Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бөлтөшийн Раушан |
Хэргийн индекс | 153/2024/00072/И |
Дугаар | 153/ШШ2024/00070 |
Огноо | 2024-02-22 |
Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 153/ШШ2024/00070
2024 02 22 153/ШШ2024/00070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Унгар улс, ******* *******, ******* гудамж, *******тод оршин суух, ******* овогт *******ын *******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэсүрэн, түүний өмгөөлөгч Н.Очирбат,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ж.*******, Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 2010 онд Б. танилцаж үерхэж байгаад хүүхэдтэй болсон бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүү ******* овогт *******гийн Ховд бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх тасагт төрсөн. Б.Нэргүй хүүхэдтэй болсоны дараа намайг хаяад явсан. Төрсний бүртгэлээ Ховд аймгийн суманд хийлгэсэн. Сургууль төгссөний дараа өөрийн төрсөн эцэг, эх дээрээ очиж Ховд аймгийн суманд байдаг байсан. хүү Ч. ихэвчлэн манай эцэг, эх дээр байдаг байсан. Би ганц бие байж байгаад П.тай танилцаж үерхэж эхэлсэн. Үерхэж байгаад П.тай гэрлэлтээ батлуулах болоход хүү Ч.г өөрийн төрсөн эцэг ******* овогт ийн *******т, өөрийн төрсөн эх ын ******* нарт 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үрчлүүлсэн. П.тай гэрлэлтээ батлуулж хамт амьдарч байгаад таарч тохирохгүй болоод гэрлэлтээ цуцлуулсан. 2023 оны 02 дугаар сард Унгар улс руу ажиллахаар явсан. Одоо Унгар улсын Оуог/*******/хотод автомашины үйлдвэр дээр ажилладаг, эндээ оршин сууж байгаа. Одоо өөрийн төрсөн хүү А.г Унгар улс руу буюу өөр дээрээ авах гэхэд А. миний овог, нэрээр овоглосон байх шаардлагатай болсон. эцэг Д.*******, эх Ж.******* нар г үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгож надаар овоглуулахыг дэмжиж, хүсэж байгаа. Иймд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн ******* Сартуул овоггой *******ын г 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эцэг Д.*******, эх Ж.******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дүү А.******* нь гадаадад байгаа. Аав, ээж хоёр өндөр настай болж байгаа учраас хүүхдүүдээ өөр дээрээ авъя гэсэн. Манай дүү аав, ээжийн нэр дээр байгаа хүүхдээ өөрийн нэр дээр болгох шаардлага гаргасан. Үрчлэлтийг хүчингүй болгосноор хүү А. нь ээж дээрээ очих юм. Тэд Унгар улсад хамт амьдрахаар болж байгаа гэв.
Хүсэлт гаргагч А.*******гээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.*******, Ж.******* нарын шүүхэд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ховд аймгийн ******* сумын багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 25 дугаартай албан бичиг, үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.
Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс үрчлэлтийн ХААТР 11, 12 маягт хүүхдийн санал асуусан тэмдэглэл, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2/84 дугаартай албан бичгийг нотлох баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч А.******* нь хүү А.г үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар хүсэлт гаргажээ. Тус хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хүсэлтэд хамаарч байна. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан дараах нотлох баримтыг үнэлж, хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн № дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, № дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаагаар А.******* нь 2011 оны 12 сарын 30-ны өдөр хүү Ч.г төрүүлсэн. Ч.г 8 настай байхад нь 2019 оны 11 сарын 22-ны өдөр А.******* өөрийн төрсөн эцэг ******* овогт ийн *******, овогт ын ******* нарт үрчлүүлжээ. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ******* сумын Засаг даргын 2019 оны 11 сарын 22-ны өдрийн 305 дугаартай захирамжаар Ч.г үрчлүүлэх эрх зүйн акт гарсан байна. Уг актыг үндэслэн Үрчлэлтийн бүртгэл 2019 оны 11 сарын 28-ны өдөр бүртгэгдэж, хүү *******гийн нь *******ын болж овог нь өөрчлөгдсөн байна.
2. А.г төрүүлсэн эх А.******* нь хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлагыг ...Унгар улсад ажиллах болсон тул хүүхдээ өөрийнхөө асрамжид авах-ыг үндэслэлдээ заажээ. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т хүүхдийг үрчлүүлэхдээ 7 нас хүрсэн хүүхдээс өөрийн нь зөвшөөрлийг авахаар, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзэхээр тус тус хуульчилсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар шүүхээс хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд насанд хүрээгүй хүүхдийг төрүүлсэн эцэг, эхийнх нь асрамжид, эсхүл төрийн байгууллагад шилжүүлэхээр шүүх шийдвэр гаргаж, насанд хүрээгүй хүүхдийн эрхийг хамгаалдаг юм.
Насанд хүрээгүй хүүхэд А.н ... Би өвөө *******, эмээ *******, эгч , дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын багийн тоотод амьдарч байна. Ховд аймгийн ******* сумын 12 жилийн Цаст- цогцолбор сургуулийн 7г ангид сурч байна. А.******* гэдэг хүнийг танина. Миний төрсөн ээж байгаа юм. Ээжийг Унгар явахаас өмнө ээжтэйгээ хамт өвөө эмээгийндээ амьдардаг байсан. Төрсөн цагаасаа хойш ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Ээжтэйгээ холбоо барьдаг. Facebook чатаар холбоотой байдаг. Би ээжтэйгээ хамт байхыг зөвшөөрч байна. Би Унгар луу ээжрүүгээ явна. Бид нар бүгдээрээ ярилцаад би Унгар явах шийдвэр гаргасан. Намайг миний өвөөд үрчлүүлсэн гэдгийг би мэдэж байсан. Ээж 2023 оны 02 дугаар сард Унгар улс руу явсан. Надад сард 600-700 мянган төгрөг явуулдаг. Эмээ өвөөгийн дансанд хийгээд би авдаг юм. Ямар ч байсан би ээжрүүгээ яваад Унгарт очиж сургуульд орно гэж бодож байгаа. Би англи хэл мэднэ. Манай ээжид муу зуршил байхгүй. Согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй... гэх саналыг илэрхийлсэн.
А.г үрчилж авсан эцэг Д.*******, эх Ж.******* нар шүүх хуралдаанд А.г төрүүлсэн эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн, тэд нас өндөр болсон тул ээжийнх нь хамт амьдарсан дээр гэсэн тайлбарыг гаргасан болно.
Насанд хүрээгүй хүүхдийн санал, үрчлэн авсан эцэг, эхийнх нь өндөр нас, хүүхдийн ээжтэйгээ хамт гадаад улсад суралцаж, амьдрахаар гаргасан хүсэл зориг зэрэг нөхцөл байдлыг харгалзан А.г үрчлүүлсэн Үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.
3. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үрчлэлтийн тогтолцоо бүхий болон түүнийг хүлээн зөвшөөрсөн оролцогч улсууд нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихыг оролцогч улсуудад үүрэг болгожээ. Тус конвенцид зааснаар шүүх хүүхдийн үрчлэлтийг шийдвэрлэхдээ хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд харгалзан үздэг. Насанд хүрээгүй хүүхэд А.г үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгохыг хүссэн түүний төрүүлсэн эх А.*******гийн хүсэлт нь хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад чиглэсэн, үрчилж авсан эцэг, эх нь өндөр настай хүмүүс бөгөөд цаашид хүүхдийг асран хамгаалахад нь түүний төрүүлсэн эх нь илүү үүрэг гүйцэтгэхийг тайлбарласан нөхцөл байдалд нь шүүх дүгнэлт хийлээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.3.-т хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулахаар заажээ. Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хүүхэд А.г үрчилж авсан эцэг Д.*******, эх Ж.******* нар оролцсон, тэд хүүхдийг эрх ашгийг харгалзан цаашид төрүүлсэн эхийн хамт амьдрах нь зүйтэй гэсэн тайлбарыг гаргаж, үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн А.*******гийн хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэхээр зааснаар насанд хүрээгүй хүүхэд А.г төрүүлсэн эх А.*******гийн асрамжид шилжүүлж шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Үрчилсний бүртгэлийн 0022 дугаарт бүртгэгдсэн ******* овогт *******ын г ******* овогт ийн *******, овогт ын ******* нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, насанд хүрээгүй хүүхэд А.г төрүүлсэн эх *******ын *******гийн асрамжид шилжүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН