Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бөлтөшийн Раушан |
Хэргийн индекс | 153/2024/00064/И |
Дугаар | 153/ШШ2024/00071 |
Огноо | 2024-02-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 153/ШШ2024/00071
2024 02 22 153/ШШ2024/00071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Д.*******а,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.*******а нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие ******* оны 08 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* сумын хүн эмнэлэгт *******ийн 7 дах хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн асрамжид өсөн хүмүүжиж 8 нас хүрээд оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж оны 05 дугаар сард сургуулиа төгссөн. Түүнээс хойш Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, барилгын цэргийн 187 дугаар ангид цэргийн алба хааж 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад үргэлжлүүлэн 1992 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан бөгөөд нэгдэл тарахад хувиараа мал маллаж эхэлсэн. 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Жагваралын Даваатай гэр бүл болсон. Иймд миний Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Д.*******а нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би онд 1 дүгээр ангид элсэн орж онд 8 дугаар анги төгссөн. Тухайн үед эцэг, эх хоёр өндөр настай байсан. Эхийн бие тэнхээрхээд би сургуулиасаа гарсан. 1987 онд Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэрэгт яваад 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр халагдсан. Тухайн үед адуу авч мал маллаж байсан. 1992 оны 04 сард их хувьчлал болж нэгдэл тарахад ажлаас гарсан. Иймд, 1986 оноос 1987 он хүртэл, 1988 оноос 1992 оны 04 сар хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригдад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагч Д.*******аас: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэн З.э, О. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.*******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 0429853 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 886 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын оноос 1989 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
4. Шүүхээс: Гэрч З.э, О. нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 84 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д.*******ын ХААТР 1, 7, 21,15 маягтын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай албан бичгээр ирүүлсэн баримт, лавлагаа зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Д.*******а нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2. Хүсэлт гаргагч Д.*******а нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн дэвтэр
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журмыг баталсан нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
Ховд аймгийн ******* сумын нэгдлээс Д.*******ад олгосон оны 07 дугаар сарын 07-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тушаалаар оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс ******* бригадад малчнаар ажиллуулсан, оноос 1990 онуудад цалин хөлс олгосон тухай бичилт хийгдсэн байна.
Мөн Ховд аймгийн ******* сумын нэгдлээс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* бригадад адуучнаар томилсон бичилт, 1991 оноос 1992 оны 03 дугаар сарыг дуустал хугацаанд цалин хөлс олгосон тухай бичилт тус тус хийгдсэн байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт нь ажил олгогчийн гарын үсэг, тэмдгээр, ажилд томилсон, цалин хөлс олгосон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр тус тус албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагч Д.*******ын ажилласан хугацааг тооцож, тогтоох үндсэн баримт байна.
2.2. Архивын лавлагаа, цалин хөлсний түүвэр
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 886 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* бригадын он, 1986 оны цалин хөлсний лавлагаанд Дамдин, Баасандорж нэрээр, 1987 оны цалин хөлсний лавлагаанд Д.*******а, Оролмаа нэрээр, 1988 он, 1989 оны цалин хөлсний лавлагаанд Д.*******а нэрээр бичилт хийгдэж цалин хөлс олгосон байх бөгөөд Дамдин нь хүсэлт гаргагчийн төрсөн эцэг, Баасандорж нь төрсөн эх болох нь хавтаст хэрэгт авагдсан төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Дээрхи ажил олгогчийн шийдвэр, цалин хөлс олгосон бичилт нь цаг хугацааны хувьд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай тохирч байна.
2.3. Улсын бүртгэлийн лавлагаа:
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Д.*******ын маягтад ажилладаг байгууллага- нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, ажилд орсон он 1988, эрхэлж эхэлсэн он 1988, оршдог сум район ******* гэж, ХААТР-15/а/ маягтад маягтад ажилладаг байгууллага- нэгдэл, эрхэлдэг ажил-малчин гэж бүртгэгджээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч Д.*******а нь оноос Ховд аймгийн ******* сумын нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдов.
2.4. Цэргийн алба хаасан лавлагаа:
Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 9278 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд *******ийн *******а/*******аа/ нь Батлан хамгаалах яамны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Н/507 дугаар тушаалаар Ховд аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан барилгын цэргийн 187 дугаар ангид алба хааж байгаад цэргийн госпиталын эмч нарын комиссын 483 дугаар магадлагааг үндэслэн БЦЕГ-ын 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/2125 дугаар албан бичгээр өвчний учир 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр цэргийн албанаас халагдсныг тодорхойлжээ.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет баримтад 610554 дугаартай цэргийн батлахтай, 1986 оноос ******* бригадад малчин, 1986 онд Ховд аймгийн төвийн 1 дүгээр 10 жилд 10 дугаар ангиа төгссөн гэж тус тус бүртгэжээ. Уг анкетийн бүртгэл нь Д.*******а нь 1986 онд 10 дугаар ангиа төгсөөд цэргийн албанд татагдах хүртэл 1986-1987 онуудад ******* сумын ******* бригадад малчнаар ажиллаж байсныг нотлох юм.
2.5. Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээгээр Д.*******а нь онд 8 дугаар ангиа төгссөн болох нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 84 дугаартай архивын лавлагаагаар Д.*******а нь ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1991 оны 01 дүгээр сараас 2000 оны 10 дугаар сарыг дуустал 8 жил 0 сарыг ажилласанаар тооцуулсан нь, мөн оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1 дугаартай МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэлийн хуулбар, нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтаар Д.*******а нь Ховд аймгийн ******* сумын нэгдлийн гишүүн байсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
2.6. Гэрчийн мэдүүлэг
2.6.1. О.ын ... Би онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1966 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 6 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Улмаар эцэг эхийн хамт туслах малчин хийж эхэлсэн бөгөөд 1984 онд И.Хүрэл-Очиртой гэр бүл болж 1992 онд нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан. Нэгдэл тарсны дараа хувиараа мал маллаж байсан бөгөөд одоо өндөр насны тэтгэвэрт гарсан. Д.*******а нь ******* онд Ховд аймгийн ******* сумын малчин *******ийн 7 дах хүүхэд болж төрсөн. *******ийнх 7 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд Д.*******а нь дээрээ 3 ах, 3 эгчтэй айлын бага хүүхэд байгаа юм. онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн ******* сумын нэгдлийн малчнаар ажиллаж байгаад 1987 оноос 1988 оныг хүртэл цэргийн алба хаасан. Насаараа Ховд аймгийн ******* сумын нэгдэлд мал малласан хүн байгаа юм. Ж.Даваатай гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд нэг залуу нь нас барж одоо 4 охинтойгоо амьдарч байна. Д.*******ын аав ******* нь ******* сумаас гарсан анхны улсын аварга малчин хүн байсан. Д.*******а нь одоо ч гэсэн мал маллаж байна... гэх мэдүүлэг,
2.6.2. Гэрч З.ийн ... Би онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1970 онд Ховд аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1978 онд 8 дугаар ангиа төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1980 онд цэргийн албанд татагдаж 1983 онд цэргээс халагдаж ирсэн. 1983 онд цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад малчнаар ажиллаж оныг хүртэл ажилласан. оноос 1988 оныг хүртэл Ховд аймгийн ХАА техник мэргэжлийн сургуулийг малын бага эмч мэргэжлээр суралцаж төгссөн. 1988 оноос 2002 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Сүлжээ, Баянхайрхан ******* багуудад малын эмч, малчаар тус тус ажиллаж байсан. 2018 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.Д.*******а нь Ховд аймгийн ******* сумын улсын аварга малчин *******ийн 7 дах хүүхэд болж ******* онд төрсөн. *******ийнх 7 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд Д.*******а нь 3 ах, 3 эгчтэй айлын бага хүүхэд байгаа юм. онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн ******* сумын нэгдлийн малчнаар ажиллаж байгаад 1987 оноос 1988 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1991 онд Ж.Даваатай гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд нэг нь нас барж одоо 4 охинтойгоо амьдарч байна. Д.*******а нь одоо ч гэсэн мал маллаж сумандаа амьдарч байна... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Д.*******ын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ийн *******ын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн ******* сумын нэгдлийн ******* бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН