Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2024/00068

 

 

 

 

 

2024 02 22 153/ШШ2024/00068

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* *******гээр гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт *******йн *******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.******* миний бие ******* оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн сумын багийн нутагт малчин *******йн 5 дах хүү болон мэндэлсэн. Ховд аймгийн сумын 10 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид онд элсэн орж 1987 онд 10 дугаар ангиа төгссөн. 1988 онд цэргийн албанд татагдаж, 1990 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн сумын бригадад малчнаар ажилласан. 1996 онд Д.эй гэр бүл болж өнөөдрийг хүртэл сумандаа мал маллаж амьдарч байна. Иймд намайг 1990 оноос 1994 оныг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* онд төрсөн. онд 1 ангид элсэн орж 1987 онд 10 дугаар анги төгссөн. 1988 онд цэргийн албанд татагдаж 1990 онд цэргийн алба хаасан. Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн алба хаасан. 1990 оноос хойш хөдөө аж ахуйн салбарт мал маллаж амьдарч байгаа. 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд малчнаар, 1990 оноос 1994 оныг дуустал Ховд аймгийн сумын нэгдлийн 3-р бригадад болон ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3. Хүсэлт гаргагч Д.*******ээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дугаартай албан бичиг, иргэн Ж., З. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 07 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн сумын нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай ажилд томилох тухай тушаал, Ховд аймгийн сумын буюу 3 дугаар бригадын 1991 оноос 1994 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, Ховд аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, хавсралтын хамт, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 07746 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.

4. Шүүхээс: Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн С.ийн ХААТР 1, 7, 21,15 маягтын хуулбар, гэрч Ж., З. нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 20 дугаартай албан бичиг зэргийг баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Д.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2. Хүсэлт гаргагч Д.******* нь 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн сумын нэгдлийн 3-р бригадад, 1991 оны 12 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн  сумын ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн дэвтэр

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-ыг баталсан нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Ховд аймгийн сумын нэгдлийн дарга Б.ээс 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрт нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 3 дугаар бригадад малчнаар томилсон гэх бичилт хийгдэж, цалин хөлс олгосон тухай тэмдэглэсэн байна.

Мөн Ховд аймгийн сумын нэгдлийн дарга Б.ээс 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт нэгдлийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 тушаалаар 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 дугаар бригадад малчнаар томилж, 1991 оноос 1994 оныг дуустал хугацаанд цалин хөлс олгосон тухай бичилт тус тус хийгджээ. Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт нь ажил олгогчийн гарын үсэг, тэмдгээр, ажилд томилсон, цалин хөлс олгосон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр тус тус албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагч Д.*******ийн ажилласан хугацааг тооцож, тогтоох үндсэн баримт гэж үзнэ.

2.2. Ажил олгогчийн шийдвэр

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 07 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн сумын нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт сумын 10 жилийн дунд сургуулийг 1986 -1987 оны хичээлийн жилд төгсгөж ХАА-н үйлдвэрлэлийн салбарт гарч ажиллагсадыг нэгдлийн үйлдвэрлэлд хавсралтаар хуваарилан 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн авч ажиллуулжээ. Уг тушаалын хавсралтын 14 дүгээрт Дорж *******ийг 3-р бригадад малчнаар томилсон бөгөөд дээрхи ажил олгогчийн шийдвэр, ажилд томилсон чөлөөлсөн бичилт нь цаг хугацааны хувьд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай тохирч байна.

Мөн тус архиваас ирүүлсэн Ховд аймгийн сумын 3 дугаар баг// -ийн 1991, 1992, 1993, 1994 оны цалин хөлсний түүвэрт Дорж ******* нэрээр бичилт хийгдэж цалин хөлс олгосон болохыг тусгасан нь тухайн үед малчнаар ажиллаж, цалин авч байсныг нотлох юм.

2.3. Улсын бүртгэлийн лавлагаа:

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Д.*******ийн ХААТР-1А маягтад ажилладаг байгууллага- нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, ажилд орсон он 1987, эрхэлж эхэлсэн он 1987, оршдог сум район - гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр 1987, 1988 онуудад хоньчиноор нэгдэлд ажиллаж байсан нь нотлогдов.

2.4. Цэргийн алба хаасан лавлагаа:

Батлан хамгаалахын төв архивын 988 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд *******йн ******* нь Батлан хамгаалах яамны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Н/524 дүгээр тушаалаар Ховд аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 123 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 634480 дугаарын цэргийн батлахтай халагдсныг тодорхойлсон. Хүсэлт гаргагч Д.*******ийн гаргасан хүсэлтийн шаардлага нь цэргийн алба хаасан хугацааг хасаж, малчнаар ажилласан жилийг тогтоолгох шаардлага гаргасныг дурдах нь зүйтэй.

2.5. Ховд аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай албан бичгээр Дорж овогтой ******* нь 1987 онд 10 дугаар ангийг төгссөн болох нь тогтоогдов. Тэрээр 10 ангийг төгссөний дараа сумын нэгдлийн даргын тушаалаар нэгдлийн 3-р бригадад малчнаар томилогдсон үйл баримт тогтоогдлоо.

2.6. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай архивын лавлагаагаар Д.******* нь ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1995 оны 01 дүгээр сараас 2000 оны 10 дугаар сарыг дуустал 6 жил 0 сарыг ажилласанаар тооцуулсан болох нь тус тус тогтоогдож байна.

2.7. Ховд аймгийн сумын нэгдэл нь 1991 оны 12 сард ХК нь болж өөрчлөгдснийг бүртгэсэн лавлагааг улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлжээ. Малчин Д.******* нь нэгдэл татан буугдсаны дараа ХК-нд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нотлогдов.

2.7. Гэрчийн мэдүүлэг

2.7.1. З.ийн ... Би онд Ховд аймгийн суманд төрсөн. 1973 онд Ховд аймгийн сумын 8-н жилийн сургуульд элсэн орж, 1981 онд 8 дугаар анги төгссөн. 1981 оноос 1983 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. 1983 оноос 1984 оныг хүртэл Сэлэнгийн Алтанбулагийн ТМС-ийн мал зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. 1984 оноос 1987 оныг хүртэл Дорнод аймгийн Хилийн 02 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. 1987 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн сумын нэгдлийн буюу 3 дугаар бригадад аж ахуйн эрхлэгч, бригадын даргаар 1996 оныг дуустал ажиллаж байсан. Д.*******ийн эцгийг Дорж, эхийг нь Чулуун гэдэг. Эцэг эх нь Ховд аймгийн сумын малчин хүмүүс байсан. Д.******* нь ******* онд *******йн отгон хүүхэд болон мэндэлсэн. Ах дүү 5 уулаа санагдаж байна. 1987 онд 10 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн сумын нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлж байсан. Би тухайн үед цэргээс халагдаж ирээд тус бригадын аж ахуйн эрхлэгчээр ажилд орж байсан учраас сайн мэдэж байна. Д.******* нь 1988 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ардын армийн 123 дугаар ангид цэргийн алба хаасан. 1990 онд цэргээс халагдаж ирээд өнөөдрийг хүртэл мал маллаж байна. Манай бригадын малчин ын охин эй гэр бүл болж нэг хүүхэд төрүүлж өсгөсөн... гэх мэдүүлэг,

2.7.2. Гэрч Ж.ын ... Би онд Ховд аймгийн суманд төрсөн. 1966 онд Ховд аймгийн сумын 8-н жилийн сургуульд элсэн орж, 1974 онд 8 дугаар анги төгсөж эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн сумын нэгдлийн бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. 1975 оны 05 дугаар сард цэргийн албанд татагдаж 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд 1978 оноос 1985 оныг хүртэл Ховд аймгийн сумын нэгдлийн багт малчнаар ажиллаж байсан. 1985 оноос 1986 оны 03 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн сумын бригадад агентаар, 1986 оны 03 дугаар сараас 1987 оны 08 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн сумын намын үүрийн дарга, хэвлэлийн төлөөлөгчөөр, 1987 оны 08 дугаар сараас 1992 оны 09 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн сумын бригадын даргаар, 1992 оны 09 дүгээр сараас 1996 оныг хүртэл Ховд аймгийн сумын бригадын малчнаар, 1996 оны 08 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн сумын багийнНИК-ийн ШТС-ын эрхлэгч, түгээгчээр тус тус ажиллаж байсан. Д.******* нь ******* онд манай сумын бригадын малчин *******йн отгон хүүхэд болон мэндэлсэн. онд сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1987 онд 10 дугаар ангиа төгссөн. 1988 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Ардын армийн 123 дугаар ангид цэргийн алба хаасан. 1990 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн сумын нэгдлийн бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байна. 1996 онд бригадын малчин ын охин эй гэр бүл болж нэг хүүхэд төрүүлж өсгөсөн... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Д.*******ийн 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд, 1991 оны 12 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн  сумын ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.6-д зааснаар ******* овогт *******йн *******ийн 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал, 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн сумын нэгдэлд, 1991 оны 12 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн  сумын ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.РАУШАН