Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 153/ШШ2024/00067

 

 

 

 

 

 

2024 02 21

153/ШШ2024/00067

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан би,

Нэхэмжлэгч: ******* аймаг, *******т сум, ******* багт оршин байрлах, ******* банк ХХК-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймаг, *******т сум, ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******,

Хариуцагч: ******* аймаг, *******т сум, ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ын нарт холбогдох

Зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 59,749,819.32 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын ******* , ын нь ХААН банкны ******* салбар тооцооны төвөөс 2021 оны 10-р сарын 26-ны өдөр ЗГ/ дугаартай зээлийн гэрээ байгуулан 63,000,000 / жаран гурван сая / төгрөгийн амины сууц барих зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлийн барьцаанд ******* аймгийн *******т сумын баг ******* баг 4 -р гудамж тоот хаягт байрлах 1,225 мкв талбайтай нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний газар , мөн хаягт байршилтай 122.05 мкв талбайтай амины орон сууц барьцаалж амины орон сууцны зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 7,723,192.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15,007,308.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6,748.38 төгрөг нийт 22,737,248.92 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүйн улмаас, зээлийн хугацаа 138 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зээл төлөх мэдэгдэл хүргүүлж гэрээний дагуу зохих арга хэмжээг авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээл төлөгдөөгүй байна.Иймд хариуцагч А.*******, О. нараас зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 59,749,819.32 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банк ХХК-ийн ******* салбараас зээл авсан нь үнэн. Зээлийн төлбөрт 59,749,819.32 төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйл байхгүй. Мөнгөн хэлбэрээр төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хариуцагч О. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банк ХХК-ийн ******* салбараас зээл авсан нь үнэн. Зээлийн төлбөрт 59,749,819.32 төгрөгийг төлж барагдуулна. Татгалзах зүйл байхгүй. Мөнгөн хэлбэрээр төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй. Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч А.*******, О. нар нь нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн ******* салбарын зээлийн төлбөрт 59,749,819.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

2. ХААН банк ХХК-ийн ******* салбарын тооцооны төвөөс 2021 оны 10-р сарын 26-ны өдөр ЗГ/ дугаартай Зээлийн гэрээгээр А.*******, О. нарт 63,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай олгожээ. 2022 оны 03 сарын 11-ний өдрийн БГҮ-1 дугаартай Барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр А.*******ийн ******* аймгийн *******т сумын баг, ******* баг, 4 дүгээр гудамжны тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаар бүхий 1,225 м.кв талбайтай газар, А.*******, О. нарын ******* аймгийн *******т сумын баг, ******* баг, 4 дүгээр гудамжны тоот хаягт байршилтай, 122,05 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалсан бөгөөд зээлдэгч нар зээлийг хугацаанд нь төлж дуусгахгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрсөн байна. Зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 59,749,819.32 төгрөг үлдсэн талаар зээлдэгч А.*******, О. нар маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ., 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдах шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар зааснаар талууд зээлийн гэрээ байгуулахдаа зээлийг хугацаанд нь төлөхгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байх тул ******* банк ХХК-ийн ******* салбарын нэхэмжлэлтэй А.*******, О. нарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээр талууд уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй эрх зүйн үр дагаврыг тайлбарлан, баримтад гарын үсэг зуруулав.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулахаар заажээ. Нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,699.10 төгрөгийн тал нь болох 228,9.15 төгрөгийг төрийн сангаас, 228,9.15 төгрөгийг хариуцагч А.*******, О. нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн ******* салбарт олгож, үлдсэн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.*******, О. нар нь нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн ******* салбарын зээлийн төлбөрт 59,749,819.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А.*******, О. нар нь зээлийн төлбөрт 59,749,819 төгрөгийг сайн дураар төлөхгүй бол А.*******, О. нарын өмчлөлийн барьцааны үл хөдлөх хөрөнгө болох ******* аймгийн *******т сумын баг, ******* баг, 4 дүгээр гудамжны тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаар бүхий 1,225 м.кв талбайтай газар, ******* аймгийн *******т сумын баг, ******* баг, гээр гудамжны тоот хаягт байршилтай, 122,05 м.кв талбай бүхий хувийн сууцыг зарж борлуулсны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******  аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457-р нээлттэй, хаалттай  хорих ангид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн ******* салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 456,699.10 төгрөгийн тал нь болох 228,9.15 төгрөгийг төрийн сангаас, 228,9.15 төгрөгийг хариуцагч А.*******, О. нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХХК-ийн ******* салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Б.РАУШАН