Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 135/шш2024/01152

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/01115/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ****** хорооо, ****** банкны төв байр, ******* банк ХК-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ******* тоотод оршин суугаа, ******* овогт ******* ******* холбогдох,

 

10,493,905.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... зээлийн гэрээний үүргийн дагуу 10,493,905.58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

******* банк, Дархан зээлийн төв салбарын нэхэмжлэлтэй, М.******* холбогдох зээлийн гэрээний дагуу 10,493,905.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд бид дараах нөхцөлөөр эвлэрч байгаа болно. Үүнд:

Хариуцагч зээлийн гэрээний дагуу 10,493,905.58 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

  Дээрх 10,493,905.58 төгрөгийг төлөхдөө

-       2024.08.08-ны өдөр 1,165,989.51 төгрөгийг,

-       2024.09.08-ны өдөр 1,165,989.51 төгрөгийг,

-       2024.10.08-ны өдөр 1,165,989.51 төгрөгийг,

-       2024.11.08-ны өдөр 1,165,989.51 төгрөгийг,

-       2024.12.08-ны өдөр 1,165,989.51 төгрөгийг,

-       2025.01.08-ны өдөр 1,165,989.51 төгрөгийг,

-       2025.02.08-ны өдөр 1,165,989.51 төгрөгийг,

-       2025.03.08-ны өдөр 1,165,989.51 төгрөгийг,

- 2024.04.08-ны өдөр 1,165,989.50 төгрөгийг тус тус төлөхдөө ******* банк 10,493,905.58 тоот данс руу овог нэр, регистрээ бичээд хийж байхаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч М.******* холбогдуулан 10,493,905.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх эрхтэй гэж заасан.

3. Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,493,905.58 төгрөгийг 2024.08.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2024.09.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2024.10.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2024.11.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2024.12.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2025.01.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2025.02.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2025.03.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2024.04.08-ны өдөр 1,165,989.50 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.

5. Иймд дээрх зохигчдын эвлэрэл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банк ХК-ий нэхэмжлэлтэй, хариуцагч М.******* холбогдох 10,493,905.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын ... хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,493,905.58 төгрөгийг 2024.08.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2024.09.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2024.10.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2024.11.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2024.12.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2025.01.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2025.02.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2025.03.08-ны өдөр 1,165,989.51 төгрөг, 2024.04.08-ны өдөр 1,165,989.50 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,852.50 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 91,426.25 төгрөгийг, хариуцагчаас 91,426.25 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА