Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 531

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Ны Нт холбогдох 1708003110166 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, механик инженер мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ... тоотод оршин суух иргэний үнэмлэхний хаягтай боловч, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух, ам бүл-1, ганцаараа амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Ны Н, РД:...,    

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод иргэн П.Бы зүүн хөлөн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:        

Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 7 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод иргэн П.Бы зүүн хөлөн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл.../хх-3-4/

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-5-9/

- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-10-12/

- эд зүйл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-13/

- хохирогч П.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэртээ найз Нямсүрэнтэй 1 шил архи хувааж уусан. Хэсэг зуур амарсан. 21 цагийн үед гэрээсээ гартал манай хойд талын айлд хүмүүс шуугилдаад байсан. Маньзабар, Ганбаа, Мөөгий ах 3 хоорондоо маргалдаад дуу нь өндөрссөн байдалтай байсан. Маньзабар, Ганбаа нар гэр лүүгээ явсан. Мөөгий бид 2 Мөөгий ахынд 1 шил архи хувааж уусан. Гэнэт Мөөгий ах гэрийнхээ хаалга үүдийг цохиод байсан. ..би тайвшруулах гэтэл намайг түлхээд би хойшоо унасан. Тэр үед Мөөгий ах миний 2 гуя руу гараараа цохиод байсан. Гэнэт зүүн гуя руу нойтон оригоод явчихаар нь гараараар арчтал цус гарч байсан. Би Мөөгий ахад хандаж “та миний гуя руу хутгалчихлаа гэхэд миний ярьж байгааг сонсож байгаа нь мэдэгдэхгүй гараараа цохиод байсан. Би нэг түлхээд гэрээс нь гарч гэртээ орсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...гэх  мэдүүлэг /хх-20-21/

- гэрч М.Уранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Нямсүрэн эхнэртэйгээ манайд ирсэн. Нэг шил архи хувааж уусан. 21 цагийн үед манай хашааны ар талд хүн орилоод байгаа дуу чимээ гараад нөхөр гараад буцаж орж ирэхдээ “ар талын хашааны танил Мөөгий төв орж шоудъя гэж байна” гээд хувцсаа солиод гарсан. 00 цаг өнгөрч байхад нөхөр Б орж ирээд ар талын Мөөгий намайг хутгалчихлаа гээд өөрөө зүүн талын гуяа барьчихсан байсан. Өмдийг нь тайлаад хартал 2 хуруу хэмжээтэй зүсэгдсэн цус олгойдоод байсан. Цагдаа, эмнэлэг дуудсан...гэх мэдүүлэг /хх-23-24/

- гэрч Г.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ачит-117 чиглэлийн авто машин дээр жолооч цагдаа, цагдаагийн ахлагч Азбаярын хамтаар үүрэг гүйцэтгэж байхад Ачит-10-с 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Хустайн 7-26 тоотод манай нөхрийн гуяанд хутгалчихлаа гэх дуудлага ирсний дагуу очсон. Хамт архи уусан Мөөгий буюу Н миний гуян тус газар хутгалсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-31/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №8717 дугаартай шинжээчийн:...П.Бы биед зүүн гуяанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-33/,

- ял шалгах хуудас /хх-49/

- шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн:...Н.Н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Н нь төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...сэтгэл санаа нь цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна...гэх дүгнэлт /хх-66-67/

- шүүгдэгч Н.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчим манай гэрт найзууд ирээд архи уусан. 21 цагийн орчим найзуудыгаа гаргаж өгөөд урд талд байдаг Маньбазар ахынд орсон. Б орж ирээд том дуугараад яриад байсан. Би Быг гэртээ дагуулж ороод тал шил архи хувааж уусан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Мах идэж байсан жижиг хутга аваад Бы зүүн гуя руу нь 1 удаа хутгалчихсан. Б гараад явсан. Удалгүй цагдаа нар намайг эрүүлжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-45-46/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Нийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

   Хохирогч П.Б нь хохиролд баримтаар 22.400 төгрөг /хх-79/ нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь нийт 600.000 төгрөг /хх-22, 80-81/ төлсөн байна.  

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлж, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан тогтоов.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай, ажлын хэсэг нь 12 см урттай, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.   

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Н.Нийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нийг 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см урттай, ажлын хэсэг нь 12 см урттай, хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.    

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР