өргөдөл /4хх-40/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-41-45/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-54-57/, эд зүйлийн үнэлгээ /4хх-61, 62/, хохирлын тооцоо /4хх-64/,
3. Хохирогч Т.Гийн: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчим “Мөнгөн завъяа” дэлгүүрийн худалдагч Маас нийт 68 ширхэг мөнгөн аяга зээлээр авсан. Маргааш нь Хятад улс руу явж үзэсгэлэн худалдаанд гаргаж зарахаар авсан байсан. Тухайн үед миний зээлээр авсан аяга нь 12.280.000 төгрөг болж байсан. Үүний дээр манай гэрт байсан 1 ширхэг мөнгөн аяга алга болсон. Үүнийг 60.000 төгрөгөөр үнэлж байна. Тэгээд мөнгөн аягануудаа гэртээ аваачиж хоёр тусад нь цаасан хайрцганд хийж тавьсан. “Сони” маркийн саарал өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн тоногтой эмэгтэй бүс, миний хуучин өмд, цамц, цүнх алга болсон. ...гэрийн цоожийг үнэлэхгүй, ... буцаан өгсөн болон хохирол барагдуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /4хх-132-133, 134-135/,
Гэрч Л.Оюунжаргалын: “2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ээжийн худалдан авчирсэн 2 цаасан хайрцагтай 68 ширхэг мөнгөн аяга, гэрт байсан 1 ширхэг мөнгөн аяга, миний хэрэглэж байсан “Сони” маркийн зөөврийн компьютер алдагдсан байна. Ээж бид хоёр 2 хайрцагтай мөнгөн аягаа гэрийн баруун урд хэсэгт ил тавьчихаад гарсан. Мөн зөөврийн компьютер гэрийн хойд талд ширээний хойд талд газарт байсан” гэх мэдүүлэг /4хх-136-137/,
Гэрч З.Мын: “...Т.Г эгч “Хятад улс руу явж үзэсгэлэн худалдаанд мөнгөн аяга зарах гэсэн юм, зээлээр өгөөч эргэж ирээд мөнгийг нь төлөе” гэж хэлээд ...нийтдээ 68 ширхэг мөнгөн аяга авсан. Нийт үнэ нь 12,280,000 төгрөг болсон” гэх мэдүүлэг /4хх-138-139/,
Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: “...Чингэлтэй дүүргийн ... тоот хашаан дотор байсан монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж гэрийн хаяанд байсан 2 ширхэг хайрцгийн нэг хайрцгийг задлаад үзтэл 32 ширхэг мөнгөн аяга байсан. Нөгөө хайрцгийг задалж үзээгүй. Уг хайрцгуудын дэргэд нэг ширхэг мөнгөн аяга ил байсан. Би нийтдээ 69 ширхэг мөнгөн аяга хулгайлсан. Энэ айлаас алдагдсан зөөврийн компьютер, мөнгөн бүс, бугуйн цаг, 2 ширхэг бахь, эмэгтэй хүний хувцас зэргийг хулгайлаагүй. Тухайн үед би ганцаараа хулгай хийсэн учраас бусад зүйлүүдийг авч явах боломжгүй. Энэ айлаас хулгай хийсэн мөнгөн аягануудын мөнгийг нь хуулаад Урт цагаан руу очоод 3,700,000 төгрөгөөр зарсан. Тагшнуудыг хогийн саванд, хүүхдийн паркийн хашаанд байх трансформатор дээр тавьсан...” гэх мэдүүлэг /1хх-198-200/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-195/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /4хх-94/, өргөдөл /4хх-98/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-100-105/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-122-130/, эд зүйлийн үнэлгээ /4хх-147-148/, хохирлын тооцоо /4хх-150/,
4. Хохирогч Л.Тийн: “...2015 оны 12 дугаар сарын 17-ны ...00 цаг өнгөрч байх үед гэрт ирээд хашааны хаалга нээхэд манай өвлийн сууцны амбаарын хаалгыг эвдэн, цоожийг нь хөшиж байгаад хулгайч орсон байдалтай байсан. Гэрийн хойморт байдаг мөлхөө тавилга дээр байдаг 42 инчийн ЛСД зурагт, орны бүтээлэг хулгайд алдагдсан байсан. ...би алдагдсан орны бүтээлгийг үнэлэхгүй. Би эвдэрсэн хаалгаа үнэлэхгүй. Би өмнө нь өгсөн байцаалтдаа өвлийн сууц гэж андуурч хэлсэн байна. Манайх монгол гэрт амьдардаг ба тэр гэрт хулгай орсон. Манайхаас алдагдсан зүйлээс буцаан хохирол барагдуулсан зүйлгүй. Гомдолтой байна, хохирол барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /3хх-45, 46-47/,
Гэрч С.Болорцэцэгийн: “...2015 оны 12 дугаар сарын 17-ны ...шөнө 1 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой мөн амбаарын хаалга эвдээд, гэрийн хаалгыг арын нугсаар нь эвдээд мөн голоор нь хугалсан байсан. Цагдаа дуудсан. 42 инчийн хар өнгийн “Панасоник” маркийн зурагт байхгүй байсан. Баруун талд байрлах орны бүтээлэг байхгүй байсан” гэх мэдүүлэг /3хх-48/,
Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Булгийн 3-1 тоот иргэн Л.Тийн хашаа руу ороод монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн дотогшоо орж 32 инчийн “Панасоник” маркийн лед зурагт, орны бүтээлэг зэргийг хулгайлсан. Энэ үйлдэлд Я.Г бид хоёр хамт явж байсан. Хулгай хийсэн зурагтаа үнэгүй.мн сайтаар 150.000 төгрөгөөр зарсан. Орны бүтээлгийг хаясан” гэх мэдүүлэг /1хх-198-200/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-180-183/, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /3хх-39/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /3хх-40/, өргөдөл /3хх-42/, эд зүйлийн үнэлгээ /3хх-49/, хохирлын тооцоо /3хх-51/,
5. Хохирогч Л.Оы: “2015 оны 12 дугаар сарын 17-ны 22 цагийн үед гэртээ ирэхэд гэрэл асаалттай том өрөөний цонх онгорхой байсан. Гэрийн хаалга цоожтой ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Гэрийнхээ хаалгыг онгойлгоод гэрт орж үзэхэд гэрийн эд зүйлийг бусниулж орхисон байхаар нь цагдаа дуудсан. “Монел” маркийн 42 инчийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн зурагт, “DELL” маркийн I-3 процессортой иж бүрэн компьютер, банзан гитар, мишок хонины мах зэрэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /3хх-188-189, 190-191/,
Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоот иргэн Оы хашаа руу орж ...өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж 42 инчийн “Монел” маркийн зурагт 1 ширхэг, иж бүрэн компьютер, банзан гитар зэрэг эд зүйлийг хулгайлсан. Харин мишок, мах зэргийг аваагүй. Энэ айлаас хулгай хийсэн зурагтаа үнэгүй.мн сайтаар 150.000 төгрөгөөр зарсан. Иж бүрэн компьютерийг Бд өгсөн. Энэ үйлдлийг Я.Г бид хоёр үйлдсэн...” гэх мэдүүлэг /1хх-198-200/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /3хх-175/, өргөдөл /3хх-178/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-179-184/, эд зүйлийн үнэлгээ /3хх-205/, хохирлын тооцоо /3хх-207/,
6. Хохирогч Б.Бий: “2015 оны 12 дугаар сарын 28-ны 19 цагийн орчим гэртээ ирэхэд гадаа хашааны хаалга онгорхой, гэрэл асаалттай, цонхны хөшиг ярсан байсан. Цонх руугаа хартал байшингийн зүүн талын цонх хагарсан, үүдний амбаарын хаалгыг онгойлгох гэтэл хаалганы цоож нь эвдэрсэн байсан. 43 инчийн “Самсунг” маркийн ЛСД зурагт 1 ширхэг, эмэгтэй хүний бор өнгөтэй 39 размерийн цааны арьсан гутал 1 ширхэг, энгийн гутал, цагаан өнгийн гартааман хөөрөг 1 ширхэг, бор усан болор хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эхнэрийн дүү Шинэцэцэгийн загасны арьсан түрийвч 1 ширхэг, иргэний үнэмлэх, Хаан банкны виза карт, торон дотор байсан миний зуны хувцаснууд /зуны нимгэн куртик, фудболк, ноосон цамц/, хутга, эхнэрийн мөнгөн ээмэг, бөгжний хослол, ширэн бүс, орны бүтээлэг буюу одьял зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. ...Тэр сүх манай сүх юм, хэрэг гарах үед манай гэрийн хаалганы хавтас модыг эвдсэн байсан. ...Манайхаас алдагдсан эд зүйлсээс буцаан хохирол барагдуулсан зүйл байхгүй. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1хх-46-47, 48, 65, 66-67/,
Гэрч Д.Шинэбаярын: “...2015 оны 12 дугаар сарын 28-ны 19 цагийн үед гэртээ ирээд хашааны хаалгыг ойнгойлгох гээд машинаас буугаад хартал гэрийн гэрэл асчихсан байсан. Нөхөр Бэ “манайд хулгайч орчихсон юм биш үү” гэж хэлэхээр нь бид хоёр хашаа руу ороод ертөнцийн зүгээр зүүн урашаа харсан цонх руу хартал модон рамтай хоёр давхар шилтэй цонх нилээн том хагарсан, цонхны тюль нээгдчихсэн байсан. ...Үүдний таамбар руу очтол дээр доор цоожилсон байсан цагаан өнгийн 2 цоожийг эвдэлсэн хаалга онгорхой байсан. Сүхээр цөм цохиод хаячихсан байсан. Гэрт байсан хувцас хунар, шкафанд байсан зүйлүүдийг тараагаад эмх замбараагүй болгочихсон, 43 инчийн хар өнгийн плазма дэлгэцтэй зурагт алдагдсан, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн хөөрөг 2 ширхэг, миний мөнгөн ээмэг бөгжний хослол, кулон, эрэгтэй хүний хувцас, ширэн бүс, дүүгийн түрийвч, бичиг баримт, цаа бугын арьсан гутал, хуванцар иштэй төмөр хутга зэрэг алдагдсан байсан. Хэрэг гарах үед тэр сүхээр манай хаалганы хавтсыг эвдсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-68-69, 70/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1хх-1/, өргөдөл /1хх-39/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-40-45/, эд зүйлийн үнэлгээ /1хх-58-59/, хохирлын тооцоо /1хх-61/, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол /1хх-62/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-180-183/,
Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: “...Миний санаж байгаагаар хамгийн эхлээд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу шинэ жилийн өмнөхөн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суух Б.Бий өвлийн сууцны хаалганы үүдийг таамбарт нь байсан төмөр сүхээр эвдэн орж “Самсунг” маркийн 43 инчийн ЛСД зурагт 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, шинэ цагийн хөөрөг 2 ширхэг, орны бүтээлэг, эмэгтэй хүний мөнгөн эдлэл зэргийг хулгайлсан. Харин хутга, түрийвч, ноосон цамц, бичиг баримтуудыг хулгайлаагүй. Я.Г бид хоёр энэ айлаас хулгайлсан зурагтаа Бгийн эхнэр Ггийн эгчид 150.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /1хх-198-200/,
7. Хохирогч Ц.Дн: “...орой гэртээ 21 цаг 30 минут гэж ирсэн чинь байшингийн том өрөөний хойд талын цонхны салхивчийг түлхэн онгойлгоод гэрт орж 40 инчийн “Funai” зурагтыг орны бүтээлгээр боож аваад, эхнэрийн улаан өнгийн хурган дотортой дээл, миний хуучин пүүз, эхнэрийн цааны арьсан гутал, халуун тогоо жигнүүр, хөргөгчин дотор байсан хөлдөөсөн 10кг бууз, мах 5кг, Бигэрийн чацарганы дарс 2 ширхэг, Скайтелын гар утас, цахилгаан уртасгагч зэрэг зүйлийг хулгайлж аваад явсан байсан. ...Манайхаас алдагдсан зүйлээс эмэгтэй хурган дотортой дээл, хөөрөг хоёрыг зах дээр зарсан байхыг би явж байж мэдээд цагдаад мэдэгдэн хураалгасан. Хөөрөг, хурган дээл, эмэгтэй цааны арьсан гутлыг цагдаагаас хүлээн авсан. Гомдолтой байна, үлдсэн хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /2хх-168, 169-170/,
Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ... тоот, иргэн Дгийн хашаа руу орж ...өвлийн сууцны вакум цонхыг түлхэн дотогш ороод 42 инчийн “Фунай” маркийн зурагт, хурган дотортой дээл, орны бүтээлэг, эрэгтэй хүний пүүз, эмэгтэй хүний цааны арьсан гутал, скайтелийн гар утас, чацарганы дарс 2 шил, хуучин цагийн хөөрөг, бууз, мах, тамхи зэрэг эд зүйлсийг хулгайлсан. Харин халуун тогоо, жигнүүр зэрэг зүйлсийг аваагүй. Энэ айлаас авсан зурагтаа үнэгүй.мн сайтаар 150.000 төгрөгөөр, ...хурган дотортой дээлийг Нарантуул зах дээр аваачиж зарсан. Цааны арьсан гутлыг үнэгүй.мн сайтаар 100.000 төгрөгөөр зарсан. Бусад зүйлүүдийг Гынд үлдээгээд явсан...Г бид хоёр үйлдсэн” гэх мэдүүлэг /1хх-198-200/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /2хх-152/, прокурорын тогтоол /2хх-153/, өргөдөл /2хх-156/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-157-162/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /2хх-166/, эд зүйлийн үнэлгээ /2хх-181-182/, хохирлын тооцоо /2хх-183/,
8. Хохирогч Л.Ды: “2016 оны 01 дүгээр сарын 28-ны 20 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгайч орсон байсан. Манай гэрээс “Шарп” маркийн 32 инчийн ЛСД зурагт, монетон ээмэг, монетон хуримын бөгж, монетон гинж, нөхрийн 2 ширхэг ноосон цамц, 3 ширхэг даавуун цамц, 3 ширхэг өмд, 2 цагаан футболк, цагаан цэнхэр өнгийн футболк 1 ширхэг, хүрэн өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлс алдагдсан. Хохирол барагдуулсан зүйл огт байхгүй. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /3хх-57-58, 59-60, 61-64/,
Гэрч Д.Баярсайханы: “2016 оны 01 дүгээр сарын 28-ны 20 цагийн орчим гэртээ эхнэр хүүхдийн хамт ирэхэд байшингийн хаалганы цоожийг эвдээд гэрт хулгайч орсон байсан. “Шарп” маркийн 32 инчийн зурагт, эхнэрийн монетон ээмэг бөгж гинж, мөнгөн ээмэгнүүд, гинж, миний ноосон цамцнууд, өмднүүд, футболкнууд, орны бүтээлэг зэрэг эд зүйлс алдагдсан” гэх мэдүүлэг /3хх-65/,
Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, ... тоот иргэн Ды хашаа руу орж байшингийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Шарп” маркийн зурагт 1 ширхэг, монетон ээмэг, эмэгтэй хүний монетон бөгж, гинж, мөнгөн ээмэгнүүд мөнгөн гинж, ноосон цамц 3 ширхэг, фудболк 3 ширхэг, орны бүтээлэг, хуучин өмд 3 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан. Энэ айлаас хулгайлсан зурагтыг Бгийн ээжид 50.000 төгрөгөөр зарсан. Монетон ээмэг, бөгж, гинж зэргийг Хангай захын хажууд байх “Начин заан” нэртэй ломбардад өөрийн бичиг баримтаар 180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Мөнгөн эдлэлүүдийг яаснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /1хх-198-200/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /3хх-52/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /3хх-53/, өргөдөл /3хх-55/, хохирлын баримт /3хх-71/, эд зүйлийн үнэлгээ /3хх-72, 74/, хохирлын тооцоо /3хх-76/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-180-183/,
9. Хохирогч О.Бын: “...2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн орчим ах Б над руу яриад манай гэрт хулгай орсон талаар мэдэгдсэн. Байшингийн хаалганы зүүдэг цоожийг эвдээд хулгайч орж гэрийн том өрөөний хоймрын тавилга дээр байсан “Шарф” маркийн хар өнгийн 32 инчийн ЛСД зурагт, том өрөөнд байдаг авдар дээр байсан хар өнгийн 16 инчийн дэлгэцтэй “АСЕR” маркийн 4gb ram-тай зөөврийн компьютер, мөнгөлөг өнгийн “Тошиба” маркийн 2gb ram-тай I-3 зөөврийн компьютер, солонгос улсад үйлдвэрлэсэн “Сhannel” брэндийн эмблемтэй төстэй хэлбэртэй унждаг ээмэг нэг хос, мөн дугуй хэлбэртэй нэг хос монетон ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан. Манайхаас алдагдсан зүйлсээс зурагтаа буцаан авсан өөр эд зүйл аваагүй” гэх мэдүүлэг /3хх-98, 99-100/,
Иргэний нэхэмжлэгч Г.Эын: “...миний ажиллуулдаг байсан “Цэцэн-Уран Завъяа” нэртэй ломбарданд орой 19 цагийн үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд 32 инчийн “Шарп” маркийн удирдлагагүй хар өнгийн гадаргуутай зурагт тавьсан. Тухайн үед тэр зурагтыг авчирсан залуу хамт явж байсан эгчийнхээ бичиг баримтаар буюу Санжмятавын Батнасан гэх хүний бичиг баримтаар 100,000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай тавиад гарсан. Хэд хоногийн дараа зурагтыг тавьсан залуутай хамт цагдаа орж ирээд ломбардаас зурагтыг хурааж аваад явсан...” гэх мэдүүлэг /3хх-102/,
Гэрч О.Бын: “2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ...20 цаг өнгөрч байхад охин М утсаар яриад “байшингийн үүд хаалга онгорхой байна, хулгай орсон байна” гэсэн. Миний амьдарч байгаа буюу дүү Бын байшингийн хаалганы цоожийг эвдээд хулгайч ороод “Шарп” маркийн 32 инчийн ЛСД зурагт, 2 ширхэг зөөврийн компьютер, манай дүүгийн монетон эдлэл зэрэг алдагдсан байсан” гэх мэдүүлэг /3хх-103/,
Гэрч Б.Мгийн: “2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хашааны хаалга хаалттай байсан. Хашаанд ороход хашаанд байдаг Батсүх ахын гэрийн үүдний амбаарын хаалга онгорхой харагдсан. Миний амьдарч байгаа эгч Бын байшингийн хаалга онгорхой байхаар нь байшинд ороход гэр доторх хамаг эд зүйлийг эмх замбараагүй болгосон байхаар нь би аав Бт мэдэгдэж цагдаа дуудсан гэх мэдүүлэг /3хх-104/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /3хх-77/, эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /3хх-78/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-82-87/, хураан авах тогтоол /3хх-91-92/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-93-95/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /3хх-96/, эд зүйлийн үнэлгээ /3хх-113, 114/, хохирлын тооцоо /3хх-116/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-180-183/,
Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ... тоот хашаа руу орж ...монгол гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдээд дотогш орж цэнхэр өнгийн “DVD” тоглуулагч хулгай хийгээд ...тэр DVD тоглуулагчаа Бд өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-198-200/,
10. Хохирогч Э.Оын: “2016 оны 02 дугаар сарын 15-ны ...21 цагийн орчим гэртээ ирэхэд хаалганы цоожийг эвдсэн байсан. Хамаг юм бусниулсан байсан. 32 инчийн “SHARP” маркийн зурагт, халтар манан хөөрөг, мөнгөн гинж зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...Манайхаас алдагдсан зүйлээс буцааж өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3хх-235-236, 237-238/,
Шүүгдэгч Г.Бийн яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоот иргэн Оын хашаа руу орж монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн “Шарп” маркийн зурагт хулгай хийсэн. Энэ айлаас гинж, хөөрөг хулгай хийгээгүй. Хулгайлсан зурагтаа 21 дүгээр хороололд байрлах “Хишиг-Од” нэртэй дэлгүүр дотор байх ломбарданд 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Энэ хэргийг Я.Г бид хоёр үйлдсэн...” гэх мэдүүлэг /1хх-198-200/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /3хх-224/, өргөдөл /3хх-227/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-228-231/, эд зүйлийн үнэлгээ /4хх-1-2/, хохирлын тооцоо /4хх-4/, эрүүгийн хэргээс зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал /2хх-53-61/, эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /2хх-62-70/, Г.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-204, 205/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-207, 210/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-212-219, 223-228/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /2хх-6/, хохирлын тооцооны хүснэгт /5хх-182-184/, шүүгдэгчийн өргөдөл /5хх-216/, прокурорын тогтоол /5хх-217/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Шүүгдэгч 10 үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. О.Бын гэрээс DVD тоглуулагч л авсан гэдэг. Энэ үйлдлийг хөдөлбөргүйгээр тогтоож чадаагүй, эргэлзээтэй байна. Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгчид ашигтайгаар шийдэж өгнө үү. Энэ утгаараа хохирлын хэмжээ багасаж, зүйлчлэл 145 дугаар зүйлийн 145.2 болно. Иймд хуучин хуулийг хэрэглэж өгнө үү. Я.Гын асуудлыг тусгаарласан нь буруу” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг “Айлд 10 удаа орсноо зөвшөөрдөг. Мийн гэрээс хулгайлсан эд зүйлсийг ганцаараа аваад явах боломжгүй. Бага боловсролтой хүнийг өмгөөлөгчгүй байцаасан. Аваагүй гэж мэдүүлж байгаа эд зүйлсийг хасаж өгнө үү. Эрүүгийн төлөөлөгч хураан авсан эд зүйлээ өгөхгүй завшаад байна. 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг ганцаараа 3 удаа, Я.Гтай бүлэглэн 7 удаа, нийт 10 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэн бусдад 24,239,500 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдохгүй, няцаагдаж байх тул хүлээн авах үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хохирлын хэмжээг багасгаж хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, бага боловсролтой хүнийг өмгөөлөгчгүйгээр байцаасан, тухайн айлаас хулгайлсан эд зүйлийг шүүгдэгч ганцаараа авч явах боломжгүй, эрүүгийн төлөөлөгч хураан авсан эд зүйлээ өгөхгүй завшаад байна гэх асуудлууд нь нотлох баримтаар тогтоогдоогүй, нотлогдохгүй байна гэж шүүх үзэв.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан буюу учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинж болох учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх шинжийг агуулгын хувьд шинэчилж хуульчлан тогтоосон, түүнчлэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь тухайн хууль үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн хэдий ч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгч Г.Бийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт нийт 24,239,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Дд 2,300,000 төгрөгийн, хохирогч О.Бад 170,000 төгрөгийн эд зүйлсийг биет байдлаар буцаан олгосон. Харин төлөгдөөгүй хохиролд шүүгдэгч Г.Бөөс 3 жилийн хугацаанд 23,098,000 /хорин гурван сая ерэн найман мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Мт 610000 төгрөг, цонхны үнэ 40000 төгрөг, нийт 650,000 төгрөг, Б.Цт 990000 төгрөг, Т.Гт 12490000 төгрөг, Л.Тид 350000 төгрөг, Л.Од 662000 төгрөг, Б.Бэд 1204000 төгрөг, цонх, цоожны үнэ 43500 төгрөг, нийт 1275000 төгрөг, Ц.Дд 399500 төгрөг, О.Бад 1160000 төгрөг, Э.От 4400000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Эад 53500 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хорих ял, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин “Нэг үйлдлийн гэм буруу дээр маргасан. Шүүх гэм буруутайд тооцсон учраас тодорхой байр суурь илэрхийлэх боломжгүй” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг “15 сар хоригдож байгаа хүнийг үндэслэлгүйгээр цагдан хорисон гэж үзэж байна. Гэм буруу дээр маргаагүй тул 5 жилийн хорих ял өндөр байна. Хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.
Шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчийг нарыг санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж байна.
Шүүгдэгч Г.Бийн 2016.02.22-ны өдрөөс 2016.06.17-ны өдрийг хүртэл 116 хоног, 2016.12.13-ны өдрөөс 2017.12.11-ний өдрийг хүртэл 363 хоног, нийт урьдчилан хоригдсон 479 /дөрвөн зуун далан ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 44 ширхэг /хагархай болон бүтэн/ аягыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 450х130 хэмжээтэй, хар өнгийн 1 ширхэг төмөр сүхийг хохирогч Б.Бэд, 28 см урт, хар өнгийн бариултай 1 ширхэг алх, 2 ширхэг төмөр цоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл, 1.9 дүгээр зүйлд заасныг заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт Г.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б овогт Гын Бийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Бийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Бөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Бийн урьдчилан хоригдсон 479 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 44 ширхэг аягыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 450х130 хэмжээтэй, хар өнгийн 1 ширхэг төмөр сүхийг хохирогч Б.Бэд, 28 см урт, хар өнгийн бариултай 1 ширхэг алх, 2 ширхэг төмөр цоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Бөөс 3 жилийн хугацаанд 23098000 төгрөг гаргуулж, хохирогч Г.Мт 650000 төгрөг, Б.Цт 990000 төгрөг, Т.Гт 12490000 төгрөг, Л.Тид 350000 төгрөг, Л.Од 662000 төгрөг, Б.Бэд 1247500 төгрөг, Ц.Дд 399500 төгрөг, Л.Дд 695500 төгрөг, О.Бад 1245000 төгрөг, Э.От 4400000, иргэний нэхэмжлэгч Г.Эад 53500 төгрөг тус тус олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Бийн эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР